#бичвэр
Explore tagged Tumblr posts
ssnyus-blog · 7 years ago
Text
Яг жилийн өмнөх энэ үе. Мүрүкамигийн зохиолд гүн орчихсон их шимтэн уншиж байж билээ. Магадгүй тэр үед танилцсан нэг хүнээс болоод тэгтлээ их сонирхол татсан байж мэдэх юм. Түүнтэй их адилхан санагддаг байсан болохоор... 
Анх уулзсаныхаа дараа тэр надад ингэж хэлсэн. “Энгийн юм аа.” Би түүнд тэгж санагдсан хэрэг л дээ. Энэ үг надад их тухгүй санагдсан. Би тийм онцгой хүн биш ч гэлээ надаас ийм энгийн байдлыг мэдэрсэн гэхээр сэтгэлээр унасан гэх үү дээ. Тэр үеэс л магадгүй өөр байхыг хүссэн байх. Бусадтай адилхан байхыг хүсээгүй. Өөр байна гэдэг нь гаж содон болох гэдэг утгаараа биш л дээ. Өөрийгөө нээх, өөрийгөө илэрхийлэх гэдэг утгаараа. Бүх хүн бие биенээсээ ялгаатай өөр. Гэхдээ тэр нэг нийтлэг хүн гэх юмнаас ангид сэтгэлээрээ ч, мэдрэмжээрээ ч тэр өөрийн онцгой байдлыг гаргаж ирэхийг хүсч эхэлсэн. Хэн нэгнээс санаа зоволгүйгээр дуртай хувцсаа өмсөх, дуртай зүйлээ хийх, өөрийн бодол, мэдрэмжээ илэрхийлэх, мэдрэмжээрээ 'байх' гээд л. Энэ бүхэн хэтэрхий энгийн сонсогдож байж мэдэх ч их хэцүү... /Магадгүй одоо ч таньдаг хүмүүс маань намайг байдаг л энгийн гэж боддог байж мэднэ. Гэхдээ би энгийн байхыг хүсэхгүй байна. Хүн бүрийг миний л гэсэн онцгой чанарыг олж хараасай гэж хүсдэг./
Одоо ч 'өөр болох'-ыг хүссээр л буй. Яг тэр үед энэ дууг олж сонссон. Яг л тэр үеийг санагдуулам дурсамж мэдрэмжүүдийг энэ дуу бий болгодог. Чухам үнэндээ тэр хүнийг ч их санагдуулдаг. (Санахын тулд ч сонсдог байж мэднэ.) Гунигтай юм шиг гэхдээ их амар тайван шүү.
Салхи зөөлөн салхилах шиг л...
youtube
2 notes · View notes
aethesticesme-blog · 8 years ago
Text
Арван гуравны баасан гараг
Нар үзэлгүй, салхи ч мэдрэлгүй хичнээн удсан юм мэдэхгүй. Ямартаа ч сэтгэлд хүртэл заримдаа салхи хэрэгтэй байдаг мэт. 
Өглөө сэрээд л ямар ч зорилгогүй, гунигтай байх намайг залхааж байна. Шинэ фэйсбүүк нээгээд тэр минь 5-хан найзтай. Ядахад тэднараас над руу байнга чат бичдэг хүн байдаггүй. Хэрэгтэй үедээ л хэрэгтэй зүйлийн талаар зөвлөлддөг гэхүүдээ. Харин newsfeed маань гадаад дотоодын баахан грүүпийн постуудаар дүүрчихнэ. Ихэнх нь сэтгэл гутрал, айдсын эмгэг тухай учраас дэлхийн нөгөө талд байдаг хэн нэгний��“ҮХЭХ ШАЛТГААН” тухай уртаас урт SUICIDE NOTE-ийг нь уншина. Хэлээ сайжруулах гэж л иймэрхүү грүүпт нэгдсэн ч, тэдний сэтгэл доторх зүйлс бас туулсан бүхэн нь санаанд оромгүй аймшигтай юм. Дэргэд нь бид хамаагүй аз жаргалтай ч юм шиг. Арван гурван настай охин хэрхэн буу тулгуулж, хутгалуулж бас хүчиндүүлсэн тухайгаа бичсэн байв. Бас нэг эмэгтэй (яг л загвар өмсөгч шиг шаргал үс цэнхэр нүдтэй) эм уучихсан одоо үхлээ хүлээж буйгаа бичсэн гээд л..... Энэ бүхэн надад хүртэл халдах шиг.
Би ч бас энэ бүгдээс залхаад үүрд явчихмаар санагдах юм. Миний дотроо бодож хүлээдэг тэр бүхэн бодит бишийг мэдээд зүгээр л өөрийгөө дөрвөн хана дундах жижигхэн охин гэж мэдрэх ямар гээч? Арван гуравны баасан гарагт ийм гунигтай бодолтой байгаадаа итгэхгүй юм..... 
Болох ёстой бол болно. Үхэх ёстой бол үхнэ.
Харин амьдрах ёстой шалтгаан олдохгүй нь харамсалтай....
2 notes · View notes
reijacobs · 4 years ago
Text
Хулуунаас айдаг хүүгийн талаарх бичвэр.
Хааяа "Хэрэв тэр бодит нэгэн байсан бол..." гэж бодно. Гэхдээ энэ бодол минь хэзээ ч биелэлээ олохгүй байхыг илүүд үзнэ. Учир юунд байна вэ гэвэл, ямар ч хүн хэн нэгнийг Ash Lynx гэх хүүгийн туулсан зовлонг амсаасай гэж лавтай хүсэхгүй. Хорвоог таньж мэдэн, найзуудтайгаа тоглоомын талбайд шороотой хутгалдаад эсвэл гэртээ тоглоомон машинуудаа мөргөлдүүлээд сууж байх насан дээрээ зэрлэг адгуус амьтанд бузарлуулж, анх удаагаа хүний амь хөнөөсөн. Ямар ч гэм зэмгүй, хуруун чинээ амьтныг хүчиндэж хаясан амьтанд хариуг нь харин ч нэг сайн барьсан боловч үүнээс хойш түүний амьдрал жинхэнэ там болон хувирч байгаа юм. Хачин халзан нөхөр, түүнтэй 00 мэт харьцаж, бузар хүслээ хангах түм буман адгууснууд.
Сайн найзаа өөрийн гараар хөнөөсөн нь түүнд тохиолдсон хамгийн том хямралуудын нэг.
Зүгээр л нэг ашиглуулчихаад хаядаг жорлон шиг амьдралд нь Eiji гэх жинхэнэ ray of sunshine орж ирснээр түүний дотоод зөрчилдөөн эхлэнэ.
Ash өөрийгөө аз жаргалыг хүртэх эрхгүй, муугийн муу, өчнөөн хүний амийг цааш харуулсан учир үхлийг хүлээн авахад бэлэн нэгэн хэмээн боддог. Гэвч Eiji түүний амьдралд орж ирснээр тэр анх удаа амьдармаар санагдаж, зөвхөн түүнтэй байхдаа л сэтгэл амар байж, Eiji-г амь насаараа хамгаалахыг хүсэх болно.
Нэг удаа Yut-Lung түүнд буу өгч, өөрийгөө буудвал Eiji-д хуруугаа ч хүргэхгүй гэдэг. Тэгэхэд Ash яасан гээч? Бууг нь шүүрэн авч, ямар ч эргэлзээгүй чамархайндаа тулгаад гохыг нь дардаг. (уйлав)
2 гол дүрийн хооронд ямар нэг дотно (sexual) харилцаа байхгүй. Зүгээр л нэгнийхээ дэргэд сэтгэл амар, тайван байж чаддаг. Нэгнийх нь аюулгүй байдалтай холбоотой хэрэг гэвэл өөрийн амь насыг эргэлзэж тээнэглэзэх зүйлгүй (100%) өгч чадах; Ash, Eiji хоёр.
Ash бол аз жаргалыг хүртэх эрхтэй хүн. Төдийгөөс өдий хүртэлх амьдралдаа хэчнээн хүнд хүчирхийлүүлж, хэдэн хүн алсан нь чухал биш. Хүн бүр л аз жаргалыг мэдрэх, хүртэх эрхтэй. Eiji ч хэлдэг. (дахин уйлав)
Эл дүрээс (Ash) "Мангасыг зөвхөн хүмүүс л бүтээдэг" гэсэн үг үнэн болохыг харж болно. Тэр бузар нийгмээс, бузар хүмүүсээс, бузар дэлхийгээс болж одоогийн Ash Lynx болсон. Өөрийгөө болон өөрт хамаатай хүмүүсээ тэр бузар "ертөнц"-өөс хамгаалахыг оролдож буй нь зөв үйлдэл мөн биз дээ?
Эцэст нь цасны ирвэсийн тухай яръя.
Яагаад заавал номын сан гэж?
Нэг фэний хэлснээр бол "Ash өч төчнөөн гэмт үйлдэл хийсэн, тиймээс өөрийгөө аз жаргал (Eiji) хүртэх эрхгүй хүн гэж үзсэн учраас тайван, Eiji-д төвөг болохгүйгээр үхэх замыг сонгосон." (өмөлзөв)
Sa-yo-na-ra гэдэг нь хамгийн сүүлчийн удаа салах ёс хийж буйг илэрхийлэх бөгөөд ахин/үүрд нэгнээ харахгүй ч байж мэдэх үед хэрэглэдэг. Eiji яагаад заавал "sayonara"-г зааж өгсөн юм бэ? (уйлах)
/Ash Dino-н өмнө амьдралынх нь хамгийн томд тооцогдохуйц mental breakdown-д ордог хэсгийг санаад дахин уйлах/
/24-р ангиа дахиж үзээд, үхтлээ уйлж байгаад эргэн ирэв/
Ash нэг удаа ирвэсний тухай түүх ярьж өгсөн юм. Тэр ирвэс цастай уул руу гарчихаад буцах замгүй гэдгээ ойлгодог. (эсвэл буцах замаа мэдэхгүй төөрсөн) Тэр үед Eiji "Чи ирвэс биш ээ." гэж хэлж.
Хэчнээн өөр улсын, өөр хэлээр ярьдаг, хоёр тэс ондоо амьдралыг туулж ирсэн хүмүүс ч гэлээ Eiji түүний дэргэд байхыг юу юунаас ч илүү хүсчээ. Хамгийн чухал нь, Eiji Ash-г хувь тавилангаас хамгаалахыг хүсч байжээ.
"Чи надаас хүчтэй, том биетэй, ухаалаг ч би үргэлж л чамайг хамгаалах ёстой гэж боддог байсан. Юунаас гэдгээ мэдэхгүй ч..." (зүрх урагдах шиг болов)
"Тэр надаас хол байх ёстой хүн."
Ash 24-р анги дээр ийн хэлдэг ч, төгсгөлийн хэсэгт Eiji-н захиаг уншчихаад хар хурдаараа онгоцны буудал руу гүйдэг. Хэрэв тэр хутгалуулаагүй байсан бол...
Энэ анимийг би үзэн яддаг. Үзэж дуусгаад бараг нэг жил өнгөрчихөөд байхад өнөөх аймшигтай мэдрэмжээ өгсөөр л байгаад нь дургүй. Дууг нь сонсоход тэвчишгүй гуниглалд автаж, гол дүрүүдийнх нь зургийг харахад л уйлчихна.
Дэлгэцийн урлаг гэдэг гайхамшигтай. Тэд зүгээр л хүний гараас урган гарсан хөдөлгөөнт зураг хэр нь одоог хүртэл мянга мянган хүний зүрхэнд гүн мөрөө үлдээсээр байна. (бас шарх)
Нийгэмд одоо ч байсаар буй өчнөөн зүйлсийн талаарх өгүүлэх уг аниймд өгөх хувийн rating : ⭐⭐⭐⭐⭐.
Гуниг шаналал, өвчин зовлон, үггүй хайр, нэгнээ гэх чин сэтгэл, хүчирхийлэл, үхэл хагацал, өшөө хорсол, нийгмийг бузарлагчид, эрх мэдэлтнүүдийн хөшигний цаадах амьдрал, мөнгө болоод түүний хүч, хүч чадал. Зүгээр л үзэхгүй өнгөрч болохгүй анимэ.
"Эрхмээ, та энд унтаж болохгүй
...Сайхан зүүд зүүдлэж байгаа бололтой."
(crying silently)
Tumblr media
6 notes · View notes
edugrowonlinecourse · 2 years ago
Text
Дижитал маркетинг
Тэртээ тэргүй бизнесүүд дижитал орчинд бүрэн шилжиж орно. Бид танд туслахаар алгаа үрэн багаа бэлтгэсээр л байгаа шүү.
Гэхдээ та дижитал маркетинг руу бүрэн шилжих гэж байгаа бол их олон зүйлд бэлтгэх хэрэгтэй. Ерөнхий цар хүрээг нь жагсаагаад өгчихье, та ядаж чиглэлтэй болох байх аа.
— — — — — — — — — — — -
1. UX дээр суурилж Дижитал брэндингийн зураглалаа гаргаарай. Таны дижитал бизнес ямар үнэ цэнэ өгч байгаа вэ? яаж хүргэх гэж байгаа вэ? яаж өгөөжээ хүртэх вэ? цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээс бүх зүйл эхэлнэ. Мэдээж таны бизнес цахим орчинд ямар дүр төрхтэй харагдахаар байна, таны брэндийг сонирхож байгаа хүмүүс хэн байна, хэн нь маш чухал вэ? тэдэнтэй хэрхэн ямар үнэ цэнэ өгч харилцах вэ гэдгээ хүртэл төлөвлөхөөс эхэлнэ. Энэ бүх үйл явцад та өөрийн брэндийг хэрхэн зах зээлдээ байршуулж, өөрийн экосистемээ хэрхэн бүтээх талаар ойлголттой болно. Ингээд энд оршин суух хэрэглэгчдийнхээ персонагаа гаргаж тэд нартайгаа хэрхэн харилцах, хаана холбогдохоо бүгдийг нь төлөвлөдөг болно гэж ойлгож болно.
