#р��болов
Explore tagged Tumblr posts
reijacobs · 4 years ago
Text
Хулуунаас айдаг хүүгийн талаарх бичвэр.
Хааяа "Хэрэв тэр бодит нэгэн байсан бол..." гэж бодно. Гэхдээ энэ бодол минь хэзээ ч биелэлээ олохгүй байхыг илүүд үзнэ. Учир юунд байна вэ гэвэл, ямар ч хүн хэн нэгнийг Ash Lynx гэх хүүгийн туулсан зовлонг амсаасай гэж лавтай хүсэхгүй. Хорвоог таньж мэдэн, найзуудтайгаа тоглоомын талбайд шороотой хутгалдаад эсвэл гэртээ тоглоомон машинуудаа мөргөлдүүлээд сууж байх насан дээрээ зэрлэг адгуус амьтанд бузарлуулж, анх удаагаа хүний амь хөнөөсөн. Ямар ч гэм зэмгүй, хуруун чинээ амьтныг хүчиндэж хаясан амьтанд хариуг нь харин ч нэг сайн барьсан боловч үүнээс хойш түүний амьдрал жинхэнэ там болон хувирч байгаа юм. Хачин халзан нөхөр, түүнтэй 00 мэт харьцаж, бузар хүслээ хангах түм буман адгууснууд.
Сайн найзаа өөрийн гараар хөнөөсөн нь түүнд тохиолдсон хамгийн том хямралуудын нэг.
Зүгээр л нэг ашиглуулчихаад хаядаг жорлон шиг амьдралд нь Eiji гэх жинхэнэ ray of sunshine орж ирснээр түүний дотоод зөрчилдөөн эхлэнэ.
Ash өөрийгөө аз жаргалыг хүртэх эрхгүй, муугийн муу, өчнөөн хүний амийг цааш харуулсан учир үхлийг хүлээн авахад бэлэн нэгэн хэмээн боддог. Гэвч Eiji түүний амьдралд орж ирснээр тэр анх удаа амьдармаар санагдаж, зөвхөн түүнтэй байхдаа л сэтгэл амар байж, Eiji-г амь насаараа хамгаалахыг хүсэх болно.
Нэг удаа Yut-Lung түүнд буу өгч, өөрийгөө буудвал Eiji-д хуруугаа ч хүргэхгүй гэдэг. Тэгэхэд Ash яасан гээч? Бууг нь шүүрэн авч, ямар ч эргэлзээгүй чамархайндаа тулгаад гохыг нь дардаг. (уйлав)
2 гол дүрийн хооронд ямар нэг дотно (sexual) харилцаа байхгүй. Зүгээр л нэгнийхээ дэргэд сэтгэл амар, тайван байж чаддаг. Нэгнийх нь аюулгүй байдалтай холбоотой хэрэг гэвэл өөрийн амь насыг эргэлзэж тээнэглэзэх зүйлгүй (100%) өгч чадах; Ash, Eiji хоёр.
Ash бол аз жаргалыг хүртэх эрхтэй хүн. Төдийгөөс өдий хүртэлх амьдралдаа хэчнээн хүнд хүчирхийлүүлж, хэдэн хүн алсан нь чухал биш. Хүн бүр л аз жаргалыг мэдрэх, хүртэх эрхтэй. Eiji ч хэлдэг. (дахин уйлав)
Эл дүрээс (Ash) "Мангасыг зөвхөн хүмүүс л бүтээдэг" гэсэн үг үнэн болохыг харж болно. Тэр бузар нийгмээс, бузар хүмүүсээс, бузар дэлхийгээс болж одоогийн Ash Lynx болсон. Өөрийгөө болон өөрт хамаатай хүмүүсээ тэр бузар "ертөнц"-өөс хамгаалахыг оролдож буй нь зөв үйлдэл мөн биз дээ?
Эцэст нь цасны ирвэсийн тухай яръя.
Яагаад заавал номын сан гэж?
Нэг фэний хэлснээр бол "Ash өч төчнөөн гэмт үйлдэл хийсэн, тиймээс өөрийгөө аз жаргал (Eiji) хүртэх эрхгүй хүн гэж үзсэн учраас тайван, Eiji-д төвөг болохгүйгээр үхэх замыг сонгосон." (өмөлзөв)
Sa-yo-na-ra гэдэг нь хамгийн сүүлчийн удаа салах ёс хийж буйг илэрхийлэх бөгөөд ахин/үүрд нэгнээ харахгүй ч байж мэдэх үед хэрэглэдэг. Eiji яагаад заавал "sayonara"-г зааж өгсөн юм бэ? (уйлах)
/Ash Dino-н өмнө амьдралынх нь хамгийн томд тооцогдохуйц mental breakdown-д ордог хэсгийг санаад дахин уйлах/
/24-р ангиа дахиж үзээд, үхтлээ уйлж байгаад эргэн ирэв/
Ash нэг удаа ирвэсний тухай түүх ярьж өгсөн юм. Тэр ирвэс цастай уул руу гарчихаад буцах замгүй гэдгээ ойлгодог. (эсвэл буцах замаа мэдэхгүй төөрсөн) Тэр үед Eiji "Чи ирвэс биш ээ." гэж хэлж.
Хэчнээн өөр улсын, өөр хэлээр ярьдаг, хоёр тэс ондоо амьдралыг туулж ирсэн хүмүүс ч гэлээ Eiji түүний дэргэд байхыг юу юунаас ч илүү хүсчээ. Хамгийн чухал нь, Eiji Ash-г хувь тавилангаас хамгаалахыг хүсч байжээ.
"Чи надаас хүчтэй, том биетэй, ухаалаг ч би үргэлж л чамайг хамгаалах ёстой гэж боддог байсан. Юунаас гэдгээ мэдэхгүй ч..." (зүрх урагдах шиг болов)
"Тэр надаас хол байх ёстой хүн."
Ash 24-р анги дээр ийн хэлдэг ч, төгсгөлийн хэсэгт Eiji-н захиаг уншчихаад хар хурдаараа онгоцны буудал руу гүйдэг. Хэрэв тэр хутгалуулаагүй байсан бол...
Энэ анимийг би үзэн яддаг. Үзэж дуусгаад бараг нэг жил өнгөрчихөөд байхад өнөөх аймшигтай мэдрэмжээ өгсөөр л байгаад нь дургүй. Дууг нь сонсоход тэвчишгүй гуниглалд автаж, гол дүрүүдийнх нь зургийг харахад л уйлчихна.
Дэлгэцийн урлаг гэдэг гайхамшигтай. Тэд зүгээр л хүний гараас урган гарсан хөдөлгөөнт зураг хэр нь одоог хүртэл мянга мянган хүний зүрхэнд гүн мөрөө үлдээсээр байна. (бас шарх)
Нийгэмд одоо ч байсаар буй өчнөөн зүйлсийн талаарх өгүүлэх уг аниймд өгөх хувийн rating : ⭐⭐⭐⭐⭐.
Гуниг шаналал, өвчин зовлон, үггүй хайр, нэгнээ гэх чин сэтгэл, хүчирхийлэл, үхэл хагацал, өшөө хорсол, нийгмийг бузарлагчид, эрх мэдэлтнүүдийн хөшигний цаадах амьдрал, мөнгө болоод түүний хүч, хүч чадал. Зүгээр л үзэхгүй өнгөрч болохгүй анимэ.
"Эрхмээ, та энд унтаж болохгүй
...Сайхан зүүд зүүдлэж байгаа бололтой."
(crying silently)
Tumblr media
6 notes · View notes
billrey8 · 4 years ago
Text
Tumblr media
..Уг зураг нь Европийн хамгийн #үнэтэй уран зургийн нэг бөгөөд 30 сая еврогоор зарагдсан.
Зургийг анх харсан хүн #нөхөртөө сүүгээ өгж байна хэмээн утга санааг #буруу ойлгодог байна. Гэвч зураг нь 14-р Луисын үед болсон явдлыг зураач тусгасан байна. Зурганд дүрслэгдсэн нүцгэн эр #талх #хулгайлсан хэрэгт тохогдож #үхлийн яланд унажээ, харамсалтай нь энэ ял #өлсөглөнгөөр үхүүлэх ёстой байв. Энэ явдлыг мэдсэн түүний #охин 6 сартай хүүгээ дагуулан хорих цайзад очиж аавыгаа ядаж хоосон ч гэсэн харж байхыг хүсэн уйлан нулимс дусгасныг зөвшөөрч сайтар нэгжин хоригдлын байгаа газар луу зөвхөн торны цаанаас #уулзуулж байхаар болжээ. Сүүлд 4 сарын дараа ялын сүүлийн хугацаа дууссан боловч гэмтэн #үхээгүй барахгүй хэвийн харагдаж байж гэнэ. Үүнийг мэдсэн шоронгийн удирдлагууд нүд салгахгүй ажиглах үүрэг өгсөний эцэст учрыг тайлбарлаж чадхаар болов. Учир нь Түүний охин #өөрийн #сүүгээр өдөр бүр #аавыгаа #хооллож байсан юм. Энэ явдлыг олж мэдсэн хотын шүүхийн гишүүдийн сэтгэл маш ихэд хөдлөн хэргийг цуцалсан гэдэг. Хүний ​​хайр, хэзээч хувирашгүй, хайртай бүхнийхээ төлөө хийсэн золиослол ,амьдралд ямар их үүрэг гүйцэтгэдэг талаар харуулсан юм.
1 note · View note
dedicated2booksonly · 4 years ago
Text
Тагнуулчдын эрлэг | МИРНОМ
Номын тухай
Миний амьдралын сүүлчийн өдрүүд ямар байх бол гэж би олон жилийн турш бодсон юм. Английн тагнуулын байгууллага МИ5-д дээгүүр албан тушаал хашаад 20 гаруй жил болсноос хойш 1976 оны 1-р сард энгийн амьдралдаа дасах хэрэгтэй боллоо. Би метроны Эюстон Роуд буудалд ажлынхаа сүүлчийн өдөр буулаа. Трафалгар талбай руу Гоувэр гудамж даган алхаж байхад өвлийн нар хурц тусах ажээ. Би 50 яард газар алхаад нэр, хаяггүй, нэр нь үл мэдэгдэх албан байр руу эргэв. Соёлын коллеж ба эмнэлгийн байрны хооронд байрлах энэ байр бол Британийн Сөрөг тагнуулын штаб юм. Орох хаалганы хажууд харуулын байранд суух цагдаад бичиг баримтаа шалгуулж, тусгай цахилгаан шатаар зургаан давхарт гарлаа. Ерөнхий захирлын албан өрөөний хажууд байрлах өөрийн өрөөг чиглэн хонгилоор чимээгүйхэн алхав. Албан байранд чимээгүй нам тайван байлаа. Хотын баруун хэсэг рүү зорчигчдыг тээвэрлэх метроны нүргээн байрны доод хэсгээс тод сонсогдоно. Албан тасалгааныхаа хаалгыг нээж ороход тагнуулын ажилтны ажлын гол хэрэгсэл болох ширээ болон нэг нь гадагш дуудлага хийх үед хамгаалагдсан хоёр суурин утас, өрөөний буланд олон хувилбарт цоожтой том ногоон сейф байна. Би хувцсаа өлгөөд, өдөр тутмын ажилдаа ханцуй шамлан оров. Гавъяаныхаа амралтанд гарсан олон ажилтнууд хүлээн авалт дээр хий дэмий сэлгүүцэж, өчүүхэн ч гэсэн мэдээлэл, цуу яриа сонсчих санаатай явж байхыг миний бие олонтаа харсан юм. Гэхдээ би шинээр амьдралаа эхэлж, Австралид морины аж ахуй эрхлэхээр шийдсэн билээ.
Сейфны цоожийг хэд эргүүлж хүнд төмер хаалгыг нь нээлээ. Сейфний нүүрэн талд Маш нууц гэсэн дардсаар тэмдэглэсэн олон хавтас харагдана. Тэдний ард нь олон жилийн турш хуримтлагдсан их материалыг нямбай хураасан жижиг хайрцагнууд байв. Манай туршуулуудаас мэдээлэл байнга ирнэ. Харин энэ удаад компьютерийн ажлын хэсэг, Ирландын үндсэрхэг үзэлтнүүд ИРА-ийн хүчин чадалд хийсэн сүүлийн үеийн дүн шинжилгээ иржээ. ��рүүлсэн мэдээлэл, материалыг хэрхэх талаар заавал хариулт егөх хэрэгтэй. Харин би хариулт өгч чадсангүй. Манай нэг залуу ажилтан над руу Оросын дипломатын тухай материал илгээжээ. Би түүнийг таних болов уу? Үгүй ээ. Материалд олон жилийн турш идэвхтэй, идэвхгүй байдлаар хоёр талд ажилласан манай нэг туршуулын тухай байсан юм. Надад ямар (нэгэн санаа төрөв үү? Үгүй дээ. Та...
0 notes
gospelofthegod · 4 years ago
Text
Эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хүлээн зөвшөөрсний дараа бид шинэ амьдралыг олж авдаг
Жуй Чиу, Малайз
Би гоо сайханч, харин манай нөхөр фер��ер юм. Бид хоёр Малайзад хайраа олох гэж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан уламжлалт үйл ажиллагаа болох жүрж шидэх арга хэмжээн дээр танилцсан билээ. Хуримыг маань нэг жилийн дараа пастор гэрчилж, чуулганд зохион байгуулсан юм. Гэрлэлтийн маань төлөөх пасторын залбиралд би маш их сэтгэл хөдөлсөн бөгөөд хэдийгээр шашин шүтлэггүй байсан ч “Энэ эрэгтэй намайг эргэж буцалтгүй нандигнаж, харж халамжлан, насан туршийн минь хань байх болтугай” гэж Бурханаас чимээгүйхэн гуйлаа.
Гэр бүлийн амьдралаа эхэлсний дараа нөхөр бид хоёрын хооронд зөрчилдөөн ар араасаа гарах болов. Нөхөр маань өглөө бүр ногоо зарахаар үүрийн 4 цагт гэрээс гараад оройн 7 цаг өнгөртөл эргэж ирдэггүй, харин миний ажил оройн 10 цаг өнгөртөл тардаггүй байлаа. Бид хамтдаа маш бага цагийг өнгөрүүлдэг байв. Би эцэж цуцсан байдалтай сажилсаар гэртээ ирээд нөхрийнхөө анхаарал, халамж, ойлголтыг хүртэнэ гэж маш их найддаг байсан юм. Ажил маань ямаршуу байсан, би аз жаргалтай байсан эсэхийг нөхөр маань асуугаасай гэж хүсдэг байв. Гэвч харамсалтай нь намайг ажлаасаа харьж ирэх бүрийд нөхөр маань телевиз үздэггүй юм аа гэхэд утсаа оролдон, заримдаа бүр надтай мэндэлдэггүй байлаа. Намайг зүгээр л байхгүй мэт аягладаг байв. Үүнээс үүдэн би үнэхээр их гуньж гутарч, яваандаа нөхөртөө сэтгэл дундуур байх болсон юм.
Нэг удаа би үйлчлүүлэгчтэйгээ санал зөрөлдсөн бөгөөд үнэхээр унтууцаж, хэлмэгдсэн мэт санагдаж байв. Гэртээ харьсныхаа дараа, нөхөр маань намайг тайвшруулна гэж найдсандаа энэ талаар сэтгэлээ уудалсан боловч гайхмаар нь манай нөхөр утсаараа тоглож байхдаа намайг дөнгөн данган сонссон болоод, бараг анхаарал тавьсангүй. Тэгээд тэрээр толгой гудайлган, шууд утсаа үргэлжлүүлэн оролдов. Намайг огт тоохгүй байгаад нь би үнэхээр их гонсойсон болохоор нөхөр лүүгээ дайрч очоод, “Чи чулуунаас бүтсэн хүн үү? Ярилцаж ч чадахгүй нь уу? Чи хүнд анхаарал тавьдаг юм уу?” гэж хашхичлаа. Намайг ийм ууртай байгааг хараад нөхөр маань хариу хэлсэнгүй. Чимээгүй байх тусам нь миний уур улам буцалсан юм. Нөхрөөрөө үг хэлүүлэхээр эргэлт буцалтгүй шийдэн, үглэсээр л байлаа. Гэнэт нөхөр маань над руу: “Одоо боллоо юм биш үү?” гэж хашхирав. Би үүнд нь улам ч их уурлаж, бүр их хэлмэгдсэн мэт санагдсан тул нөхөртөө учирлахаар оролдсоор байлаа. Эцэст нь нөхөр маань ам нээхээс бүр татгалзсан тул бид хоёрын хэрүүл ингэсгээд дууссан юм. Өөр нэг удаад, нөхөр маань миний сэтгэлийг засах гэж хичээнэ гэж бодон, ажил дээр сэтгэл дундуур байсан зүйлийнхээ талаар нөхөртөө гомдоллотол нөхөр маань харин “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Чи бусад хүний асуудлыг л харах юм—өөрийгөө нэг харвал яасан юм бэ?” гэж гэнэт мөс шиг хүйтнээр хариуллаа. Би тэр дороо багтартлаа уурлаж, бодож санаж байгаагаа өөрийн эрхгүй түүнд хэлэв. Тэгээд хорсолд автан, “Энэ ямар гээч хүн бэ? Яагаад ийм хүнтэй гэрлэчхэв ээ? Миний сэтгэлийг ерөөсөө бодохгүй юм—намайг тайтгаруулах ганц ч үг хэлэхгүй юм!” гэж бодлоо. Тэр цагаас хойш би ажил дээр юу болсон талаар нөхөртөө ярихаа бараг бүрмөсөн больсон юм. Дараа нь нэг удаа нөхөр маань миний ажлын талаар асуух гэж үзсэн ч би нөхрөө огт тоомооргүй санагдсан билээ. Аажмаар нөхөр маань надаас юуны ч талаар асуухаа болилоо. Бидний ярилцдаг нийтлэг сэдэв улам бүр цөөрч, бухимдмаар зүйл гарах болгонд би зүгээр л найз дээрээ очиж, сэтгэлээ уудалдаг болсон юм. Заримдаа би ярьж хөөрсөөр оройтож, шөнө дунд өнгөртөл гэртээ харьдаггүй байв. Намайг маш орой гэртээ ирлээ ч гэсэн нөхөр маань тоодоггүй мэт байсан бөгөөд гэрээ зочид буудал мэт үзлээ л гэж хэлдэг байлаа. Би үнэхээр гутарч, нөхөртөө улам сэтгэл ханамжгүй болсноос үүдэн бид хоёр тун ойр ойрхон хэрэлдэж, маргалдах болсон юм. Бид хоёр хоёулаа зовж байлаа. Би ийм маягаар үргэлжлүүлэхийг хүсээгүй тул боломж олдвол нөхөртэйгөө сайн ярилцахаар шийдэв.
Нэг өдөр оройн хоолны дараа би нөхрөөсөө: “Чи намайг үнэхээр тэсвэрлэж ч чаддаггүй юм аа даа? Яагаад намайг огт хайхардаггүй юм бэ? Надад асуудал байвал зүгээр шууд хэлчих” гэж асуулаа. Хариуд нь ганц ч үг хэлэхгүй болохоор би нөхрөө шалсаар л байв. Гэнэт нөхөр маань ууртайгаар, “Ийм олон долоон юм асуухаа болиоч! Чиний бүх зүйл асуудалтай—би үүнээс чинь залхаж байна!” гэж хашхичлаа. Нөхрөөсөө ийм хариулт сонсоод уур минь буцалж, бид хоёр дахин маргаж, бие бие рүүгээ дайрч эхэллээ. Хэсэг хугацаанд ингэсний эцэст нөхөр минь намайг түлхчихэв. Би гишгэл алдан буйдан руу унасан юм. Нөхөр минь миний өмнөөс гар далайж байхыг харах туйлын сэтгэл шимшрэм байлаа. “Маш няхуур сонгосон нөхөр минь энэ гэж үү? Маш их итгэл найдлага өвөрлөж явсан гэрлэлт минь энэ гэж үү? Тэр надад яаж ингэж хандаж чадав аа?” гэж бодогдов. Тэр үеэс хойш би нөхөртөө ямар ч найдлага тавихаа болилоо.
2016 оны 4-р сард санаандгүй тохиолдлоор нэг эгч Эзэн Есүсийн сайн мэдээг надтай хуваалцсан юм. Эзэн биднийг хайрладаг бөгөөд биднийг аврахын тулд загалмайд цовдлогдсон гэдгийг эгч хэллээ. Эзэний хайранд сэтгэл минь үнэхээр хөдөлсөн тул сайн мэдээг нь хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд дараа нь гэрлэлтэд маань гарсан асуудлын талаар пастортоо ярихад, “Бид эхлээд өөрсдийгөө өөрчлөхгүй бол өөр хэнийг �� өөрчилж чадахгүй. Бид Эзэн Есүсийн жишээг дагаж, бусдад хүлээцтэй, тэвчээртэй хандах ёстой” гэж пастор маань надад хэллээ. Иймээс би өөрийгөө өөрчлөхөөр оролдож эхлэв. Ажлаа тармагцаа гэртээ харьж, гэр орноо цэвэрлэдэг болсон бөгөөд заримдаа нөхөр маань намайг үл тоомсорлоход уурлах шахах үедээ би Эзэнд залбирч, надад хүлцэл, тэвчээр хайрлахыг Түүнээс гуйдаг байлаа. Заримдаа би өөрийгөө хянаж чадалгүй нөхөртэйгөө хэрэлдээд, дараа нь эвлэрэх эхний хүчин чармайлтыг гаргахаар хичээдэг байв. Надад гарсан өөрчлөлтүүдийг хараад нөхөр маань ч бас Эзэнд итгэж эхэллээ. Бид хоёр хоёулаа итгэгч болмогц маргалдах маань багасаж, илүү их ярилцах болов. Эзэн биднийг биечлэн аварсныг хараад би Түүнд талархах сэтгэлээр дүүрсэн юм.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бид сэтгэл санааныхаа байдлыг хянаж чадахгүй хэвээр байв. Заримдаа гэр бүлийн маргаан гарсаар байсан бөгөөд ялангуяа нэгний маань сэтгэл санаа муу байгаа үед бид хоёр хоёулаа хүлээцтэй, тэвчээртэй байж чадахгүй байсан болохоор маргаан маань улам ширүүслээ. Маргаан болгоны дараа шаналсандаа сэтгэл минь хүндэрч, “Эзэн минь, Та бидэнд хүлээцтэй, тэвчээртэй бай гэж сургадаг, гэхдээ би тэгж ер чадахгүй байх шиг байна. Миний дургүй зүйлийг хийхээр нь нөхөртөө би үнэхээр бухимдах юм. Эзэн минь, би яах ёстой вэ?” хэмээн Эзэнд залбирдаг байв. Дараа нь би хэрэгжүүлэх зам олно гэж найдан чуулганы зохион байгуулдаг сургалт болгонд явж эхэлсэн ч хүссэн зүйлээ олж авсангүй. Бүлгийнхээ ахлагчаас тусламж хүсэхэд, тэр ердөө л: “Эхнэр бид хоёр ч бас байнга маргалддаг. ‘Учир нь миний дотор (өөрөөр хэлбэл, миний махан биед) ямар ч сайн зүйл оршдоггүйг би мэднэ: учир нь миний дотор хүсэл байдаг; гэхдээ үйлдэл маань хүссэнээр болдоггүй’ (Ром 7:18) гэж Паул хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Байнга нүгэл үйлдэж, нүглээ улайх тойрогтой нүүр тулдаг асуудлын шийдэл хэнд ч байхгүй. Бид гагцхүү Эзэнд залбирч, Түүнээс өршөөл гуйхаас өөр аргагүй” гэж хэлсэн юм. Түүний ингэж хэлэхийг сонсоод би яахаа мэдэхээ байв: Бид үлдсэн амьдралаа зөрчилдөөнд автан өнгөрөөх хувь тавилантай юм гэж үү?
