#Эзэн Есүс
Explore tagged Tumblr posts
christ-i-na · 5 years ago
Text
Всё ещё уверена, что идея поставить Христа Спасителя на аватарку - одна из лучших в моей жизни.
6 notes · View notes
batlilyuniverse · 5 years ago
Video
youtube
(經由 https://www.youtube.com/watch?v=woh2AvEWbt4)
1 note · View note
gospelofthegod · 4 years ago
Text
Эзэн Есүсийн золин авралыг хүлээн авснаар л хүн Тэнгэрийн Хаанчлалд орж чадах уу?
Шэнь Чинчин, Өмнөд Солонгос
Эзэнийг ирэх үед Түүгээр авруулж, Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж олон хүн хүсэн хүлээдэг. Өнөөдрийн байдлаар, Төгс Хүчит Бурханы Чуулган л, Эзэн Есүс эргэн ирсэн ба хүмүүсийг цэвэрлэж, аврахын тулд шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхэлж байгаа гэдгийг ил тод гэрчилсээр ирсэн. Зарим нь энэ мэдээг сонсоод эргэлзэж магадгүй. Тэд дараах хувилбарыг уншина: “Итгэж баптисм хүртдэг хүн аврагдах болно; харин итгээгүй хүн яллагдана” (Марк 16:16), “Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байд��лд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэх эшлэлүүдийг уншдаг ба Эзэн Есүс бүх хүн төрөлхтний нүглийг цайруулахын тулд цовдлогдсон учраас Эзэнд итгэж байгаа цагт тэд аврагдах бөгөөд нэг аврагдсан бол үүрд аврагдсан гэж итгэдэг. Мөн Эзэний нэрийг сахиж, эцсээ хүртэл тэсвэр тэвчээртэй байх юм бол Бурханы шүүлтийн ажил болон эцсийн өдрүүдийн цэвэрлэгээг хүлээн авалгүйгээр шууд тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэдэгт тэд итгэдэг. Ийм төрлийн итгэл зөв үү?
<
Бодоод үзэцгээе: Хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол тэнгэрийн хаанчлалд орж болно гэж Эзэн ер нь хэлсэн бил үү? Библид энэ тухай дурдсан байдаг уу? Энэ хоёр асуултын хариулт нь бол мэдээж үгүй. Эзэн Есүс: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21) гэж хэлсэн. Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг Бурханы үгэнд үндэслэн бид мэдэж авдаг. Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханд захирагдаж, ямар ч нөхцөл байдалд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг байж, хэзээ ч дахин нүгэл үйлдэхгүй, Бурханыг эсэргүүцэхгүй гэсэн үг юм. Гэсэн ч бид өөрийн эрхгүй худал хэлж, нүгэл үйлдсээр, бүр Эзэний сургаалыг ч хэрэгжүүлж чаддаггүй тул ийм маягаар нүгэл үйлдэн, Эзэнийг эсэргүүцэх чадвартай хэвээр байгаа хүн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж үү? Харамсалтай нь, “нэг аврагдвал үүрд аврагдсан” гэх бидний итгэл эндүү ташаа юм. Бурханы хаанчлалд орох чухал асуудал дээр бид Эзэний үгийг дагах ёстой. Бид хүний үзэл, төсөөллөөр явж болохгүй! Тэгвэл бичвэрт буй “аврал” гэдгийн жинхэнэ утга юу вэ? Хүн үнэндээ яаж тэнгэрийн хаанчлалд ордог вэ? Одоо бидний хамтдаа хэлэлцэж, судлах асуултууд энэ юм.