— — — — — — — — — — — -
2. Маркетингийн автоматжуулалтын талаар мэдлэгтэй болж ямар платформуудаар бизнесээ тогтмол хийдэг болохоо ��эддэг болно. Автоматжуулалт нь логик болохоос бот биш шүү. Та яаж зохион байгуулна тэр байдлаар л ажиллана. Бот бол арай өөр ойлголт учраас үүнийг та хольж ойлгож болохгүй.
— — — — — — — — — — — -
3. UX маркетинг. Энд маш чухал зүйлүүдийг та судалж мэддэг болно. Та судалгаа шинжилгээний үндэслэл дээр суурилж бүгдийг нь гүйцэтгэж сурна. Энэ гүйцэтгэл нь зан төлөвтэй уялдаж дэлгэцийн цаана байгаа хэрэглэгчдээ баримжаалдаг болно. Аль бүлэг хүмүүст ямар контент тохирох вэ гэдгийг хүртэл бодолцож хийдэг болно.
— — — — — — — — — — — -
4. Дижитал маркетингийн төлөвлөгөө.
Эндээс та бизнестээ хэрэгжүүлэх маркетингийн төлөвлөгөөгөө брэндингийн, автоматжуулалтын, судалгаа шинжилгээтэй хэрэглэгчдээ баримжаалсан төлөвлөгөөг гаргаж сурна. Хэнд, юуг, хаана, хэзээ, яагаад өгөх гэж байгааг бодолцож төлөвлөдөг болно.
— — — — — — — — — — —
5.Контент маркетинг.
Дижитал маркетингийн төлөвлөгөөгөө ямар байдалтай хүргэх талаар та контент маркетинг дээрээ мэддэг болно. Ингэснээр ямар контентыг хэнд хэзээ, ямар сувгаар хүргэх бүх төлөвлөлтийн хэрэгжилтийг төлөвлөнө. Өөрөөр хэлбэл та контентуудаа дижитал маркетингийн бүх сувгуудаар уу эсвэл тодорхой сувгуудаар уу гэдгээ шийдвэрлэж төлөвлөдөг болно.
— — — — — — — — — — —
6.Сошиал медиа маркетинг.
Контент маркетингийн дагуу та сошиал сувгуудаа ашиглаж бизнесээ хурдасгах боломжоо сайжруулна. Энд зөндөө л юм сурна даа. Гол нь сошиал сувгууд дээр ажиллахдаа Сошиал SEO, сувгуудын алгоритм, вэбсайттай уялдуулж ашиглах тал дээр юм юм л сурна.
— — — — — — — — — — —
7.Вэбсайт маркетинг.
Энд таны бизнесийн хамаг “хор жор” найруулагдана. Вэбсайт бол бүхэлдээ таны бизнес гэдгийг ойлгож вэбсайттайгаа харилцах хэрэгтэй. Таны бүх зүйл вэб дээр чинь байршина аа. Та ашигладаг болоод эхлэхээр бүх зүйлээ мэдэрнэ. Гол нь бүх контентуудаа бэлтгээд зохион байгуулалттай оруулна гэдэг л хамгийн хэцүү хэсгүүдийн нэг нь. Мэдээж маш сайн архитехтортой вэбсайттай болох гэж хичээгээрэй. Гэхдээ бүх зүйлийг хүндрүүлэх биш та wordpress дээр л вэбсайтаа хийгээрэй.
— — — — — — — — — — -
8.Блог маркетинг.
Блог бол хүмүүсийг донтуулдаг айхтар шидтэй контент шүү. Таны бичвэр таны бизнесийг бүхэлд нь нэг хуудсан дотроос шийдчихдэг гэхэд нэг их хилсдэхгүй. Блог бичиж сурахын тулд борлуулалт маркетингийн бичих ур чадвараа сайжруулаарай. Энэ бол маш чухал шүү.
— — — — — — — — — — -
9.Имэйл маркетинг
За энэ тал дээр зөндөө л их микроблог оруулдаг даа. Профайл дотроо. Гэхдээ анхаарах зүйлүүдийг товчхон дурдаад орхичихъё. Имэйл платформ нь хамгийн үнэтэй гэдгийг мартаж болохгүй учир ямар платформ ашиглахаа шийдээрэй. Wordpress тэй бол би танд Mailpoet ашиглахыг зөвлөж байна. Дараа нь та имэйлээ ашиглахын тулд GDPR болон Монголд 5 сараас хэрэгжиж эхэлсэн хувь хүний нууцын хууль дүрэм журмыг дагаж мөрдөж ажиллах ёстой. Дараа нь имэйл доторх контентуудаа төлөвлө, имэйл автоматжуулалтаа хийгээрэй. Ер нь цогц үйлчилгээг Mailpoet төвөггүй ойлгуулчихна. Гэхдээ имэйлээрээ блог бичихгүй ш дээ, имэйл бол арай өөр шүү.
— — — — — — — — — —
10.Чатбот маркетинг
Хүмүүсийн нэг л сайн ойлгож өгөхгүй байгаа маркетингийн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи. Яг имэйл шиг боловч ялгаатай нь мессенжер дээр суурилсан бот нь таны микро вэбсайт, имэйл шиг хувь хүний орон зайд харьцдаг гээд ер нь л маш их зүйл бий. Мэдээж их үнэтэй. Үнэгүй гэж ойлгож болохгүй, бүр эсрэгээрээ үнийн хувьд имэйлийн дараа ордог.
— — — — — — — — — — -
Одоо харин нэмэлт мэдээлэл үлдээе.
Дижитал стратегийн хамгийн чухал бүрэлдэхүүн нь SEO, Social media, long form blog. Эдгээрийн хослол танд маш чухал шүү. Дээрх бичвэрүүдээс бага зэрэг ойлголт авсан байх.
Үүнтэй хамааралтайгаар зөвхөн ТҮЛХҮҮР үгийн тал дээр үйлчилгээ үзүүлдэг болно оо гэсэн бодолтой байгаа.
Та түлхүүр үгийн үйлчилгээ хичнээн их үнэтэй болох талаар бас ойлголтгүй л байгаа байх. Өнөөдрийн ханшаар 1 сарын үйлчилгээ нь 1200$ байдаг.
Гоё оо гоё, яваандаа манай брэнд хүмүүст юу гэж бодогддог бол, тэд юу гэж хайдаг бол, ямар түлхүүр үгийг бизнестээ ашиглах вэ? дижитал бизнесийнхээ SEO архитехтороо яаж гаргах вэ? гээд ийм зүйл ярьдаг болоод ирэх цагт та намайг нэг санаарай.
Би мэдээж платформын тусламжтайгаар танд үйлчилгээ үзүүлнэ л дээ.
Өнөөдөр таны бизнестээ ашиглая гэж бодож байгаа ТҮЛХҮҮР үг чухал байна уу, үгүй юу гэдгийг та ч би ч хэлж мэдэхгүй. Магадгүй өнөөдөр үнэ цэнэгүй, хэрэглэгдэхгүй байгаа ч ямар үг ирээдүйтэй үнэ цэнэтэй болох талаар танд программын тусламжтайгаар хэлж өгч чадна. Тэгвэл гоё уу?
Ирээдүйд уулзацгаая.
www.grow.mn
Edu Grow онлайн сургалт
GROW BIZ LLC
Edu Grow төлбөргүй онлайн сургалт
#дижиталплатформ
#ДижиталМаркетинг
#ДижиталБрэндинг
Tumblr media Tumblr media
0 notes
tseku126 · 4 years ago
Text
Надаас өөр хэн ч уншихгүй байж магадгүй бичвэр.
Зүгээр л үхчихмээр...
Tumblr media
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ
Tumblr media
Жэн Шунь
Бид одоо эцсийн өдрүүдийн төгсгөлд байгаа бөгөөд Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, эргэн ирэхийг нь хүлээдэг олон ах, эгч энэхүү асуултын талаар бодож байгаа нь лавтай: Илчлэлийн 22-р бүлгийн 12-р эшлэлд Эзэн Есүс “Харагтун, Би удахгүй ирнэ.” хэмээн зөгнөсөн. Эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж бидэнд амласан юм чинь Эзэн одоо эргээд ирчихсэн болов уу? Христэд итгэгч бидэнд энэ асуулт үнэндээ маш чухал тул Эзэн үнэхээр эргэж ирсэн эсэхийг бид яг яаж мэдэх вэ? Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс бидэнд Библийн зөгнөлөөр дамжуулан хэдийнээ хэлсэн бөгөөд бид бүх баримтыг нэгтгэж, чин сэтгэлээсээ тунгаан бодох л юм бол хариултыг нь олно.
1. Дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөлт үзэгдэнэ Матайн 24-р бүлгийн 6-аас 8-р эшлэлд: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм.Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” гэдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тохиолдсон гамшгууд улам бүр ширүүссээр байгаа бөгөөд газар хөдлөлт, үер, ган гачиг, ой хээрийн түймэр, өлсгөлөн, өвчний дэгдэлт аймшигтай ойр ойрхон тохиож, өргөн тархах болсон; дэлхий ертөнц тогтворгүй, ороо бусгаа байдалтай байгаа, мөн дайн дажин, хэрцгий догшин үйлдлүүд, бус нутгийн хямрал, террорист халдлага удаа дараа гарч, хурцадсаар байна. Жишээлбэл, 2015 оны 4-р сард АНУ-ын 16 мужид шувууны ханиадны вирус байгааг олж илрүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн дотор АНУ-д гарсан шувууны ханиадны хамгийн ноцтой дэгдэлт байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. 2015 оны 4-р сарын 25-нд Непалын төв хэсэгт Рихтерийн шаталбараар 8.1 магнитудын газар хөдлөлт болж, 9,000 орчим хүн амь үрэгдэж, 22,000 хүн гэмтэж бэртэв. Энэ нь сүүлийн 80 гаруй жилийн дотор Непалд нүүрлэсэн хамгийн том байгалийн гамшиг байлаа. 2015 оны 11-р сараас 2016 оны 7-р сарын хооронд Парис, Брюссель, Ниццад хэд хэдэн террорист халдлага гарсан нь дор хаяж 200 хүн үрэгдэж, 700 гаруй хүн гэмтэхэд хүргэсэн. 2016 оны 4-р сард Энэтхэгт сүүлийн 40 жилд тохиогоогүй хамгийн хүнд ган гачиг нүүрлэснээс үүдэн 300 сая гаруй хүн хүрэлцэхүйц ундны ус олоход бэрхшээлтэй болов. 2017 о��ы 2-р сарын 4-өөс 6-нд их хэмжээний цас орсны улмаас Афганистан, Пакистаны хилийн дагуу дараалсан олон цасан нуранги үүсэж, 100 гаруй хүн амиа алдаж, 2,617 орчим гэр бүл, нийтдээ 15,702 хүн нэрвэгджээ. 2017 оны 4-р сарын 1-ний үүрээр Колумбын Мокоа хотноо ширүүн борооноос үүдэн үер, хөрсний гулгалт болж, наад зах нь 316 хүн амь үрэгдэн, 332 хүн гэмтэж бэртэж, 103 хүн ор сураггүй алга болсон байна. Энэ нь Колумбын түүхэн дэх цаг агаараас үүдэлтэй гурав дахь гамшиг байсан ба Мокоа хотыг нэрвэсэн хамгийн том гамшиг гэж тооцогддог. Яг нарийндаа эдгээр гамшгийн давтамж нь хүн төрөлхтөнд Бурханаас ирж буй сануулга болдог бөгөөд Библийн энэ зөгнөл аль хэдийн биелж, Эзэн дахин ирсэн гэдгийг бид үүнээс харж болох юм.
2. Израилийн сэргэлт Матайн 24-р бүлгийн 32-оос 33-р эшлэлд: “Одоо инжрийн модны сургаалт зүйрлэлээс сурч ав; Мөчир нь зөөлөрч, навчис нь зулзагалахад зун ойртсоныг та нар мэддэг. 33Үүний адилаар та нар энэ бүхнийг хараад Тэр үүдэн дээр чинь ойрхон байгааг мэднэ.” хэмээдэг. Бид бүгдийн мэдэж байгаачлан, инжрийн мод навчсаа дэлгэх гэдгийг Израилийн сэргэлттэй хэлэгддэг. Израиль 1948 оны 5-р сарын 14-нд сэргэсэн юм. Израилийн сэргэхийг харах үед маань хүний Хүү үүдэнд байна гэж эдгээр бичвэр бидэнд хэлдэг. Израиль сэргэснээс хойш 70 жил өнгөрчээ; 70 жилийн өмнө үүдэн дээр байсан юм чинь, Эзэн аль хэдийн эргээд ирчихсэн юм биш үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай энэ зөгнөл ч бас биелсэн гэдэг нь тун тодорхой байна.
3. Сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд тунхаглана Матайн 24-р бүлгийн 14-р эшлэлд: “Хаанчлалын энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх улс үндэстэнд гэрчлэгдэнэ; тэгээд төгсгөл ирэх болно.” гэдэг. “энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж” гэдэг нь бүх дэлхий Эзэн Есүсийн сайн мэдээг сонсох үед Христ ирнэ гэсэн утгатай. (Энэ нь, хүн бүр сайн мэдээг сонссон үед, эсвэл хүн болгон Христэд итгэх үед гэсэн үг биш.) Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлэх үед Ариун Сүнс Эзэн Есүст гэрчлэл хийлгэхээр элч, шавь нарыг залж чиглүүлж эхэлсэн юм. Тэр үеэс хойш Эзэний сайн мэдээ радио, интернет, ном, сайн мэдээний зарын хуудас, итгэгчдийн номлол гэх мэт бүх төрлийн сувгаар дамжин аажмаар түгсэн. Христийн шашныг дэлхий даяар үүсгэн байгуулж, тэр ч бүү хэл олон улс орон Христийн шашныг төрийн шашнаа болгожээ. Христэд итгэгчид ч мөн дэлхий даяар аль хэдийн түгсэн төдийгүй бурхангүй улс төрийн намаар удирдуулсан Хятадад хүртэл Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг хүн бас л олон бий; Эзэн Есүсийн золин авралын сайн мэдээ аль эрт дэлхийн зах хязгаарт түгжээ. Хүндэт ах эгч нар аа, хэсэгхэн зуур ингээд бодоод үз: Дэлхий дээр Эзэн Есүсийн сайн мэдээг огт сонсож байгаагүй ямар улс үндэстэн, ямар бүс нутаг байгаа юм бэ?
4. Ёс бус явдал элбэгшиж, итгэгчдийн хайр хөрнө Матайн 24-р бүлгийн 12-р эшлэлд: “Ёс бус байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно.” гэдэг. Ёс бус явдал шашны ертөнцөд одоо ихсэж, Ариун Сүнсний ажил байхгүй, мөн Бурхан дэргэд нь байхгүй. Зарим нь оргилуун итгэлтэй мэт харагддаг атлаа мөн л ертөнцийн замаар алхдаг. Эд хөрөнгөд шунан дурлах явдал итгэгчдийн дунд өргөн тархаж, зарим нь чуулган дээрээ бүх төрлийн бараа зарж, зарим нь бизнес эрхлэн, үйлдвэр ажиллуулж, мөнгө олохоор завгүй ажилладаг. Тэд Эзэний төлөө ажиллахыг огт бодолгүй, ертөнцийн будилаанд хутгалдан амьдардаг. Пастор, ахлагч нар номлохдоо Эзэний үгийг номлохын оронд Библийн мэдлэг, теологийн онолыг тайлбарлахад л анхаардаг; тэд Эзэнд гэрчлэл хийдэггүй, Эзэнийг өргөмжилдөггүй, мөн Эзэний хүслийг ойлгохоор эрж хайхад нь итгэгчдээ хөтөлдөггүй. Иймээс тэд сонсогчдоо Библийн мэдлэг рүү хөтөлж таардаг ба хонин сүрэг нь Бурханаас улам холддог; зарим пастор, ахлагч бие биетэйгээ өрсөлдөж, атаархан маргалдаж, бүр бүлэглэл үүсгэж, янз бүрийн фракц, бүлэглэлд хуваагдан, тахил хулгайлж, ёс бус бэлгийн харьцаанд орж, Бурханаас эмээх ямар ч зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг. Одоо шашны ертөнцөд эдгээр ёс бус үйлдэл улам гаарч, чуулганууд улам бүр эзгүйрч байна. Эдгээр зүйл бидэнд Хуулийн эрин үеийн төгсгөлийн талаар гарцаагүй бодогдуулдаг, урьд нь Еховагийн алдраар бялхаж байсан сүм эзгүй хоосон харагдах үед тахилчид муу тахил өргөж, сүм арилжааны газар болсон юм. Өнөөгийн чуулган, Хуулийн эрин үеийн төгсгөл дэх сүм хоёрын хооронд ямар нэг ялгаа байна уу? Библийн энэхүү зөгнөл бүрэн биелж, Эзэн эргэн ирсэн гэдгийг бид үүнээс харж болно.
Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ 5. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчдийн илрэлт Маркийн 13-р бүлгийн 6-р эшлэлд, эцсийн өдрүүдэд хоёр дахиа ирэхэд нь ямар тэмдэг бий болохыг шавь нар нь асуухад Эзэн Есүс “Учир нь ‘Би бол Христ’ хэмээн олон хүн Миний нэрээр ирж, олныг мэхлэх болно.” гэж хэлсэн. Мөн Матайн 24-р бүлгийн 24-р эшлэлд “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно.” гэж тэмдэглэсэн байдаг.
Эцсийн өдрүүдэд эргэж ирэхэд нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирнэ гэж Эзэн Есүс зөгнөсөн билээ. Сүүлийн хэдэн жилд Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт улс оронд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид ээлж дараалан гарч ирлээ. Тэд өөрсдийгөө Христ гэж дуудан, Есүсийн нэр барин дүр эсгэхээр оролдоод зогсохгүй тэд бас Эзэн Есүсийн тэмдэг, гайхамшиг, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулах гэх мэтийг дуурайхаар оролддог. Маш олон хуурамч Христийн илрэлтээс бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх энэ зөгнөл биелсэн гэдгийг харж болно, учир нь хуурамч Христүүд гарч ирэх үед жинхэнэ Христ үнэндээ аль хэдийн ирчихсэн байдаг. Энэ үед бид бүр ч их идэвх санаачилга гаргаж, Бурханы илрэлт болон ажлыг эрж хайх ёстой. “Одоо ийм олон хуурамч Христ, хуурамч эш үзүүлэгч гарч ирлээ. Хэрвээ бид тэднийг эрж хайж, судлах санаачилга гаргаад хууртах юм бол яах вэ?” гэж зарим ах, эгч хэлж магадгүй юм. Гэхдээ хэрвээ бид хууртахаас айсандаа Бурханы илрэлт болон ажлыг эрж хайж, судлахгүй бол Эзэн эргэн ирчихсэн гэдгийг мэдэхгүй, тэгээд хаягдах бүр ч их магадлалтай болох бус уу? Бид хахахаас айсандаа идэхээ больж, багыг гамнах гээд ихийг алдаж байгаа хэрэг бус уу? Эзэний ирсэн тухай номлодог бүхэнд хууртахаас айсандаа юуг ч харахгүй, барихгүй, сонсохгүй гэх хандлага баримтлах нь мунхаг хэрэг гэдгийг бид үүнээс харж болно. Хэрвээ бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахыг хүсвэл хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг таньж чаддаг байх нь амин чухал билээ. Ийм маягаар л бид Эзэнийг угтаж, хууртахгүй байж чадна. Тэгвэл хуурамч Христийн шинж юу вэ? Эзэн Есүс “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх” гэсэн. Эзэний үгээс бид, хуурамч Христүүдийн гол онцлог нь энэ гэдгийг харж болно: Тэд хүмүүсийг мэхлэхийн тулд зарим энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, жинхэнэ мэт харагдах ч үнэндээ хуурамч төөрөгдлийг номлож л чаддаг; харин нүгэл үйлдэж, нүглээ улайдаг хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэх үнэнийг илэрхийлж огт чаддаггүй, мөн хүн төрөлхтнийг завхралаас нь а��арч чаддаггүй. Яагаад гэвэл хуурамч Христүүд туйлын хорон муу ёрын сүнснүүдийн мөн чанартай бөгөөд тэдэнд ямар ч үнэн байдаггүй. Христ л үнэн, зам, амь; Христ л үнэнийг илэрхийлж, бидэнд замыг харуулж, биднийг амиар хангаж чадна. Биднийг хангах үнэнийг илэрхийлж чаддаггүй, зарим нэг энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж л чаддаг бүхэн хуурамч Христ юм—энэ бол хуурамч Христүүдийг жинхэнэ Христээс ялгах үндсэн зарчим мөн. Эзэний үгийг өөрсдийн үндэс болгосноор бид мэхлэгдэх талаар санаа зовох хэрэггүй. Хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг хэрхэн тодорхой таних тухайд “Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хэрхэн ялгах вэ” хэмээх энэхүү гайхалтай киноны хэсгийг үзнэ үү.
Эзэн Есүсийн эргэн ирэлттэй холбоотой бүх зөгнөл биелчихсэн, Эзэн эргэн ирсэн гэдгийг дээрх баримтуудаас бид харж болно. Гэхдээ “Эзэн эргээд ирсэн юм бол бид яагаад угтаагүй юм бэ?” гэж олон хүн асуух нь гарцаагүй. Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахаар хэрэгжүүлдэг арга замд маань ямар нэгэн буруу зүйл байж болох юм гэдгийг та нар ер нь бодож үзсэн үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухайд хуурамч Христүүдээс сэрэмжлэх нь эн тэргүүний зорилт гэж олон хүн үздэг. Тэд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зууралдаж, Эзэний эргэн ирэлтийн тухай гэрчилдэг бүхэн хуурамч гэж итгэдэг бөгөөд ухаалаг охин байх, Бурханы дуу хоолойг сонсоход ямар ч анхаарал тавьдаггүй. Зарим хүн харуулдан хүлээх, Эзэн Есүсийн нэрийг баримтлах, Түүний замыг мөрдөхөд анхаардаг. Гэхдээ энэ нь ердөө идэвхгүй хүлээлт бөгөөд тэд хэзээ ч санаачилга гаргаж, эрж хайж, судалж шинжилдэггүй, мөн Эзэний дуу хоолойг сонсоход огт анхаарал хандуулдаггүй. Бид ингэж хэрэгжүүлснээр Эзэнийг угтаж яаж чадах юм бэ? Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Гуй, ��эгвэл та нарт өгнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Лук 11:9). “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. … Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:3, 8) гэж хэлсэн. Эзэн бол итгэмжит бөгөөд бид эрж хайх зүрх сэтгэл өвөрлөж, эцсийн өдрүүд дэх Эзэний илрэлт болон ажлыг идэвхтэйгээр судалж шинжилж, Эзэний дуу хоолойг чин сэтгэлээсээ сонсож, энэ замд үнэний ямар нэг илэрхийлэл байгаа эсэхийг, биднийг амиар хангаж чадах эсэхийг харахаар хичээж байгаа цагт Өөрийнхөө хоёр дахь ирэлтийг таниулахаар Эзэн биднийг гарцаагүй залж чиглүүлнэ!
Редакторын тэмдэглэл: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх бүх зөгнөл биелсэн гэдгийг бид энэ өгүүллийг уншаад одоо ойлголоо. Тэгвэл бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах ёстой вэ? Үнэний энэ талыг үргэлжлүүлэн эрж хайж, судлахын тулд “Эзэн эргэж ирлээ” гэх сайн мэдээний хуудсыг бид санал болгож байна. Энэ өгүүллээс та бүхэн ямар гэрэл, гэгээрэл авах юм уу саад бэрхшээлтэй тулгарвал сэтгэгдэл үлдээж, эсвэл манай ��эб хуудасны шууд чата��р дамжуулан бидэнтэй холбогдоорой.
0 notes
mishkam · 5 years ago
Text
Шүүмжлэлт бичвэр
Tumblr media
21-р зуунд тавтай морил. Секс үнэ цэнэгүй мэт, хайр халаасандаа хийгээд мартчихсан тэмдэглэл төдийхөн болжээ. Энэ цаг үед утсаа алдах нь үнэ цэнээ гээхээс аймшигтай санагдаж, хамгийн дэгжин гангараа архи тамхи болж тэдгээрийг хэрэглэхгүй бол хоцрогдсон нэгэн болж хувирна...
Ариун цэврийн өрөө зургийн студи болж, сүсэглэсэндээ биш буянтан болж харагдах гэж сүм орцгооно. 21-р зуунд ДОХ-ын вирус тээхээс илүү жирэмслэхээс айцгаадаг болжээ. Пизза хүргэлтийн машин түргэн тусламжаас хурдан ирж, хүмүүс бурханаас биш гэмт хэрэгтнүүдээс айцгаана. 21-р зуун виртуал хайранд умбаж, эцэг эхчүүд ч түүнд бууж өгөн, гэр бүлийн оройн зоог, хамтдаа байх сайхан мөчүүд сошиал үзүүлбэр болж хувираад хамгийн сайхан зурагны ард хагацсан жаргал, хоосон нөхөрөл нуугддаг болж. Гадаад төрх, хувцсаар нь бусдыг тодорхойлох цаг үе. 21-р зуун чи, хүсэл татсан гуалиг биеийг дээд боловсролоос илүү үнэ цэнэтэй болгожээ. Сэтгэлээсээ бусдад хандвал үнэ цэнэгүй болж, давхар санаа уралдуулж гэмээнэ чи 21-р зуунд аятай амьдрах болно.
ОРЧУУЛСАН TDK
жич: Та эрх чөлөөтэй хүн, юу хийх нь таны хэрэг, таны сонголт. Гагцхүү хийсэн бүхэн чинь хүсэл, мөрөөдөл, дотоод мөн чанараас чинь урган байхыг хүсье.
from facebook
0 notes
goydomain · 6 years ago
Text
Домэйн нэр хэрхэн ажилладаг вэ?
Домэйн нэр хэрхэн ажилладаг вэ?
Домэйн нэр нь вэб сайтын хаяг юм. Сайтруу шилжихэд URL bar -дээр бичдэг бичвэр юм.
Tumblr media
Энгийнээр вэб сайт нь байшин, домэйн нэр нь хаяг нь юм.
Илүү дэлгэрүүлбэл
Интернэт бол кабелиар холбогдсон дэлхий даяарх компьютерууд юм.
Википедиа.орг
Энэ сүлжээнд байгаа бүх компьютер өөр хоорондоо холбогдох боломжтой. Нэг бүрчлэн ялгахын тулд тус бүрд нь IP хаяг гэдэг зүйл оноож өгдөг.