2017 оны 3-р сард ямагт үг дуу цөөтэй байдаг байсан нөхөр маань гэнэт яриа хөөрөө сайтай хүн болов. Түүнчлэн судрын талаарх ойлголтоо надтай байнга нөхөрлөлөөр хуваалцах болсон бөгөөд бүр гайхмаар нь, түүний хуваалцсан нөхөрлөл үнэхээр гэрлээр дүүрэн байлаа. Би гайхаж орхив; нөхөр маань гэнэт л өөр хүн болчих шиг санагдсан бөгөөд түүний хэлж байгаа зүйлс үнэхээр мэдлэгтэй байлаа. Юу болоод байгааг олж мэдэхийг би үнэхээр их хүссэн юм. Түүнийг олон нийтийн сүлжээний апп дээрх нэгэн бүлгийн гишүүн гэдгийг би нэг өдөр санаандгүй олж мэдээд, тэдэнтэй юун тухай ярилцдагийг нь цаг алдалгүй асуув. Нөхөр минь тун нухацтай царай гарган, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийг ажлыг авч үзэж байгаагаа хэлээд, Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Түүний нэр нь Төгс Хүчит Бурхан гэлээ. Төгс Хүчит Бурхан аль хэдийн олон сая үг айлдаж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажил хийж байгаа гэж мөн хэлэв. Тэгээд энэ нь “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) хэмээх Библийн зөгнөлийг биелүүлсэн гэлээ. Бид Бурханы илрэлт, ажлыг эрж хайхдаа зүгээр л өөрсдийн үзэл, төсөөлөлтэй сохроор зууралдахын оронд Бурханы дуу хоолойг сонсоход анхаарах ёстой. Хэрэв бид үнэнийг эрж хайлгүй, зүгээр л Бурханы илчлэлийг идэвхгүй хүлээх юм бол Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадахгүй гэж нөхөр маань надад хэлсэн юм. Үүнийг сонсоод би мэл гайхаж, байж боломгүй зүйл мэт санагдлаа. Бид Эзэний эргэн ирсэн тухай хэзээ нэгэн цагт ямар нэг зүйл сонсох юм бол нээлттэй зүрх сэтгэлээр эрж хайж, зүтгэлтэйгээр судлах ёстой; харин үзэл, төсөөлөлдөө найдаж, зүгээр л харалганаар дүгнэлт хийж болохгүй гэж энэтхэг пастор нэг удаа хэлэхийг сонссон минь дараа нь санаанд оров. Иймээс би Эзэнд ийнхүү залбирсан юм: “Эзэн минь, хэрэв Төгс Хүчит Бурхан үнэхээр Таны эргэн ирэлт мөн бол намайг удирдаж, замчлаач. Тэгснээр би нээлттэй зүрх сэтгэлээр үнэнийг эрж хайж, үүнийг судалж чадна. Эс бөгөөс Та намайг төөрүүлэхгүйн тулд зүрх сэтгэлийг минь хамгаалаач. Амен!”
Энэ залбирлын дараа би Библийг нээн, Илчлэл 3:20-д: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” хэмээсэн байхыг харав. Тэгээд гэнэт тэ�� мөчид онгод орсон бөгөөд Эзэн надтай ярьж, эргэн ирэх үедээ хаалгыг минь тогшино гэж хэлж байгаа мэт санагдсан юм. Тэр надад дуу хоолойг нь сонсож, хаалгаа тайл гэж тушааж байгаа мэт санагдлаа. Энэ нь яг л дуу хоолойг нь сонсоод, сүйт залууг угтан авахаар яаран очсон Библи дэх ухаалаг охид шиг байсан юм. Дараа нь Иохан 16:12-13-ыг би бодлоо: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” Бичвэрийн эдгээр эшлэлийг эргэцүүлэх явцад догдолсон мэдрэмж сэтгэлд хурсан юм. Эзэн эргэж ирэхдээ илүү олон үг айлдаж, бидэнд үнэнийг хайрлана гэдгээ аль эрт бидэнд хэлсэн болохыг би ухаарав. Мөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил бол хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд үг илэрхийлэх ажил юм—Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс байж болох уу? Хэрэв Эзэн үнэхээр эргэн ирчхээд, хүн төрөлхтний бүх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр үнэнийг илэрхийлсэн бол бидэнд нүглийн хүлээсээс ангижрах найдлага байна. Тэгвэл нөхөр бид хоёрын хоорондох асуудлууд шийдвэрлэгдэж болох бус уу? Би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай намайг холбож өгөөч гэж нөхрөөсөө цаг алдалгүй гуйлаа; мөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ч судлахыг хүсэв.
Цуглаан дээр Төгс Хүчит Бурханы Чуулганы зарим ах эгч Библийн зарим нэг эшлэлийг сонгон, Эзэний эргэн ирэлтийн хэв маяг, Эзэний шинэ нэр, Эзэн ямар ажил хийх гэх зэрэг үнэний янз бүрийн талын тухай надтай нөхөрлөсөн юм. Тэдний нөхөрлөл туйлын үнэмшилтэй, цоо шинэ санагдав. Би Эзэний эцсийн өдрүүдийн ажлын талаар илүү их мэдэхийг үнэхээр их хүссэн тул Бурханд ахин дахин залбирч, намайг гэгээрүүлэн Бурханы үгийг ойлгуулаач гэж Түүнээс гуйлаа. Бурханы үгийг уншин, ах эгч нарын нөхөрлөлийг сонссоноор би хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилго, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, хүн төрөлхтний үр дүн, хүрэх газрын талаар аажмаар ойлголт авсан юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байхдаа би зарим нэг ялихгүй зүйлээс болж нөхөртөө өөрийн эрхгүй үглэсээр л байлаа. Дараа нь би үнэхээр гэмшиж, сэтгэл гонсойн, “Би яагаад Бурханы үгийг хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй юм бэ?” гэж өөрөөсөө асуудаг байв. Үүнээс үүдэн би гайхаж гүйцэв. Нэг удаа цуглаан дээр би: “Нөхөр бид хоёр яагаад байнга маргаж байдаг юм бол? Яагаад бид хоёр амар тайван эв найртай байж болдоггүй юм бэ?” гэж эгчээс асуусан юм. Эгч надад Бурханы үгийн хоёр хэсгийг олж өглөө. “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний эрх мэдэл дор захирагдсан бү�� хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).
Дараа нь эгч ийнхүү нөхөрлөлөө: “Эхэндээ Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт Бурханы өмнө аз жаргалтай амьдардаг байсан юм. Хэрүүл маргаан, зовлон гэж байсангүй. Гэвч тэд могойн үгэнд орж, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэнээр Бурханаас холдож, урвасан бөгөөд Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, Сатаны эрхэнд амьдрах болжээ. Тэгээд уй гуниг, зовлонгийн өдрүүд эхэлсэн юм. Өнөөг хүртэл ийм маягтай байж ирсэн бөгөөд биднийг Сатан улам бүр гүн гүнзгий завхруулсан. Бид бүгд завхарсан, сатанлаг зан чанараар дүүрэн, бас туйлын биеэ тоосон, аминчхан, ов мэхтэй, дураараа зантай. Тэгээд бүх зүйл дээр өөрийгөө бодож, үргэлж бусдыг үгэндээ оруулах гэдэг. Тийм учраас хүмүүс бие биетэйгээ маргаж, нэг нэгнээ хөнөөдөг. Эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхөр ч нэг нэгнээ хүлцэж, тэвчдэггүй бөгөөд бие биетэйгээ эв найртайгаар зохицож чаддаггүй—бидэнд хамгийн үндсэн мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй. Эзэн Есүс биднийг золин аварсан, Эзэнд бид залбирч, нүглээ улайж, гэмшиж, Эзэний сургаалыг баримтлахаар шаргуу ажилладаг ч өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Учир нь Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг л хийсэн болохоос хүн төрөлхтнийг бүрэн аварч, цэвэрлэх ажлыг хийгээгүй юм. Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрнө гэдэг ердөө л бид нүглийнх байхаа больж, залбирлаараа Эзэний өмнө очих боломжтой болж, Түүний өршөөлийг хүлээн авч, нүглээ уучлуулна гэсэн үг. Гэвч бидний завхарсан зан чанар цэвэрлэгдээгүй. Нүгэлт уг чанар маань бидний дотор гүн үндэслээтэй хэвээр байгаа бөгөөд эцсийн өдрүүдэд Бурхан эргэн ирж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, өөрчлөн, улмаар нүгэлт уг чанарын маань асуудлыг шийдэх ажлын үе шатыг хийх нь бидэнд хэрэгтэй хэвээр байгаа юм. Харин одоо Бурхан дахин махбод болчхоод, биднийг завхарсан зан чанараас маань бүрмөсөн авран, Сатаны нөлөөнөөс ангижирч, бүрэн аврагдах боломжийг бидэнд олгохын тулд шүүлт, цэвэрлэлтийн ажил хийхээр үг илэрхийллээ. Бид Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлэн алхаж, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрж хайж, Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа цагт завхарсан зан чанар маань аажмаар өөрчлөгдөнө. Энэ маягаар л бид жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадах бөгөөд тэгсэн цагт л бусадтай эв эетэйгээр харилцаж чадна.”
Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсэн хэдий ч итгэгч бидний нүгэл уучлагдсан төдий л болохоос дотоод нүгэлт уг чанар маань маш гүн нэвчсэн хэвээр бөгөөд сатанлаг зан чанар маань хараахан цэвэрлэгдээгүй тул бид үргэлж нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх ийм байдалтайгаар амьдарч байгаа гэдгийг би Бурханы үг болон энэ эгчийн нөхөрлөлөөс эцэст нь ойлгов. Би Эзэний сургаалын дагуу тэвчээр, хүлээцтэй байдлыг хэрэгжүүлэхээр зорьсон ч нөхөр маань миний дургүй зүйлийг хэлэх юм уу хиймэгц уураа барьж дийлдэггүй байсан нь үүний сонгодог жишээ юм. Би юу ч болсон бай хамаагүй, өөрийгөө хянаж ер чаддаггүй байлаа. Биднийг аврах Бурханы ажил байгаагүй бол бид өөрсдийн хичээл зүтгэлд түшиглэн сатанлаг, завхарсан зан чанараасаа ангижрах боломжгүй. Харин одоо Бурхан дахин нэг удаа бие махбодтой болж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажил хийхээр ирлээ. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, үнэнийг үнэхээр эрэлхийлснээр зан чанараа өөрчлөх боломж бидэнд бий. Эзэний дуу хоолойг сонсох боломжийг олгосон Эзэний өршөөлд сэтгэл минь үнэхээр их хөдөлж, асар их талархсан юм. Гэвч би тов тодорхой ойлгоогүй л байсан юм—Бурхан энэ удаад биднийг ариусгаж, өөрчлөхийн төлөө үг айлдахаар ирсэн гэдгийг би мэдэж байсан ч үг яаж бидний завхарсан зан чанарыг шүүж, цэвэрлэж чадах юм бэ? Иймээс би төөрөгдлөө тайлбарлав.
Эгч Бурханы үгийн бас нэгэн хэсгийг надад уншиж өглөө: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү бай��лын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).
Тэгээд эгч надтай илүү их нөхөрлөл хуваалцсан юм. “Бурхан шүүлтийн ажлыг хэрхэн хийдгээ Өөрийн үгээр тодорхой тайлбарладаг. Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд үгээ ашигладаг бөгөөд бидний завхарсан уг чанар, мөн чанар, сатанлаг зан чанарыг шууд илчилж, задлан шинжлэхийн тулд үндсэндээ үгээ ашигладаг. Түүнчлэн бид Бурханд хэрхэн захирагдаж, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх ёстой, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах, зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг хэрхэн эрэлхийлэх, хэрхэн үнэнч хүн байх, хүмүүсээс хүсдэг Бурханы хүсэл, шаардлага юу болох талаар Бурхан бидэнд тодорхой хэлсэн. Тэрээр ямар хүмүүст дуртай, ямар хүмүүсийг таягдан хаядаг болон бусад зүйлсийнхээ талаар бидэнд хэлсэн юм. Бурхан бас бидэнд засалт, харьцалт, туршилт, цэвэршүүлэлт хийхийн тулд хүмүүс, үйл явдал, юмсыг зохицуулдаг. Энэ нь бидний завхарсан зан чанарыг ил болгож, Бурханы өмнө очин, үнэнийг эрэлхийлэх, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхээс өөр аргагүй болгодог. Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн зөвшөөрөх үед Бурхан бидэнтэй нүүр тулан, тод томруунаар ярилцаж, Бурханы эсрэг тэрслүү байдал, эсэргүүцэл, буруу сэдэл, үзэл, төсөөллийг маань бүрэн илчилж байгаа мэт санагддаг. Тэр үед л бид уг чанар, мөн чанар маань биеэ тоосон, ихэрхүү, ов мэхтэй, гажууд, аминчхан, жигшүүртэй байдлаар дүүрэн гэдгийг олж харж чаддаг. Бидэнд Бурханыг хүндлэх зүрх сэтгэл огт үгүй бөгөөд бид гагцхүү сатанлаг, завхарсан уг чанартаа л үндэслэн амьдарч, сатанлаг зан чанараа л илчлэн, хүний төрхөөр бүрэн дулимаг байдаг гэдгээ олж хардаг. Тэгээд зүрх сэтгэлийнхээ угаас өөрсдийгөө үзэн ядаж, өөрсдөдөө зэвүүцэж эхэлдэг бөгөөд Сатаны нөлөөн дор амьдран, Сатаны тоглоом тохуу болж, Сатанд хорлогдох хүсэлгүй болдог. Үүний зэрэгцээ Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан ямар ч халдлагыг хүлцдэггүй Бурханы ариун мөн чанар, зөвт зан чанарыг бид хардаг. Бидний дотор Бурханыг хүндлэх сэтгэл төрж, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болдог. Үнэнийг хэрэгжүүлж эхэлмэгц Бурханы сайн санаат, өршөөнгүй зан чанар бидэнд ил болдог. Бурханы үгийг тасралтгүй уншин, Түүний шүүлт, гэсгээлтийг туулснаар бид өөрсдийнхөө завхарсан уг чанарыг илүү гүн гүнзгий ойлгож, Бурханы илэрхийлсэн үнэнийг илүү сайн ойлгодог бөгөөд Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, захирагдах, махан биеийг хаях, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахад улам бүр бэлэн болдог. Бидний илчилдэг завхрал улам бүр багасаж, үнэнийг хэрэгжүүлэхэд улам амархан болдог бөгөөд аажмаар Бурханаас эмээж, муугаас зайлах замд ордог. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар бид, энэ нь биднийг завхарсан зан чанараас маань аварч, эдгээдэг бүхнийг анагаагч эм гэдгийг зүрх сэтгэлээсээ баталгаажуулж чаддаг. Энэ бол завхарсан хүмүүс биднийг гэх Бурханы хамгийн жинхэнэ хайр юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулахгүйгээр бид хэзээ ч жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадахгүй.”
Бурханы үг болон эгчийн нөхөрлөл надад асар их нөлөө үзүүлсэн юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил үнэхээр маш бодитой бөгөөд хэрэв бид завхарсан зан чанараа өөрчлөхийг хүсвэл Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах ёстой гэдгийг би мэдэрлээ. Эс бөгөөс бид нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх тойрогт үүрд амьдран, нүглийн хүлээсээс хэзээ ч ангижрахгүй. Иймээс би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсан бөгөөд намайг үгээрээ усалж, тэжээн, надад өөрийг минь мэдүүлж, завхарсан зан чанарыг минь удалгүй өөрчлөн, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломж олгохын тулд намайг шүүж, гэсгээх орчныг бүрдүүлээч гэж Түүнээс гуйв.
Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би бас надад зориулж Бурханы зохицуулсан гэрлэлтийн талаар шинэ ойлголттой болсон юм. Нэг удаа эгч Бурханы үгийн хэдэн хэсгийг надад уншиж өглөө. “Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон хоосон мөрөөдөл өвөрлөдөг бөгөөд энэ бүх хоосон мөрөөдөл нь сайхан байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн хань ижлийг Царайлаг Ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрэгтэйчүүд өөрсдийгөө Цасан Цагаантай гэрлэнэ гэж төсөөлдөг. Хүн бүр гэрлэлтэд тавих тодорхой шаардлага, өөрсдийн гэсэн хүсэлт болон хэм хэмжээтэй байдаг гэдгийг эдгээр уран зөгнөл харуулдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас). “Гэрлэлт бол хүний амьдралын чухал онцгой үе юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хүний хувь заяаны шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг, эсвэл шилэлт сонголт дээр үндэслээгүй бөгөөд ямар ч гадаад хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр этгээдийн хувь заяагаар, тэр хосын хувь заяаны талаар Бүтээгчийн зохицуулж, урьдчилан тогтоосноор бүрэн тодорхойлогддог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас). “Хүн гэрлэлт рүү орох үед, хүний амьдралын аян нөгөө ханийнхдаа нөлөөлж, хөндөх ба үүний нэгэн адилаар ханийнх нь амьдралын аян эргээд амьдралын хувь заяанд нь нөлөөлж, хөндөх болно. Өөрөөр хэлбэл, хүмүүний хувь заяа харилцан холбогдсон байдаг бөгөөд хэн ч бусдаас тусдаа бие даан амьдралынхаа даалгаврыг хэрэгжүүлж, эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй юм. Хүний төрөлт нь харилцааны асар том гинжин хэлхээтэй холбогдолтой байдаг; өсөж торних нь мөн харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээг агуулдаг; үүний адилаар гэрлэлт нь хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээнд өөрийн гишүүн бүрийг оролцуулан, өөрийн нэг хэсэг болох хүн бүрийн хувь заяанд нөлөөлж гарцаагүй оршин тогтнож байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүлийнхний, тэдний өссөн нөхцөл байдлын, тэдний дүр төрх, тэдний нас, тэдний хэв чанар, тэдний авьяас, эсвэл өөр хүчин зүйлсийн үр дүн биш; харин ч энэ нь хуваалцах даалгавар болон хамааралтай хувь заяанаас үүсдэг. Энэ бол Бүтээгчийн зохион байгуулж, зохицуулсан хүмүүний хувь заяан дунд үүссэн гэрлэлтийн эх сурвалж юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас). Дараа нь эгч ийнхүү нөхөрлөв. “Бид бүгдийн гэрлэлтийг Бурхан урьдчилан тогтоосон байдаг бөгөөд хэнтэй гэр бүл болохыг маань аль эрт тогтоосон байдаг. Энэ бүхнийг Бурхан мэргэн ухаанаараа зохицуулдаг. Бидэнд зориулж Түүний сонгосон гэрлэлт бидний нийгэмд эзлэх байр суурь, гадаад төрх, хэв чанараас хамаардаггүй, харин хоёр хүний хэн хэнийх нь амьдралын даалгавраар тодорхойлогддог. Гэвч биднийг завхарсан зан чанар маань хянадаг тул бид хань ижилдээ цаг үргэлж олон шаардлага тавьж, аливааг дандаа өөрийнхөөрөө хийлгэх гэдэг. Тэгэхгүй бол үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сэтгэл дундуур болдог бөгөөд хань ижилтэйгээ маргаж, уурлаж, тэр ч бүү хэл гомдоллон, Бурханыг буруутгаж, буруугаар ойлгодог. Ингэснээр хоёр хүн хоёулаа шаналалд амьдрахад хүрдэг. Иймэрхүү шаналлыг өөр хэн нэгэн авчирдаггүй, Бурханы захиралт, зохицуулалт ч бий болгодоггүй, харин бид биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанараараа амьдардаг учраас ийм зүйл тохиолддог юм. Иймэрхүү завхарсан зан чанар маань биднийг Бурханы захиралттай нийцэлгүй болгодог; бид Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй.”
Энэ эгчийн нөхөрлөлийг сонсоод би нөхөртэйгөө харилцах харилцаагаа эргэн бодлоо. Би үргэлж нөхөртөө сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж, аливааг өөрийнхөөрөө хийлгэх гэж байнга шаарддаг байсан юм. Хэрэв нөхөр маань намайг бодож, хайхарч, халамжтай байхгүй, миний биеийг асуухгүй байх юм бол би нөхрийнхөө талаар гомдоллож, бүтэхгүй хүн юм гэж боддог байв. Тэгээд нөхрөө элдэв янзаар дорд үзэж, хүйтэн дайн хийж, үл тоомсорлодог байлаа. Би үнэхээр биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй хүн байснаа эцэст нь олж харсан юм. Би гагцхүү өөрийн ашиг сонирхлыг л боддог хүн байсан ба бусад хүний мэдрэмжийг огт бодолцож үздэггүй байжээ. Үүнийг хянуур бодоод үзэхэд, нөхөр минь ердөө л илүү бүрэг ичимхий, сэтгэл хөдлөлөө төдийлөн илэрхийлдэггүй байсан болохоос намайг тоодоггүй гэдэг нь огт үнэн биш байлаа. Түүнчлэн нөхөр минь өөрийн гэсэн бодол, сонирхолтой байсан боловч би үргэлж дургүй зүйлийг нь албадан хийлгэхээр зүтгэдэг байж. Нөхрийн минь хийдэг бүхэн намайг тойрон эргэлдэж байхыг би үргэлж хүсдэг байсан бөгөөд үүнээс үүдэн бид хоёрын хооронд маш их зөрчил үүсжээ. Дараа нь би урьдын зан авиртаа өөрийн эрхгүй харамссан юм. Мөн, “урьд нь Эзэний сайн мэдээг чи надтай хуваалцсан бол харин одоо Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг би чамтай хуваалцлаа” хэмээн нөхрийнхөө хэлсэн үгийг би бодлоо. Энэ бол бидэнд зориулсан Бурханы агуу нигүүлсэл, гайхалтай зохицуулалт байсан юм. Бид хоёр хоёулаа туйлын их ерөөгдсөн хүмүүс байсан ч би огт талархаж мэддэггүй байжээ. Харин ч надад зориулан Бурханы зохицуулсан гэрлэлтэд захирагдахыг хүсэлгүй, Бурханыг байнга буруутгадаг байлаа. Би маш биеэ тоосон, ямар ч эрүүл ухаангүй байснаа олж харсан юм! Намайг үгээрээ замчилсан Бурханд талархъя. Би гэрлэлт дэх бүх зовлонгийнхоо уг үндсийг олсон бөгөөд зүрх сэтгэлдээ тайвшрал, чөлөөлөлтийг олж авсан юм. Түүнчлэн тэр цагаас эхлэн амьдралдаа Бурханд түшиглэн, Бурханыг хүндэлж, биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанараа хаяж, нөхөртэйгөө эв эетэйгээр харилцахад бэлэн болсон билээ.