“Аврал” гэдгийн жинхэнэ утга
Хуулийн эрин үеийн сүүлчээр Сатан хүн төрөлхтнийг улам гүн гүнзгий завхруулсан гэдгийг бид бүгд мэднэ. Израилийн ард түмэн хууль, тушаалыг байнга зөрчиж, улам их нүгэл үйлдэж байсан болохоор хэчнээн их тахил өргөсөн ч хангалтгүй болж, бүгд хуулийн дагуу яллагдаж цаазаар авхуулах аюултай тулгарчээ. Хүн төрөлхтнийг үхлийн заналхийллээс аврахын төлөө Бурхан, золин авралын ажил хийж, хүний төлөө цовдлогдож, бүх хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж, хүний нүглийг нэг удаа болон үүрд өршөөхийн тулд Эзэн Есүсийн махбодоор газар дээр бууж ирсэн билээ. Тэр үеэс хойш, хүн Эзэн Есүст итгэж, Эзэнд нүглээ улайж, гэмшиж байгаа л бол хийсэн нүглээ уучлуулж, Эзэн Есүсийн өгсөн бүх ерөөл, нигүүлслийг эдэлнэ. Хуулийн дор амьдардаг хүмүүсийн хувьд энэ бол “аврал” байв. Тиймээс Эзэн Есүсийн хэлсэн “аврал” бол, Эзэн Есүст итгэж байгаа цагт нэг удаа болон үүрд аврагдана гэж бидний төсөөлдөг шиг биш; харин ч энэ нь, нүгэл үйлддэг хүмүүс хуулийн дагуу яллагдаж, цаазлуулахаа больж, хүний нүгэл уучлагдана гэсэн үг юм. Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг харцгаая: “Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”).
Эзэнд итгэх үедээ авралын бэлгийг хүлээн авч, нүгэл маань уучлагдсан хэдий ч бид нүглийн гав дөнгөнөөс чөлөөлөгддөггүй бөгөөд нүгэл дунд амьдарсаар байдаг. Үүний зарим жишээ нь: Бид асар их биеэ тоож, ямар ч бүлгийн нөхцөл байдалд шийдвэр гаргахыг үргэлж хүсдэг, бусдыг өөрсдийн үгээр байлгадаг, хэрвээ хэн нэгэн бидний үгээр байхгүй бол уурлаж, загнан, бүр ноцтой тохиолдолд ямар нэгэн байдлаар ад үзэж, шийтгэж ч магадгүй. Бид туйлын аминчхан байж, бүхнийг өөрийнхөө хувийн ашиг сонирхлын зарчимд үндэслэж, Бурханд итгэх итгэлдээ ч Бурхантай наймаацахаар оролддог; ажил хэрэг тайван сайхан, төвөггүй байх үед бид Түүнд талархдаг ч ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарахдаа Түүнд гомдоллож, буруу ойлголтоор дүүрээд, бүр Түүнээс урваж, Түүнийг орхихдоо ч тулдаг. Бид ер бусын ов мэхтэй байж чаддаг, ингэснээр хувийн эрх ашигтай маань холбогдох болгонд бид худлаа ярьж, өөрийн эрхгүй хууран мэхэлдэг. Эдгээр нь, нүгэл дунд амьдарсаар байгаагийн маань хэдхэн жишээ юм. Библид: “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй” (Еврей 10:26–27). “Нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг” (Иохан 8:34–35) гэж байдаг. Бурхан бол ариун. Бид үнэн замыг сурсны дараа ч өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чаддаг. Энэ нь, бид нүглийн боол бөгөөд Бурханаар сайшаагдаж чадахгүй гэсэн үг юм. Библид: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) гэж хэлсэн байдаг. Хэрвээ хэн нэгэн нүглээ цэвэрлээгүй бөгөөд үргэлж нүгэл үйлдэн, Бурханыг эсэргүүцдэг бол энэ хүн үүрд аврагдаж чадах уу? Энэ хүн тэнгэрийн хаанчлалд ороход тохирч чадах уу? Чадахгүй гэдэг нь илэрхий юм. Бид нүглээ бүрэн цэвэрлүүлснийхээ дараа л ариун болж, тэнгэрийн хаанчлалд орж болох юм. Харин одоо зарим нь: “Бид тэнгэрийн хаанчлалд орохын тулд яаж цэвэрлэгдэх вэ?” гэж асууж магадгүй.
Бид хэрхэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж болох вэ?
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх ялзарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан” (Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг). Хүний дотор гүн үндэслэсэн сатанлаг зан чанарыг шийдвэрлэж, хүнийг нүглийн гав дөнгөнөөс бүрэн чөлөөлөхийн тулд Эзэн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах үнэнийг илэрхийлэхийн төлөө эцсийн өдрүүдэд эргэн ирэх шаардлагатай гэдгийг бид үүнээс ойлгож болно. Үнэн хэрэгтээ, Эзэн үүнийг аль хэдийн Библид ингэж зөгнөжээ: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).