IP…
View On WordPress
0 notes
ssnyus-blog · 8 years ago
Text
Зах
Зах руу явахаар яагаад ч юм хүмүүсийг ажигламаар санагддаг юм. Ялангуяа хөгшин хүмүүсийг. Наранд гандсан бор арьстай, нүүр гаргүй үрчлээ татаж завсраар хир тортог болсон байх нь, тэр гараараа шороонд дарагдсан хэдэн үсээ илбэх нь яагаад ч юм их л сонирхолтой харагддаг юм. Бодлогоширсон эсвэл бүр бодохоо ч больсон мэт тийм нэг гүн харцаар ширтэх, ядарсан толгойгоо аажим өргөөд урагшаа алхаж байгаа нь тийм гэхийн аргагүй гунигтай санагдана. Амьдралд бидний өдөр тутамдаа харж заншсан гоё сайхан зүйлс, гоё сайхан хүмүүс жинхэнэ биш харин энэ ертөнцөд амьдарч байгаа хүмүүсийн зовлон шаналал уй гашуу, гуниг харуусал, тэдний бүтээсэн бид л өөрөө энэ ертөнц, энэ ертөнцийн гоо сайхан, төгс төгөлдөр мөн байх. Хайр татмаар хүмүүс.
Tumblr media
Зүгээр л бичсэн юм:
Өглөө наран мандаж үдэш наран жаргасаар ахиад л нэг өдөр эгэл жирийн энгийн даруугаар өнгөрөн одох нь ээ. Нар жаргахын үесд өвгөн сурсан ёсоороо хотын төвийн жижигхээн цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Урьдын л адил чимээ аниргүй намуухан дотно хэвээрээ. Энэ бөглүү цэцэрлэг хэзээнээс өвгөний орон гэр, унтах оромж нь болсон билээ. Хаа нэг ганц хоёр хүмүүс алхдаг ч барагтай бол хүн үзэгдэхгүй. Өдрийн цагаар захын их хөл хөдөлгөөн, чимээ шуугианд ядарсан биеэ энэ л хэдэн хоромд амраадаг ажээ. 
Бага залуугаасаа амьдралын төлөө хичээж мэрийж, шантрах үедээ шүд зуун тэсч, бүхий л хэцүү зовлонг даван туулж амьдарсан түүнд амар тайван байсан үе ховор. Багаасаа зураач болохыг мөрөөддөг байсан ч амьдрал түүнд боломж олгосонгүй. Өөрөө ч ийм байх л ёстой юм шиг үхтлээ хичээдэг байж л дээ. Харин саяхан л түүнд амьдралаа эргэн харах сөхөө олдсон бололтой. Энэ цэцэрлэгийг нэгэн их бороотой үеэр анх олсон бөгөөд тэр л өдөр тэрээр амьдралынхаа утга учрыг олох шиг болсон билээ. Тэр ажлаасаа гарч гэр бүлээсээ салжээ. Хотын захын нэгэн нийтийн байранд ганц өрөө хөлслөөд өөрийн мөрөөдлөө биелүүлэх болжээ. Тэр бол зурах. Тэрээр хэдэн өдөр хоногоор ч өрөөнөөсөө гаралгүй ухаан жолоогүй л зурах болж. Нийтийн байр болохоор ч тэр үү дуу чимээ ихтэй, олон айлын хэрүүл маргаан уйлаан майлаан байнга хадаатай. Энэ нь төвөгтэй мэт боловч нөгөө талаараа түүнд зургийнх нь сэдэв болдог билээ. Хүмүүсийг гуниж гутарсан, санааширсан, бодлогоширсон байхыг хараад туйлын ихээр баярлаж, тэднийг цаасан дээр тэрхүү мэдрэмжтэй нь хамт буулгахыг тэмүүлдэг байв. Гэвч энэхүү их урам зориг тийм ч удаан үргэлжилсэнгүй. Удалгүй тэр дахиад л асар их утга учиргүйн ангалд орчих шиг болжээ. Энэ амьдрал бас л миний хүсэл, эрж хайсан юм биш байна гэж тэрээр бодоод байрнаасаа гарч энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн саравчин дор хоног төөрүүлэх болжээ. 
Харин өдрийн цагаар их зах руу явж амьдралын төлөө одоо ч тэмцсээр байгаа нүүрэндээ үрчлээ тодруулсан амьд түүхүүдийг ажиглах болжээ. Тэдний гунигтай бодлогоширсон харц, насны тоогоор нэмэгдсэн үрчлээн дундаас инээмсэглэх нь энэхүү орчлонгийн хамгийн төгс төгөлдөр гоо сайхан шиг санагдана. Тийм ээ энэ бол түүний насаараа ��этгэл зүрхэндээ эрж хайсан гоо төгс мэдрэмж байлаа. Одоо тэр амьдралаас юу ч хүссэнгүй. Өглөө нь зах руу явж, орой нь цэцэрлэгтээ амрах. энэ л өвгөний амьдралын утга учир сэтгэл ханамж нь ажээ.
2 notes · View notes
tnmuun · 7 years ago
Text
old wooden house
 Бороонд хүчтэй цохигдон, өнчин ганц болжмор шиг нөмөр хайн дагжин чичирч  явахдаа ойн гүндэх жижигхэн модон байшинг би анх олж харсан юм. Энд бороо их удаан орсон бололтой. байшингийн цоож зэвэнд идэгдэж, түлхүүр нь дотроо хугарч иш нь газар хэвтэнэ. Чихарч дуугарах модон хаалгыг сурсан зангаараа хуу татан, орхигдож тоос шороонд дарагдан илжирсэн модны үнэр хамар сэртхийлгэсэн жижигхэн байшинруу би  анх орсон минь энэ юм. Ар нуруугаар хүйт дааж, хүйтэн салхи чих ирвэгнүүлнэ. Алхах тусам чахрах модны дуу ��их тамлан, мэдрэлээр наадах шиг. Нэгэн цагт энд хөл хөдөлгөөнтэй байсныг илтгэх шиг дутуу уусан аяга цай, дарсанд будагдсан халтар хивс, ханаар өлгөгдсөн хоёр хүний хайр дурлалдаа шатсан зураг нүдэнд тусна.
нөмөр бараадан орсон хэдий ч, энэ жихүүн байшинд гаднаас илүү дааруулж байлаа. 
Дуусталаа шатаж амжаагүй лаа шүдэнзний хамт ил зуухны хажууд хэвтэнэ. Би лаагаа асаан цаг хугацааны тоосонд өршөөлгүй дарагдсан лааны сууринд лааг зоон эргэн тойрноо ажлаа. Дуу хуур, баяр хөөр, аз жаргал нэгэн цагт энд бялxаж байжээ. Ханаар өлгөгдсөн хосын зураг атаархал төрүүлэм юм. Цааш харах тусам хөндийрж байгаа нь зурган дээрх харцнаас ойлгомжтой болж эхэллээ. Хананд зурагнаас гадна түлхүүр өлгөөтэй байлаа. Энэ жижигхэн байшинд үүднээс өөр юунд түлхүүр хэрэг болох вэ дээ гээд би нээх тоосонгүй. Цааш жижигхэн байшинг сонжсоор л. Хивс, уг нь их чамин ч сонголт муутай юм аа. Эд зүйлстэйгээ огтхон ч зохицоогүй байна ш дээ гэж амандаа үглэж гарлаа.
Би багаасаа л өнгөрсөн гэх үгэнд дуралчихсан, сэхэл авахааргүй донтчихсон охин байсан. Эмээ өвөө, аав ээж, ах эгч нараасаа дандаа л өнгөрсөнд болсон түүх, тэдний дурсамж, амьдарч байгаа хотынхоо өмнөх байдал гэх зэрэг асууж болох бүхий л асуултыг асууж 20,30 жилийн өмнө ямар байсан талаар төсөөлөн хотоор ганцаараа алхан өнгөрсөн үеээр төсөөлөлдөө зугаалан алхах дуртай байсансан. ялангуяа 50,60 жилийн настай барилгуудын урдуур алхах тоолондоо анх суурь тавигдаж эхэлж байсан үе, тэр л цаг хугацааны гинжин дээрх хэлхээндэх холбоосонд залуу нас гоо үзэсгэлэнгээ үлдээсэн хүмүүс гээд бүгдийг төсөөлөн бодох надад дэндүү тааламжтай. 
Бороо зогсох болоогүй юм шиг байна. Хангай дэлхий энэ жижиг байшинд яагаад ингэтлээ гомдоо вэ ? Яагаад энэ газарт ингэтлээ гаслан, цурхиран уйлна вэ? 
Тав ч алхахгүй байшин ингээд л болоо. Өөр анхаарал татахуйц юу ч байсангүй. Зүгээр байхаар, өмнөх төрхөнд нь дөхүүлээд үзэх санаа орж ирлээ. гэрэл муутай энэ байшинд гэгээ нэмчихээр юу байгааг тойруулж харлаа. Байз даа? энэ чинь бичгийн ширээ юу даа? Бичгийн ширээрүү дөхөж очтол бэх нь асгарсан үзэг, нулимс бололтой хэдэн дусал ус дуссан цаас мөн хуучний бичгийн машины хамт байлаа. Лаа минь дуусах дөхөж байгааг сануулах шиг тос нь час хийн гар түлэв. Хурдхан гэрэл гэгээ энэ гэрт оруулах арга бодохгүй бол харанхуй ахиад л ноёлох нь. Ил зуухаа эхлээд ��аллах  нь зөв байх. Шатааж болохоор зүйлс хайж хайж хэдэн нойтон мод, хөгцөнд идэгдсэн цаас, даавууны өөдөс олж цуглуулан үүнийгээ асаах гэж хэсэг үйлээ үзсэний эцэст галаа амжилттай асаалаа. байшинд тэр чигт нь дулаан бүрхэн авлаа. Гэрэл ч өмнөхөө бодвол арай л дээр гэрэлтэж байв. 
Умгар жижиг байшинг цэвэрлэж аваад, зарим зүйлсийг нь хүссэнээрээ өөрчлөн ханан дээрх хосын зургуудыг дур мэдэн авж хаялаа. Цэвэрлэж дуусахтай зэрэгцэн үүл задран нар гийжээ. байшингийн голд зогсон эргэн тойрноо ахин нэг сайн харав. Өмнөх хосууд хэрэлдэж салсан бололтой. ханан дээр дарстай хундага шидсэнээс үүссэн толбо байлаа. Цонхоор тусах нарны гэрэл ширээн дээр тэгхээс тэр гэсэн шиг тусав. Нус, нулимсандаа хутгалдан байн бичээ юу гэлтэй заваарсан хуудсуудыг эргүүлсээр ... улам бүр шимтэн уншсаар. Аз жаргалтай эхэлсэн хайрын түүх хацрыг минь даган урсах нулимстай хамт өндөрлөлөө. зохиолын залууг өрөвдөн хэсэг уйлж суун, өөрийнх нь бороонд орхисон залуу бас ингэж шаналаж байгаа болов уу гэж бодон суув. 
Түлхүүр ахин нүдэнд тусан сэтгэл гижигдэнэ. Босч аваад эргэн тойронд түлхүүр орчихоор юу байгааг нэгд нэгэнгүй шалган, ширээний дээд шургуулганы түлхүүр болохыг оллоо. Шүүгээнд ганцхан цаас, бор дэвтэртэй хамт байв. цаасан дээр бүх дурсамжаа энд түгжээд би ч гэсэн өөрийнхөө мөрийг хөөгөөд явлаа. гэжээ . эрэтгэй хүний бичиг байх чинь. эрэгтэй маань эмэгтэйгээ энэ байшиндаа нилээн удаан хүлээжээ. удсаны эцэст эргэж харахгүйгээр явж. Бор дэвтэрт юу ч алга. 
Нар байшингийн чанх дээр ирэв бололтой. Шувууд дээврийн хөндийд жиргэх нь хичнээн чихэнд сонсголонтой вэ? 
Байшин дах бүхий л зүйлс одоо л тодоос тод харагдана. Сурсан зангаараа өмнөх хүмүүс яаж амьдарч юу хийж байсныг төсөөлөн байшин дотуур би нилээн эргэлдлээ. 
Чамин ч гэлээ зохилдоо муутай дарсны толботой хивсийг зургуудын хамт гарган хаячихаад буцаж орон ширэн дээр бэхнээс үзгэнд шуналтай гэгч нь соруулчихаад бороонд болсон зүйлсийг бор дэвтэрт бичиж үлдээлээ. би ч гэсэн нэг зүйлд цэг тавих хэрэгтэй. Бичиж дуусах мөчид тэнгэрийн хаяа харих замыг минь гэрлээр тасалчихгүй юмсан гэх шиг хамаг чадлаараа гэрлээ татах шиг ягааран үзэгдэнэ. цүнхнээсээ хамгийн хайртай уран зураг болох Monet Beyond the Stars гэх зургийг дэвтэрнээсээ гарган ханан дээр наачихаад гарлаа. Анх аймар санагдаж байсан байшин одоо нэг л дулаахан санагдана. 
гэхдээ би энд ахиж ирэхгүй гэдгээ сайн мэдэж байсан юм. Учир нь энэ байшин минийх биш, миний гэх зүйл үгүй, надтай холбоотой дурсамж бүр ч байхгүй. Би энэ байшинд хэт дасаж болохгүй. Харин зүгээр дурсамжаа энэ дэвтэрт нь үлдээгээд нэрээ бичээд үлдээе дээ. 