Тэр үеэс хойш нөхөр бид хоёр байнга Бурханы үгийг уншин, үнэний талаар хамтдаа нөхөрлөдөг болсон бөгөөд бүтээгдсэн зүйлийн үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн бид өдөр бүр Бурханы үгээр тэжээгдэж, услуулдаг ба асуудалтай тулгарах үедээ Бурханы үгийн дагуу Түүний хүслийг эрж хайдаг. Завхрал илчлэх юм уу маргалдах юм бол бид хоёр хоёулаа Бурханы өмнө ирж, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авдаг. Үүнийг хэрэгжүүлэх үедээ бид бие биеэ илүү их ойлгож, уучилдаг. Бид хоёрын маргаан улам бүр цөөрч, гэр орны маань амьдрал эв эетэй болсон бөгөөд амьдрал маань улам бүрэн дүүрэн болсон билээ. Нөхөр маань үнэний талаар надаас илүү сайн ойлголттой байгаад миний сэтгэл хамгийн их хөдөлсөн юм. Тэрээр Бурханы үгийн талаарх ойлголтоо надтай байнга нөхөрлөдөг бөгөөд завхарсан зан чанараа илчилж байгааг минь харах үедээ үнэний талаар болон Бурханы хүслийн талаар надтай нөхөрлөл хийдэг. Намайг гэх нөхрийнхөө халамж, хайрыг би үнэхээр мэдэрсэн бөгөөд зүрх сэтгэлийнхээ угаас баярладаг. Өөрсдийн замыг эргээд харахад би хэн байсан, тэр хэвээрээ, нөхөр минь ч бас хэн байсан, тэр хэвээрээ байгаа. Гагцхүү бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, зарим үнэнийг ойлгосон учраас бүх зүйл тэр чигтээ өөрчлөгдсөн билээ. Биднийг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя!
0 notes
mishkam · 4 years ago
Text
Pero Breastfeeding Her Father Cimon
Tumblr media
...Уг зураг нь Европийн хамгийн үнэтэй уран зургийн нэг бөгөөд 30 сая еврогоор зарагдсан. Зургийг анх харсан хүн нөхөртөө сүүгээ өгж байна хэмээн утга санааг буруу ойлгодог байна. Гэвч зураг нь 14-р Луисын үед болсон явдлыг зураач тусгасан байна. Зурганд дүрслэгдсэн нүцгэн эр талх хулгайлсан хэрэгт тохогдож үхлийн яланд унажээ, харамсалтай нь энэ ял өлсөглөнгөөр үхүүлэх ёстой байв. Энэ явдлыг мэдсэн түүний охин 6 сартай хүүгээ дагуулан хорих цайзад очиж аавыгаа ядаж хоосон ч гэсэн харж байхыг хүсэн уйлан нулимс дусгасныг зөвшөөрч сайтар нэгжин хоригдлын байгаа газар луу зөвхөн торны цаанаас уулзуулж байхаар болжээ. Сүүлд 4 сарын дараа ялын сүүлийн хугацаа дууссан боловч гэмтэн үхээгүй барахгүй хэвийн харагдаж байж гэнэ. Үүнийг мэдсэн шоронгийн удирдлагууд нүд салгахгүй ажиглах үүрэг өгсөний эцэст учрыг тайлбарлаж чадхаар болов. Учир нь Түүний охин өөрийн сүүгээр өдөр бүр аавыгаа хооллож байсан юм. Энэ явдлыг олж мэдсэн хотын шүүхийн гишүүдийн сэтгэл маш ихэд хөдлөн хэргийг цуцалсан гэдэг. Хүний ​​хайр, хэзээч хувирашгүй, хайртай бүхнийхээ төлөө хийсэн золиослол, амьдралд ямар их үүрэг гүйцэтгэдэг талаар харуулсан юм.
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Манан арилж, тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг би оллоо
Би бага байхаасаа эхлэн эцэг эхээ даган Эзэнд итгэдэг болсон ба одоо өтөл нас хаяанд иржээ. Хэдийгээр би насан туршдаа Эзэнд итгэсэн ч нүглээс хэрхэн ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох тухай асуудал миний хувьд сэтгэлийг минь байнга зовоосон, шийдэх аргагүй оньсого байж ирсэн бөгөөд үүнээс үүдэн би төөрөлдөж, шаналах болсон юм. Би нүглээс ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох тухай энэ насандаа олж мэдэхийг маш их хүсэж байла��. Ингэснээр амьдрал минь бүрэн дүүрэн байсан гэх мэдлэгтэйгээр үхэлтэй нүүр тулж, эцэст нь зүрх сэтгэлдээ Эзэнтэй амар тайвнаар уулзаж чадах байв.
Tumblr media
Энэ мухардлыг шийдвэрлэхийн тулд би Библиэс идэвхийлэн лавлаж, Хуучин Гэрээнээс Шинэ рүү нь, мөн Шинэ Гэрээнээс Хуучин руу нь орж, Библийг ахин дахин уншсан юм. Гэвч эцэстээ би ямар ч зөв хариулт олж чадсангүй. Сонголтгүй болсон учраас би Эзэний сургаалын дагуу биеэ авч явахад бүх хүчин чармайлтаа зориулахаас өөр аргагүй байлаа. Учир нь Эзэн: “Чармайдаг хүн тэнгэрийн хаанчлалд орно, шаргуу ажилладаг хүн үүнийг олж авдаг” (Матай 11:12). гэж хэлсэн юм. Гэвч бодит амьдрал дээр би хэчнээн их хичээсэн ч Эзэний надад тавьсан шаардлагад нийцэхээр амьдарч чадахгүй гэдгээ олж мэдэв. Яг л Эзэний хэлсэнчлэн: “‘Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм’” (Матай 22: 37-39). Бурханыг бүхий л зүрх, сэтгэлээрээ хайрлах, ах эгч нар бие биеэ хайрлахыг Эзэн биднээс шаарддаг. Гэвч гэр бүлээ гэх хайр Эзэнийг хайрлах хайраас минь илүү байсан бөгөөд чуулган дахь ах эгч нараа би өөрийгөө хайрладаг шигээ үнэхээр хайрлаж ер чадахгүй байсан тул юу ч хийлээ гэсэн ийм хайранд хүрч чадаагүй юм. Харин ч өөрийн минь ашиг сонирхол хөндөгдсөн үед бусдад ихэвчлэн шалихгүй, тооцоотой хандаж, бүр сэтгэлд минь хорсол төрдөг байв. Над шиг хүн ер нь яаж аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадах юм бэ? Мөн Эзэн Есүс: “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3). “Учир нь Би та нарт хэлье, зөв шударга байдал чинь хуулийн багш нар болон фарисайчуудынхаас давахгүй л бол та нар яавч тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 5:20) мэ��ээр тэнгэрийн хаанчлалд орох тухай олон зүйл хэлсэн. Би Эзэний эдгээр шаардлагын алийг нь ч хэрэгжүүлж чадаагүй юм. Тэгээд ихэвчлэн худал хэлж, өөрт таалагдахгүй зүйлтэй тулгарах бүрдээ Эзэнийг буруутгадаг байлаа. Бодол минь заль мэх, шударга бус байдлыг агуулж, би цаг үргэлж нүгэл дунд шаналж, ахин дахин нүгэл үйлдэж, гэмшдэг байв. Эзэн ариун бөгөөд Библид: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) хэмээсэн байдаг. Над шиг туйлын бузар хүн яаж тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэх юм бэ? Үүнд би маш их бухимдаж байлаа. Гэвч итгэлтэй байж, баптисм хүртэх нь гарцаагүй аврагдсан гэсэн үг, зүрх сэтгэлдээ Эзэнд итгэж, Түүнийг амаараа хүлээн зөвшөөрвөл бид итгэлээр зөвтгөгдөж, үүрд аврагддаг бөгөөд Эзэн дахин ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлал руу өргөх нь лавтай хэмээн Ром, Галат, Ефест Паулын сайшаан дэмжсэн байдаг итгэлээр зөвтгөгдөх арга замын талаар унших бүрдээ би баяр хөөрөөр бялхдаг байв. Тэгээд тэнгэрийн хаанчлалд орох тухай санаа зовох хэрэггүй мэт санагддаг байлаа. Гэвч хүмүүс өөрсдийн хичээл зүтгэлээр л тэнгэрийн хаанчлалд орж чадах тухай Эзэний хэлсэн үгийг дараа нь санаад, сэтгэл түгшдэг байв. Итгэлээр зөвтгөгдөөд, тэнгэрийн хаанчлалд орно гэдэг нь үнэхээр ийм энгийн байж болно гэж үү? Ялангуяа амьдралынхаа төгсгөлд ойртож буй өтөл насны сүсэгтэй итгэгчид байж суух газраа олохгүй, санаа зовсон байдалтай харагдаж, бүр тасралтгүй мэгшин, хэн нь ч явахдаа баяртай бус байгааг харах үедээ би өөрийн эрхгүй ийн гайхширдаг байлаа: Тэд ганцхан итгэлээр зөвтгөгдөх замаар тэнгэрийн хаанчлал руу орж чадна гэцгээдэг юм байж үхлийн ирмэгт байхдаа яагаад ингэж их айж эмээсэн харагдана вэ? Тэд аврагдсан эсэхээ, үхсэнийхээ дараа хаачихаа огт мэдэхгүй байх шиг санагдсан юм. Эзэн Есүсийн үгийг би ахин дахин тунгааж, Паулын үгийг ч бас эргэцүүлсэн бөгөөд тэнгэрийн хаанчлалд хэн орж чадах тухай асуудал дээр Есүс, Паул хоёрын үг асар их зөрүүтэй байгааг олж мэдлээ. Паулынхаар бол хүн ердөө л Эзэнд итгэснээр итгэлээр зөвтгөгддөг—хэрэв ийм байсан бол хүн бүр аврагдах байлаа. Тэгвэл яагаад Эзэн Есүс: “Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан тортой адил юм. Үүнийг дүүрмэгц тэд эрэг дээр татан гаргаад, доош сууж сайныг нь саванд хийж, мууг нь хаяна” (Матай 13:47-48) хэмээсэн юм бэ? Эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэхдээ яагаад буудайг үрийн сүүлнээс, хонийг ямаанаас, сайн зарцыг муу зарцаас ялгах хэрэгтэй байдаг юм бэ? Эзэн Есүсийн хэлсэн эдгээр үгээс харахад, Эзэнд итгэдэг хүн бүхэн тэнгэрийн хаанчлалд орж чаддаг юм биш гэдэг нь тодорхой байна. Иймээс би ийнхүү бодлогошров: Би аврагдсан уу? Үхэх үедээ би тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? Эдгээр асуулт оюун санаанд минь оньсого мэт эргэлдсээр байсан бөгөөд би яаж хариулахаа мэдэхгүй байлаа.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр чармайсандаа би үе үеийн алдартай сүнслэг хүмүүсийн бичсэн бүтээлээс лавласан ч миний уншсан зүйлсийн ихэнх нь Ром, Галат, Ефест гардаг итгэлээр зөвтгөгдөх тухай тайлбарууд байсан бөгөөд тэдгээр номын нэг нь ч миний эргэлзээг тайлж чадсангүй. Тэгээд би Эзэн дэх бүх алдартай ахлагчид дээр зочилж, олон өөр урсгалын цуглаанд оролцсон боловч тэд бүгд ерөнхийдөө адилхан зүйл ярьж байгааг олж мэдсэн бөгөөд тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох тухай нууцыг хэн ч надад тодорхой тайлбарлаж өгч чадаагүй юм. Дараа нь би сүүлийн үеийн шинэ гадаад урсгал олоод, ийм чуулган жаахан ойлгомжтой тайлбарлаж чадна байх гэж дотроо бодлоо. Иймээс тэдний цуглаанд оролцохоор баяртайгаар явж очив. Тэдний номлолын эхлэл нь жаахан гэрэлтүүлмээр санагдсан боловч төгсгөлд нь тэд ч бас итгэлээр зөвтгөгдөх арга замын талаар номлож байгааг олж мэдээд, асар их урам хугарсан юм. Цуглааны дараа би ахлах пасторыг олж уулзан, “Пастор оо, ‘Нэгэнт аврагдвал үүрд аврагдана’ гэж хэлэхэд тань би ойлгоогүй шиг байна. Та энэ талаар надад илүү их нөхөрлөж болох уу?” гэж асуулаа. Пастор: “Энэ ойлгоход маш амархан зүйл. Ромд, ‘Бурханы сонгосон хүмүүсийг хэн буруутгах вэ? Зөвтгөдөг Нэгэн нь Бурхан билээ. Ялладаг нь хэн юм бэ?’ (Ром 8:33-34) гэсэн байдаг. Эзэн Есүс Христ загалмайд цовдлогдсоноор бидний бүх нүглийг аль хэдийн цагаатгасан юм. Өөрөөр хэлбэл, урьд нь үйлдсэн ч бай, өнөөдөр үйлдэж байгаа ч бай, эсвэл ирээдүйд үйлдэх ч бай хамаагүй, бүх нүгэл маань уучлагдсан гэсэн үг. Бид Христэд итгэх итгэлээр үүрд зөвтгөгддөг ба Эзэн нүглийн маань төлөө биднийг яллахгүй юм бол өөр хэн биднийг буруутгана гэж? Иймээс бид тэнгэрийн хаанчлалд орно гэдэгтээ итгэл алдрах ёсгүй” гэж хариулав. Пасторын хариултад би улам ч их будилсан тул “Еврейд ‘Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй’ (Еврей 10:26) гэж бичсэн байдгийг та яаж тайлбарлах вэ?” гэж дараа нь асуулаа. Пасторын царай улайж, өөр юм хэлээгүй бөгөөд асуулт минь хариултгүй үлдэв. Энэ цуглаан миний төөрөгдлийг шийдвэрлэж чадаагүйн дээр бухимдлыг минь нэмэгдүүлсэн юм. “Эзэнд би олон арван жилийн турш итгэсэн боловч үхэх үед миний сүнс Эзэн рүү очих эсэхийг ч тодорхой мэдэхгүй байна, тэгэхээр би насан туршдаа төөрөлдсөн итгэлтэй явсан гэсэн үг бус уу?” гэж би дотроо бодлоо. Тэгээд асуудлынхаа хариултыг газар сайгүй хайхаар замд гарав.
2000 оны 3-р сард би гадаадуудын номлодог номлол давуу байж, төөрөгдлийг минь лавтай шийдвэрлэнэ гэж итгэн, гадаадуудын явуулдаг шашны сургуульд суралцахаар очсон юм. Гэвч гайхмаар нь тэнд хоёр сарын турш суралцан, суралцах хугацаандаа итгэлээр бялхаж байсныхаа дараа би тэдний пасторууд бүгд улиг болсон зүйлээ номлодог, номлолд нь ямар ч шинэ гэрэл байдаггүйг олж мэдлээ. Тэнд байхдаа би амь-өгөх номлолын талаар ганц ч сонсоогүйн зэрэгцээ ганц ч сүнслэг эсээ уншсангүй. Төөрөгдөл маань арилаагүйн зэрэгцээ тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа маань намайг улам бүр барьц алдуулсан юм. Би өөрийн эрхгүй тээнэгэлзэн, “Энд хоёр сар гаруй болсон ч юу олж авав аа? Эндээс хангалт олж авч чадахгүй юм бол үргэлжлүүлэн суралцах ямар хэрэг байна?” гэж бодов.
Нэгэн орой хоолны дараа пастороос би: “Пастор оо, теологийн оюутнуудын судалдаг зүйл ингээд л гүйцээ юу? Бид амийн замын талаар ярьж болохгүй юм уу?” гэж асуулаа. Пастор: “Хэрэв бид теологи судлахдаа эдгээр зүйлийг хэлэлцэхгүй юм бол юун тухай ярих болж байна? Тайвшраад, цааш нь судал! Бид дэлхий дээрх шашны хамгийн том байгууллага бөгөөд олон улсад танигдсан. Бид таныг энд гурван жилийн турш су��гана, дараа нь та олон улсад пастор гэх гэрчилгээтэй болно. Цаг нь ирэхээр та тэр гэрчилгээгээ дэлхийн хаана ч авч явж, сайн мэдээ номлож, чуулган байгуулж болно” гэж тун ёсорхуу хариуллаа. Пасторын хариултад би үнэхээр урам хугарсан юм. Би пастор болох бус, гагцхүү тэнгэрийн хаанчлалд яаж орох тухай л мэдэхийг хүсэж байлаа. Иймээс би пастороос, “Пастор оо, пасторын гэрчилгээтэй байхад олон үүд хаалга нээгддэг юм чинь үүнийг чинь ашиглаад би тэнгэрийн хаанчлалд орж болох уу?” гэж асуув. Үүнийг сонсоод, пастор дуугаа хураалаа. Би цааш нь: “Пастор оо, таныг хүүхэд байхаасаа эхлэн Эзэнд итгэсэн гэж дуулсан. Итгэснээс тань хойш олон арван жил болсон тул та аврагдсан болов уу гэж би гайхаж байна” гэлээ. Пастор: “Тийм ээ, би аврагдсан” гэж хариулав. “Тэгвэл та тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?” гэж би асуулаа. Пастор: “Мэдээж орно шүү дээ!” гэж өөртөө итгэлтэйгээр хариулсан юм. Тэгэхээр нь би ингэж асуув: “Тэгвэл та ямар үндсэн дээр өөрийгөө тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж хэлж байгаа вэ гэдгийг тань асууж болох уу? Та хуулийн багш нар, фарисайчуудаас илүү зөв шударга хүн мөн үү? Хөршөө та өөр шигээ хайрладаг уу? Та ариун уу? Бодоод үз дээ: Бид өөрийн эрхгүй цаг үргэлж нүгэл үйлдэж, Эзэний сургаалын эсрэг явж, өдрөөр нүгэл үйлдэн, шөнөөр нүглээ улайдаг байдалтайгаар өдөр бүр амьдардаг. Бурхан ариун тул нүглээр ингэтлээ дүүрсэн бид тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж та үнэхээр бодож байгаа гэж үү?” Пастор мухардалд орж, нүүр нь час улайсан бөгөөд нэг хэсэгтээ ахин үг дуугарсангүй. Түүний хариу үйлдэлд би маш их урам хугаран, тэнд үргэлжлүүлэн суралцах юм бол амийг хэрхэн олж авч, тэнгэрийн хаанчлалд орох тухай нууцыг олйгож чадахгүй мэт санагдлаа. Иймээс би шашны сургуульд суралцахаа болиод, төрөлх нутаг руугаа буцав.
Гэртээ харих замдаа би урьд өмнө нь байгаагүйгээр их сэтгэлээр унаж, эцсийн найдлага маань тасарсан мэт санагдаж байлаа. “Нүглээс ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох замыг би гадаад пасторуудын явуулдаг шашны сургууль дээрээс эрж хайгаад ч олсонгүй. Энэ замыг эрж хайхын тулд өөр хаашаа явж болох вэ?” гэж дотроо бодлоо. Би замын төгсгөлд хүрсэн мэт санагдаж байв. Яг тэр мөчид, манай хөгшин эцэг болон өндөр настай пасторын үхэх дөхөөд уйлж байсан дүр зураг нүдэнд дахин үзэгдлээ. Тэд итгэлээр зөвтгөгдөх арга замын тухай, мөн хүмүүс үхээд тэнгэрийн хаанчлалд орох тухай насан туршдаа номлосон ч эцэст нь харуусал дүүрэн насан эцэслэсэн нь бодогдов. Би насан туршдаа Эзэнд итгэж, үхэх үедээ тэнгэрийн хаанчлалд орно гэж хүмүүст өдөр бүр хэлсээр байсан ч тэнгэрийн хаанчлалд үнэндээ яаж орох талаар хэзээ ч бодит тодорхой мэдлэггүй байсан юм—би яг л ��ав, пастор хоёр шигээ энэ амьдралаас харуусал дүүрэн буцах юм гэж үү? Уй гашуу дунд маань Эзэний “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээх үг гэнэт санаанд орлоо. “Тийм шүү. Эзэн бол итгэмжит. Намайг үнэн зүрх сэтгэлээр эрж хайж байгаа цагт Эзэн гарцаагүй замчилна. Би бууж өгч болохгүй. Бие минь амьсгаатай байгаа цагт би тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг хайсаар байх болно!” гэж бодогдсон юм. Тэгээд би Эзэний өмнө очиж, ийнхүү залбирлаа: “Хүндэт Эзэн минь, би нүглээс ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох замыг хаа сайгүй хайсан боловч асуудлыг маань хэн ч шийдвэрлэж чадсангүй. Хүндэт Эзэн минь, би яах ёстой вэ? Номлогчийн хувиар би, өдөр бүр хичээнгүй эрэлчид байж, эцсээ хүртэл тэвчээртэй байх хэрэгтэй, амьсгал хураасны маань дараа Та ирж, биднийг тэнгэрийн хаанчлалд аваачна гэж ах эгч нартаа хэлдэг. Гэвч энэ мөчид би нүглээс хэрхэн ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох талаар үнэхээр мэдэхгүй байна. Сохор нь сохрыгоо хөтөлж, ах эгч нараа нүх рүү чиглүүлж байгаа маань энэ бус уу? Хүндэт Эзэн минь, би тэнгэрийн хаанчлалд орох замыг хаашаа очиж эрж хайх ёстой вэ? Намайг замчлаач!”
Төрөлх нутагтаа эргэн очоод, манай чуулганы олон сайн хонь, тэргүүлэх хоньдыг маань Зүүний Аянга хулгайлсан талаар сонслоо. Зүүний Аянгын зам шинэ ойлголт, шинэ гэрлээр хангадаг талаар олон хүн ярьж байсан бөгөөд туршлагатай пасторууд ч тэдний номлолыг биширч байв. Эдгээр зүйлийг сонсох бүрдээ би: “Зүүний Аянгын хийдэг номлол үнэхээр л сүртэй юм шиг байна. Би Зүүний Аянгын хүмүүстэй таараагүй нь харамсалтай. Нэг л өдөр тэдэнтэй уулзвал тун сайхан аа! Тэр өдөр ирдэг л юм бол би тэдний номлол яагаад тийм сайн байдгийг харж, миний олон жил тээж ирсэн энэ будилааныг тайлж чадах эсэхийг үзэхийн тулд заавал хичээнгүйлэн сонсож, эрж хайна даа” гэж боддог байсан юм.