Өнөөдөр, Эзэн Есүсийн золин авралын үндсэн дээр Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа Бурханы гэрээс эхлэн гүйцэтгэж байгаа ба хүний нүгэлт уг чанарыг нэгмөсөн шийдвэрлэж, хүнийг нүглийн дөнгөнөөс чөлөөлж, эцэст нь Бурханаар авхуулж, Бурханы хаанчлал руу хүргэгдэх хүртэл нь хүнийг ариусгахын тулд хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж байна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил эдгээр зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авдаг бүх хүн Бурханы ариусгалт болон авралыг хүлээн авна. Тэд бүгд агуу гамшиг ирэхээс өмнө ялагчид болгуулж, Бурхантай хамт алдаршиж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжтой байх болно. Тэгвэл, Төгс Хүчит Бурхан яаж хүмүүсийг шүүж, цэвэрлэж, нүглийн гав дөнгөнөөс чөлөөлдөг вэ?
Төгс Хүчит Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгийг хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”).
Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг хүний сатанлаг зан чанарыг шүүж, илчлэхийн тулд Бурхан олон үнэнийг хэрэглэдэг гэдгийг үүнээс харж болно. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулах үедээ бид Бурханы зөвт зан чанар зөрчлийг хүлцдэггүй гэдгийг өөрсдийн биеэр мэдэрдэг. Бурханы үг нэг бүр бидний зүрх сэтгэлд шингэж, төрөл бүрийн завхралын илрэл, буруу бодол санаа, бохир сэдэл, бидний зүрхний гүн дэх үзэл, төсөөлөл, мөн эдгээр зүйлийн ард буй сатанлаг уг чанарыг илчилж, улмаар биднийг ичгүүрт автаж, гүнээ харамсахад хүргэдэг, ингэснээр бид Бурханы өмнө унаж, Түүнд үнэхээр гэмшдэг. Үүний зэрэгцээ, Бурханд итгэх итгэлдээ ямар үзэл бодолтой байх, яаж үнэнч хүн байх, Бурханыг хэрхэн өргөмжилж, гэрчлэх, антихристийн замаар алхахаас хэрхэн зайлсхийх, Бурханд яаж үнэхээр дуулгавартай байх, Бурханыг яаж үнэхээр хайрлах гэх мэт хэрэгжүүлэлтийн замыг Бурхан бас бидэнд зааж өгдөг. Бид Бурханы шүүлтийн ажлыг туулж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх үедээ л хэвийн хүний төрхийг амьдран харуулж болох юм. Энэ нь бүхэлдээ Бурханы шүүлтийн үр дүн билээ.
Өнөөдөр, Төгс Хүчит Бурханы Чуулганы олон ах, эгчийн шүүлт туулсан тухай янз бүрийн туршлагын гэрчлэлүүд интернетэд нийтлэгдсэн байгаа. Эцсийн өдрүүдэд Бурханы явуулдаг шүүлт, гэсгээлтийн ажлыг туулснаар л хүн цэвэрлэгдэж, Бурханаар бүрэн авхуулж болно—энэ бол тэнгэрийн хаанчлалд хүрэх цорын ганц зам гэдгийг эдгээр бодит туршлага, гэрчлэлээс харж болно. Одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс, Бурханд үнэхээр итгэдэг олон хүн Төгс Хүчит Бурханы үгээс тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг олж, Түүн рүү эргэн ирсэн. Хэрвээ бид “нэг аврагдсан бол үүрд аврагдсан” гэх ойлголттой зууралдсаар байж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол бидний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, өөрчлөгдөхгүй, тэгснээр тэнгэрийн хаанчлалд орох боломж хэзээ ч олдохгүй. Тэгвэл, та нар одоо юу хүлээгээд байгаа юм бэ?