Tumblr media
0 notes
egulen-blog · 9 years ago
Photo
Tumblr media
Hello M A R C H ☺ #inspiration #hellodecember #lettering #handwriting #handlettering #mgl_vsco #udurtnegzurag #igersmongolia #igers #үсэглэл #бичвэр #гарбичвэр #typography #typographyinspired #byMe #goodtype #dailytype #hellomarch #hellonewmonth
3 notes · View notes
ssnyus-blog · 8 years ago
Text
Tumblr media
1 note · View note
ssnyus-blog · 8 years ago
Text
түүх
Одод үгүй бөглүү тэнгэрт саран авхай ганцаар зочлохуйд Хар хувцаст нэгэн хүн ойн голоор алхан явжухуй. Тэрхүү хүний чигтээ урд бас нэгэн хүн гэрийн зүг тайван алхахуй. Гунигт тэр шөнө гэнэн хонгор охиныг хорон санаат тэр эр хуурч мэхлэн авч оджээ. Охиноо хүлээсэн эх ойн зүг хараа тавин сэтгэл юугаа аргадан санаа зовнин өнжив. Хөөрхий бяцхан охин хэрэг явдлыг ухаараад нулимс дуслуулан мэгшихэд тэр чимээн тэнгэрт аянга адил цуурайтав. Аргаа барсан эх айн түгшин гэрээсээ арга буюу гарах үесд Хорон сэтгэлт эр, жаахан охины хувцсыг жавартай хүйтэн усанд хаяад ойн гүний модны ёроолд нүцгэн нэгэн цогцсыг орхив. Эхээс унасан биеэрээ эзгүй өнчин газарт үлдэв. Хар хувцаст эргэн сэрэмжлэнгүй алхсаар оромжиндоо буцан Унт��ээ. Үүр шөнийн заагаар Нэгэн зүүд зүүдлэх нь Амь��үй нэгэн цогцос эгц урд нь зогсоод инээжээ. Эр нүдээ нээсэнд энэ зүүд биш ажээ. Хорвоогийн нэгэн хар хувцаст Нэгэн үхдэл болов. Хаа нэгтээ хорон сэтгэлт ч, хөөрхий охин ч дахин төрнө. Дахин үхнэ. Бас дахин...
0 notes
ssnyus-blog · 8 years ago
Text
2017.03.24
Чиний үнэр одоо энд
Цастай хамт үгүй болжээ
Газарт шингээд агаарт уусаад
Үлдсэн юмгүй алга болжээ
Тэр их хүчтэй мэдрэмжүүд
Тийм байгаагүй юм шиг мартагдаж.
Санахаас нэр чинь
Бас хэдэн дурсамжууд
Гарт баригдахгүй бодолд хөврөх хэдэн дүрс
Тэр дүрсүүд
Тэр цагт хичнээн их шаналгав
Хичнээн их гуниглуулав
Харин одоо юу гээч
Юу ч алга бололтой
Би инээж байна.
Гэхдээ бас уйлах шиг
Яагаад тэр билээ...
Уулзахын хүслэн, өөр юмгүй
Дурсахын хүслэн, өөр зүйлгүй.
Сүүлийн удаа~эхний удаа
Дахин үргэлжлээсэй .
Сүүлийн өдрүүд
Бас эхлэлүүд.
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (1)
Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг тавигч байсан хэдий ч Бурханыг төлөөлж чадаагүй юм; тэр ердөө Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байлаа. Есүс баптисм хүртсэний дараа Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ. Дараа нь Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл, Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг эзэмшсэн, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—энэ нь заримдаа сул, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь хар��яалагдаж байв. Түүнд баптисм хүртээсний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал болон алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан, иймээс Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, хүчит үйлс үзүүлж чаддаг байсан бөгөөд Түүнд хүч чадал, эрх мэдэл байлаа, учир нь Тэр шууд Бурханы Өөрийн өмнөөс ажиллаж байсан билээ; Тэр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр Бурхан Өөрөө байсан юм; энэ бол эргэлзээгүй. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, мөн түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс үүнийг нь зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсний төлөөлөл байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч хэрвээ хүн Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Бусад нь түүнийг өргөмжилж байсан ч хүн Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хөнгөхнөөр зөвшөөрөхгүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, хүссэнээрээ Бурханыг төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил хэмжээтэй байв. Иоханаас хүссэн бүхэн нь Есүсийн замыг тавигч байж, Түүнд зориулан зам тавих явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс түүний зам тавих ажлыг л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр зүйл хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд тэрээр зам тависан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил нь зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжиж байв. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс түүний ажлыг үнэхээр дэмжиж байсан нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал нь зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэр өөр ажил хийж огт чадахгүй байсан, учир нь тэр бол Есүс биш, харин замыг тависан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрсө�� ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед хангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс илүү гараагүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан ба Бурханыг шууд төлөөлж чадаагүй, иймээс түүний хийсэн ажил хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа түүний гэрчлэлийг хадгалах хэн ч байгаагүй, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.
Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” гэж хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн их өргөмжилж, хэр чанга хашхирсан ч бай Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч, “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол өгөх хэрэггүй: Түүний Өөрийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлөхөд Түүний ажил л хангалттай юм. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж үү? Өөрийн ажлыг эхлэхээсээ ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг Бурханы бүх зан чанар: энэ бүхнийг чи илэрхийлэх чадваргүй. Иймд өөрийгөө Бурхан гэж хэлэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Түүнийг юу гэж дуудахаас чинь үл хамааран Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлдөг ба Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол Бурхан гэж нэрлэгдэж чадахгүй!
Ариун Сүнсний ашиглаж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь бүхэлдээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьсон ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүмүүсийн (өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн) хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсээс илүү давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүсийн хангадаг зүйл бол тэдний хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс ашигладаг боловч тэдний хийдэг ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол ердөө, биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний босгосон хүмүүс юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Эдгээр хүмүүс Түүний удирдлага дахь агуу ажлыг хийж чадахгүй, мөн шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн чиг үүргийг биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийдэг ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйл болохын хувьд үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил нь Бурханы удирдлагыг агуулдаггүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь Витнес Ли, Ватчман Ни нарын ажил нь замд хөтлөх явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библи дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Энэ нь, орон нутгийн чуулганыг сэргээх, эсвэл орон нутгийн чуулган байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил нь Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Тэдний хийсэн зүйл нь, Есүс тухайн үед ажиллаж байхдаа дараагийн үеийнхнээсээ хүссэн зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч төрлийн шинэ ахиц дэвшил гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л харж чадна. Гэхдээ тэдний ажлаас хүн Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр төлөвлөдөг шинэ ажлыг ч олж чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучны зам хэвээр байсан; ямар ч шинэчлэлт, ямар ч ахиц дэвшил байгаагүй. Тэд Есүсийн цовдлолын бодит баримттай зууралдаж, гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс гуйх дадлыг баримталж, эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно, эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн үгийг мөрдөж, үүнээс ч илүүтэйгээр, эгч нар номлож болохгүй, зөвхөн дуулгавартай дагах ёстой гэсэн уламжлалт үзлийг мөрдсөөр байв. Хэрвээ ийм маягийн удирдлагыг үргэлжлүүлэн мөрдсөн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг дүрэм журамаас чөлөөлж, эсвэл тэднийг эрх чөлөө болон гоо сайхны ертөнц рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тиймээс эрин үеийг өөрчилдөг, ажлын энэ үе шатыг Бурхан Өөрөө хийж, үг хэлэх ёстой; эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж х��йж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орсон бөгөөд Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс өөрсдийн тулгуурыг алдсан. Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүний үр дүнд, адилхан ажил хийж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд ашиглагддаг хүн бас шинэ ажил хийж болох ба урьдны эрин үед хийсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чаддаггүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон дадлыг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцлахдаа ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх төлөвлөснөөрөө шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил нь гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үед Өөрийн үгийг илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Эцси��н эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.
Исаак Абрахамд төрсөнтэй адилаар Иохан амлалтаар төрсөн. Есүсийн замыг тавиж, ихээхэн ажил хийсэн боловч тэр Бурхан байгаагүй юм. Харин ч тэр ердөө Есүсийн төлөөх замыг тависан учраас эш үзүүлэгчдийн нэг байсан. Түүний ажил ч бас асар их байсан бөгөөд түүнийг зам тависаны дараа л Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн юм. Мөн чанартаа тэр зүгээр л Есүсийн төлөө хөдөлмөрлөсөн, түүний хийсэн ажил нь Есүсийн ажилд үйлчилж байв. Түүнийг зам тавиж дууссаны дараа Есүс Өөрийн ажлыг буюу илүү шинэ, илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ажлыг эхэлжээ. Иохан ажлын эхний хэсгийг л хийсэн; шинэ ажлын илүү их хэсгийг Есүс хийсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. Иохан амлалтаар төрсөн бөгөөд түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тухайн үед зарим нь түүний аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь, “Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь бүгд Ариун Сүнсний тушаалаар болсон юм. Тэр тохиолдолд Иоханыг яагаад Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийг ч бас Ариун Сүнсний тушаалаар нэрлэсэн, Тэр Ариун Сүнсээс төрсөн бөгөөд Түүнийг ��риун Сүнс амласан байв. Есүс бол Бурхан, Христ, мөн хүний Хүү байлаа. Гэхдээ Иоханы ажил мөн л агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг тависан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосон байсан уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжөөгүй бөгөөд ердөө эхлэлийг бүрдүүлж байсан юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь эцэс болгосон боловч Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан бөгөөд цаашлаад Тэр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг тавьсан. Хэдийгээр түүний ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам буюу илүү гүнзгий үнэнийг ч хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийн тухай ойлголтыг ч олж аваагүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгосон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялгаж таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажил адилхан байгаагүй бөгөөд өөр шинж чанартай байсан. Үүнээс хүн, Бурхан мөн эсэхийг нь тодорхойлдог. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэх явдал байв. Тэр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил нь эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээг түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээн, газар сайгүй хэрэн явжээ. энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаатай нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас хүний хэрэгжүүлэх ёстой үг гарч, Нигүүлслийн эрин үед хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлаа дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийсэн нь Есүс байсан ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ. Амлалтаар төрж, Сүнснээс төрж, Ариун Сүнсээр дэмжүүлж, шинэ замуудыг нээдэг бүх хүн бол Бурхан гэж хүний үзэл үздэг. Энэ тайлбарын дагуу Иохан ч гэсэн Бурхан байх байсан ба Мосе, Абрахам, Давид ч гэсэн мөн л Бурхан байх байв. Энэ нь бүхэлдээ инээдтэй зүйл биш гэж үү?
Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээсээ өмнө Есүс ч бас Ариун Сүнсний хийсэн бүхэнтэй нийцүүлэн үйлдэ�� байсан жирийн л нэг хүн байлаа. Тухайн үед Тэр Өөрийн ялгамж чанарын талаар мэдэж байсан эсэхээс үл хамааран Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагаж байв. Түүний үйлчлэл эхлэхээс өмнө Ариун Сүнс Түүний ялгамж чанарыг хэзээ ч илчлээгүй. Өөрийн үйлчлэлийг эхэлснийхээ дараа л Тэр тэдгээр дүрэм журам, хуулийг хүчингүй болгосон бөгөөд Өөрийн үйлчлэлийг албан ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа л Түүний үгэнд эрх мэдэл, хүч чадал шингэсэн юм. Өөрийн үйлчлэлийг эхэлснийх нь дараа л шинэ эрин үеийг авчрах Түүний ажил эхэлжээ. Үүнээс өмнө Ариун Сүнс Түүний дотор 29 жилийн турш нуугдмал хэвээр үлдсэн, энэ хугацаанд Тэр зөвхөн хүнийг төлөөлсөн бөгөөд Бурханы ялгамж чанаргүй байсан юм. Түүнийг ажиллаж, үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлснээр Бурханы ажил эхэлсэн бөгөөд хүн Өөрийг нь хэр их мэдэж байгааг үл анхааран Тэр Өөрийн ажлыг дотроо төлөвлөснийхөө дагуу хийсэн бөгөөд Түүний хийсэн ажил Бурханы Өөрийн шууд төлөөлөл байлаа. Тухайн үед Есүс Өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээс, “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан юм. Тэд “Та бол эш үзүүлэгчдээс хамгийн агуу нь бөгөөд бидний сайн эмч билээ” хэмээн хариулжээ. Бас зарим нь “Та бол бидний тэргүүн тахилч” гэсэн… Бүх төрлийн хариулт өгөгдсөн, зарим нь бүр Түүнийг Иохан гэж, мөн Елиа гэж хэлсэн юм. Дараа нь Есүс Симон Петрт хандан “Чи Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуужээ. Петр, “Та бол Христ, амьд Бурханы Хүү билээ” гэж хариулсан байна. Тэр үеэс эхлээд хүмүүс Тэр бол Бурхан гэдгийг мэддэг болсон. Түүний ялгамж чанар мэдэгдэх үед үүнийг анх мэдсэн хүн нь Петр байсан бөгөөд түүний амаар энэ нь хэлэгджээ. Тэгэхэд Есүс “Чиний хэлсэн зүйл мах, цусаар илчлэгдээгүй, харин Миний Эцэг илчилсэн юм” хэмээн өгүүлсэн. Тэр баптисм хүртсэний дараа бусад нь энэ тухай мэдэж байсан эсэх нь хамаагүй, Түүний хийсэн ажил Бурханы өмнөөс хийгдсэн юм. Тэр Өөрийн ялгамж чанарыг ил болгохын тулд биш, Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирсэн билээ. Петр энэ тухай хэлсний дараагаар л Түүний ялгамж чанар хүнд ил болсон юм. Тэр бол Бурхан Өөрөө байсан гэдгийг чи мэдэж байгаа эсэхээс үл хамааран цаг нь ирэхэд Тэр Өөрийн ажлыг эхлүүлсэн. Чи үүнийг мэдэж байсан ч, эсвэл үгүй ч Тэр Өөрийн ажлыг урьдных шигээ үргэлжлүүлсэн юм. Чи үүнийг үгүйсгэсэн ч гэсэн Тэр Өөрийн ажлыг гүйцэтгэх байсан ба цаг нь болоход үүнийг хийх л байсан. Хүн Түүний махбодыг мэдэхийн төлөө биш, харин хүн Түүний ажлыг хүлээн авахын төлөө Тэр ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэхээр ирсэн билээ. Хэрвээ чи өнөө үеийн ажлын үе шат нь Бурханы Өөрийн ажил гэдгийг таньж чадаагүй бол чамд үзэгдэл дутагдаж байна. Гэсэн ч чи ажлын энэ үе шатыг үгүйсгэж чадахгүй; таньж чадахгүй байгаа чинь Ариун Сүнс ажиллахгүй байгааг, эсвэл Түүний ажил буруу гэдгийг батлахгүй. Одоогийн ажлыг Библи дэх Есүсийн ажилтай тулгаж, ажлын энэ үе шатыг үгүйсгэхийн тулд таарч тохирохгүй зүйлийг ашигладаг хүмүүс ч байдаг. Энэ нь сохорсон хүний үйлдэл биш гэж үү? Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь хамтдаа зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд, Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих талаарх сургаал, залбирал хийх тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа ��омилсон тухай гэх мэт хязгаарлагдмал үйл явдлуудын талаар бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй тулган шалгадаг. Тэд бүр, Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?