Нэг өдөр чуулганы удирдагч надад ингэж хэллээ: “Ийм ийм чуулганууд олон сайн хонио Зүүний Аянгад хулгайлуулсан. Одоо бүх урсгалынхан чуулганаа битүүмжилж байна. Зүүний Аянгын хэнтэй ч, яасан ч бүү холбогд, ялангуяа тэдний номлолыг бүү сонс гэж бид ах эгч нараа шавдуулах хэрэгтэй. Хэрэв бүх итгэлтэй хүн маань Зүүний Аянгад итгээд эхэлбэл бид хэндээ номлол хийх болж байна?” Чуулганы удирдагчийнхаа ингэж хэлэхийг сонсоод миний ой гутаж, “Манай чуулган хүн бүхэнд нээлттэй байдаг юм чинь яагаад битүүмжлэх ёстой гэж? Алс газрын танихгүй хүнийг яагаад угтан авахгүй байх гэж? Библид: ‘Танихгүй хүмүүсийг дайлахаа бүү март: учир нь үүгээрээ зарим хүн өөрийн мэдэлгүйгээр тэнгэрэлчүүдийг дайлсан юм’ (Еврей 13:2) хэмээсэн байдаг. Абрахам танихгүй хүмүүсийг оруулсан тул Бурханаар ерөөгдөж, зуун насандаа хүүтэй болсон; Лот хоёр тэнгэрэлчийг оруулсан тул Содомын сүйрлээс аврагдсан; Рахаб гэгч янхан Израилийн тагнуулуудыг оруулж, гэр бүлийнхэн нь бүгд аврагдсан; ядуу бэлэвсэн эмэгтэй эш үзүүлэгч Елиаг хүлээн авснаар гурван жил хагасын туршид өлсгөлөнгөөс ангижирсан. Ийм олон хүний дунд ��лс газрын танихгүй хүнийг оруулснаасаа болж хорлогдсон хүн алга, харин ч Бурхан тэднийг бүгдийг нь ерөөсөн. Иймээс танихгүй хүмүүсийг оруулах нь Эзэний хүсэлд нийцдэг нь тодорхой байна шүү дээ. Гэтэл та яагаад Эзэний хүслийн эсрэг явж, чуулганыг улайран битүүмжилж, ямар ч танихгүй хүнийг оруулахгүй байгаа юм бэ?” гэж дотроо бодов. Ингэж бодоод би толгой сэгсрэн, удирдагчдаа хэллээ: “Ингэх нь Эзэний хүсэлтэй нийцэхгүй. Манай чуулган Бурханд харьяалагддаг бөгөөд бүгдэд нээлттэй байдаг. Эзэнд итгэх тухай нөхөрлөж байгаа хэнийг ч гэлээ бид угтан авч, нээлттэй сэтгэлээр эрж хайж, үзэл санааг хамтдаа судлах ёстой. Ингэснээр л бид Эзэний сургаалтай нийцнэ.”
2000 оны 7-р сарын нэгэн өдөр би Ван ахын гэрт байхдаа Зүүний Аянгыг номлож байгаа хоёр эгчтэй уулзсан юм. Мэнд усаа товчхон мэдэлцсэний дараа би тэднээс ингэж асуув: “Би аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэх талаараа үргэлж төөрөлдсөөр ирлээ. Одоо шашны ертөнцийнхөн тэр аяараа Паулын үгийг баримталж, зүгээр л итгэж, баптисм хүртсэнээр бид аврагдана, зүрх сэтгэлдээ Эзэнд итгэж, Эзэнийг амаараа хүлээн зөвшөөрснөөр итгэлээр зөвтгөгдөж, үүрд аврагдан, Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу лавтай өргөгдөнө гэж итгэдэг. Гэвч тэнгэрийн хаанчлалд орох нь тийм энгийн байж таарахгүй гэж би хувьдаа бодож байна. Библид хэлсэн байдагчлан: ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй’ Еврей 12:14). Би ч тэр, эргэн тойрны маань ах эгч нар ч тэр бүхэл өдөржингөө нүгэлд амьдарч байхад, өдөр бүр нүгэлд амьдардаг бидэн шиг хүмүүс тэнгэрийн хаанчлал руу орж чадахгүй гэж би бодож байна. Тэгэхээр тэнгэрийн хаанчлалд яг яаж орох вэ гэдгийг л би мэдмээр байгаа юм. Та нар надтай энэ талаар нөхөрлөж болох уу?”
Жоу эгч инээмсэглэн, ингэж хэлэв: “Ах аа, таны асууж байгаа энэ асуулт тун чухал. Тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох вэ гэдэг нь итгэгч бүрийн хувьд томоохон асуудал. Энэ асуудлыг тодорхой ойлгоно гэдэг нь Эзэнд итгэгчид байнга хүний хэлсэн зүйлийн дагуу бус, харин Эзэн Есүсийн үгийн дагуу биеэ авч явах ёстой гэдгийг эхлээд мэднэ гэсэн үг. Эзэн Есүс: ‘Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21) хэмээн бидэнд тодорхой хэлсэн байдаг. Эзэн бидэнд нигүүлсэлд найдан аврагдах, итгэлээр зөвтгөгдөх төдийхнөөр тэнгэрийн хаанчлалд орж болно гэж хэзээ ч хэлээгүй. Итгэлээр зөвтгөгдөх, итгэлээс үүдэн үүрд аврагдах, дараа нь тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх гэдэг нь Паулын үг байсан юм. Паул ердөө л эш үзүүлэгч, завхарсан хүн төрөлхтний нэг байсан бөгөөд Эзэн Есүсийн аврал түүнд ч бас хэрэгтэй байсан. Бусад хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхийг Паул яаж тодорхойлж чадах юм бэ? Эзэн Есүс л тэнгэрийн хаанчлалын Эзэн, тэнгэрийн хаанчлалын Хаан мөн; Эзэний үг л үнэн бөгөөд эрх мэдэлтэй байдаг. Иймээс бид тэнгэрийн хаанчлалд хэрхэн орж чадах тухайд Эзэний үгийг л сонсох ёстой нь гарцаагүй!
“Тэгэхээр ‘Итгэлээр зөвтгөгдөх, итгэлээсээ үүдэн аврагдах гэж ер нь юу юм бэ?’, ‘Аврагдмагцаа тэнгэрийн хаанчлал руу орж чадах уу?’ гэх асуултууд гарна. Эдгээрийг Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой тайлбарласан байдаг тул одоо Бурханы үгийн хоёр хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс бол��уулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас). ‘Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).
Ван эгч цааш нь ийн нөхөрлөлөө: “Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг явуулж, цовдлогдох замаар хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж, биднийг Сатаны савраас золин аварсан юм. Бид Эзэний авралыг хүлээн зөвшөөрч, нүглээ Эзэнд улайн, гэмшиж байгаа цагт нүгэл маань уучлагдаж, бид Эзэний нигүүлсэл, ерөөлийг эдлэхэд тохиромжтой болдог. ‘Нүгэл маань уучлагддаг’ гэдэг нь хууль зөрчсөнийхөө төлөө хуулийн дор яллагдаж, үхэх ял авахаа больдог гэсэн утгатай бөгөөд итгэлээр зөвтгөгдөх, итгэлээсээ үүдэн аврагдах гэж үнэндээ үүнийг хэлдэг. Гэвч энэ нь, бид тэгээд нүгэлгүй, хир буртаггүй болдог гэсэн үг биш, бид тэнгэрийн хаанчлалд орж чадна гэсэн үг ч биш. Учир нь бидний нүгэл уучлагдсан байж болох ч нүгэлт уг чанар маань бидний дотор гүн үндэслэсэн хэвээр байгаа бөгөөд асуудалтай тулгарах үедээ бид өөрсдийн байр суурь, ашиг сонирхлыг хамгаалахын тулд байнга худал хэлж, бусдыг хуурсаар л байдаг. Эзэний нигүүлслийг эдлэхдээ бид Түүнд талархал, магтаал өргөж, Эзэний төлөө эрч хүчтэйгээр өөрсдийгөө зарлагаддаг. Гэвч гай гамшиг учрах юм уу гэр бүлд маань муу зүйл тохиох мөчид бид Эзэнийг буруугаар ойлгож, буруутгадаг бөгөөд Эзэнийг бүр үгүйсгэж, Эзэнээс урвахдаа тулдаг. Тэгэхээр золин аврагдсан боловч байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг бидэн шиг хүмүүс ер нь яаж тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэх юм бэ? Бурхан зөвт, ариун бөгөөд бузар булай, завхарсан хүмүүс хаанчлалд нь орохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Биднийг Сатаны нөлөөнөөс нэгмөсөн аврахын тулд Тэрээр Өөрийн удирдлагын төлөвлөгөө болон завхарсан хүн төрөлхтөн бидний хэрэгцээний дагуу ажиллаж, эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, ариусгах ажлаа хийдэг. Бие махбодтой болсон Бурхан бидний завхрал, бузар булай, зөв шударга бус байдал, эсэргүүцлийг шүүж, завхарсан зан чанараасаа ангижрах замыг бидэнд харуулахын тулд олон сая үг илэрхийлсэн. Бид Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах замаар ��авхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы үгийг хэрэгжүүлэх чадвартай болж, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болсон цагт л Бурханы хаанчлалд ороход тэнцэнэ. Үнэндээ Эзэн Есүс шүүлтийн ажил хийхээр эцсийн өдрүүдэд эргэн ирнэ гэдгээ аль эрт зөгнөсөн байдаг. Түүний хэлснээр: ‘Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:47-48). ‘Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ’ (Иохан 16:7-8). Иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, завхарсан зан чанараасаа ангижирч, ариуссанаар л бид Бурханы хаанчлалд орж чадна гэдэг нь тодорхой байна.”
Эгч нарын нөхөрлөлийг сонссоны дараа гэнэт бүх зүйл тодорхой болж, зүрх сэтгэл минь тэр дороо гэрлээр дүүрлээ. “Аан, тэнгэрийн хаанчлал руу ингэж ордог байх нь! Эзэн Есүс биднийг нүглээс ангижруулах ажил бус, харин хүн төрөлхтнийг золин аврах ажлыг явуулсан юм байна гэдгийг би одоо л эцэст нь ойлголоо. Эзэн бидний нүглийг үнэхээр цагаатгасан боловч нүгэлт уг чанар маань бидний дотор гүн үндэслэсэн хэвээр бөгөөд бид байнга өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцдэг. Би нүглийн хүлээс, дөнгөнөөс чөлөөлөгдөж огт чадахгүй байсанд гайхах юм алга—Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөөгүй болохоор л тэгсэн болж таарлаа!” гэж би бодов. Иймээс би хоёр эгчид ингэж хэллээ: “Эзэнд талархъя! Зүрх сэтгэлдээ Эзэнд итгэж, үгээрээ Эзэнийг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадна гэх бидний баримталж ирсэн итгэл бол ердөө л бидний үзэл, төсөөлөл юм байна гэдгийг би Төгс Хүчит Бурханы үг болон та хоёрын нөхөрлөлийг сонсоод эцэст нь мэдлээ! Эзэн Есүсийн хийсэн ажил нь золин авралын ажил байсан бөгөөд эргэн ирсэн Эзэн шүүлтийн ажил явуулна гэдгийг би одоо ойлголоо. Өөрөөр хэлбэл, Тэр завхарсан зан чанарыг маань бүрмөсөн цэвэрлэж, өөрчилнө, тэр үед л бид тэнгэрийн хаанчлалд орж чадна. Би маш олон сүнслэг ном уншсан ч хүний нүгэлт байдлын асуудалд шийдэл олж хэзээ ч чадаагүйд гайхах юм алга! Эгч нар аа, тэгвэл Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажлыг яаж явуулдаг юм бэ? Надтай илүү их нөхөрлөж болох уу?”
Тэгэхэд Ван эгч ингэж хэлэв: “Энэ асуултын хариуг Бурханы үгэнд тодорхой өгүүлсэн байдаг тул тэндээс нэг хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).
“Эцсийн өдрүүдэд Бурхан бүрэн аврал хүртэхэд маань шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, Бурханыг эсэргүүцэгч сатанлаг уг чанар, завхарсан мөн чанарыг маань шүүж, илчилдэг гэдгийг Бурханы үг бидэнд тодорхой хэлдэг. Энэ бүх үг үнэн бөгөөд Бурханы өөрийн эрх мэдэл, сүр хүчийг агуулж, Бурханд юу байгаа, Тэр юу болох, мөн ямар ч зөрчлийг хүлцдэггүй Түүний зөвт зан чанарыг бидэнд илчилдэг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, баримтуудын илчлэлээр дамжуулан бид өөрсдийн сатанлаг уг чанар болон Сатан биднийг завхруулсан үнэний талаар жаахан ойлголттой болдог. Биднийг Сатан маш гүн гүнзгий завхруулсан, бид угаасаа биеэ тоосон, ихэрхүү, гажууд, ов мэхтэй, аминчхан, өөрийгөө шүтдэг, шунахай, хорон муу, бусдаас давах ирмүүн хүсэлтэй, мөн бид гагцхүү сатанлаг зан чанараа л яс махандаа тултал илчилдэг гэдгээ олж хардаг. Эдгээр завхарсан зан чанарт ноёрхуулсан бид өөрийн эрхгүй Бурханыг цаг ямагт эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлдэг. Жишээлбэл, бид ��уулгандаа ажиллаж, номлол хийх үедээ бусдаар хүндлүүлж, дээдлүүлэхийн тулд сүрхий сонсогдох илтгэл чалчиж, өөрсдийгөө гайхуулж, өргөмжилдөг. Бид өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд байнга худал хэлж, бусдыг хууран мэхэлж, явуулга хийж, бүр нэг нэгтэйгээ тэмцэлддэг. Тэгээд өөрсдийн маань үзэлтэй нийцэхгүй хүмүүс, үйл явдал, юмс, нөхцөл байдалтай учрах үедээ Бурханд үргэлж үндэслэлгүй шаардлага тавьж, хэрээс хэтэрсэн хүсэл өвөрлөж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах замаар бид аажмаар зарим үнэнийг ойлгож, сатанлаг уг чанараа үнэхээр ойлгон, чин сэтгэлээсээ үзэн яддаг бөгөөд Бурханы зөвт зан чанарын талаар бас жинхэнэ ойлголттой болдог. Бурхан ямар хүмүүсийг хайрлаж, ямар хүмүүсийг үзэн ядаж, ямар эрэл хайгуул Түүний хүсэлд нийцдэг болохыг бид мэддэг. Тэгээд эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгаж сурдаг. Эдгээр зүйлийг ойлгомогцоо бид зүрх сэтгэлийнхээ угаас махан биеэ хаяж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхэд бэлэн болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам Бурханыг хүндэлж, хайрлах хүсэл бидний дотор аажмаар бий болж, сатанлаг завхарсан зан чанарынхаа хүлээс, дөнгөнөөс чөлөөлөгддөг бөгөөд Бурханд үндэслэлгүй шаардлага тавих маань цөөрдөг. Бид бүтээгдсэн зүйлсийн байр сууриа баримталж, үүргээ биелүүлэх чадвартай болж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдан, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж эхэлдэг. Тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц зам бол эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрэлхийлж, Бурханы талаар болон өөрсдийнхөө талаар мэдлэгтэй болж, завхарсан зан чанараа өөрчлөх явдал гэдгийг бид Бурханы ажлыг туулах явцдаа гүнээ ойлгож авдаг.”
Төгс Хүчит Бурханы эдгээр үг болон эгчийн нөхөрлөлийг сонсоод би дотроо улам ч тодорхой ойлголттой боллоо. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн нь маш бодитой бөгөөд завхарсан хүмүүс бидэнд үнэхээр л хэрэгтэй зүйл юм байна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, туулах замаар л бид завхарсан зан чанарынхаа хүлээс, дөнгөнөөс бүрмөсөн ангижирч чадна! Би өөрийн эрхгүй уртаар санаа алдаад, “Би ийм олон жил Эзэнд итгэсэн атлаа үргэлж өдрөөр нүгэл үйлдэж, шөнөөр тэр нүглээ улайн, нүгэлд шаналах амьдралаар л амьдарч байна. Хэрэв Бурхан хүн төрөлхтнийг ариусгахын төлөө бүх үнэнийг илэрхийлж, завхарсан зан чанараасаа ангижрах замыг бидэнд заагаагүй бол би нүгэлд маш чанга хүлүүлж, эрх чөлөөнд хүрэх замыг хэзээ ч олохгүй байсан нь лавтай. Эзэн: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна’ (Иохан 16:12-13) хмээсэнд гайхах зүйл алга. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд илүү их үг илэрхийлж, биднийг бүх үнэнд ороход удирдана гэдгээ аль эрт бидэнд хэлсэн байж. Төгс Хүчит Бурханы үг эрх мэдэл, сүр хүчтэй бөгөөд миний ойлгохыг хүссэн ч, хэзээ ч ойлгож чадаагүй бүх үнэн болон нууцыг илчилж, намайг бүрэн үнэмшүүллээ. Эцэст нь би тэнгэрийн хаанчлалд орох замаа оллоо!” гэж хэлэв. Хоёр эгч баяртайгаар толгой дохилоо.
Tumblr media
Дараа нь би сэтгэл догдлон ингэж хэллээ: “Энэ бол Эзэний дуу хоолой мөн. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс юм байна! Миний маш урт удаан хугацаанд хүссэн зүйл эцэст нь тохиолдлоо, би үнэхээр азтай, тун ерөөлтэй юм! Эзэн Есүсийг мэндлэх үед Симеон ердөө л наймхан хоногтой байсан нялх Есүсийг хараад асар их баярласан байдаг. Энэ насандаа Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч, Бурханы Өөрийн айлдварыг сонсож чадсан би Симеоноос ч илүү зол завшаантай юм, бас би Эзэнд маш их талархаж байна!” Ингэж хэлж байхдаа сэтгэл хөдлөлд автан, догдолсондоо нулимс унагав. Тэгээд газар сөгдөн Бурханд залбирах гэсэн ч мэгшин уйлсандаа амнаас үг гарч өгсөнгүй. Эгч нарын ч бас сэтгэл нь хөдлөн, нулимс унагацгаав.
Маш олон жил намайг шаналгасан бухимдлыг Төгс Хүчит Бурханы үг эцэст нь шийдвэрлэсэн юм. Би газар сайгүй хайсан ч тэнгэрийн хаанчлалд хүргэх ариуслын замыг огт олж чадахгүй байсан бол одоо эцэст нь үүнийг олсон гэдгээ бодлоо. Энэ бол намайг гэх Бурханы нигүүлсэл, аврал гэдгийг би мэдэж байсан юм! Дараа нь би цуглаанд оролцож, Төгс Хүчит Бурханы үгийн талаар ах эгч нартай нөхөрлөснөөр улам их үнэнийг ойлгож аван, биднийг аврах Бурханы хүслийг жаахан ойлгов. Одоо би Бурханы үгийн илүү их шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Түүний ажлыг туулж, завхарсан зан чанараасаа аажмаар ангижирч, ариусмаар байна. Бурханд талархъя!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа
                                 Ханьмэй, Мьянмар
Tumblr media
Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг 2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцсан бөгөөд тэдэнтэй харилцаж байхдаа чин үнэнч, даруу хүмүүс гэдгийг нь харсан юм. Тэд судрын талаар маш цэвэр ариун ойлголттой бөгөөд нөхөрлөлдөө хуваалцсан агуулга нь үнэхээр гэрэл агуулсан, надад маш үр өгөөжтэй байлаа. Тэдэнтэй цөөн хэдэн цуглаан хийснийхээ дараа би урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан хэд хэдэн үнэнийг ойлгов. Зүрх сэтгэл минь үнэхээр гэгээлэг болов; би тэдэнтэй уулзах дуртай байлаа. Нэг цуглааны үеэр Дуань ах судрын “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх хэсгийг эш татав. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа илэрч, махбодод ажиллах бөгөөд Тэрээр аль хэдийн зүүн зүг дэх Хятадад ирсэн хэмээн ах нөхөрлөлөө. Энэхүү зөгнөл аль хэдийн биелсэн гэж тэрээр хэлсэн юм. Үүнийг сонсоод би жаахан цочирдож, “Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж үү?” хэмээн бодов. Энэ байдалд би, Эзэн Есүс аль эрт махбодод эргэн ирсэн гэж Зүүний Аянгын хүмүүс л гэрчлэл хийдэг хэмээн пастор, ахлагчдын хэлэхийг сонссон тухайгаа бодлоо. Эзэн Есүс л Христ учраас үүнд итгэж болохгүй гэж тэд бидэнд хэлсэн юм. Тэгээд би үнэхээр барьц алдан, Дуань ахын нөхөрлөлд анхаарал хандуулахаа болиод “Пастор, ахлагчид бол бүгд Бурханд үйлчилдэг хүмүүс. Тэд Библийн тухай ихийг ойлгодог бөгөөд Эзэний ирэлт шиг чухал зүйлийг тодорхой мэддэг байх учиртай. Би тэднээс асуугаад яахыг харъя!” гэж бодлоо.
Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь Тэр ням гарагт би чуулганд очоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг талаар пастороос асуулаа. “Зүүний Аянгын хүмүүсийн номлол үнэхээр сүртэй, бас Библитэй нийцэлтэй байдаг боловч тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж гэрчлэл хийдэг. Тийм байх ер боломжгүй. Бид бие махбодтой болсон цорын ганц Бурхан, мөн Бурханы хүү болох Эзэн Есүст итгэдэг бол тэд ердөө л хүнд итгэдэг. Үүнээс гадна ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, тэдэнд цохилт өгөхийн тулд чадах бүхнээ хийж, мөн тэднийг зүгээр л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэцгээж байна…” хэмээн пастор хэлэв. Үүнийг сонсоод би гэнэт айж, “Энэ үнэн бол Зүүний Аянгад итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш үү?” хэмээн бодлоо.
Би гэртээ хариад санаа зовлоо. Тайвширч чадахгүй, мөн юуг ч зөв хийж чадахгүй байх шиг байв. Тэр ч бүү хэл хүүхдээ сургуулиас нь авахаа мартжээ. Би үнэхээр шаналж, дотор харанхуйлж байсан тул Бурханы өмнө очиж, ийнхүү залбирлаа: “Өө Эзэн минь! Өнөөдөр пасторын хэлсэн үгийг сонсоод, Дуань ахыг маш их сэжиглэн, түүнээс сэрэмжлэх боллоо. Тэгээд Зүүний Аянгыг үргэлжлүүлэн эрж хайж, судалж зүрхлэхгүй нь. Гэхдээ эргэлзэх тусам сэтгэл минь улам харанхуйлж, Таны байгааг мэдэрч чадахаа болилоо. Эзэн минь, би Таны эргэн ирэхийг хүсэн хүлээж байгаа боловч буруу замаар орж, Танаас урвах вий гэж бас айж байна. Би яахаа үнэхээр мэдэхгүй байна. Эзэн минь, надад зөв, бурууг ялган таниулж, ямар сонголт хийхийг минь мэдүүлэхийн тулд намайг Та гэгээрүүлж, залж чиглүүлэх болтугай.”