0 notes
kacie-craig · 5 years ago
Video
Хэрвээ танд ямар нэгэн асуулт байвал бидэнтэй холбоо барина уу: http://bit.ly/2lAGXAP Санал болгож буй видеонууд: Бурханы үгийн уншлаг  http://bit.ly/2KsYx3V Эцсийн өдрүүдийн Христийн айлдваруудын уншлагууд  http://bit.ly/2ZSlp1V
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
0 notes
narantuya · 5 years ago
Video
youtube
“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)
Хоёр мянган жилийн өмнө, бие махбодтой болсон Эзэн Есүс илэрч, ажилласан бөгөөд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлон, үнэнийг илэрхийлж, хүмүүст гэмшлийн замыг өгсөн билээ. Эдгээрээс олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, Түүнийг дагасан юм. Харин фарисайчууд өөрсдийн санаа бодолтой гөжүүдлэн зууралдаж, бие махбодтой болсон Эзэн Есүсийг үгүйсгэж, ялласан бөгөөд тэр ч бүү хэл Эзэнийг цовдолжээ. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг. Тэгвэл орчин цагийн фарисайн дүрд хэн тоглодог вэ? “Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” хэмээх бэсрэг хошин тоглолтыг хүлээн авч үзээрэй.
0 notes
batlilyuniverse · 5 years ago
Video
youtube
Монгол кино 2019 “Галын баптисм” Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)  Эзэн Есүс хэлсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр, гэр орон, ажил албаа орхиж, ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг гарцаагүй хүртэж, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэнэ хэмээн боддог. Үүний дараа хүү нь хүндээр өвдөж, амь нас нь аюулд орсноос үүдэн Сон Эньжэ Бурханд өш санаж, Бурхантай маргахаар оролдон, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх хүсэлгүй болов. Тэгээд олон жил Бурханы төлөө орхиж, зарлагадсан нь угтаа Бурханы нигүүлсэл, ерөөлийг наймаацах гэсэн оролдлого байсан бөгөөд өөрөө Бурханд дуулгавартай хүн биш гэдгээ Сон Эньжэ өөрийн нөхцөл байдлын талаарх баримт, Бурханы үгийн илчлэлээс харсан зүйлээрээ дамжуулан ухаарна. Эцэст нь эрж хайснаар дамжуулан тэрээр, завхарсан зан чанараасаа ангижрах, Бурханд үнэхээр дуулгавартай болох, Бурханаар авруулахын тулд хэрхэн эрэлхийлэх ёстойг сурчээ. 
0 notes
gospelofthegod · 4 years ago
Text
Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажил: Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжлийн түүх (1-р хэсэг)
youtube
Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажил: Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжлийн түүх (1-р хэсэг)
Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс: “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17) гэж хэлсэн, мөн “Би хурдан ирнэ” (Илчлэл 22:7) гэж амласан. Хоёр мянган жилийн найдвар, хоёр мянган жилийн хүлээлт … үе үеийн Христэд итгэгчид Эзэн Есүсийн эргэн ирэхийг тэсэн ядан хүлээсээр ирсэн. Аврагч ирээд, хүн төрөлхтөнд бүрэн аврал авчраасай гэж бүх хүн хүсэн мөрөөссөн. Дэлхий яг түнэр харанхуйд автаж, Сатаны ёрын муу хүчин Бурханыг хамгийн хэрцгий, догшноор эсэргүүцэж байх үед харин ертөнцийн Зүүн зүгт, Хятадад үүр цайсан юм. 1991 оны тэрхүү ер бусын жилд бие махбодтой болсон хүний Хүү, Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, ажлаа хийхээр гэр чуулгануудад гарч ирлээ. Тэнд Тэр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ баримтат кино нь Төгс Хүчит Бурхан хэрхэн гэр чуулганууд дунд илэрч, ажлаа хийж, үгээ айлдаж эхэлсэн тухай үнэн түүхийг өгүүлэхээр зорьсон билээ. Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы өнөөгийн энэ үгийг хуваалцсанаар тэд аажмаар үнэнийг ойлгож, хэрэгжүүлэлтийн замыг олж авч, хүн төрөлхтөнд Ариун Сүнсний авчирсан жаргал, эрх чөлөө�� эдлэх болсон билээ.