Есүсийн газар дээр өнгөрүүлсэн хугацаа нь гучин гурван жил хагас байсан, өөрөөр хэлбэл, Тэр газар дээр гучин гурван жил хагас амьдарсан. Энэ хугацааны ердөө гурван жил хагасыг л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхэд зарцуулсан бөгөөд үлдсэн хугацаанд нь Тэр зүгээр л жирийн хүний амьдралаар амьдарсан юм. Эхэндээ Тэр синагогын үйл ажиллагаанд оролцож, тахилчид Судрыг тайлбарлахыг болон бусдын номлохыг тэнд сонсож байлаа; Тэр Библийн талаар ихээхэн мэдлэг олж авчээ: Тэр тийм мэдлэгтэй төрөөгүй бөгөөд уншиж, сонссоноор л дамжуулан үүнийг олж авсан юм. Тэр арван хоёр настай байхдаа синагогын багш нараас, “Эртний эш үзүүлэгчдийн зөгнөл��үд юу байсан бэ? Мосегийн хуулийн тухайд ямар вэ? Хуучин Гэрээний тухайд? Сүмд тахилчийн хувцастайгаар Бурханд үйлчилж байгаа хүний тухайд ямар вэ?” … гэх мэт асуултуудыг асуусан нь Библид тодорхой тэмдэглэгджээ. Тэр олон асуулт асуусан, учир нь Түүнд мэдлэг ч, эсвэл ойлголт ч байгаагүй юм. Хэдийгээр Тэр Ариун Сүнснээс олдсон ч гэсэн бүхэлдээ эгэл хүн болон төрсөн; Тэр зарим нэг онцгой шинж чанартай байсан боловч бас л жирийн хүн байсан юм. Түүний мэргэн ухаан, бие хаа болон настай нь хамааралтайгаар тасралтгүй өссөн бөгөөд Тэр жирийн хүний амьдралын үе шатыг туулсан юм. Хүмүүсийн төсөөллөөр бол Есүс ямар ч хүүхэд нас, өсвөр насыг туулаагүй; Тэр төрмөгцөө гучин гурван настай хүний амьдралаар амьдарч эхэлсэн ба Өөрийн ажлыг дуусгаад цовдлогдсон. Тэр магадгүй жирийн хүний амьдралын үе шатыг туулаагүй; Тэр иддэггүй байсан, бас бусад хүнтэй ч холбогдоогүй, хүмүүсийн хувьд Түүнийг зэрвэс харахад амаргүй байсан. Тэр Бурхан байсан учраас магадгүй Өөрийг нь харсан хүмүүсийг айлгах гажигтай нэгэн байсан байх. Махбодод ирдэг Бурхан хэвийн хүн шиг амьдардаггүй нь гарцаагүй гэдэгт хүмүүс итгэдэг; Тэр ариун хүн учраас шүд болон нүүрээ угаах хэрэггүй цэвэрхэн гэж тэд итгэдэг. Эдгээр нь цэвэр хүний үзэл биш гэж үү? Библид Есүсийн хүний амьдралын талаар тэмдэглээгүй зөвхөн Түүний ажлын тухай байдаг боловч Түүнд хэвийн хүн чанар байгаагүй, эсвэл Тэр гучин нас хүртлээ энгийн хүний амьдралаар амьдраагүй гэдгийг энэ нь баталдаггүй. Тэр 29 насандаа Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн боловч тэр наснаас өмнө хүний хувиар өнгөрөөсөн Түүний бүх амьдралыг чи хасаж болохгүй. Библи ердөө тэр хугацааг тэмдэглэлдээ оруулаагүй; Түүний амьдрал нь жирийн хүний амьдрал байсан ба Түүний бурханлаг ажлын цаг үе байгаагүй тул бичиж тэмдэглэх хэрэггүй байлаа. Есүсийг баптисм хүртэхээс өмнө Ариун Сүнс шууд ажиллаагүй, харин Есүсийн үйлчлэлээ гүйцэтгэх өдөр болох хүртэл Түүний амьдралыг жирийн хүн байдлаар байлгаж байв. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон Бурхан байсан боловч жирийн хүний адилаар нас биед хүрэх үйл явцыг туулсан юм. Нас биед хүрэх үйл явцыг Библиэс хассан. Энэ нь хүний амийн өсөлтөнд ямар ч тусламж үзүүлж чадахгүй учраас үүнийг хассан юм. Баптисм хүртэхээс өмнөх хугацаа нь нууцлаг үе байсан ба Тэр ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй. Есүс баптисм хүртсэнийхээ дараа л хүн төрөлхтнийг золин аврах бүх ажлыг буюу нигүүлслээр, үнэнээр, хайр болон өршөөлөөр дүүрэн ажлыг эхэлсэн юм. Энэ ажлын эхлэл нь бас яг нарийндаа Нигүүлслийн эрин үеийн эхлэл байсан; энэ шалтгааны улмаас үүнийг бичиж тэмдэглэж, өнөөг хүртэл дамжуулжээ. Энэ нь Нигүүлслийн эрин үе дэх хүмүүсийн хувьд, Нигүүлслийн эрин үеийн замаар алхах, цовдлолын замаар алхах замыг нээж, бүхнийг амжилттай болгохын төлөө байв. Хэдийгээр энэ нь хүний бичиж тэмдэглэсэн зүйлээс гарсан боловч энд, тэндээс нь жаахан алдаа олдохыг үл тооцвол бүгд бодит баримт билээ. Гэсэн хэдий ч, тийм тэмдэглэлүүдийг худал гэж хэлж болохгүй. Тэдгээр нь бүхэлдээ баримттай, зөвхөн тэдгээрийг бичихдээ л хүмүүс алдаа гаргасан юм. Хэрвээ Есүс хэвийн, эгэл хүн чанартай байсан юм бол Тэр яаж тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байсан байх вэ? гэж хэлэх зарим хүн байдаг. Есүсийн туулсан дөчин өдрийн сорилт нь гайхамшигт тэмдэг бөгөөд эгэл хүний биелүүлж чадахгүй зүйл юм. Түүний дөчин өдрийн сорилт нь Ариун Сүнсний ажил байсан; тэгвэл Түүний дотор өчүүхэн төдий ч ер бусын зүйл байхгүй гэж хүн хэлж яахин чадах юм бэ? Түүний тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвар нь Тэр бол энгийн хүн биш, харин ер бусын хүн байсан гэдгийг баталдаггүй; ердөө л Ариун Сүнс Түүн шиг энгийн хүн дээр ажиллаж, тэгснээрээ Түүнийг гайхамшиг үзүүлж, бүр илүү агуу их ажил хийх боломжтой болгосон юм. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнө, эсвэл Библид бичсэнчлэн Сүнс Түүн дээр бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л энгийн хүн байсан ба ямар ч ер бусын зүйлгүй байв. Ариун Сүнс Түүн дээр бууж ирэх үед буюу Тэр Өөрийн үйлчлэлийг эхлүүлэх үед Түүнд ер бусын зүйл шингэжээ. Ийм маягаар хүн, Бурханы махбод болсон биед хэвийн хүн чанар байгаагүй гэж итгэж эхэлдэг бөгөөд цаашлаад бие махбодтой болсон Бурханд ямар ч хүн чанар байхгүй гэж эндүүрэн боддог. Мэдээж, Бурханыг газар дээр ирэх үед Түүний ажил болон Түүний талаар хүний хардаг бүхэн ер бусын байдаг. Түүний ажил болон Түүний үг нь хүн ойлгохооргүй, хүрэхээргүй байдаг учраас нүдээрээ хардаг болон чихээрээ сонсдог зүйл чинь бүгд ер бусын байдаг. Хэрвээ тэнгэрийн ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Хүн ойлгошгүй, ухааршгүй, мөн хэтэрхий гайхалтай, ухаалаг нууц болох тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчрах үед—тэдгээр нь бүгд ер бусын биш гэж үү? Гэхдээ, энэ нь хэчнээн ер бусын байсан ч бүх зүйл Түүний хэвийн хүн чанар дотор гүйцэтгэгддэг гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы махбод болсон биед хүн чанар байдаг; эс бөгөөс Тэр Бурханы махбод болсон бие биш байх байв. Өөрийнхөө цаг үед Есүс олон агуу гайхамшгийг үзүүлсэн. Тухайн үеийн Израильчуудын харсан зүйл нь ер бусын зүйлсээр дүүрэн байсан; тэд тэнгэрэлчүүд болон элч нарыг харсан бөгөөд Еховагийн дуу хоолойг сонссон. Эдгээр нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? Мэдээж, өнөөдөр хүнийг мэхлэхийн тулд ер бусын зүйлээр дамжуулан ажилладаг зарим муу ёрын сүнс бий; өнөө үед Ариун Сүнсний хийдэггүй ажлаар дамжуулан хүнийг мэхлэх нь тэдний хувьд дуурайж байгаа явдал төдийхөн юм. Олон муу ёрын сүнс гайхамшиг үйлдэж, өвчнийг эдгээх явдлыг дуурайдаг; эдгээр нь муу ёрын сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон бөгөөд Ариун Сүнсний тухайн үеийн ажлыг дараа нь дуурайсан бүхэн бол үнэхээр муу ёрын сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил нь ер бусын байсан, зөвхөн Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй, тийм ямар ч ажил нь Сатаны хийж байгаа зүйл, Сатаны үймээн самуун бөгөөд муу ёрын сүнснүүдээс г��рдаг. Гэхдээ ямар ч ер бусын зүйл муу ёрын сүнснээс гардаг гэж чи хэлж болохгүй—энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаардаг. Өнөө үед бие махбодтой болсон Бурханы хийсэн ажлыг аваад үз: Үүний ямар тал нь ер бусын биш вэ? Түүний үг нь чиний хувьд ойлгохын аргагүй, биелүүлэхийн аргагүй байдаг бөгөөд Түүний хийдэг ажлыг ямар ч хүн хийж чадахгүй. Түүний ойлгодог зүйлийг хүн яавч ойлгож чадахгүй, мөн Түүний мэддэг зүйл хаанаас ирдгийг ч хүн мэдэхгүй. “Би ч гэсэн Тан шиг эгэл хүн, тэгвэл би яагаад Таны мэддэг зүйлийг мэддэггүй юм бэ? Би насаар ахмад, дадлага туршлагаар арвин атал Та яаж миний мэддэггүй зүйлийг мэддэг юм бэ?” гэж зарим хүмүүс хэлдэг. Хүний тухайд гэвэл, энэ бүхэн нь хүн хүрэхийн аргагүй зүйл юм. Тэгтэл, “Израильд хийгдсэн ажлын талаар хэн ч мэддэггүй; Та яаж мэддэг юм бэ? Библийн тайлбарлагчид хүртэл ямар ч тайлбар хийж чаддаггүй; Та яаж мэддэг юм бэ?” гэдэг хүмүүс ч бий. Эдгээр нь бүгд ер бусын хэрэг явдал биш гэж үү? Ямар ч гайхамшигтай тулгараагүй боловч Тэр бүхнийг мэддэг бөгөөд үг Түүнд хамгийн амархан очдог. Энэ нь ер бусын биш гэж үү? Түүний ажил махан биеийн хүрч чадах зүйлээс хэтрэн гардаг. Махан биетэй ямар ч хүний бодлоор үүнийг биелүүлэхийн аргагүй бөгөөд хүний уураг тархи үүнийг огтоос бодож чадахгүй. Тэр Библийг хэзээ ч уншаагүй хэдий ч Израиль дахь Бурханы ажлыг ойлгодог. Тэр газар дээр зогсож ярьж байсан хэдий ч гуравдагч тэнгэрийн нууцуудын тухай ярьдаг. Хүн эдгээр үгийг унших үед: “Энэ нь гуравдагч тэнгэрийн хэл биш гэж үү?” гэсэн мэдрэмж хүнийг эзэмддэг. Эдгээр нь бүгд энгийн хүний биелүүлж чадах зүйлээс давсан хэрэг явдал биш гэж үү? Есүс дөчин өдөр мацаг барих тэр үед тэр нь ер бусын байгаагүй гэж үү? Хэрвээ чи дөчин өдрийн мацаг нь ер бусын бөгөөд муу ёрын сүнсний үйл хэрэг гэж хэлэх юм бол Есүсийг яллаж байгаа хэрэг биш үү? Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээсээ өмнө Есүс жирийн хүмүүстэй адил байсан. Тэр ч бас сургуульд сурсан; эс бөгөөс Тэр яаж уншиж, бичиж сурах юм бэ? Бурхан махбод болох үед Сүнс бие махбод дотор нуугдан оршиж байсан. Гэсэн хэдий ч, жирийн хүн байсан болохоор Түүний хувьд өсөж, нас бие гүйцэх үйл явцыг туулах шаардлагатай байсан бөгөөд танин мэдэх чадвар нь төлөвшиж, аливаа зүйлийг ялган салгаж чадах хүртлээ Тэр энгийн хүн гэж тооцогдсон. Түүний хүн чанар төлөвшсөний дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадсан юм. Хэвийн хүн чанар нь хараахан төлөвшөөгүй, эрүүл ухаан нь төгөлдөжөөгүй байх үед Тэр яаж үйлчлэлээ хэрэгжүүлж чадах юм бэ? Зургаа эсвэл долоон настайд нь үйлчлэлээ хэрэгжүүлэхийг Түүнээс хүлээж болохгүй нь мэдээж! Анх махбод болох үедээ Бурхан яагаад Өөрийгөө ил тод харуулаагүй юм бэ? Яагаад гэвэл Түүний махбодын хүн чанар хараахан төлөвшөөгүй байсан; Өөрийн махбодын оюун санаа болон сэтгэхүй, мөн түүнчлэн энэ махбодын хэвийн хүн чанарыг Тэр бүрэн эзэмшээгүй байв. Энэ шалтгааны улмаас Өөрийн ажлыг эхлэхээс өмнө Тэр, махбод дахь Өөрийн ажлыг хийхэд хангалттай зэвсэглэсэн байх хэмжээнд хэвийн хүн чанар болон энгийн хүний ердийн мэдлэгийг зайлшгүй эзэмших шаардлагатай байсан билээ. Хэрвээ Тэр энэ ажилд хангалтгүй байсан бол Түүний хувьд үргэлжлүүлэн өсөж, төлөвших шаардлагатай байх байв. Есүс Өөрийн ажлыг долоо юм уу найман насандаа эхэлсэн бол хүн Түүнийг гоц авъяастан гэж үзэх байсан биш гэж үү? Бүх хүн Түүнийг хүүхэд гэж бодо�� байсан биш гэж үү? Хэн Түүнийг үнэмшмээр гэж бодох юм бэ? Зогсож байгаа индрээсээ өндөргүй долоо юм уу найман настай хүүхэд—номлоход тохирох байсан уу? Хүн чанар нь төлөвшихөөс өмнө Тэр уг ажилд тэнцээгүй. Хараахан төлөвшөөгүй байсан Түүний хүн чанарын тухайд гэвэл ажлын ихээхэн хэсэг нь ердөө биелүүлэхийн аргагүй юм. Махбод дахь Бурханы Сүнсний ажил нь бас өөрийн гэсэн зарчимд захирагддаг. Хэвийн хүн чанарыг эзэмших үедээ л Тэр ажлыг өөртөө авч, Эцгийн даалгаврыг хүлээн авч чадна. Зөвхөн тэр үед л Тэрээр Өөрийн ажлыг эхэлж болох юм. Хүүхэд насандаа Есүс, эрт цагт тохиолдсон зүйлийн ихээхний талаар огт ойлгохгүй байсан ба синагогын багш нараас асууснаар л ойлгож авчээ. Хэрвээ Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол Түүний хувьд ямар ч алдаа гаргахгүй боломжтой байх байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох вэ? Тиймээс ажиллах чадвартай болсныхоо дараа л Тэр Өөрийн ажлыг эхэлсэн; Тэр үүнийг хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил гүйцэтгээгүй. 