Залбирсныхаа дараа би аажмаар улам тайвшрав. Дуань ахын нөхөрлөлдөө надтай хуваалцсан нэг зүйл гэнэт санаанд орлоо: “Бид итгэхдээ Бурханыг агуу хэмээн хүндэлж, бүх зүйл дээр ��үүний хүслийг эрж хайх ёстой. Асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайлгүй, зүгээр л бусад хүнээс асууж, тэдний юу гэж хэлэхийг сонсоно гэдэг Бурханд бус, хүнд итгэж, хүнийг дагаж байгаа хэрэг юм.” Ингэж бодоод, Эзэний эргэн ирсэн тухай мэдээг сонсоод эн түрүүнд Бурханыг эрж хайн, Бурханд залбиралгүй, шууд пастор луу очиж, асуусан тухайгаа би эргэцүүлэв. Энэ чинь зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй байгаа хэрэг бус уу? Тэгээд би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай цуглаанд оролцох болгонд тэдний нөхөрлөл нь сайтар үндэслэлтэй, Библитэй нийцэлтэй байсныг бодлоо. Үүнд гэрэл байсан бөгөөд Бурханы хүслийг тэд маш тодорхой нөхөрлөсөн юм. Хэдхэн цуглааны дараа би урьд нь огт ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгож, Бурхантай харилцах харилцаа маань улам ойр дотно болсон билээ. Энэ нь Ариун Сүнсний ажил гэдэг нь маш тодорхой байсан! Гэхдээ би Ариун Сүнсний удирдамжийг эрж хайж, үүнд захирагдаагүй. Хэрвээ би пасторыг Библийн талаар илүү их мэдлэгтэй гэж боддог болохоороо Эзэн үнэхээр эргэн ирсэн эсэхийг пасторын хэлсэн үгэнд үндэслэн тодорхойлох юм бол зүгээр л пасторт итгэж байгаа хэрэг бус уу? Зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайгүйгээр сүнс минь харанхуйд байхаас өөр яах юм бэ? Эзэн Есүсийг илэрч, ажиллах үед сүм дотор Бурханд үйлчилж байсан ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд судрыг тун сайн мэддэг, хуульд гарамгай атлаа Эзэн Есүсийг өөрсдийнх нь хүлээж байсан Мессиа мөн гэж хүлээн зөвшөөрөхөөс хэрхэн татгалзсан талаар бодлоо. Тэд бүр Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцэн, эцэст нь загалмайд цовдолсон юм. Судрыг сайн мэддэг байна гэдэг нь Бурханыг мэддэг гэсэн үг биш бөгөөд пасторын үгийг сохроор дагах юм бол тэр нь Бурханы хүсэлд нийцэхгүй гэдгийг би тэр үед эцэст нь ухаарлаа. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг олж мэдэхийн тулд үүнийг идэвхтэй эрж хайж, судлах учиртай байв. Тэгээд би Дуань ахтай хамт үргэлжлүүлэн цуглаанд явна, Төгс Хүчит Бурхан үнэхээр Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдгийг тодорхойлж чадвал Түүнийг хүлээн зөвшөөрч, дагана хэмээн сэтгэл шулуудав.
Үнэнийг эрж хайснаар эргэлзээгээ арилгасан нь
Дараагийн удаа би цуглаанд оролцохоор интернэтэд ороод, ах эгч нартайгаа хамт эрж хайхын тулд мухардлаа тэдэнтэй хуваалцлаа. “Лиу эгч ээ, Дуань ах аа, та нарыг ердөө л хүнд итгэдэг, мөн Эзэн Есүс л бие махбодтой болсон Бурхан бөгөөд Бурханы Хүү гэж манай пастор, ахлагчид хэллээ. Тэгээд ХКН-ын засгийн газар ч бас Төгс Хүчит Бурханы Чуулганыг улайран яллаж, цохилт өгч, тус чуулганыхан ердөө л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэж хэлж байгаа учраас би буруу зүйлд итгэн, Эзэн Есүсээс урвах вий гэж үнэхээр санаа зовж байна. Энэ тухайд би та хоёрын нөхөрлөлийг үнэхээр сонсмоор байна” гэж би хэлэв.
Тэр үед Дуань ах энэ талаар нөхөрлөлөө хуваалцав: “Төгс Хүчит Бурхан үнэхээр бие махбодтой болсон Бурхан мөн эсэх, Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн эсэхийг хэн нэг хүн юм уу засгийн газар хүлээн зөвшөөрснөөр тодорхойлдоггүй юм. Харин Бурханы Өөрийн мөн чанараар тодорхойлдог. Эгч ээ, бид бие махбодтой болсон Бурханы талаарх үнэнийг болон Бурханы мөн чанарыг ойлгодоггүй учраас шашны ертөнцийн пастор, ахлагчид, ХКН-ын засгийн газрын худал хуурмагт мэхлэгдэж болох юм. Бие махбодтой болно гэж юу болох тухайд Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой тайлбарладаг. Үүнээс заримыг нь уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, ‘Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь наад захын эзэмших ёстой зүйл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас). ‘Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Жинхэнэ Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдр��үдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). ‘Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).
“Бие махбодтой болох явдлыг Бурханы үг маш тодорхой тайлбарладаг. Бие махбодтой болсон Бурхан бол эгэл хүний дүрээр махбод өмссөн Бурханы Сүнс юм; Тэрээр үг хэлж, ажиллахаар газар дэлхий дээр ирж, Өөрийгөө хүн төрөлхтөнд харуулдаг. Энэ нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Махбод дахь Бурхан гаднаа ердийн агаад бүрэн хэвийн харагддаг. Тэрээр ямар ч хүний яг адилаар хэвийн хүн чанарыг эзэмшсэн юм шиг санагддаг. Тэгээд хэвийн байдлаар хооллож, хувцасладаг бөгөөд хэвийн хүний мэдрэмжтэй байдаг. Гэвч бие махбодтой болсон Бурхан нь мөн чанартаа биднээс өөр юм. Хүмүүс бид зөвхөн хэвийн хүн чанартай бөгөөд бурханлаг мөн чанаргүй байдаг. Бид үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн хийдэг ажлыг хийж чаддаггүй. Харин бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанараар зогсохгүй, бүрэн бурханлаг чанарыг эзэмшдэг. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чаддаг. Мөн Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, хэрэгцээнд маань тохируулан биднийг үнэнээр хангаж чаддаг. Үүнийг бүтээгдсэн зүйл биднээс нэг нь ч хийж чадахгүй юм. Эзэн Есүс Христ гаднаа жирийн хүнтэй яг адилхан харагддаг байсан ч Нигүүлслийн эрин үеийг нээж, Хуулийн эрин үеийг төгсгөн, ‘Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна хэмээн хэлж тунхаглаж эхлэв.’ (Матай 4:17) хэмээх замыг бидэнд авчирсан. Тэрээр хайр, өршөөлийн зан чанарыг илэрхийлсэн бөгөөд ажиллаж, номлох хугацаандаа хүмүүсийг тэжээлээр хангаж, хэрэгжүүлэх зам өгөхийн тулд уулан дээр номлож, бусдыг дал дахин долоон удаа уучлах зэргээр хэзээ ч, хаана ч үнэнийг илэрхийлэх чадвартай байсан юм. Түүнчлэн Эзэн Есүс өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөсөн. Тэгээд таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллох, салхи, тэнгисийг үгээр намжаах, үхэгсдийг амь оруулах гэх зэрэг олон тооны гайхамшигт үйл хэргийг явуулсан билээ. Эцэст нь Эзэн Есүс загалмайд цовдлогдон, хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлжээ. Эзэн Есүс бол махбод дахь Бурхан буюу Христ байсан гэдгийг бид Түүний ажил, үг болон илэрхийлсэн зан чанараас харж болох юм. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа, Төгс Хүчит Бурханы дүрээр махбод болж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнт зан чанараараа илэрч, ажилладаг. Төгс Хүчит Бурхан гаднаа маш эгэл, хэвийн харагдаж, хэвийн хүн чанартай байж болох ч гэлээ Хаанчлалын эрин үеийг нээн, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэрээр биднийг цэвэрлэж, эцсийн аврал хүртээхэд шаардлагатай бүх үнэнийг илэрхийлсэн бөгөөд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг явуулж, биднийг нүглийн хүлээсээс авардаг. Бурханы нэрийн ар дахь нууц, Түүний бие махбодтой болдгийн нууц, Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдгийн утга учир, мөн Бурхан энэ эрин үеийг хэрхэн эцэслэж, Христийн хаанчлал газар дэлхий дээр хэрхэн биелэх гэх зэрэг Библийн бүх нууцыг Төгс Хүчит Бурханы үг илчиллээ. Төгс Хүчит Бурхан биеэ тоосон, гажууд, зальхай, аминчхан, жигшүүртэй сатанлаг зан чанарыг маань бидэнд ойлгуулахын тулд Сатан биднийг завхруулсан тухай үнэнийг болон Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг маань илчлэхийн зэрэгцээ эдгээр зан чанарыг өөрчлөх тодорхой замыг бидэнд зааж өгсөн юм. Тэр бол үнэхээр махбод дахь Бурхан бөгөөд Түүний үг, ажил бүгд Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр үндэслэсэн гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үг, ажил болон Түүний илэрхийлдэг зан чанараас харж болох юм. Эзэн Есүс ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна’
(Иохан 16:12-13). ‘Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.’ (Иохан 12:47-48) гэж хэлсэн. Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил нь эдгээр зөгнөлийг бүрэн биелүүлсэн бөгөөд Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт мөн гэдгийг энэ нь нотолдог. Иймээс бид Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авахын тулд Христийн зөвхөн гадаад төрхийг харж болохгүй, харин Түүний мөн чанарыг таних хэрэгтэй. Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог—үнэнийг хүсэн хүлээдэг жинхэнэ итгэлтэй олон хүн Төгс Хүчит Бурханы үг, ажлыг нухацтай судалснаар энэхүү дуу хоолойг сонсож, энэ нь үнэний илэрхийлэл мөн бөгөөд Бурханаас гардаг юм байна гэдгийг харсан. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг тэд зүрх сэтгэлээсээ тогтоосон бөгөөд одоо Бурханы мөрийг дагаж байна.”
Би Төгс Хүчит Бурханы үг болон Дуань ахын нөхөрлөлийг сонсоод, бие махбодтой болсон Бурхан бол үнэнийг илэрхийлэхээр тэнгэрээс хүн төрөлхтөн рүү бууж ирээд, хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж байгаа Бурхан юм байна гэдгийг ойлголоо. Махбод дахь Христ гаднаасаа яг л бидэн шиг эгэл, хэвийн харагддаг боловч мөн чанар нь бурханлаг байдаг юм байна; Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийж чаддаг. Бидэн шиг завхарсан нэг ч хүн үүнийг эзэмшдэггүй. Хөөх! Хэрвээ бид Христийн гадаад төрхийг л хараад, Христийн бурханлаг ��өн чанарыг танихын тулд Бурханы илэрхийлсэн үнэн болон хийсэн ажлыг нь анхаардаггүй бол Христийг таньж чадахгүй. Ингэвэл бид Христийг жирийн хүн байна гэж үзэн, Бурханыг голж, эсэргүүцэх юм хийх үнэхээр эрсдэлтэй!
Лиу эгч цааш нь ингэж нөхөрлөлөө: “Бид бие махбодтой болсон Бурханы талаар үнэнийг ойлгосон болохоор Төгс Хүчит Бурхан бол махбод дахь Бурхан, эцсийн өдрүүдийн Христ мөн гэдгийг шашны хүрээн дэх пастор, ахлагчид яагаад хүлээн зөвшөөрөхгүй тухай жаахан бодоод үзье. Энэ нь үндсэндээ, шашны удирдагчид бие махбодтой болох явдлыг ер ойлгодоггүйгээс болдог. Махбод дахь Бурханд хэвийн хүн чанар, бүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг гэдгийг тэд ойлгодоггүй. Үүнээс гадна тэд бие тоосон байдаг бөгөөд Төгс Хүчит Бурханы үг, ажлыг даруугаар эрж хайн, судлахын оронд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй гөжүүдлэн зууралддаг. Тэд Эзэн Есүсийг л бие махбодтой болсон Бурхан гэж боддог учраас эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг зүгээр л жирийн хүн гэцгээдэг. Үнэндээ бие махбодтой болох явдлыг шашны ертөнц хэзээ ч ойлгож байгаагүй юм. Тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгэж ирсэн. Энэ нь Эзэн Есүс ажиллахаар ирээд, маш олон гайхамшиг үзүүлж, тун олон үг айлдаж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг ихээхэн илэрхийлдэг байсан үетэй яг адил. Гэсэн хэдий ч Иудейн шашны удирдагчид Эзэн Есүсийг Бурханы бурханлаг мөн чанартай бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин ч гаднаа маш эгэл, хэвийн харагддаг гэдгийг нь л харсан учраас Түүнд ердийн нэг хүн мэтээр хандсан. Бас Түүний талаар цуу яриа дэгдээж, Түүнийг гүжирдэж, шүүж, яллаж, доромжилж, тэр ч бүү хэл Ромын засгийн газартай хуйвалдан, Түүнийг загалмайд цовдолсон билээ. Эцсийн өдрүүдэд Бурхан илэрч, ажиллахын тулд дахин нэг удаа махбод болсон боловч шашны ертөнц үүнийг эрж хайж, судлаагүй. Бурханлаг мөн чанартай эцсийн өдрүүдийн Христийг хүн хэмээн яллах гэж тэд гөжүүдлэн зүтгэдэг. Түүнчлэн тэд биднийг хүнд итгэдэг гэцгээн, Төгс Хүчит Бурханы Чуулганыг ялладаг. Хэрэв тэд Христийг үнэхээр мэддэг байсан бол Түүнийг ийм маягаар шүүж, яллаж зүрхлэх байсан гэж үү? Хэрэв шашны ертөнц өөрсдийнхөө итгэдэг Эзэн Есүсийг махбодтой, хэвийн хүн чанартай, бас бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүсийг зүгээр л хүн мэтээр яахин ярих билээ? Ингэх чинь өөрөө өөрсдөдөө гай удаж байгаа хэрэг бус уу? Шашны ертөнцийнхөн Эзэн Есүсийг Христ гэж хүлээн зөвшөөрдөг атлаа Христийн мөн чанарын талаар ямар ч ойлголтгүй байдгийг л энэ нь харуулдаг. Тэд өөрсдийнх��ө үзэл, төсөөлөл дэх тодорхойгүй Бурханд л итгэдэг. Тэгээд хоёр мянган жилийн өмнө фарисайчууд Мессиагийн ирэлтэд ханддаг байсантай яг адилаар Эзэний эргэн ирэлтэд ханддаг. Тэд Эзэний ирэхийг хүлээнгээ аль хэдийнээ ирчихсэн Христийг идэвхтэйгээр эсэргүүцсэн хэвээр байдаг. Шашны ертөнцийн пастор, ахлагчид бол Христийг үгүйсгэж, махбод дахь Бурханыг үгүйсгэдэг антихристүүд бус уу?”
Лиу эгчийн нөхөрлөлийг сонсоод зүрх сэтгэл дэх төөрөгдөл минь эцэст нь ариллаа. “Тийм шүү! Эзэн Есүсийг Христ байсан гэдгийг шашны пастор, ахлагчид мэддэг мөртөө Христийн мөн чанарын талаар ямар ч ойлголтгүй учраас зүгээр л ХКН-ын засгийн газрыг сохроор даган, Төгс Хүчит Бурханыг хүн хэмээн шүүж, ялладаг! Төгс Хүчит Бурханд хандах тэдний хандлага нь Бурханыг шүүж, яллаж, доромжлох байдлаар Эзэн Есүст ханддаг байсан ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудын хандлагатай яг адилхан юм!”
Миний ингэж хэлэхийг сонсоод Дуань ах, Лиу эгч хоёул баяртайгаар толгой дохив. Дуань ах нөхөрлөлөө ийнхүү цааш үргэлжлүүллээ: “Бурханд талархъя! Бид эдгээр зүйлийг ойлгохоос гадна, Төгс Хүчит Бурханы Чуулган хүнд итгэдэг, хүний байгууллага гэх цуу яриаг ХКН-ын засгийн газар зохиож, түгээдэг гэдгийг мэдэх ёстой. Энэ бол бодит байдлыг бүрэн гуйвуулж, үнэнийг орвонгоор нь эргүүлж байгаа хэрэг! Үнэн хэрэгтээ Бурхан ажлын шинэ үе шатыг эхлүүлэх болгонд Бурханы илрэлт, ажлаас бүрэн үүдэлтэйгээр чуулган хөгждөг. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүнийг ариусган, бүрэн аврахын тулд бүх үнэнийг илэрхийлсэн бөгөөд энэ нь Эзэн Есүсийн золин авралын ажил дээр суурилсан байдаг. Түүний үг Библийн бүх нууцыг тайлсан бөгөөд эрх мэдэл, хүч чадлыг агуулан, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, аврах чадвартай. Тэдгээр нь бүхэлдээ Бурханы зан чанар болон Тэр юу болохын илэрхийлэл юм. Үнэнээр цангадаг бүх жинхэнэ итгэгч Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдгийг тогтоосон. Тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө очин, энэ чуулганыг байгуулсан юм. Төгс Хүчит Бурханы Чуулганыг Төгс Хүчит Бурхан Өөрөө байгуулсан бөгөөд Өөрөө биечлэн удирдаж, хариулдаг. Энэ чуулган үнэнхүү итгэдэг, Бурханы үгээр байлдан дагуулагдсан хүмүүсээс бүрддэг. Бурханы сонгосон хүмүүсийн уншдаг зүйл нь бүхэлдээ Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн юм. Тэд Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний ажилд захирагддаг. Төгс Хүчит Бурханы Чуулганыг нэг хүн яавч үүсгэж, зохион байгуулаагүй юм. ХКН-ын түгээсэн эдгээр худал хуурмаг нь бүхэлдээ утгагүй, Бурханы эсрэг доромжлолоос цаашгүй гэдэг нь тодорхой. Тэдгээр нь Төгс Хүчит Бурханы Чуулганыг албаар гутааж, гүтгэж байна!”
“Тэгвэл ХКН-ын засгийн газар яагаад ийм худал хуурмагийг түгээж байгаа юм бэ? Үүний цаана ямар явуулга байна вэ? ХКН бол Бурханыг үргэлж дайснаа гэж үзэж ирсэн бурхангүй үзэлт нам гэдгийг бүгд мэднэ. Тэд засгийн эрхэнд гарснаасаа хойш Христийн шашин болон Католик шашныг муу ёрын шашин, Библийг муу ёрын ном хэмээн яллаж, тоо томшгүй олон хувийг нь шатааж, устгасан юм. Тэгээд Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхаж хавчдаг бөгөөд олон хүн дүрвэн зугтааж, гэр бүлүүд тарж бутрахад хүрлээ; олон хүн хоригдож, хүнд хөдөлмөр хийж, зарим нь бүр тэдний харгис эрүү шүүлтийн улмаас эмгэнэлтэйгээр амиа алдлаа. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан Хятадад илрээд, ажиллаж, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлж эхэлснээс хойш ХКН ялангуяа орох байх газраа олж ядсаар байна. Хятадын ард түмэн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Түүний үгээр үнэнийг ойлгож, үнэнийг үзэн яддаг ХКН-ын диаволлаг мөн чанар болон Бурханы эсрэг дайсагналыг нь нэвт шувт харж, улмаар өөрсдийг нь голох вий гэж тэд голдоо ортол айдаг. Тэгвэл ард түмэн ‘улаан наран’, ‘ард түмнийг аврагч’ хэмээн тэднийг шүтэж, тэдэнд үйлчлэхээ болино, ийм учраас тэд бие махбодтой болсон Христийг болон Төгс Хүчит Бурханд итгэгчдийг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үзсээр ирсэн юм. Тэд ард түмнийг тогтмол хянаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд худал хуурмаг зохион, цуу яриа тараах, Бурханы илрэлт болон ажлыг яллахад бүхнээ зориулдаг. Тэгээд Төгс Хүчит Бурхан бол зүгээр л хүн гэж зүтгэдэг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг хүний байгууллага хэмээн ялладаг. Тэд ард түмнийг төөрөгдүүлэх, хуурах, өдөөн турхирах, ХКН-ын талд зогсон Төгс Хүчит Бурханыг голж, Түүний эцсийн өдрүүдийн ажлыг яллахад хүргэхийн тулд төөрөгдөл үүсгэн, хүмүүсийн анхаарлыг өөр тийш хандуулах гэж ингэдэг. ��цэстээ Бурхан, зан чанарт нь халдсаны төлөө тэднийг яллаж, шийтгэнэ. ХКН бас Төгс Хүчит Бурханы Чуулганыг нухчин дарж, дарлаж, хяхаж хавчихын тулд тус чуулганы тухай зохиосон цуу яриандаа үндэслэн олон нийтийн уур бухимдлыг төрүүлдэг. Тэд зөвт байдлын эсрэг цохилт хийж, шашин шүтлэгийг хориглохын төлөө үргэлж ийм тактик ашиглаж ирсэн бөгөөд чөтгөрлөг уг чанараа үнэхээр ил болгодог. Яг л, ‘Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хавчдаг, Миний удирдлагад саад хийхийн тулд явуулга ашиглах гэдэг’ (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн зургаадугаар бүлэг”-ээс) хэмээн Төгс Хүчит Бурханы илчилсэн шиг байдаг. ХКН бол Илчлэлийн номд зөгнөсөн агуу улаан луу дүрээрээ мөн бөгөөд эхнээсээ эцсээ хүртэл тэд Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйтгэхээр биеэ тоон оролдохдоо Бурханы эсрэг ягштал сөргөлддөг. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг чөтгөр юм! Иймээс бид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахдаа ХКН-ын худал хуурмагийг ялган таньж, муу ёрын сэдэл, жигшүүрт зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Тэдэнд мэхлүүлж болохгүй, эс бөгөөс бид тэднийг маш амархан дагаж, Бурханыг эсэргүүцэн, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдаж болох юм!”
Бурханы үгийг уншин, Дуань ахын нөхөрлөлийг сонссоны дараа зүрх сэтгэл минь мэдэгдэхүйц гэрэлтлээ. Христ бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийн Захирагч гэдэг үнэн. Христ хүн төрөлхтнийг аврах ажлыг л хийдэг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг ямар ч хүн бус, харин Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан юм. ХКН-ын худал хуурмаг үнэхээр тун утгагүй! ХКН бол могой, мөн Илчлэлийн номд зөгнөсөн агуу улаан луу гэдэг нь Бурханыг эсэргүүцэх элдэв янзын тактик, муу ёрын зорилгоос нь харахад илэрхий байна—тэд бол нарны доорх бүх зүйлийг төөрөгдүүлж байгаа диавол, Сатан юм байна! Бас шашны ертөнцийн пастор, ахлагчид хүртэл ХКН-ын худал хуурмагийг сонсож, тэднийг дагалдан Бурханыг эсэргүүцэж, яллаж, эцсийн өдрүүдийн Христийг үгүйсгэдэг. Үүгээрээ тэд антихристүүд гэдгээ илчилдэг бус уу? Эзэн Есүсийг махбодод ажиллахаар ирэх үед Иудейн ард түмэн Түүний үг, ажил дээр үндэслэн Мессиа мөн эсэхийг нь эрж хайж, судлахын оронд ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудыг даган, Эзэн Есүсийг хэрхэн яллаж, голсон талаар дараа нь би бодов. Эцэст нь Бурхан тэднийг харааж, шийтгэсэн юм. Би тэрхүү гашуун туршлагаас сургамж авах ёстой! Бурханд талархъя! Зүрх сэтгэлд минь байсан эргэлзээ бүрмөсөн арилж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг маш баяртайгаар хүлээн зөвшөөрлөө. Түүнчлэн пастор маань намайг яаж ч төөрөгдүүлэхээр оролдлоо гэсэн Төгс Хүчит Бурханд тууштай итгэж, дагахаар сэтгэл шулуудлаа.