Багасгах
0 notes
kacie-craig · 5 years ago
Video
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
0 notes
narantuya · 5 years ago
Video
Христийн үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Арван дөрөв дэх айлдвар (Монгол хэлээр)  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
0 notes
batlilyuniverse · 5 years ago
Video
youtube
“Аврал хүртвэл тэнгэрийн хаанчлалд орж чадах уу” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр) Жан Мудэ нь гэр чуулганы номлогч бөгөөд “Хүн зүрх сэтгэлээрээ итгэснээр зөвт байдалд хүрнэ, амаараа хүлээн зөвшөөрснөөр авралд хүрнэ.” (Ром 10:10) гэдэгт итгэдэг билээ. Түүнчлэн өөрийгөө Эзэн Есүст итгэдэг учраас аль хэдийн зөвт хэмээн нэрлэгдэн, аль эрт авралыг олж авсан, мөн Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд шууд өргөгдөнө хэмээн бодно. Нэг өдөр охин нь бусад бүс нутагт номлол хийх ажлаасаа гэртээ эргэн ирээд, Жан Мудэгийн олон жил баримталж ирсэн энэ үзэл бодолд эргэлзээ төрүүлжээ. Үүний дараа гэр бүлийн гурав, авралд хүрэх нь тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болгож чаддах эсэх, тэнгэрийн хаанчлалд ямар хүмүүс орж чаддаг эсэх болон үүнтэй холбогдох сэдвээр ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ ... 
0 notes
gospelofthegod · 4 years ago
Text
Эзэний Залбирал дахь нууцын тухай та нар мэдэх үү?
Эзэний Залбирал дахь нууцын тухай та нар мэдэх үү?
Жуньвэй, Хятад
Олон ах эгч Эзэний Залбирлыг сайн мэддэг бөгөөд залбирах бүрдээ бид: “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9-10) хэмээн уншдаг. Гэхдээ бид Эзэний Залбирлыг байнга уншдаг боловч Эзэний Залбирлын жинхэнэ утга учрыг тунгаах нь ховор. Эзэний Залбирлаар дамжуулан Эзэн Есүс бидэнд үнэний ямар талын тухай хэлдэг вэ, мөн Эзэний Залбирал дотор ямар нууц агуулагддаг вэ? Өнөөдөр эдгээр зүйлийг хэлэлцэцгээе.
Томоохон нээлт: Эзэний бидэнд бэлдсэн орон байр тэнгэрт байдаггүй
Бурханд итгэдэг болсноосоо хойш бид Эзэний бидэнд зориулан бэлдсэн орон байр тэнгэрт байдаг гэж үргэлж бодсоор ирсэн. Бид Эзэнийг эргэн ирэхэд өргөгдөж, Бурханы олгосон үр жимс болон амийн усыг идэж ууж, Эзэний дэргэд ерөөлийг нь үүрд эдлэхээр хүлээж ирсэн. Гэвч бидний боддог зүйл Эзэний хүслийн дагуу байдаг уу? Бидэнд зориулан Эзэний бэлдсэн орон байр үнэхээр тэнгэрт байдаг уу? Эзэний Залбиралд юу гэж хэлсэн байдгийг харцгаая. Матай 6:10-т “Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” гэдэг. Бурханы хаанчлал тэнгэрт бус, газар дээр байдаг, Бурханы хүсэл яг л тэнгэрт гүйцэлддэг шигээ газар дээр гүйцэлдэнэ гэдгийг Эзэн Есүс бидэнд тодорхой хэлсэн. Бурханы хаанчлал тэнгэрт бус, газар дээр байдаг гэдгийг Илчлэл мөн хэд хэдэн газарт зөгнөсөн байдаг. Тухайлбал, Илчлэл 11:15-д “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” хэмээдэг. Түүнчлэн Илчлэл 21:2–3-д “Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч ��урханаас буун ирэхийг Иохан би харлаа. Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно” гэсэн байдаг. Эдгээр зөгнөл нь, “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” “шинэ Иерусалим нь … тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг” болон “Бурханы асар хүмүүсийн дунд байж” гэж хэлдэг. Бурханы хаанчлал газар дээр биелнэ, энэ ертөнцийн хаанчлалууд Христийн хаанчлалууд болох болно гэдгийг энэ бүх зүйл илтгэдэг. Өөрөөр хэлбэл, Эзэн Есүс эргэн ирэхдээ газар дээр хаанчлалаа байгуулна. Тэр үед Бурхан хүмүүсийг газар дээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөхөд мөн л удирдан чиглүүлэх бөгөөд бүх хүн Бурханы үгээр амьдарч, Бурханы үг аливаа зүйлийг хийдэг заавар, оршин тогтнолын үндэс болж, газар дээрх бүхэн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, Түүнийг бүхнээс дээгүүр, бүхнээс агуу гэж хүндлэн, улмаар Бурханы хаанчлал газар дээр бий болно. Хэрэв бид өөрсдийнхөө үзлийн дагуу Бурханы хаанчлал тэнгэрт байдаг, бид Бурханаар тэнгэрт өргөгдөнө гэж итгэвэл эдгээр зөгнөл ердөө хий хоосон үг биш гэж үү?