29 настайдаа Есүс аль хэдийн хангалттай төлөвшсөн байсан бөгөөд Түүний хүн чанар, хийх гэж байсан ажлаа явуулахад нь тохирохуйц болсон байлаа. Зөвхөн тэр үед л, гучин жилийн турш нуугдмал байсан Ариун Сүнс Өөрийгөө илчилж эхэлсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүн дотор ажиллаж эхэлсэн юм. Тэр үед Иохан Түүнд зориулсан замыг нээхийн тулд долоон жилийн турш бэлдсэн байсан бөгөөд ажлаа дуусгасны дараа шоронд орсон. Тэгээд ачаа бүхэлдээ Есүс дээр унасан. Хэрвээ Тэр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, хүн чанар нь дутуу дулимаг байх үед, дөнгөж нас биед хүрэх үедээ, мөн олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, хяналтыг гартаа авч чадахгүй байх байлаа. Тухайн үед, Есүсийг ажлаа эхлэхээс өмнө Иохан өөрийн ажлыг аль хэдийн хэсэг зуур хийгээд байсан ба тэгэхэд Тэр аль хэдийн дунд эргэм настай байв. Тэр насандаа Түүний хэвийн хүн чанар нь Өөрийн хийх ёстой ажлыг хийхэд хангалттай болсон юм. Одоо бие махбодтой болсон Бурханд ч бас хэвийн хүн чанар байдаг бөгөөд хэдийгээр та нартай харьцуулахуйц төлөвшөөгүй ч гэсэн одоо байгаа байдлаараа энэ хүн чанар нь Түүний ажлыг биелүүлэхэд хэдийнээ хангалттай. Өнөөдрийн ажлын нөхцөл байдал нь Есүсийн үеийнхтэй бүхэлдээ адилхан биш. Тухайн үед Есүс яагаад арван хоёр шавийг сонгосон бэ? Энэ нь бүгд Түүний ажлыг дэмжиж, үүнтэй хамтран ажиллахын төлөө байв. Нэг талаар энэ нь тухайн үе дэх Түүний ажлын суурийг тавихын төлөө, харин нөгөө талаар ирэх өдрүүд дэх Түүний ажилд суурь тавихын төлөө байсан юм. Тэр үеийн ажилтай нийцүүлэн арван хоёр шавийг сонгох нь Есүсийн хүсэл, мөн түүнчлэн Бурханы Өөрийн хүсэл байлаа. Арван хоёр шавийг сонгоод дараа нь газар сайгүй номлоход нь тэднийг залж чиглүүлэх ёстой гэж Тэр итгэж байв. Гэхдээ өнөөдөр та нарын дунд ингэх хэрэггүй! Бие махбодтой болсон Бурхан махбодод ажиллах үед ажилд олон зарчим байдаг бөгөөд хүний ердөө ойлгодоггүй олон зүйл байдаг; хүн үүнийг хэмжихдээ, эсвэл Бурханд хэт их шаардлага тавихдаа өөрийн үзлийг байнга ашигладаг. Гэхдээ өнөө үед ч гэсэн, өөрсдийнх нь бүх мэдлэг гагцхүү өөрсдийнх нь үзлээс бүрддэг гэдгийг олон хүн мэддэггүй. Бурханы бие махбодтой болсон эрин үе, эсвэл газар ямар ч байсан гэсэн, махбод дахь Түүний ажлын зарчим өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр махбод болчихоод махбодоосоо даван гарч ажиллаж чадахгүй; тэр ч бүү хэл Тэр махбод болчихоод махбодын хэвийн хүн чанар дотроо ажиллахгүй байж чадахгүй. Эс бөгөөс Бурхан бие махбодтой болохын ач холбогдол үгүй болж, Үг махбод болсон гэдэг нь бүхэлдээ утгагүй болох байв. Цаашлаад Бурхан бие махбодтой болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махбод Өөрөө ч, эсвэл тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. Ингэснээр махбод дахь Бурханы ажил бүр ч илүү хэвийн байж, Үг үнэхээр махбод болсныг бүр ч сайн илчилж чадах бөгөөд махбод гэдэг нь жирийн агаад хэвийн хүн гэсэн үг юм.
Зарим хүмүүс, эрин үеийг яагаад Бурхан Өөрөө эхлүүлэх ёстой юм бол? Бүтээгдсэн зүйл Түүнийг орлож болохгүй гэж үү? хэмээн асууж магадгүй. Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг нээх зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэр хуучин эрин үеийг мөн нэгэн зэрэг дуусгасан байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг явуулдаг нь Тэр Өөрөө юм, иймээс өмнөх эрин үеийг төгсгөдөг нь Тэр Өөрөө байх учиртай. Энэ бол, Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед энэ нь, Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйн баталгаа юм. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал болон шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм. Хэрвээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд эрин үеийг төгсгөх үүрэг өгсөн бол хүний үзэл бодлоор ч бай, эсвэл Сатаныхаар ч бай, энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах, мөн Бурханд дуулгаваргүй үйлдлээс өөр юу ч биш байх байсан бөгөөд хүний ажил Сатаны хэрэгсэл болох байв. Бурханы Өөрийн эхлүүлсэн эрин үед хүн дуулгавартай байж, Бурханыг дагасан үед л Сатаныг бүрэн үнэмшүүлж чадна, учир нь энэ бол бүтээгдсэн зүйлийн үүрэг билээ. Иймд та нар зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас шаардахгүй гэж Би хэлдэг. Энэ нь, хүн бүр өөрийн үүргийг сахиж, тус тусын чиг үүргийг гүйцэтгэх гэдгийн учир юм. Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг ба хүн Түүний оронд хийх хэрэггүй байдаг, мөн Тэр бүтээгдсэн зүйлийн ажилд ч оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бурханы ажилд оролцдоггүй. Зөвхөн энэ л дуулгавартай байдал, мөн Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эрин үеийг нээж дууссаны дараа хүн төрөлхтний дунд Өөрөө ажиллахаар ирэхээ больдог. Зөвхөн тэр үед л хүн, бүтээгдсэн зүйл болохын хувд үүргээ биелүүлж, даалгавраа гүйцэтгэхээр шинэ эрин үе рүү албан ёсоор алхан ордог. Эдгээр нь ажлыг удирддаг зарчмууд бөгөөд нэг ч хүн зөрчиж болохгүй. Ийм маягаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй юм. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Өөрийн ажлыг явуулдаг нь Тэр бөгөөд, мөн Өөрийн ажлыг дуусгадаг нь Тэр билээ. Ажлыг төлөвлөдөг нь Тэр, ажлыг удирддаг нь ч Тэр бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог нь ч Тэр юм. Библид өгүүлсэнчлэн, “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийн удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, мөн хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд амьдруулна, Тэр бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, тийнхүү Өөрийн бүх төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ!
0 notes
gospelofthegod · 6 years ago
Text
Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II (Нэгдүгээр хэсэг доод)
Нэгдүгээр хэсэг Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам Исаакийг тахил болгосноор эхэлдэг Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түү��ий бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ? Бурхан хүнийг тэнэг байсан ч тоохгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн ну��агт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Тэр өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилдаж байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байдаг. Өөрсдийн үзэлдээ хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгээгүй, мөн боломжгүй гэж бодож байхад нь Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн—ямар гайхалтай юм бэ! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн, гэсэн ч Тэр мөн Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг хүссэн. Энэ нь хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал, энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал үүсгэж байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл гуйж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр зарим нэг жижиг бодол агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн тэр тахил өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг чи харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэр дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа” (Эхлэл 22:9-10). Абрахам гараа сунган хүүгээ хороохоор хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосло гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаг байдал, Бурханы талаарх буруу ойлголтоо үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан ба Бурханы түүнд өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байсан. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Түүний хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм. Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр гайхмаар зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед л, тэр Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтөнд, Өөрийн сонгосон Абрахамд итгэх, тэднийг сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Түүний сонгосон энэ хүн нь Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэдэгт Бурхан итгэсэн. Хэдийгээр энэ нь шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүний төлөө гэсэн хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагийг нь олж зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтанд тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан Өөрийн хийхээр зорьж байсан зүйлийн үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн нь Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг Тэр харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. Хүмүүс би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—яагаад Бурхан одоо надад бас л сэтгэл хангалуун биш байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасан хэвээр байгаа юм бэ? Яагаад Тэр намайг туршсаар байгаа юм бэ? гэж дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг үргэлжлүүлэн шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү? Энэ сэдвийг ингээд орхиё. Дараа нь бид “Бурханы Абрахамд өгсөн амлалтыг” уншина. 3. Бурханы Абрахамд өгсөн амлалт (Эхлэл 22:16-18) Ехова: “Чи энэ зүйлийг хийсэн ба хүүгээ, ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөрөөрөө тангараглаж байна” хэмээгээд, “Би ерөөлөөрөө чамайг ерөөж, үр хүүхдийг чинь тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт асар олон болгоно, чиний үр удам дайснуудынхаа үүдийг эзлэх болно; Түүнчлэн чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв. Энэ бол Бурхан Абрахамыг ерөөсний бүрэн бүтэн тэмдэглэл юм. Хэдий товч боловч агуулга нь баялаг: Энэ нь Бурханы Абрахамд өгсөн бэлгийн учир шалтгаан, цаад үндэслэл болон Түүний Абрахамд өгсөн зүйл юу байсныг багтаадаг. Энэ нь мөн Бурхан эдгээр үгийг хэлэхдээ баяр хөөртэй, сэтгэл хөөрч байсныг нь, түүнчлэн Түүний үгийг сонсож чадах хүмүүсийг олж авах Түүний хүсэл тэмүүллийн яаралтай байдлыг шингээсэн. Үүнээс бид Түүний үгэнд дуулгавартай хандаж, Түүний тушаалыг дагадаг хүмүүст хандах Бурханы хайр энхрийлэл, зөөлөн харьцааг харж болно. Иймээс, хүмүүсийг олж авахын тулд Түүний төлсөн төлөөс болон тэднийг олж авахад Түүний зориулсан анхаарал халамж, бодлыг бид мөн хардаг. Цаашлаад “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэдэг үгсийг агуулсан ишлэл нь Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын цаана Бурханы ганцаараа үүрсэн уйтгар, шаналлын хүчтэй мэдрэмжийг бидэнд өгсөн юм. Энэ нь онцгой ач холбогдол агуулсан бөгөөд дараагийн хүмүүст гүн гүнзгий нөлөөтэй байсан тунгааж бодууштай ишлэл юм.