Пастор нөхрийг минь мэхэлж, гэр бүлийн сүнслэг тулаан гарав Удалгүй нөхрийн маань уушгинд шингэн хурж, эмнэлэгт хэвтэх ёстой болов. Пастор нөхрийг маань эргэж байх үедээ Төгс Хүчит Бурханд зургаан сар гаруй итгэснийг минь мэдэж авчээ. Тэгээд тэр дороо тэсэртлээ уурлаж, намайг тийм зүйлд итгэж болохгүй хэмээн зүтгэж, миний бодлыг өөрчил гэж нөхрийг маань өдөөн турхирсан байв. Нөхөр маань пасторын хэлж байгаа худал хуурмагийг ялган таних чадвараар дулимаг байсан болохоор итгэлийн минь замд саад болж эхэллээ. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс хэмээн би нөхөрлөж, гэрчилсэн боловч нөхөр маань ердөө сонсохгүй байв.
Үүний дараа нөхөр минь тэс өөр хүн шиг санагдах боллоо. Урьд нь видео, сайн мэдээний кино үзүүлж, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгөхөд маань уцаарладаггүй байсан бол пастортой уулзсаныхаа дараа надад уурлаагүй үедээ хүүхдэд маань уураа гаргах болов. Намайг ах эгч хоёртойгоо интернэтээр цуглаан хийж байгааг хараад цаг үргэлж өрөөнд орж гаран, надад саад болж, ийш тийш юм шидэлдэг байлаа. Тэгээд гэр бүлийн маань бизнес болох мухлагаа бүрэн үл хайхарч, Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийг минь орхиулахын тулд үүгээр дарамталж байв. Үүнээс гадна манай нөхөр найзуудтайгаа уулзахаар өдөр болгон гадуур гарч, эргэж ирэх үедээ мөрийтэй тоглоод хэчнээн их мөнгө алдсанаа хэлдэг байлаа. Энэ бүхэн нь Сатаны заль мэх бөгөөд үүнд мэхлэгдэж болохгүй, харин үнэн зам дээр бат зогсож, Бурханаас урвахгүй байх ёстой гэдгийг би мэдэж байсан юм. Гэхдээ нөхөр маань ажиллахаас татгалзсаар байвал гэр орны зардал, тэр ч бүү хэл хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлөхөө мэдэхгүй байв. Энэ талаар бодоход маш шаналгаатай байлаа. Тэр үед пасторын эхнэр бас манайд ирж, Төгс Хүчит Бурханд итгэхээ болих хэрэгтэй гэж байнга хэлдэг байсан бөгөөд босго давмагцаа л хэдэн цагаар үглэдэг байв. Түүнийг зочилж өнгөрөөдөг цагаасаа болж гэр орны зарим ажлаа би хийж амждаггүй байлаа. Энэ бүх саад миний сэтгэлийг асар их үймүүлэв. Би ах эгч хоёртойгоо байнгын цуглаан хийж үргэлж чаддаг байсан боловч дотроо амар амгалан байж огт чадахгүй байв.
Шаналж, арга мухардахдаа би Бурханы өмнө очин залбирлаа. “Өө Бурхан минь! Ийм саад тотгортой тулгараад яаж туулах ёстойгоо мэдэхгүй байна. Хүслийг тань ойлгоход намайг залж чиглүүлж, надад замыг харуулаач.” Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсэг санаанд оров. “Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ… Чи энэ замыг үнэн гэдэгт нэгэнт итгэлтэй байгаа л бол эцэс хүртэл нь үүнийг дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас).
Бурханы үг намайг итгэл, хүч чадлаар хангасан бөгөөд Сатаны энэ довтолгоогоор дамжуулан миний итгэл болон Түүнд үнэнч байдлыг Бурхан туршихыг хүссэн, үүгээр би амиа өсгөж чадсан гэдгийг надад ойлгуулсан юм. Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг би аль хэдийн тогтоосон тул үнэн замыг тууштай баримталж, Сатан намайг яаж ч үймүүлж, саад боллоо гэсэн хэзээ ч эргэж буцалгүйгээр Бурханыг эцсээ хүртэл дагах учиртай юм. Нөхрийнхөө хязгаарлалтад бууж өгч, Бурханд итгэх итгэлээ орхисон бол Сатанд бууж өгч, Бурханаас урваж байгаа хэрэг болох байв. Би энэхүү сүнслэг тулаанд Сатанд бууж өгч болохгүй, харин Бурханд итгэх итгэл, Түүнд үнэнч байдлаа хадгалж, үнэн замд тууштай байж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой байлаа!
Бурханы хүслийг ойлгосныхоо дараа сэтгэл санаа дээрдэж, үүнийг үргэлжлүүлэн туулах итгэлтэй боллоо. Нөхөр маань өдөр бүр гадуур гарсаар байсан ч би уурласангүй. Харин нөхөртэйгөө маш тайвнаар ярилцаж, яг л урьдынх шигээ халамжтай хэвээр байлаа. Гайхмаар нь, нөхөр маань хоёр долоо хоногийн дараа бизнесээ дахин урьдынх шигээ явуулж эхэлсэн юм. Энэ нь Бурханы хийсэн зүйл гэдгийг би мэдэж байсан бөгөөд ихээхэн догдолсон билээ. Тэгээд эргэн тойрондоо болж байгаа зүйлд бүслэгдэлгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсохдоо тууштай хэвээр үлдэх үед маань Сатан шившиг болж, ухарсан гэдгийг би олж харлаа. Энэхүү нөхцөл байдлаас намайг удирдан гаргасанд нь би Бурханд талархав. Энэ сүнслэг тулааныг туулсны дараа Бурханыг дагах шийдвэр минь улам их боллоо.
Туулсан бартаатай замаа бодохоор пасторын ааш авирт уур хүрэв. Тэрээр эргэн ирсэн Эзэн Есүсийн илрэлт, ажилтай нүүр туулах үедээ өөрөө судлаагүйн зэрэгцээ үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд минь саад болох гэж элдэв янзын арга саам хэрэглэсэн билээ. Замыг маань алдуулахын тулд янз бүрийн муу үг, утгагүй зүйл хэлж, бүр итгэлийн минь замд манай нөхрөөр саад хийлгэлээ. Түүний үйлдэл маш жигшүүртэй байсан! Тэгээд би фарисайчуудыг илчилж, яллах үедээ Эзэн Есүсийн хэлсэн “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13) хэмээх үгийг бодлоо. Эзэн Есүсийг ажлаа хийж байхад итгэгчид бүгд Түүнийг дагаж, өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдах вий хэмээн фарисайчууд айсан тул Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцсэн юм. Тэд Эзэн Есүсийг ердөө л мужааны хүү хэмээн шүүж, мөн диаволуудын захирагчаар дамжуулан чөтгөрүүдийг хөөдөг гэцгээн, Түүнийг гүжирдсэн билээ. Тэгээд бүр Эзэн Есүс Ромын засгийн газрыг түлхэн унагах бослогыг удирдаж байна, улс төрийн үймээн самуун өдөөж байна гэж Понти Пилатад хэлж, хагарал үүсгэсэн. Үүнээс үүдэн Иудейн олон хүн фарисайчуудын үгийг сохроор дагаж, Эзэн Есүсийг голж, ялласан бөгөөд зарим нь бүр фарисайчуудыг даган Түүнийг загалмайд цовдолсон юм. Дараа нь тэднийг Бурхан яллаж, хараасан билээ. Фарисайчууд бол үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүст саад хийж, хүн төрөлхтний төлөө Бурхантай тэмцэлддэг антихристүүд байсан гэдгийг муу ёрын олон үйлдлээс нь харж болох юм.
Би фарисайчуудын мөн чанарыг олж хармагцаа шашны хүрээн дэх удирдагчдын мөн чанарын тухайд ч бас илүү тодорхой ойлгож авлаа. Пастор, ахлагчид гаднаа Бурханд үйлчлэх дарцаг намируулж, итгэгчдэд Библийг үргэлж номлож байдаг мөртөө Бурханы талаар өчүүхэн төдий ч мэддэггүй. Тэд үнэнийг хайрладаггүй, мөн Эзэний илрэлтийг ч хүсэн хүлээдэггүй. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан илрэн, хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж эхлэх үед тэд Бурханы үгийг сонсож, эрх мэдэл, хүч чадалтайг нь мэдсэн атлаа ямар ч эрэл хайгуул, судалгаа хийгээгүй юм. Харин ч өөрсдийн үзэл, төсөөлөлд түшиглэн Бурханыг яллаж, эсэргүүцсэн билээ. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг сонсоод, Түүнийг хүлээн зөвшөөрч, дагах вий, тэгээд өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдах вий гэж айсандаа пастор, ахлагчид Бурханы илрэлт болон ажлыг улайран шүүж, ялласан юм. Тэд эцсийн өдрүүдийн Христийг ердөө л хүн гэцгээсэн; мөн Христийн бурханлаг мөн чанарыг яллаж, үгүйсгэн, тэр ч бүү хэл ХКН-ын засгийн газрын талд орсон билээ. Тэгээд диавол Сатан болох тэдэнд үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг ердөө л хүний байгууллага хэмээн гүжирдэж байгаа бөгөөд итгэгчдийн замыг алдуулж, улмаар эцсийн өдрүүдийн Христийг голуулахын тулд үүнийг ашиглаж байна. Тэд Бурхан руу эргэхэд нь итгэгчдэд саад хийж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдуулахын тулд итгэгчдийг дагуулан Бурханыг эсэргүүцэж байна. Пастор, ахлагчид бол тэнгэрийн хаанчлалын үүд рүү хөтөлсөн зам дээрх бул хар чулуу, замын садаа гэдгийг тэдний үйлдлээс харж болох юм. Тэд бол хүмүүсийн сүнсийг бүхлээр нь залгидаг антихрист диаволууд! Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас).
Бурханд талархъя! Хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг пасторын мөн чанарыг олж харсан нь Төгс Хүчит Бурханыг дагах шийдвэрийг минь улам бэхжүүллээ. Одоо би Бурханы үгийн талаар нөхөрлөл хуваалцахын тулд ах эгчтэйгээ тогтмол цуглаан хийдэг болсон бөгөөд Түүний үгээр дамжуулан өөрийнхөө завхарсан зан чанарын талаар жаахан ойлгож авсан билээ. Би амьдралдаа Түүний үгийг хэрэгжүүлэхэд анхаарч эхэлсэн бөгөөд чуулган дахь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэсээр байна. Тэгээд дотроо ихээхэн тайвшрал, баяр баясгаланг мэдэрч байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, дагаж, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх амьдралын замд алхан орох боломж олдсон явдал бол миний хүртэж болох хамгийн агуу хүндлэл билээ! Намайг хайрлаж, аварсных нь төлөө Бурханд талархъя!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ
Tumblr media
Жэн Шунь
Бид одоо эцсийн өдрүүдийн төгсгөлд байгаа бөгөөд Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, эргэн ирэхийг нь хүлээдэг олон ах, эгч энэхүү асуултын талаар бодож байгаа нь лавтай: Илчлэлийн 22-р бүлгийн 12-р эшлэлд Эзэн Есүс “Харагтун, Би удахгүй ирнэ.” хэмээн зөгнөсөн. Эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж бидэнд амласан юм чинь Эзэн одоо эргээд ирчихсэн болов уу? Христэд итгэгч бидэнд энэ асуулт үнэндээ маш чухал тул Эзэн үнэхээр эргэж ирсэн эсэхийг бид яг яаж мэдэх вэ? Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс бидэнд Библийн зөгнөлөөр дамжуулан хэдийнээ хэлсэн бөгөөд бид бүх баримтыг нэгтгэж, чин сэтгэлээсээ тунгаан бодох л юм бол хариултыг нь олно.
1. Дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөлт үзэгдэнэ Матайн 24-р бүлгийн 6-аас 8-р эшлэлд: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм.Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” гэдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тохиолдсон гамшгууд улам бүр ширүүссээр байгаа бөгөөд газар хөдлөлт, үер, ган гачиг, ой хээрийн түймэр, өлсгөлөн, өвчний дэгдэлт аймшигтай ойр ойрхон тохиож, өргөн тархах болсон; дэлхий ертөнц тогтворгүй, ороо бусгаа байдалтай байгаа, мөн дайн дажин, хэрцгий догшин үйлдлүүд, бус нутгийн хямрал, террорист халдлага удаа дараа гарч, хурцадсаар байна. Жишээлбэл, 2015 оны 4-р сард АНУ-ын 16 мужид шувууны ханиадны вирус байгааг олж илрүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн дотор АНУ-д гарсан шувууны ханиадны хамгийн ноцтой дэгдэлт байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. 2015 оны 4-р сарын 25-нд Непалын төв хэсэгт Рихтерийн шаталбараар 8.1 магнитудын газар хөдлөлт болж, 9,000 орчим хүн амь үрэгдэж, 22,000 хүн гэмтэж бэртэв. Энэ нь сүүлийн 80 гаруй жилийн дотор Непалд нүүрлэсэн хамгийн том байгалийн гамшиг байлаа. 2015 оны 11-р сараас 2016 оны 7-р сарын хооронд Парис, Брюссель, Ниццад хэд хэдэн террорист халдлага гарсан нь дор хаяж 200 хүн үрэгдэж, 700 гаруй хүн гэмтэхэд хүргэсэн. 2016 оны 4-р сард Энэтхэгт сүүлийн 40 жилд тохиогоогүй хамгийн хүнд ган гачиг нүүрлэснээс үүдэн 300 сая гаруй хүн хүрэлцэхүйц ундны ус олоход бэрхшээлтэй болов. 2017 оны 2-р сарын 4-өөс 6-нд их хэмжээний цас орсны улмаас Афганистан, Пакистаны хилийн дагуу дараалсан олон цасан нуранги үүсэж, 100 гаруй хүн амиа алдаж, 2,617 орчим гэр бүл, нийтдээ 15,702 хүн нэрвэгджээ. 2017 оны 4-р сарын 1-ний үүрээр Колумбын Мокоа хотноо ширүүн борооноос үүдэн үер, хөрсний гулгалт болж, наад зах нь 316 хүн амь үрэгдэн, 332 хүн гэмтэж бэртэж, 103 хүн ор сураггүй алга болсон байна. Энэ нь Колумбын түүхэн дэх цаг агаараас үүдэлтэй гурав дахь гамшиг байсан ба Мокоа хотыг нэрвэсэн хамгийн том гамшиг гэж тооцогддог. Яг нарийндаа эдгээр гамшгийн давтамж нь хүн төрөлхтөнд Бурханаас ирж буй сануулга болдог бөгөөд Библийн энэ зөгнөл аль хэдийн биелж, Эзэн дахин ирсэн гэдгийг бид үүнээс харж болох юм.
2. Израилийн сэргэлт Матайн 24-р бүлгийн 32-оос 33-р эшлэлд: “Одоо инжрийн модны сургаалт зүйрлэлээс сурч ав; Мөчир нь зөөлөрч, навчис нь зулзагалахад зун ойртсоныг та нар мэддэг. 33Үүний адилаар та нар энэ бүхнийг хараад Тэр үүдэн дээр чинь ойрхон байгааг мэднэ.” хэмээдэг. Бид бүгдийн мэдэж байгаачлан, инжрийн мод навчсаа дэлгэх гэдгийг Израилийн сэргэлттэй хэлэгддэг. Израиль 1948 оны 5-р сарын 14-нд сэргэсэн юм. Израилийн сэргэхийг харах үед маань хүний Хүү үүдэнд байна гэж эдгээр бичвэр бидэнд хэлдэг. Израиль сэргэснээс хойш 70 жил өнгөрчээ; 70 жилийн өмнө үүдэн дээр байсан юм чинь, Эзэн аль хэдийн эргээд ирчихсэн юм биш үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай энэ зөгнөл ч бас биелсэн гэдэг нь тун тодорхой байна.
3. Сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд тунхаглана Матайн 24-р бүлгийн 14-р эшлэлд: “Хаанчлалын энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх улс үндэстэнд гэрчлэгдэнэ; тэгээд төгсгөл ирэх болно.” гэдэг. “энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж” гэдэг нь бүх дэлхий Эзэн Есүсийн сайн мэдээг сонсох үед Христ ирнэ гэсэн утгатай. (Энэ нь, хүн бүр сайн мэдээг сонссон үед, эсвэл хүн болгон Христэд итгэх үед гэсэн үг биш.) Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлэх үед Ариун Сүнс Эзэн Есүст гэрчлэл хийлгэхээр элч, шавь нарыг залж чиглүүлж эхэлсэн юм. Тэр үеэс хойш Эзэний сайн мэдээ радио, интернет, ном, сайн мэдээний зарын хуудас, итгэгчдийн номлол гэх мэт бүх төрлийн сувгаар дамжин аажмаар түгсэн. Христийн шашныг дэлхий даяар үүсгэн байгуулж, тэр ч бүү хэл олон улс орон Христийн шашныг төрийн шашнаа болгожээ. Христэд итгэгчид ч мөн дэлхий даяар аль хэдийн түгсэн төдийгүй бурхангүй улс төрийн намаар удирдуулсан Хятадад хүртэл Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг хүн бас л олон бий; Эзэн Есүсийн золин авралын сайн мэдээ аль эрт дэлхийн зах хязгаарт түгжээ. Хүндэт ах эгч нар аа, хэсэгхэн зуур ингээд бодоод үз: Дэлхий дээр Эзэн Есүсийн сайн мэдээг огт сонсож байгаагүй ямар улс үндэстэн, ямар бүс нутаг байгаа юм бэ?
4. Ёс бус явдал элбэгшиж, итгэгчдийн хайр хөрнө Матайн 24-р бүлгийн 12-р эшлэлд: “Ёс бус байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно.” гэдэг. Ёс бус явдал шашны ертөнцөд одоо ихсэж, Ариун Сүнсний ажил байхгүй, мөн Бурхан дэргэд нь байхгүй. Зарим нь оргилуун итгэлтэй мэт харагддаг атлаа мөн л ертөнцийн замаар алхдаг. Эд хөрөнгөд шунан дурлах явдал итгэгчдийн дунд өргөн тархаж, зарим нь чуулган дээрээ бүх төрлийн бараа зарж, зарим нь бизнес эрхлэн, үйлдвэр ажиллуулж, мөнгө олохоор завгүй ажилладаг. Тэд Эзэний төлөө ажиллахыг огт бодолгүй, ертөнцийн будилаанд хутгалдан амьдардаг. Пастор, ахлагч нар номлохдоо Эзэний үгийг номлохын оронд Библийн мэдлэг, теологийн онолыг тайлбарлахад л анхаардаг; тэд Эзэнд гэрчлэл хийдэггүй, Эзэнийг өргөмжилдөггүй, мөн Эзэний хүслийг ойлгохоор эрж хайхад нь итгэгчдээ хөтөлдөггүй. Иймээс тэд сонсогчдоо Библийн мэдлэг рүү хөтөлж таардаг ба хонин сүрэг нь Бурханаас улам холддог; зарим пастор, ахлагч бие биетэйгээ өрсөлдөж, атаархан маргалдаж, бүр бүлэглэл үүсгэж, янз бүрийн фракц, бүлэглэлд хуваагдан, тахил хулгайлж, ёс бус бэлгийн харьцаанд орж, Бурханаас эмээх ямар ч зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг. Одоо шашны ертөнцөд эдгээр ёс бус үйлдэл улам гаарч, чуулганууд улам бүр эзгүйрч байна. Эдгээр зүйл бидэнд Хуулийн эрин үеийн төгсгөлийн талаар гарцаагүй бодогдуулдаг, урьд нь Еховагийн алдраар бялхаж байсан сүм эзгүй хоосон харагдах үед тахилчид муу тахил өргөж, сүм арилжааны газар болсон юм. Өнөөгийн чуулган, Хуулийн эрин үеийн төгсгөл дэх сүм хоёрын хооронд ямар нэг ялгаа байна уу? Библийн энэхүү зөгнөл бүрэн биелж, Эзэн эргэн ирсэн гэдгийг бид үүнээс харж болно.
Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ 5. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчдийн илрэлт Маркийн 13-р бүлгийн 6-р эшлэлд, эцсийн өдрүүдэд хоёр дахиа ирэхэд нь ямар тэмдэг бий болохыг шавь нар нь асуухад Эзэн Есүс “Учир нь ‘Би бол Христ’ хэмээн олон хүн Миний нэрээр ирж, олныг мэхлэх болно.” гэж хэлсэн. Мөн Матайн 24-р бүлгийн 24-р эшлэлд “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно.” гэж тэмдэглэсэн байдаг.
Эцсийн өдрүүдэд эргэж ирэхэд нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирнэ гэж Эзэн Есүс зөгнөсөн билээ. Сүүлийн хэдэн жилд Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт улс оронд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид ээлж дараалан гарч ирлээ. Тэд өөрсдийгөө Христ гэж дуудан, Есүсийн нэр барин дүр эсгэхээр оролдоод зогсохгүй тэд бас Эзэн Есүсийн тэмдэг, гайхамшиг, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулах гэх мэтийг дуурайхаар оролддог. Маш олон хуурамч Христийн илрэлтээс бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх энэ зөгнөл биелсэн гэдгийг харж болно, учир нь хуурамч Христүүд гарч ирэх үед жинхэнэ Христ үнэндээ аль хэдийн ирчихсэн байдаг. Энэ үед бид бүр ч их идэвх санаачилга гаргаж, Бурханы илрэлт болон ажлыг эрж хайх ёстой. “Одоо ийм олон хуурамч Христ, хуурамч эш үзүүлэгч гарч ирлээ. Хэрвээ бид тэднийг эрж хайж, судлах санаачилга гаргаад хууртах юм бол яах вэ?” гэж зарим ах, эгч хэлж магадгүй юм. Гэхдээ хэрвээ бид хууртахаас айсандаа Бурханы илрэлт болон ажлыг эрж хайж, судлахгүй бол Эзэн эргэн ирчихсэн гэдгийг мэдэхгүй, тэгээд хаягдах бүр ч их магадлалтай болох бус уу? Бид хахахаас айсандаа идэхээ больж, багыг гамнах гээд ихийг алдаж байгаа хэрэг бус уу? Эзэний ирсэн тухай номлодог бүхэнд хууртахаас айсандаа юуг ч харахгүй, барихгүй, сонсохгүй гэх хандлага баримтлах нь мунхаг хэрэг гэдгийг бид үүнээс харж болно. Хэрвээ бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахыг хүсвэл хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг таньж чаддаг байх нь амин чухал билээ. Ийм маягаар л бид Эзэнийг угтаж, хууртахгүй байж чадна. Тэгвэл хуурамч Христийн шинж юу вэ? Эзэн Есүс “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх” гэсэн. Эзэний үгээс бид, хуурамч Христүүдийн гол онцлог нь энэ гэдгийг харж болно: Тэд хүмүүсийг мэхлэхийн тулд зарим энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, жинхэнэ мэт харагдах ч үнэндээ хуурамч төөрөгдлийг номлож л чаддаг; харин нүгэл үйлдэж, нүглээ улайдаг хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэх үнэнийг илэрхийлж огт чаддаггүй, мөн хүн төрөлхтнийг завхралаас нь аварч чаддаггүй. Яагаад гэвэл хуурамч Христүүд туйлын хорон муу ёрын сүнснүүдийн мөн чанартай бөгөөд тэдэнд ямар ч үнэн байдаггүй. Христ л үнэн, зам, амь; Христ л үнэнийг илэрхийлж, бидэнд замыг харуулж, биднийг амиар хангаж чадна. Биднийг хангах үнэнийг илэрхийлж чаддаггүй, зарим нэг энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж л чаддаг бүхэн хуурамч Христ юм—энэ бол хуурамч Христүүдийг жинхэнэ Христээс ялгах үндсэн зарчим мөн. Эзэний үгийг өөрсдийн үндэс болгосноор бид мэхлэгдэх талаар санаа зовох хэрэггүй. Хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг хэрхэн тодорхой таних тухайд “Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хэрхэн ялгах вэ” хэмээх энэхүү гайхалтай киноны хэсгийг үзнэ үү.