Tumblr media
Бурханы хүсэл газар дээр гүйцэлдэнэ, хүн төрөлхтний хүрэх газар нь газар дээр байна
Магадгүй зарим ах эгч одоо ч гэсэн ойлголгүй, Эзэн Есүс бидэнд, “Миний Эцэгийн гэрт олон орон байр бий: тийм байгаагүй бол Би та нарт хэлэх байлаа. Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно” (Иохан 14:2-3) хэмээн хэлсэн байдаг гэх байх. Эзэн Есүс амилсныхаа дараа тэнгэрт гарсан тул орон байр бэлдэн тэнгэрт байгаа, тэгэхээр бидний эцсийн хүрэх газар яаж газар дээр байж болох юм бэ? Ах эгч нар аа, Эзэн Есүс бидэнд орон байр бэлдэнэ гэж хэлсэн нь үнэн, гэхдээ бидэнд бэлдсэн орон байр нь тэнгэрт байна гэж хэлсэн үү? Эзэн Есүс биднийг тэнгэрт хүлээн авна гэж хэлсэн үү? Эдгээр нь бидний өөрсдийн үзэл, төсөөлөл биш гэж үү? Эхлээд Эзэн Есүс юу гэж хэлснийг харцгаая. Эзэн, “Тэнгэрээс доош бууж ирсэн хүний Хүүгээс өөр тэнгэр лүү дээш гарсан хүн нэг ч байхгүй” (Иохан 3:13) гэж хэлсэн. Өөрөөс нь өөр хэн ч тэнгэрт гараагүй гэж Эзэн Есүс тодорхой хэлсэн бөгөөд Дуулал 115:16-д мөн “Тэнгэр, бүр тэнгэрүүд ч гэсэн Еховагийнх: харин газрыг Тэр хүний хүүхдүүдэд өгсөн” гэж хэлсэн байдаг. Тэнгэр бол Бурханы оршин суух газар, харин газар дэлхий бол хүн төрөлхтөнд амьдруулахаар олгосон газар гэдгийг бид харж болно, гэхдээ мөнх бус, махан биетэй хүмүүс бид үргэлж тэнгэрт амьдрахыг хүсдэг. Энэ нь хүн төрөлхтний даварсан хүслийн нэг биш гэж үү?
Бурхан дэлхийг бүтээхдээ хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн бөгөөд Бурханы хүсэл үргэлж газар дээр ��үйцэлдэх болно гэдгийг үнэндээ бид бүгд мэднэ. Эхлэл 2:7–8-д, “Ехова Бурхан газрын шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамар луу нь үлээн оруулжээ; тэгээд хүн амьд биет болов. Ехова Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тарьлаа; тэнд Өөрийн бүтээсэн хүнийг тавьжээ” хэмээсэн байдаг. Бурхан хүнийг бүтээхдээ газар дээр бүтээсэн бөгөөд Еден цэцэрлэг газар дээр байсан гэдгийг бид судраас мэддэг. Бурхан Адам, Ева хоёрыг анх бүтээхдээ тэдэнд далавч өгөөгүй, тэднийг тэнгэрт амьдруулахаар ч аваачаагүй. Харин Тэр бүх бүтээлийг хариуцуулахаар Адам, Ева хоёрыг газар дээр байрлуулсан юм.