Хүн дуулгавартай, чин сэтгэлтэй байж гэмээнэ Бурханы ерөөлийг олж авдаг Бидний энд уншсан, Бурханаас Абрахамд хүртээсэн ерөөл агуу байсан уу? Хэр агуу гэж? Энд “чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэсэн нэг чухал өгүүлбэр байна. Абрахам урьд, хожид хэнд ч хүртээгээгүй ерөөлийг хүртсэн гэдгийг энэ харуулж байна. Бурханы хүссэнчлэн Абрахам өөрийн ганц хүүг—хайртай ганц хүүгээ—Бурханд буцааж өгсөн (жич: Энд бид “өргөл болгосон” гэдэг үгийг хэрэглэж болохгүй; тэр өөрийн хүүг Бурханд эргүүлэн өгсөн гэж бид хэлэх ёстой), Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамд зөвшөөрөөгүйгээр үл барам Тэр харин ч түүнийг ерөөсөн. Тэр Абрахамыг ямар амлалтаар ерөөсөн бэ? Түүний үр удмыг үржүүлнэ гэсэн амлалт байсан. Тэд хэр их үржих байсан бэ? Библид дараах тэмдэглэл бий: “үр хүүхдийг чинь тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт асар олон болгоно, чиний үр удам дайснуудынхаа үүдийг эзлэх болно; Түүнчлэн чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно.” Бурхан эдгээр үгсийг ямар нөхцөлд хэлсэн бэ? Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы ерөөлийг хэрхэн хүлээж авсан бэ? Библид: “чи Миний үгийг дуулгавартай дагасан учир” гэж яг л Бурханы хэлсэн шигээр тэр тэдгээрийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл Абрахам Бурханы тушаалыг дагасан учраас, тэр Бурханы хэлсэн, хүссэн, тушаасан болгоныг өчүүхэн ч гомдоллохгүйгээр хийсэн учраас Бурхан тийнхүү түүнд ийм амлалт өгсөн. Энэ амлалтад Бурханы тухайн үеийн бодлыг хөндсөн нэг чухал өгүүлбэр бий. Та нар харсан уу? “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэсэн Бурханы үгэнд та нар нэг их анхаарал хандуулаагүй байх. Энэ нь ямар утгатай вэ гэхээр, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ Өөрөөрөө тангараглаж байсан юм. Хүмүүс андгай тавихдаа юугаар тангарагладаг вэ? Тэд Тэнгэрээр тангарагладаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханд андгай тавьж, Бурханаар тангарагладаг. Хүмүүс Бурхан Өөрөөрөө тангарагласан үзэгдлийн талаар тийм ч их ойлголттой биш байж магадгүй боловч Би та нарт зөв тайлбар өгөхөөр та нар ойлгож чадна. Түүний үгийг сонсож л чадахаас биш Түүний зүрх сэтгэлийг ойлгодоггүй хүнтэй тулгараад Бурхан дахин ганцаардаж, эргэлзэхэд хүрсэн. Аргаа барсандаа—дотоод ухамсраараа гэж хэлж болно—Бурхан тун энгийн зүйл хийсэн: Бурхан зүрхэн дээрээ гараа тавиад энэ амлалтаа Абрахамд хүртээх үедээ Өөртөө хандсан бөгөөд үүнээс “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж Бурхан хэлэхийг хүн сонссон. Бурханы үйлдлээр дамжуулан чи өөрийнхөө тухай бодож болох юм. Чи өөрийнхөө гарыг зүрхэн дээрээ тавиад өөртэйгөө ярих үедээ, юу хэлж байгаагаа сайн мэддэг үү? Чиний хандлага чин үнэн үү? Чи зүрх сэтгэлдээ илэн далангүй ярьдаг уу? Тиймээс Бурхан Абрахамтай ярих үедээ шударга, чин үнэнч байсан гэдгийг бид эндээс харж болно. Абрахамтай ярьж түүнийг ерөөхийн зэрэгцээ Бурхан мөн Өөртэйгээ ярьж байсан. Тэр Өөртөө: Би Абрахамыг ерөөж, түүний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт олшруулна, учир нь тэр Миний үгийг дуулгавартай дагадаг ба тэр бол Миний сонгосон нэгэн хэмээн хэлж байсан. Бурхан “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж хэлэх үедээ Израилийн сонгогдсон хүмүүсийг Абрахамаас бий болгож, дараа нь эдгээр хүмүүсийг Өөрийн ажилтай хөл нийлүүлэн урагш хөтлөнө гэж шийдсэн. Тэгээд Бурхан Абрахамын үр удамд Бурханы удирдлагын ажил болон Бурханы ажлыг үүрүүлж, мөн Бурханы илэрхийлсэн зүйл Абрахамаар эхэлж, Абрахамын үр удамд үргэлжилж, тэгснээр хүнийг аврах Бурханы хүслийг биелүүлэх байсан юм. Энэ нь ерөөгдсөн зүйл биш гэж үү? Хүнд үүнээс илүү ерөөл гэж үгүй; энэ нь хамгийн их ерөөлтэй зүйл гэж хэлж болно. Абрахамын олж авсан ерөөл нь түүний үр удмыг үржүүлэх биш байсан, харин Абрахамын үр удам дахь Бурханы удирдлага, Түүний даалгавар болон Түүний ажлын биелэлт байсан юм. Абрахамын авсан ерөөл нь түр зуурынх биш, харин Бурханы удирдлагын төлөвлөгөө ахихын хэрээр үргэлжилнэ гэсэн үг юм. Бурхан ярих үедээ, Бурхан Өөрөөрөө тангараглах үедээ аль хэдийн шийдвэр гаргачихсан байсан. Энэ шийдвэрийн үйл явц үнэн байсан уу? Энэ нь бодитой байсан уу? Тэр үеэс эхлээд Түүний хүчин чармайлт, Түүний төлсөн төлөөс, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бүх зүйл, Түүний амь хүртэл Абрахамд, Абрахамын үр удамд өгөгдөнө гэж Бурхан шийдсэн. Мөн түүнчлэн энэ бүлэг хүмүүсээс эхлэн Тэр Өөрийн үйл хэргийг харуулж, Түүний мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харах боломжийг хүнд олгоно гэж Бурхан шийдсэн юм. Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм Бурхан Өөртэйгөө ярихын зэрэгцээ Абрахамтай ярьсан, гэхдээ өөрт нь өгсөн Бурханы ерөөлийг сонсохоос гадна тэр мөчид Бурханы бүх үгэн дэх Бурханы жинхэнэ хүслийг Абрахам ойлгож чадаж байсан уу? Тэр чадаагүй! Иймээс Бурхан Өөрөөрөө тангараглах тэр мөчид Түүний зүрх сэтгэл ганцаардмал, гунигтай хэвээр байсан. Түүний зорьсон болон төлөвлөсөн зүйлийг ойлгож, ухаарч чадах нэг ч хүн байгаагүй. Тэр мөчид, Абрахамыг оролцуулаад хэн ч Түүнтэй итгэмжлэн ярилцаж чадахгүй байсан, тэр ч бүү хэл Өөрийн хийх ёстой ажлаа хийхэд нь Түүнтэй хамтран ажиллаж чадах хэн ч байгаагүй. Гадна талдаа Бурхан Абрахамыг олж авсан, Түүний үгийг дуулгавартай дагах хүнийг олж авсан. Гэвч үнэндээ Бурханы талаарх энэ хүний мэдлэг нь огт хоосноос бараг ялгаагүй байсан. Хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн боловч Бурханы зүрх сэтгэл хангалуун байж чадаагүй. Бурхан сэтгэл хангалуун биш байсан гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, Түүний удирдлагын төлөвлөгөө дөнгөж эхэлсэн гэсэн үг, энэ нь Түүний олж авахыг хүссэн хүмүүс, Түүний харахыг хүсэн хүлээсэн хүмүүс, Түүний хайрласан хүмүүс Түүнээс зайтай хэвээр байсан гэсэн үг; Түүнд цаг хугацаа хэрэгтэй байсан, Тэр хүлээх хэрэгтэй болсон, Тэр тэвчээртэй байх хэрэгтэй болсон. Учир нь, тэр цаг мөчид Бурханаас Өөрөөс нь өөр Түүнд юу хэрэгтэйг, эсвэл Тэр юу олж авахыг хүсэж байгааг, эсвэл Тэр юу хүсэн эрмэлзэж байгааг мэдэх нэг ч хүн байгаагүй. Иймээс маш их сэтгэл хөөрөхийн зэрэгцээ Бурханы зүрх сэтгэлд мөн хэцүү санагдаж байсан. Гэсэн ч Тэр Өөрийн алхааг зогсоогоогүй бөгөөд Өөрийн хийх ёстой зүйлийн дараагийн алхмыг үргэлжлүүлэн төлөвлөсөн. Абрахамд өгсөн Бурханы амлалтаас та нар юу харж байна вэ? Тэр Бурханы үгийг сонссон учраас л Бурхан Абрахамд агуу ерөөл хайрласан. Хэдийгээр гадна талдаа энэ нь хэвийн, мэдээжийн хэрэг мэт харагддаг боловч үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг: Бурхан ялангуяа хүний дуулгавартай байдлыг эрхэмлэдэг бөгөөд Түүнийг ойлгож байгаа хүний ойлголт болон Түүнд хандах чин сэтгэлийг энхрийлэн хайрладаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их энхрийлэн хайрладаг вэ? Тэр үүнийг хэр их энхрийлэн хайрладгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгосон нэг ч хүн байхгүй байж болох юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болсон үед нь хүүгээ Бурханд өргөл болго гэж Бурхан Абрахамаас хүссэн. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагасан, Тэр Бурханы үгэнд дуулгавартай орсон бөгөөд түүний чин сэтгэл Бурханы сэтгэлийг уярааж, Бурханд үнэлэгдсэн. Бурхан үүнийг хэр их эрхэмлэсэн бэ? Тэр яагаад үүнийг эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ойлгож ухаараагүй, эсвэл Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй тэр үед Абрахам тэнгэр донсолгож, газар доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзээгүй сэтгэлийн ханамжийг мэдрүүлж, Түүний үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Энэхүү сэтгэл ханамж, баяр баясгалан Бурханы өөрийнх нь гараар бүтээгдсэн амьтнаас ирсэн бөгөөд энэ нь хүнээс Бурханд өргөсөн хамгийн анхны “тахил” байсан ба энэ бол хүнийг бүтээснээс хойш Бурханы хамгийн их эрхэмлэсэн нь байв. Бурхан энэхүү тахилыг хүлээн хүнд хэцүү цагийг туулсан ба үүнд Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг гэж үзсэн. Энэ нь Түүний хүчин чармайлт болоод Түүний төлсөн төлөөсний анхны үр дүнг Бурханд харуулсан бөгөөд хүн төрөлхтөнд итгэл найдвар бий гэдгийг олж харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээр хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүмүүсийг бүр ч илүү ихээр хүсэн эрмэлзэх болсон. Тэр ч бүү хэл, Бурхан Абрахамыг амьдарсаар байна гэж найдсан, учир нь Тэр Өөрийн удирдлагыг үргэлжлүүлж байхад тийм зүрх сэтгэл Өөрийг нь дагаж, Өөртэй нь хамт байгаасай гэж хүссэн. Бурхан юу хүссэн нь хамаагүй, энэ бол зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан—учир нь, Абрахам ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах хүн байсан бөгөөд түүнд Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголт, мэдлэг байгаагүй. Тэр бол Бурханыг мэдэх, Бурханыг гэрчлэх чадвартай байж, Бурхантай нэг сэтгэлтэй байх хэмээн Бурханы хүнээс шаардсан стандартаас хамаагүй хол нэгэн байлаа. Иймээс тэр Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахамын Исаакийн өргөлөөс Бурхан Абрахамын чин сэтгэл болон дуулгавартай байдлыг харсан ба тэр Бурханы шалгалтыг давсан гэдгийг харсан. Бурхан түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тэр Бурханы итгэлийг хүлээсэн хүн болох, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох, мөн Бурханы зан чанарын талаар мэдээлэл авахад тохирох хүн бас л байгаагүй; тэр Бурхантай нэг сэтгэлтэй байж, Бурханы хүслийг хэрэгжүүлэхээс хамаагүй хол байсан. Иймээс Бурхан зүрх сэтгэлдээ ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан ганцаардаж, санаа зовохынхоо хэрээр Өөрийн удирдлагыг аль болох хурдан үргэлжлүүлэх хэрэгтэй байсан ба Түүний удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж, Түүний хүслийг биелүүлэх бүлэг хүмүүсийг аль болох хурдан сонгож, олж авах нь төдий чинээ их хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы хүчтэй хүсэл бөгөөд бүр эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй үлдсэн юм. Бурхан анх хүнийг бүтээснээсээ хойш ялагчдын бүлгийг, Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, ухаарч, мэдэж чадах бүлгийг хүсэн эрмэлзсэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр хэчнээн удаан хүлээх хэрэгтэйг үл харгалзан, өмнөх зам нь хэчнээн хүнд хэцүүг үл харгалзан, Түүний хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хэчнээн хол байгааг үл харгалзан, Бурхан хүнд тавьсан хүлээлтээ хэзээ ч өөрчлөөгүй ба хэзээ ч хаяагүй. Одоо Би ярьчихлаа, та нар Бурханы хүслээс зарим нэг зүйлийг ухаарав уу? Та нарын ухаарсан зүйл тийм ч гүн гүнзгий биш байх—гэхдээ ухаарал аажмаар ирэх болно!
0 notes