Эзэн Есүсийн эргэн ирэлттэй холбоотой бүх зөгнөл биелчихсэн, Эзэн эргэн ирсэн гэдгийг дээрх баримтуудаас бид харж болно. Гэхдээ “Эзэн эргээд ирсэн юм бол бид яагаад угтаагүй юм бэ?” гэж олон хүн асуух нь гарцаагүй. Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахаар хэрэгжүүлдэг арга замд маань ямар нэгэн буруу зүйл байж болох юм гэдгийг та нар ер нь бодож үзсэн үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухайд хуурамч Христүүдээс сэрэмжлэх нь эн тэргүүний зорилт гэж олон хүн үздэг. Тэд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зууралдаж, Эзэний эргэн ирэлтийн тухай гэрчилдэг бүхэн хуурамч гэж итгэдэг бөгөөд ухаалаг охин байх, Бурханы дуу хоолойг сонсоход ямар ч анхаарал тавьдаггүй. Зарим хүн харуулдан хүлээх, Эзэн Есүсийн нэрийг баримтлах, Түүний замыг мөрдөхөд анхаардаг. Гэхдээ энэ нь ердөө идэвхгүй хүлээлт бөгөөд тэд хэзээ ч санаачилга гаргаж, эрж хайж, судалж шинжилдэггүй, мөн Эзэний дуу хоолойг сонсоход огт анхаарал хандуулдаггүй. Бид ингэж хэрэгжүүлснээр Эзэнийг угтаж яаж чадах юм бэ? Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Лук 11:9). “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. … Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:3, 8) гэж хэлсэн. Эзэн бол итгэмжит бөгөөд бид эрж хайх зүрх сэтгэл өвөрлөж, эцсийн өдрүүд дэх Эзэний илрэлт болон ажлыг идэвхтэйгээр судалж шинжилж, Эзэний дуу хоолойг чин сэтгэлээсээ сонсож, энэ замд үнэний ямар нэг илэрхийлэл байгаа эсэхийг, биднийг амиар хангаж чадах эсэхийг харахаар хичээж байгаа цагт Өөрийнхөө хоёр дахь ирэлтийг таниулахаар Эзэн биднийг гарцаагүй залж чиглүүлнэ!
Редакторын тэмдэглэл: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх бүх зөгнөл биелсэн гэдгийг бид энэ өгүүллийг уншаад одоо ойлголоо. Тэгвэл бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах ёстой вэ? Үнэний энэ талыг үргэлжлүүлэн эрж хайж, судлахын тулд “Эзэн эргэж ирлээ” гэх сайн мэдээний хуудсыг бид санал болгож байна. Энэ өгүүллээс та бүхэн ямар гэрэл, гэгээрэл авах юм уу саад бэрхшээлтэй тулгарвал сэтгэгдэл үлдээж, эсвэл манай вэб хуудасны шууд чатаар дамжуулан бидэнтэй холбогдоорой.
0 notes
gospelofthegod · 6 years ago
Text
Бурханы дээд эрхийг мэдэн, мөнгөний боол байхаа болигтун
Каошэнь, Герман
Tumblr media
Намайг бага байхад аав минь надад, “Хүү минь, манай гэр бүл тарчигхан болохоор чи ямар нэг зүйл хүсвэл мөнгө олох ёстой. Мөнгөтэй бол чамд бүх зүйл байх болно!” гэж байнга хэлдэг байлаа. Тэр үеэс хойш би гэр бүлээ сайхан амьдруулахын тулд их мөнгө олдог ажилтай болохыг мөрөөддөг байв.
Би өсөж том болоод, сургуулиа төгссөний дараа нэгэн зоогийн газарт дагалдангаар ажиллаж, мөн химийн үйлдвэрт агуулахын эрхлэгчээр ажиллах болов. Хэдийгээр ажиллаад ядардаг байсан ч олж байгаа мөнгө минь аажмаар өсөхийг хараад ажил хэчнээн хүнд хэцүү ч бай, энэ бүхэн зохистой гэж боддог байлаа.
Дараа нь нэг хамаатан маань надад хувцасны компанид ажилд ороход тусалсан бөгөөд захирал нь надад: “Шаргуу ажиллаж л байвал чи удахгүй байр, машин авч чадна” гэж хэлсэн юм. Түүний ингэж хэлэхийг сонсоод ажил хийх хүсэл минь оргилж, бүх бодлоо ажилдаа хандуулав. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа би ганц ч гэрээ байгуулж чадаагүй хэвээр л байлаа. Менежер надад ингэж анхааруулав, “Энэ нийгэмд шаргуу ажиллахад бэлэн байна гэдэг хангалтгүй. Чи хувийн харилцаа үүсгэх ёстой!” Менежерээс ийм утга учиртай үг сонсоод би гүн бодолд автав: Би чинь ичимхий, хувийн харилцаа тогтоохдоо хамгийн муу. Гэхдээ хүмүүстэй харилцдаг аргаа өөрчилж, чиг хандлагыг дагахгүй бол би ямар ч мөнгө олж чадахгүй. Тэгвэл би болон гэр бүлийнхэн маань хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй… Энэ бодолтой би нэг хэсэгтээ тэмцэлдсэн боловч дараа нь их мөнгө олохын тулд бэлэг өгөх, янз бүрийн компанийн менежерүүдтэй хувийн харилцаа тогтоох зэргийг хамтран ажиллагсдаасаа суралцаж эхлэв. Би харилцагчдаа байнга хооллож, ундлахаар гадуур авч явж, тэдэнтэй цуг караоке ордог байв. Нэг удаа харилцагчаа оройн зоогт оруулахаар хотоос гарсан бөгөөд хэтэрхий их архи уусан учраас зочид буудалдаа эргэн ирээд ихээхэн бөөлжиж орхив. Ходоод минь үнэхээр их өвдсөн боловч зүрх сэтгэл минь бүр ч их өвдөж байлаа. Мөнгө олохын тулд өөрийгөө өөрчлөх ёстой болж, нийгмийн бүх төрлийн үйл ажиллагаанд байнга оролцон, бусад хүмүүсийн гутлыг долоон, дүр эсгэж, бүр өдөр бүр архи уун биеэ хордуулсан тухайгаа би бодов. Нийгмийн үйл ажиллагаа бүрийн дараа бие сэтгэлээрээ туйлдсан санагддаг байв. Аа! Ажлын маань хамтрагч нэг удаа, “Бид залуудаа мөнгөний төлөө амиа худалддаг боловч насан өндөр болохоороо амь худалдаж авахын тулд мөнгөө ашигладаг!” хэмээн тохуурхан хэлснийг би саналаа. Эдгээр үгийг бодоход жаахан гунигтай санагдав. Гэвч гэр бүлээ сайхан амьдруулахаар мөнгө олохын тулд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж надад санагдсан билээ!
Хоёр жилийн дараа би жаахан мөнгө олж, байр, машины аль алиныг худалдаж авч чадсан боловч өдөр ирэх тусам ажлын ачаалал нэмэгдсээр байлаа. Би улам бүр дарамтад орсон бөгөөд сэтгэлд хүрэхгүй ямар нэг зүйл тохиолдох үед биеэ барьж чадалгүй, гэр бүлийнхэндээ уураа гаргадаг байв. Аажмаар гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа минь улам бүр хөрж, гэрт маань инээд хөөр сонсогдохоо байж, зүрх сэтгэл минь улам бүр хоосорч байлаа. Би маш их шаналж, будилсан боловч мөнгө олохоос өөр юу хийж болохыг мэдэхгүй байсан юм. Иймээс энэ маягаараа би мөнгөний төлөө ийш тийш гүйж, завгүй байсаар байв.
2009 оны 9-р сарын нэгэн өдөр бороо орж байсан бөгөөд эхнэр бид хоёр олон нийтийн тендерийн үйл ажиллагаанд явахаар хотоос гарцгаав. Би хурдны замаар хурдан давхиж явтал гэнэт дугуй гулсаж эхлэв. Зөнгөөрөө тоормосоо гишгэсэн боловч хэтэрхий хурдан явж байсан учраас машины хамар гэнэт өргөгдөн, бид замын хашлага мөргөлөө. Тэгээд тэр дороо бид гүйцэж түрүүлэх эгнээнээс замын хажуу руу савав. Машины хамар нармийж, хажуу тал нь 10 метрийн гүнтэй шуудуунд орсон байлаа. Яг тэр үед би үнхэлцгээ хагартал айж, яахаа мэдэхгүй байсан юм. Эргэж хараад, эхнэрийнхээ нэрийг дуудлаа. Хэд хэдэн удаа дуудсаны эцэст эхнэр маань эцэст нь хариулав. Азаар бид хоёр хоёулаа гэмтэж бэртээгүй бөгөөд ийм аюултай авто ослоос эсэн мэнд гарч чадсан юм!
Гурав хоногийн дараа би стресстэй, завгүй ажилдаа эргэн ороод байсан боловч хааяа нэг өнөөх ослыг санаж, өөрөөсөө ингэж асуудаг байв: “Би үхчихсэн бол хэчнээн их мөнгө олсон байлаа ч гэсэн ямар хэрэг байх вэ? Одоо надад хэрэгтэй бүхэн маань байна, тэгэхээр би аз жаргалтай байх эрхтэй. Тэгтэл би яагаад огт аз жаргалгүй, харин ч улам бүр шаналж байгаа юм бэ? Мөнгө олохын тулд би өдөржин компанийн менежерүүдийг зусардан өөрийгөө доош нь оруулж, өчүүхэн төдий ч нэр хүндгүй амьдардаг, эдгээр ээдрээтэй хувийн харилцаа намайг маш их түгшүүртэй болгодог. Толгой минь өвдөж, шөнө үргэлж унтаж чаддаггүй. Намайг гэнэт цусны өндөр даралттай болж тун магадгүй, өөртөө санаа тавихын тулд өдөр бүр хятад эм уух ёстой гэж эмч хэлдэг… Энэ нь миний үргэлж хүсдэг байсан аз жаргалтай амьдрал байж чадах уу? Би яах ёстой вэ? Энэ шаналлаас хэн намайг аварч чадах вэ?”
2010 оны 10-р сард эхнэр бид хоёр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бурханы дараах үгийг би уншлаа: “Дэлхий үнэхээр чиний амрах газар гэж үү? … Өөрийнхөө зүрх сэтгэл дэх нууж болшгүй хоосон байдлаа далдлахын тулд чи агшин зуурын таашаалаа ашиглаж чадах уу?” (“Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс). “Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. Тэр чиний хажуунаас харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа. Чиний ой санамж гэнэт сэргэхийг Тэр хүлээж байгаа: Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүйгээр “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит Бурхан чамайг үргэлж харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа гэдгийг ухаарна” (“Төгс Хүчит Бурханы санаа алдалт”-аас). Бурханы үг надад маш халуун дулаан мэдрэмж төрүүлэв. Яг л өргөн уудам далайд хаягдсан бяцхан завь эцэст нь аюулгүй зогсоол олсон мэт байлаа. Өнгөрсөн хэдэн жилийг бодохоор, би жаахан мөнгө олж, сайхан материаллаг амьдралаар амьдарч байсан хэдий ч огт аз жаргалтай байгаагүй. Өдөр бүр бүх төрлийн нийгмийн үйл ажиллагаа гээд завгүй байж, бие сэтгэлээрээ туйлдталаа янз бүрийн ээдрээтэй хувийн харилцаагаа хадгалах гэж ийш тийш гүйн, амьдрал минь ямар ч зорилго, чиглэлгүй мэт санагдаж байсан. Бурханд талархъя! Намайг амьдралынхаа хамгийн хүнд үед байхад Бурхан надад өршөөл, энэрэл үзүүлж, Өөрийнхөө өмнө намайг авчирсан. Бурхан үргэлж миний хажууд байж, намайг харж хандан, дагалдаж, Түүн рүү эргэхийг минь хүлээж байсан гэдгийг би Бурханы үгийг уншсанаар ойлгож авсан юм. Бурханы үгэн дотроос би Түүний хайрын халуун дулааныг мэдэрч, амьдрах итгэл найдвар олж харсан билээ. Үүний дараа би завсарлага авах бүрдээ Бурханы өмнө тайван байж, Түүний үгийг уншдаг байв.
Нэг өдөр би Бурханы эдгээр үгийг уншив: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “их дээд сургууль”-�� сурсан. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, жигшүүрт амьдралын үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнгүй оршин тогтнол, доройтсон амьдрал, зан заншил, эдгээр зүйл нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь ноцтой дордуулж, дайрч довтолдог. Үүний дүнд хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон” (“Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас). “Хүмүүсийн шүтдэг мэдлэг, байр суурь, алдар нэр, мөнгө, эд хөрөнгө, эрх мэдэл гэх зүйлсийн дотроос алинд нь Бурхан дуртай вэ? Аль нь эерэг зүйл вэ? Аль нь үнэнтэй нийцдэг вэ? Аль нь ч биш! Гэхдээ эдгээр зүйл хүн бүрд байдаг ба хүн бүрд таалагддаг. Хүн хоорондын харилцаанаас, мөн бусдад хандах хандлагаас нь хүмүүс байр суурь, эрх мэдэл, мөнгө, эд хөрөнгөд асар их ач холбогдол өгдгийг харж болно” (“Хүний доторх итгэлгүй байдлын элементүүд болон Бурханаас урвадаг уг чанар”). Би ийм шаналалд амьдарч байсан нь бүхэлдээ Сатаны завхруулалтаас үүдэлтэй, мөн Сатан намайг хордуулснаас болсон гэдгийг Бурханы үгээс ойлгосон юм. Бага байхаас минь манай гэр бүл надад нөлөөлж, намайг хүмүүжүүлж байсан бөгөөд, “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” “Мөнгө нэгдүгээрт” “Чи мөнгөтэй байвал л аз жаргалтай байж чадна” гэх зэрэг сатанлаг амьдралын аксиомыг би авч, зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн байсан юм. Би мөнгийг асар их өмгөөлж, мөнгөтэй л бол аз жаргалтай байж чадна гэдэгт итгэн, нэг л өдөр баян хүн болно гэж найддаг байлаа. Иймээс нийгэмд хөл тавьсны дараа зүрх сэтгэл минь мөнгөөр дүүрч, мөнгө л олж чадаж байвал юуг ч туулахад бэлэн болж, бүр муу ёрын хандлагыг даган, нэр хүндээ орхиж, харилцагчдад долигонохоос буцахгүй болсон юм. Би хувийн харилцаагаа хадгалахын тулд хүмүүсийг зугаацуулж, бэлэг сэлт өгөх зэрэг арга ашигласан бөгөөд тэднийг хооллож, ундлан гадуур явж, тэсэхээ больтлоо архи уух ёстой болсон. Зугаа цэнгээний янз бүрийн газраар нааш цааш холхиж, бүр гэр бүлтэйгээ өнгөрөөх ямар ч цаг завгүй болсон. Харин ч би маш их дарамтан дор байсан учраас гэр бүлдээ уураа гаргаж, гэр бүлтэйгээ харилцах харилцаа маань хөндийрөхөд хүрсэн. Гэсэн хэдий ч би харилцагчидтай харилцах харилцаагаа зохис ёсоор хадгалсангүй хэмээн үргэлж санаа зовдог байсан тул үүнээсээ болж нойр алдан, бүх төрлийн өвчин эмгэгтэй болж, бүр олон нийтийн тендерийн үйл ажиллагаанд оролцох гэж маш их яарч яваад авто осолд орж, бараг амиа алдахдаа тулсан билээ. Би эд хөрөнгийг сохроор өмгөөлөн, хөөцөлдөж байсан бөгөөд эцэж туйлдан биеэ сүйтгэж, мөнгөний төлөө бүх нэр хүндээ алдсан юм. Би мөнгөний боол болсон атлаа үүнийхээ хариуд ердөө л туйлдсан бие, маш их шаналсан зүрх сэтгэл л олж авна гэж хэзээ ч бодоогүй явсан! Миний үргэлж зууралддаг байсан сатанлаг амьдралын аксиомууд нь буруу, ёрын муу бай��ан бөгөөд тэдгээр нь намайг улам аминч, зальхай болгохоос өөр нэмэргүй гэдгийг би тэр үед л тодорхой харсан юм. Би Сатаны нүүр царайтайгаар амьдарч байсан бөгөөд Бурхан үүнийг үзэн ядаж, жигшиж байсан билээ.
Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншлаа: “бүх бүтээгдсэн зүйлийн амийн эх сурвалж Бурханаас ирдэг, … Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг.” (“Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас). Бурхан бол Бүтээгч бөгөөд бидний амьдрахад хэрэгтэй бүх зүйл, мөн бидний аминд хэрэгтэй бүхэн Бурханы хангалттай салшгүй холбоотой гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Бид Бурханыг шүтэн мөргөхөөр Түүний өмнө очиж, Түүний шаардлагын дагуу эрэлхийлж, Түүний халамж, хамгаалалттай болох үед л зүрх сэтгэл маань баяр хөөртэй, тайван, амар амгалан байж чаддаг бөгөөд тэр үед л бидний амьдрал үнэ цэнтэй байж чаддаг. Хэрэв бид Сатаны гүн ухаан, аксиомоор амьдарч, зүрх сэтгэлд маань Бурханд зориулсан орон зай байхгүй бол тэмцэж, зүтгэх замаар мөнгө, материаллаг таашаал олж авч болох ч зүрх сэтгэл маань хоосон, мөн амьдралд ямар ч чиглэлгүй байх учраас бид тэвчишгүй шаналлыг мэдэрсээр байх болно. Өнгөрсөн хэдэн жилд жаахан мөнгө олж, гаднаа маш тухтай, аз жаргалтай амьдралаар амьдарч байгаа харагдсан боловч Сатаны хороор амьдарч байсан болохоор бие сэтгэлээрээ өдөр бүр туйлдаж, зүрх сэтгэлийн маань хамгийн гүн чанадад байгаа хоосрол, шаналлыг ямар ч материаллаг таашаал, бие махбодын тав тух орлож чадахгүй байсан надтай яг адилхан. Би алтаар хийсэн гинжинд дөнгөлөгдсөн хоригдол шиг байлаа. Миний хоосрол, шаналал нь зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайгүй байж, Бурханы үгийн удирдамж, хангалтгүй, Сатаны төөрөгдсөн үзэл баримтлалын дагуу сохроор амьдарч, мөнгийг өмгөөлөн, Сатанд хянуулж, удирдуулж байснаас болсон гэдгийг би одоо л ойлголоо. Дараа нь би Эзэн Есүсийн хэлсэн эдгээр үгийг уншив: “Тэнгэрийн шувуудыг хар: тэд тариа тарьдаггүй, хураадаггүй, саравчинд ч хадгалдаггүй;гэсэн ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг. Та нар тэднээс хамаагүй илүү дээр биш гэж үү?” (Матай 6:26). Үнэхээр тийм, тэнгэрийн шувууд Бурханы өөрсдөд нь бэлтгэдэг зүйлд түшиглэн эрх чөлөөтэй амьдардаг, харин хүмүүст бол энэ нь бүр ч үнэн юм. Бурхан бидний төлөө бүх зүйлийг маш арвин их бэлтгэдэг бөгөөд амь минь ямар байх вэ гэдэгт зориулан Бурхан бүх зүйлийг төгс зохицуулсан гэдэгт би итгэсэн юм. Өдөр бүр хэчнээн их мөнгө олох вэ гэдгийг минь Бурхан захирч, урьдчилан тогтоосон бөгөөд би урьдынх шигээ Сатаны хороор амьдрахаа болих ёстой гэдгийг ойлгов. Би ажил, амьдралаа Бурханы гарт атгуулж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүслээ. Ийм ойлголттойгоор зүрх сэтгэл минь хамаагүй илүү тайвшрав.
Удалгүй нэг компаниас над руу залгаж, багц хувцас захиалахыг хүсэж байгаа бөгөөд энэ тухай хэлэлцэхийн тулд надтай уулзмаар байна гэлээ. Энэ тухай сонсоод би дотроо: “Би урьж, бэлэг сэлт өгч, архиар дайлж байж л харилцагчтай болж чаддаг байсан. Одоо харилцагчид санаачилга гарган, намайг эрж хайж байна. Ийм зүйл болно гэж би хэзээ ч бодоогүй!” гэж бодов. Гэхдээ дараа нь: “Энэ харилцагч уулзах гэж намайг хайсан боловч надтай заавал гэрээ байгуулна гэсэн үг биш! Тэднийг уух юмаар дайлж, бэлэг сэлт өгөх хэрэгтэй юу? Энэ бол том захиалга, тэгэхээр би үүнийг алдах юм бол их мөнгө олох боломжоо алдана!” гэж бодогдлоо. Гэвч дараа нь би энэ тухай дахин бодов: Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд тэд энэхүү захиалгын гэрээг байгуулах эсэхийг Бурхан шийднэ. Би урьдынх шигээ байж, мөнгө олохын тулд хүмүүсийг урин, бэлэг сэлт өгч болохгүй. Би харилцагчидтайгаа хэвийн харилцаатай байхад л болно, харин бусад бүх зүйл болдгоороо болно. Ингэж бодох үед зүрх сэтгэл минь чиглэлтэй мэт болж, хамаагүй илүү тайван санагдлаа.
Би харилцагчтайгаа уулзсаны дараа компанийнхаа нөхцөл байдлыг тайвнаар танилцуулж, тэдэнтэй маш энгийнээр харилцав. Гэрээ байгуулах болохоор үргэлж маш их бялдууч, зусарч байдаг байсан урьдынх шигээ аашилсангүй. Эцэст нь харилцагч надтай гэрээ байгуулахаар зөвшөөрч, төлбөрийн 30 хувийг урьдчилан төлөхөөр амлав—энэ нь миний хүлээж байснаас хамаагүй илүү байлаа! Энэ салбарт үйлчлүүлэгчдийг гадуур уух юмаар дайлж, бэлэг сэлт өгөлгүйгээр гэрээ байгуулах маш хэцүү байдаг. Би энэ гэрээг байгуулахдаа амжилт олно гэж хэзээ ч бодоогүй бөгөөд энэ үнэхээр Бурханы ерөөл байлаа! Энэ туршлагаас би хүмүүс хэчнээн их мөнгө олж чадахыг Бурхан шийддэг гэдэгт улам их үнэмшсэн бөгөөд мөнгөний төлөө муу ёрын чиг хандлагыг дагаж, харилцагчдад долигонож, Сатанд хорлуулахаа больж, Бурханы үгээр амьдрахаар улам бүр сэтгэл шулуудлаа.