Дараа нь Адам, Ева хоёр могойд уруу татагдан, хориотой жимс идээд, Бурханаас урваж, Бурханаар хараагдаж, Еден цэцэрлэгээс хөөгджээ. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан. Сатан тэднийг завхруулж, хор хүргэсэн бөгөөд тэд улам бүр гажуудсан юм. Тэд шүтээн шүтэж, Бурханыг эсэргүүцсэн олон зүйл хийсэн бөгөөд жинхэнэ Бурханыг огт шүтэн мөргөөгүй. Бурхан ийм бузар, завхарсан хүн төрөлхтнийг харахыг хүсээгүй тул дэлхийг устгахаар үерлүүлэх ажил хийсэн. Бурхан Ноагийн гэр бүлийн найман гишүүнийг л ерөөн, амьд үлдэх, газар дэлхий дээр үржиж олшрохыг нь зөвшөөрсөн. Үүний дараа Бурхан хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө эхэлсэн. Хуулийн эрин үед Бурхан Мосег ашиглан хууль, тушаалаа тунхагласан нь газар дээрх израильчуудын амьдралыг залж чиглүүлсэн бөгөөд ингэснээр хүмүүс Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, бусадтай хэрхэн эв найртай байх, Бурхан юунд баярлаж, юуг зэвүүцдэг гэх зэргийг мэдэж авсан. Израильчууд хоёр мянган жилийн турш газар дээр хуулийг мөрдөн амьдарч, Бурханыг шүтэн мөргөсөн. Хуулийн эрин үеийн төгсгөлд хүн төрөлхтөн улам бүр завхарч, хууль, тушаалыг мөрдөж чадахаа байж, хуулиар цаазлуулах аюулд байсан. Бурхан газар дээрх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн тулд биечлэн бие махбодтой болж ирсэн бөгөөд хүмүүст шинэ чиглэл өгөхийн тулд гэмшлийн сургаалыг илэрхийлж, хүлцэнгүй, тэвчээртэй байж, дайснаа хайр��ах гэх мэт зүйлийг хүмүүст заасан, ингэснээр хүмүүс нүгэл үйлдэх үедээ Бурханд залбирч, гэмшээд л нүглээ уучлуулдаг болсон. Эцэст нь Эзэн Есүс хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд нүглийн тахил болон цовдлуулсан нь өнөөг хүртэл газар дээр үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүн төрөлхтөнд олгосон билээ. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирж, газар дээр Өөрийн хаанчлалыг байгуулж, дэлхийн хаанчлалыг үүрд Христийн хаанчлал болгоно хэмээн зөгнөсөн юм. Үүнээс бид, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн мөчөөс эхлэн үерийн төгсгөл хүртэл, мөн Хуулийн эрин үеийн ажил, Нигүүлслийн эрин үеийн ажил болон эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэний гүйцэлдүүлэх ажлын туршид бүх зүйл газар дээр хийгдсэн гэдгийг, мөн Бурханы хүсэл үргэлж газар дээр гүйцэлдсэн болохыг харж болно.
Хүн төрөлхтний эцсийн хүрэх газар ч бас тэнгэрт биш, газар дээр байдаг. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурхан анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын дор бүрнээ оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх цор ганц үнэн Бурханыг шүтэн мөргөнө… Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээр Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтад орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм… Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх ба газар дэлхий дээр амьдарна; харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос). Хүн төрөлхтний төлөөх Бурханы авралын ажил дуусах үед Бурхан ба хүн төрөлхтөн тус тусын амрах хэв маягтай байна гэдгийг Бурханы үг маш тодорхой хэлдэг. Бурхан газар дээр хүн төрөлхтний амьдралыг үргэлжлүүлэн удирдаж чиглүүлэх бөгөөд хүн төрөлхтөн газар дээр Бурханыг шүтэн мөргөх болно. Энэ бол хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн төгс хүрэх газар билээ. Тэр үед хүн төрөлхтөн Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхээ болин, яг л эхэн үеийн Адам Ева хоёр шиг байж, Бурханы үгийг сонсож, Бурханы шаардлага, тушаалыг дуулгавартай дагах чадвартай болно. Гэхдээ тэр үед бас хүн төрөлхтөн үнэнийг амиа болгосон байх тул Сатанаар завхруулагдахаа больж, газар дээр Бурханы удирдамж, удирдлагын дунд аз жаргалтайгаар амьдарна. Бурханы хүсэл үргэлж газар дээр гүйцэлдэх бөгөөд хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар нь газар дээр байдаг гэдгийг, мөн хүн төрөлхтөн мөнхөд газар дээр амьдарна, үүнийг Бурхан аль эрт тогтоосон гэдгийг бид дээрх нөхөрлөлөөс харж болно.
Бодит байдалд эргэн ирэх нь Бурханы хүсэлтэй нийцдэг
Эзэний Залбирлыг бид дахин харвал, “Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” гэх үг нь Бурхан хаанчлалаа тэнгэрт бус, газар дээр байгуулна, Бурханы хүсэл газар дээр гүйцэлдэнэ гэдгийг улам бүр баталгаажуулдаг. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг ��а нарт харуулна” (Иохан 16:12-13). Түүнчлэн Илчлэл 2-3-д: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” хэмээн олон удаа зөгнөсөн байдаг. Эцсийн өдрүүдэд, эргэн ирсэн Эзэн бидэнд Өөрийн үнэн ба нууцыг бүхэлд нь хэлэхийн тулд чуулгануудад хандан үг хэлнэ гэдгийг эдгээр зөгнөл бидэнд харуулдаг. Иймээс бид ухаалаг охид байж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсон, Эзэн эргэн ирлээ гэж хэн нэгэн гэрчлэх үед хянуур, хичээнгүйгээр судлах ёстой, учир нь тэгсэн үед л бид эцсийн өдрүүдэд Эзэний илрэлтийг угтан авч, аврал хүртэж чадах бөгөөд тэр үед л бид Бурханы хаанчлалын ардууд болж, газар дээр Бурханы хүслийг биелүүлэх боломжтой болох юм.
0 notes
kacie-craig · 5 years ago
Video
youtube
Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Монгол хэлээр) Эзэн Есүс, “Би удахгүй ирнэ” Эцсийн өдрүүд бол Эзэнийг ирэхэд нь хүлээн авах хамгийн чухал цаг үе бөгөөд шашны урсгалын итгэгч болох Жэн Хао'энь, Эзэн эргэн ирсэн хэмээн эхнэрийнхээ гэрчлэхийг сонсоод, эрж хайж, судлахыг хүсжээ. Гэвч чуулганых нь пастор түүнд саад болох гэж удаа дараа оролдон, “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 24). хэмээх Библийн эшлэлийг уншиж өгнө. Тэгээд Эзэнийг ирсэн гэж номлодог хэн ч бай хуурамч гэж хэлэн, Жэн Хао'энийг эргэлзээнд автуулж орхижээ. Тэрээр жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних тухай үнэний талуудыг эхнэрийнхээ нөхөрлөлөөр дамжуулан ойлгох чадвартай болж, эцэст нь төөрөгдлөөс ангижирчээ... Үнэн гэдэг худал байх аргагүй гэх бэсрэг хошин тоглолтыг таалан соёрхоно уу.
0 notes
narantuya · 5 years ago
Video
youtube
Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” клип (1)
Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” клип (1) Эзэн “Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Монгол хэлээр)
Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Чэнь Сон’эний явж байсан Гурван-Өөрөө сүм ч бас ХКН-ын хавчлагыг амссан бөгөөд тус сүмийг нураах үед нэгэн Христэд итгэгч бараг амьдаараа булуулах дөхжээ. Гэвч, чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” (Матай 5:44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Эзэн Есүсийн “Дайснаа хайрлаж, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэсэн нь үнэндээ ямар утгатай байсан бэ?
0 notes
hdjr2 · 5 years ago
Photo
Tumblr media
Jesus is Lord • Jesus es el Señor • Иисус Господь • 耶穌是主 • यीशु प्रभु है • Jésus est Seigneur • Jesus ist der Herr • Jesus é Senhor • イエスは主です • 예수는 주���다 • ο Ιησούς είναι Κύριος • Jezus is de Heer • Si Jesus ay Panginoon • Gesù è il Signore • ʻO Iesuʻo ka Haku • Есүс бол эзэн • ယရှေုသညျမိနျ့တျောမူ၏ • พระเยซูคือพระเจ้า • Jezus je Gospod ✝️ “And [that] every tongue should confess that Jesus Christ [is] Lord, to the glory of God the Father.” (Philippians 2:11) ⛪️ #WindfallLife! 😄 Be Blessed! ✝️ #motivation #motivationalquotes #quotes (at Olympia, Washington) https://www.instagram.com/p/ByEBRLoFOsn/?igshid=y7n92tbz8hsm
0 notes