Урьд нь би өдөржин уушны газар, караоке, бүжгийн клуб гэх зэрэг зугаа цэнгээний газраар орж гаран, нийгмийн уулзалтууд гээд завгүй байдаг байсан юм. Одоо би тэдгээр газрын алинд нь ч очдоггүй. Библид ингэж хэлдэг, “Хэрсүү хүн мууг урьдаас хараад, нуугддаг: харин гэнэн хүн угтан явж, шийтгүүлдэг” (Сургаалт үгс 22:3). Эдгээр газар нь хуял тачаал, сорилт, наймаа, бие махбодын хүсэл зэргээр дүүрэн байдаг бөгөөд Сатан хүмүүсийг уруу татаж, завхруулдаг газрууд юм; би мөнгө олохын тулд муу ёрын чиг хандлагыг дагаж, сорилтод автан, Бурханаас зайлахыг хүсэхээ больсон. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Түүний үгийг уншиж, үнэнийг тунгаахад анхаарлаа хандуулах үедээ би тулгарсан зүйлсдээ үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарсан бөгөөд өөрийн мэдэлгүй санаа зовсноосоо болоод нойргүйдэхээ больж, толгойны өвчин маань хамаагүй намдаж, сэтгэл санаа минь ч дээрдэв. Гэр бүл, найз нөхөд маань бүгд: “Чи одоо өөр хүн шиг харагдаж байна. Ярьж хэлж, биеэ авч явж байгаа чинь өмнө нь байснаасаа илэрхий өөр байна” гэцгээв. Үүнийг сонсоод би Бурханд чин сэтгэлээсээ талархлаа. Ийм маягаар өөрчлөгдсөн минь Бурханы үгээр надад гарсан үр дүн байлаа!
Дараа нь би эцэг эхдээ сайн мэдээ номлосон бөгөөд хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрөв. Одоо бид цаг зав гарах бүрд гэр бүлээрээ хамт цуглаанд оролцож, Бурханы үгийн талаарх ойлголт, мэдлэгээ хэлэлцдэг. Аливаа зүйл тохиолдоход бид үргэлж нээлттэй байж, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг. Гэр маань инээд хөөртэй, баяртай дуу чимээгээр дүүрч, бид урьд урьдынхаасаа илүү эв найртай, аз жаргалтай болсон билээ.
Энэ бол миний туршлага. Хэдийгээр шаналал, гунигаар дүүрэн боловч эцэстээ би амар амгалан, баяр баяслыг олж авсан юм. Мөнгөтэй байна гэдэг бодит аз жаргал биш гэдгийг би үнэхээр ойлгох болсон. Бидний зүрх сэтгэл дэх түгшүүр, шаналал, хоосролыг мөнгө шийдвэрлэж чаддаггүй, мөн амар амгалан, баяр баяслыг худалдан авч бүр ч чаддаггүй. Амьдрал дахь хамгийн нандин зүйл бол мөнгө юм уу ямар нэгэн материаллаг зүйл биш юм. Харин ч энэ нь, бид Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрэлхийлэн, бүх зүйл дээр Түүний үгийн дагуу үйлдэж, өдөр тутам тулгардаг нөхцөл байдлыг Бурханы үгэнд түшиглэн туулах, ажилдаа бүх төрлийн бэрхшээлтэй тулгарахдаа Бурханд найдаж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах явдал билээ. Энэ маягаар амьдарснаар л бид чөлөөлөлт, эрх чөлөөг олж авч, тайван, амар амгалан байж чаддаг бөгөөд энэ л жинхэнэ ерөөл юм! Мөнгө олохын тулд өдөржин ийш тийш яардаг хүн байснаа одоо алдар нэр, эд хөрөнгийг тоодоггүй Христэд итгэгч болж чадсандаа зүрх сэтгэл минь Бурханд талархлаар дүүрэн байна, мөн энэ өөрчлөлт нь тэр чигтээ Бурханы үгээс үүдэлтэй байсан гэдгийг би мэднэ. Бурханд талархъя!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Дэлхий гай гамшигт нэрвэгдэж байна: Агуу гамшгаас өмнө бид өргөгдөх болов уу?
Өргөгдөх үедээ бид үнэхээр тэнгэр лүү хүргэгдэх үү?
Агуу гамшгаас урьтаж өргөгдөх гэдэг нь юу вэ?
Агуу гамшгаас урьтаж хэрхэн өргөгдөх тухай
Өнөөдөр дэлхий ертөнц даяар тохиож буй гамшигт үзэгдлүүд улам бүр ноцтой болсоор байна. Мэдээ, тахал, газар хөдлөлт, үер, ган гачгийн талаарх мэдээллээр дүүрчээ. Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүд биелсэн, тэгвэл бид яагаад одоог хүртэл Эзэнийг угтаагүй байдаг билээ? Энэ хэвээр үргэлжилсээр байвал асар их гай гамшиг тохиох үед бид ч бас гамшигт нэрвэгдэх бус уу? Эзэн биднийг яг хэзээ тэнгэрийн хаанчлалд аваачих вэ?
Өргөгдөх үедээ бид үнэхээр тэнгэр лүү хүргэгдэх үү?
Эзэнд итгэгч олон хүн эдгээр үгийг Библиэс уншсан байдаг: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тесалоник 4:17). Тэд Эзэн ирэх үед тэнгэрт өргөгдөж, түүнтэй уулзахыг маш их хүсдэг. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр үгийг чухамдаа Эзэн Есүс хэлээгүй, бас энэ нь Илчлэлийн номын зөгнөл ч биш юм. Тэдгээр нь харин элч Паулын үг. Эзэний ирэлтийг угтаж авах тухайд Паулын үгэнд итгэх нь зөв үү? Паулын үг Эзэний үгийг төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүдийн Эзэн хэрхэн ирэх, мөн Өөрт нь итгэдэг хүмүүсийг хаанчлал руу хэрхэн авч явах нь Бурханы Өөрийнх нь ажил юм. Паул бол ердөө Эзэний төлөө сургаал түгээдэг элч байсан; тэр яаж тэдгээр зүйлийг мэдэх билээ? Эзэний ирэлтийг угтах нь маш чухал асуудал бөгөөд энэ асуудал дээр зөвхөн Эзэн Есүсийн үгэнд л итгэх нь бидний хувьд зөв зүйтэй юм. Эзэн Есүс “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9-10). гэж хэлсэн. Илчлэлийн ном мөн дараах зөгнөлүүдийг агуулсан байдаг: “Ариун хот, шинэ Иерусалим нь … Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно” (Илчлэл 21:2-3). “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15). Эдгээр зөгнөл дэхь “тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг” “Бурханы асар хүмүүсийн дунд байж” “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” хэмээх үгнүүд нь Бурхан Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулах ба Түүний хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн хүрэх газар нь мөн газар дээр байдаг гэдгийг харуулж байна. Тэнгэрт өргөгдөх бидний үргэлжийн хүсэл нь бидний өөрсдийн үзэл, төсөөлөл биш гэж үү? Бурханаас өөр замаар явна гэдэг чинь энэ биш үү?
Бодит байдал дээр бол Бурхан хүмүүсийг тэнгэрт хүргэх тухай хэзээ ч яриагүй бөгөөд үүнийг бид Бурханы хийсэн ажлын бодит баримтаас олж мэдэж чадна. Эхэндээ Бурхан хүнийг тоосноос бүтээж, Эдений цэцэрлэгт байрлуулсанд тэр тэнд амьдарч, Бурханыг зохих ёсоор шүтэж байсан билээ. Ноагийн цаг үед Бурхан, Ноа болон түүний гэр бүлийг үерээс холдуулахын тулд тэнгэрт өргөөгүй бөгөөд харин оронд нь хөвөгч авдар барих бодит арга хэмжээг газар дээр авахыг Ноад тушаасан. Хуулийн эрин үеийн сүүлээр хүмүүс Бурханы хуулийг зөрчсөнөөсөө болж хөнөөгдөх аюултай тулгарсан. Нүглийн өргөлийг авахын тулд Бурхан тэднийг агаарт дээш өргөөгүй, харин оронд нь Тэр Өөрөө бие махбодтой болж газар дээр ирээд, чухамдаа газар дээр хүн төрөлхтнийг нүглээс чөлөөлж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсон юм. Эндээс үзэхэд Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө дэлхий дээр тасралтгүй ажиллаж, Бурханыг шүтэн амьдрахад хүн төрөлхтнийг чиглүүлж байсан байна. Бидний тэнгэрт өргөгдөх үргэлжийн хүсэл нь Бурханы хүсэлтэй зөрөлддөг нь тодорхой!
Агуу гамшгаас урьтаж өргөгдөх гэдэг нь юу вэ?
Tumblr media
Та нарын зарим нь “өргөгдөх” гэдэг нь үнэндээ юуг хэлж байгааг тодорхой мэдэхгүй байж болох юм. Үүнийг ойлгохын тулд эхлээд Бурханы үг юу гэж хэлснийг үзье. Бурхан хэлэхдээ “‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс) гэжээ. Өргөгдөнө гэхээр бидний төсөөлсөн шиг Эзэнтэй уулзахаар тэнгэрт хүргэгддэгүй, харин энэ нь Бурханы дуу хоолойг сонссоны дараа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх, дуулгавартай дагах, Хурганы мөрийг сайтар даган мөрдөх, Бурхан газар дээр ирж ажлаа хийх үед Түүний өмнө очно гэсэн үг юм гэдгийг эдгээр үг бидэнд хэлж өгч байна. Зөвхөн энэ бол жинхэнэ өргөгдөлт юм. Эзэн Есүс золин авралын ажил хийхээр ирэхэд яг л ийм байсан: Петр, Самаритан эмэгтэй, Жэймс болон бусад хүмүүс Түүний үгийг сонсоод Эзэний дуу хоолойг таньж, Тэр бол ирэх ёстой байсан Мессиа гэдгийг тодорхойлсон. Үүний үр дүнд тэд Эзэний авралыг хүлээн авч, Нигүүлслийн эрин үед Эзэний өмнө бүгдээрээ өргөгдсөн билээ. Эцсийн өдрүүдэд Эзэний эргэн ирэлтийг угтаж, Бурханы одоогийн ажлыг хүлээн зөвшөөрч буй бүх хүн бол Хурганы зам мөрийг дагаж, Эзэний өмнө өргөгдөх хүмүүс юм!
Агуу гамшгаас урьтаж хэрхэн өргөгдөх тухай
Тэгэхээр гамшгаас урьтаж Эзэнийг угтан, өргөгдөхийн тулд бид яг юу хийх ёстой вэ? Үүнийг Библид олон жилийн өмнө зөгнөсөн байдаг бөгөөд Эзэн Есүс “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. 13Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Илчлэлийн номын 2 ба 3-р бүлэгт олон удаа зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Түүнчлэн 3-р бүлэг, 20-р ишлэлд: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно.” гэсэн байдаг Бурханы үгэнд “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас) гэж хэлдэг. Хэрэв бид Эзэнийг угтахыг хүсэж байвал Бурханы ажил ба үгийг эрж хайх нь гол түлхүүр гэдгийг Бурханы үг бидэнд хэлдэг. Ариун Сүнсний чуулгануудад хандсан айлдвар өнөөдөр хаана байгааг, Бурханы илрэлт, ажил нь өнөөдөр хаана байгааг хайхаас илүү чухал зүйл үгүй юм. Хэрэв бид Бурханы мөрийг өөрсдөө хайхгүй, хэрэв бид Бурханы дуу хоолойг сонсохдоо ач холбогдол өгөхгүй, харин үүний оронд тэнгэрт байгаа үүл рүү идэвхгүйгээр ширтэцгээн, Эзэн ирж, биднийг тэнгэрт хүргэхийг юу ч хийхгүйгээр хүлээх аваас ийм санаа бодол нь уран зөгнөл биш гэж үү? Тэгээд бид Эзэнийг үүрд угтаж чадахгүй болж, эцэст нь Түүгээр өргөгдөх боломжоо үрэн таран хийхгүй гэж үү?
Тэгэхээр Эзэний мөр хаана байна вэ? Бурхан үгээ хаана айлддаг вэ? Өнөөдөр зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулган нь хүн төрөлхтөнд Эзэн аль хэдийнээ буцаж ирснийг нээлттэй ил тодоор гэрчилдэг: Тэр бол бие махбодтой болсон, Төгс Хүчит Бурхан юм. Төгс Хүчит Бурхан сая сая үгийг илэрхийлж, маш олон үнэн ба нууцыг илчилсэн, түүнчлэн Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, бие махбодтой болсон нууц болон Библийн нууцуудыг бидэнд нээж өгсөн. Тэрээр хүн төрөлхтнийг шүүх, илчлэх үгийг мөн илэрхийлж, Сатаны гарт буй бидний ялзралын үнэн баримтуудыг, бидний янз бүрийн сатанлаг зан чанаруудыг илчилсэн. Шүүлт болон гэсгээлтийн Бурханы үгийг хүлээн зөвшөөрснөөр бид өөрсдийн завхралыг мэдэж авч, бидний илчилдэг бүхэн бол сатаны биеэ тоосон зан, аминч үзэл, жигшүүртэй байдал, урван тэрслэх зан, заль мэх зэрэг зан чанар бөгөөд ухамсаргүй, эрүүл ухаангүй байдлаа олж харсан. Бид Бурханы үгэнд бүрэн дүүрэн итгэж, Бурханы өмнө нүүрээрээ газарт унан мөргөж, гэмшилд автдаг бөгөөд Бурханы зөвт, ариун зан чанарын тухай тодорхой мэдлэгтэй болсон; бидний дотор Бурханд хүндэтгэлтэй хандах, дуулгавартай байх зүрх сэтгэл бий болсон ба Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүхэн нь үнэн бөгөөд хүмүүсийг цэвэрлэж, өөрчилж чадна гэдгийг бид зүрх сэтгэлдээ баталдаг.
Өнөөдөр Төгс Хүчит Бурханы үг хүн төрөлхтөн даяар түгж байна. Христийн олон янзын урсгал дахь жинхэнэ итгэгчид, үнэнийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс Бурханы дууг сонсож, Бурханы үгээр сэрж, Түүний сэнтийн өмнө буцаж ирсэн. Тэд Түүний үгээр услагдаж, тэжээгдэж сэтгэлийн цэнгэл эдэлдэг бөгөөд эдгээр үг ямар их эрх мэдэлтэй, хүчирхэг болохыг мэдэрдэг ба Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг тэд тодорхойлсон. Тэд бол агуу гамшгийн өмнө өргөгдсөн хүмүүс юм! Төгс Хүчит Бурханы үгийн хэсгийг уншицгаая: “Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн ‘Чидун ууланд’ Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас).
Бурханы үгийн энэ хэсгийг уншсаны дараа чамд юу мэдрэгдэж байна вэ? Зүрх сэтгэлдээ чи хөөрөхгүй байна уу? Тэдгээр нь Бүтээгчийн бүх хүн төрөлхтөнд хандсан үг гэсэн мэдрэмж төрж байна уу? Бурхан аль хэдийнээ эргэн ирсэн гэдгээ бидэнд одоо гэрчилж байгаа юм шиг санагдаж байна уу? Чи юу ч мэдэрч байсан гэсэн бидний өмнө тулгамдсан ажил байна: Бид мэргэн ухаантай охид байх ёстой, Төгс Хүчит Бурханы хэлсэн үгийг сонсож, эцсийн өдрүүдийн Түүний ажлыг нээлттэй сэтгэлээр эрж хайх хэрэгтэй. Агуу гамшгаас урьтаж өргөгдөх өөр зам үгүй!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Сүйрэл дундах амийн дуу
1999 онд надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх аз завшаан тохиосон юм. Бурханы үгийг уншсанаар би тэдгээрт агуулагддаг эрх мэдэл, хүч чадлыг ухаарсан бөгөөд Бурханы дуу хоолой мөн болохыг нь мэдэрсэн билээ. Бүтээгчийн хүн төрөлхтөнд илэрхийлсэн үгийг сонсож чадсандаа би үгээр илэрхийлэхийн аргагүй их сэтгэл хөдөлж, Ариун Сүнсний ажлын хүнд авчирдаг амар амгалан, баяр баяслын мэдрэмжийг сүнснийхээ гүнд анх удаа мэдэрлээ. Тэр мөчөөс эхлээд би Бурханы үгийг улам идэвхийлэн уншдаг болов. Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгдсэнийхээ дараа тус чуулган бол нийгмээс тэс өөр цоо шинэ ертөнц гэдгийг олж харсан юм. Бүх ах эгч эгэл жирийн, сайхан сэтгэлтэй, гэнэн цайлган, сэргэлэн цовоо байв. Бид бие биетэйгээ цусан холбоогүй, бүгд өөр өөр гарал үүсэл, өөрсдийн гэсэн ялгамж чанартай байсан боловч бүгд бие биеэ хайрлаж, нэг нэгнээ дэмжин, баяр баяслаар нэгдсэн бадрангуй сүнснүүд шиг байлаа. Үүнийг хараад би Бурханыг шүтэн мөргөж өнгөрүүлсэн амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй, сайхан, аз жаргал, баяр баясалтай болохыг үнэхээр ��эдэрсэн юм. Дараа нь би Бурханы ийм үгийг харлаа: “Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгч болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм, учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурхантай нүүр тулахаас бидний сүнс ичих юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас). Бүтээгдсэн зүйлийн хувьд би Бүтээгчийн төлөө амьдарч, Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээж, гэрчлэхийн тулд бүхнээ зориулж, зарлагадах ёстой — энэ л хамгийн үнэ цэн, утга учиртай амьдрал гэдгийг Бурханы үгээс ойлгосон билээ. Иймээс алслагдмал, хол зайтай бүс нутгуудад амьдарч байгаа олон хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг сонсоогүй гэдгийг би сонсоод, төрөлх нутгийнхаа ах эгч нартай шийдэмгийгээр салах ёс хийн, хаанчлалын сайн мэдээ түгээх аян замдаа гарсан юм.
Tumblr media
2002 онд би Гуйжоу муж дахь алслагдмал, хоцрогдсон уулархаг нутагт сайн мэдээ түгээхээр хүрч ирлээ. Тэнд сайн мэдээ түгээхэд өдөр бүр уулын замаар олон километр алхах шаардлагатай байсан бөгөөд үргэлж цас борооноор явах ёстой болдог байв. Гэвч Бурхан миний дэргэд байсан тул хэзээ ч ядарч, энэ нь хүндрэл бэрхшээл мэт санагдаж байсангүй. Ариун Сүнсний удирдамж дор тэндэхийн сайн мэдээний ажил удалгүй газар авч, улам олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд чуулганы ажил амин чанараар бялхаж байлаа. Бурханы үгээр замчлуулан аз жаргалтай, сэтгэл хангалуун зургаан жилийг би тэр газарт өнгөрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, 2008 онд амьдралын баяр баясгалан, амар тайван байдлыг минь үгүй хийсэн ер бусын нэг зүйл гэнэт тохиолдсон билээ…
2008 оны 3-р сарын 15-ны өглөөний 11 цагт ийм явдал болсон юм. Би хоёр ахтай цуг цуглаан хийж байтал гэнэт дөрвөн цагдаа хаалгаар дайран орж ирж, биднийг даруйхан шалан дээр дарцгаав. Тэд үгийн зөрөөгүй биднийг гавлаад, цагдаагийн машин руу түлхэж, чирч оруулсан юм. Машин дотор тэд бүгд хорон байдлаар инээдээ барьж ядацгаан, бидэн рүү цахилгаан бороохойгоороо даллан, хааяа нэг толгой, бие рүү минь хатгаж байлаа. Тэд биднийг зэрлэгээр хараан, “Муусайн өлгөчингийн зулбасгууд! Та нар юу ч хийж болох ийм залуу насан дээрээ очиж Бурханд итгэж байдаг! Үнэхээр хийчих өөр олигтой юм алга уу?” гэцгээв. Ингэж гэнэтхэн баривчлагдсандаа би маш их сандарч, биднийг юу хүлээж байгааг огт мэдсэнгүй. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханыг ахин дахин чимээгүйхэн дуудахаас өөр яаж ч чадаагүй юм: “Өө Бурхан минь! Өнөөдөр энэ нөхцөл байдал Таны зөвшөөрөлтэйгөөр бидэнд тохиолджээ. Бидэнд итгэл өгч, биднийг хамгаалаач гэж л Танаас гуйя, тэгснээр бид Таны төлөө гэрчлэлд зогсож чадна.” Залбирсны дараа Бурханы үгийн нэг мөр санаанд буулаа: “Бүхнээс илүү Надад үнэнч байж, эр зоригтойгоор урагшил; Би бол чиний хүчирхэг хад, Надад найд!” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс). “Тийм ээ! Бурхан бол миний дэмжлэг бөгөөд хүчирхэг, бат түшиг тулгуур минь билээ. Би ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн Бурханд үнэнч үлдэж, Түүнтэй хамт зогсож чадвал Сатаныг ялж, шившиглэх нь лавтай” гэж би бодлоо. Бурханы үгийн гэгээрлээр би хүч чадал, итгэлтэй болж, “Үнэн замыг хаяж, Бурханы төлөө гэрчлэлд зогсохгүй байснаас үхсэн нь дээр!” гэж чимээгүйхэн шийдсэн юм.
Цагдаагийн хэсэг дээр ирмэгц цагдаа нар биднийг машинаас ширүүнээр чирч гаргаад, түлхэж, нудран хэсэг рүү орууллаа. Тэд хамаг юмыг маань нэгд нэггүй нэгжсэн бөгөөд чуулганы хоёр ахын цүнхнээс сайн мэдээний зарим материал болон нэг гар утас олов. Тэгээд ямар ч мөнгө олоогүйгээ харсан нэг хорон муу цагдаа хоёр ахын минь нэгийг чирч, газар унатал нь өшиглөж, зодсон юм. Дараа нь биднийг тус тусад нь байцаахаар өөр өөр өрөөнд аваачлаа. Тэд намайг тэр өдөржин байцаасан ч ганц ч үг олж сонсоогүй юм. Оройн 8 цаг өнгөрч байхад тэд биднийг саатуулагдсан үл мэдэгдэх гурван этгээд гэж тэмдэглээд, орон нутгийн цагдан хорих газар луу гурвууланг нь илгээв.
Биднийг цагдан хорих газарт хүрч ирмэгц хоёр эмэгтэй засан хүмүүжүүлэх офицер бүх хувцсыг минь тайлсан юм. Тэд миний хувцсан дээрх төмрөөр хийсэн бүхнийг таслан авч, гутлын үдээс, бүсийг минь хураалаа. Хөл нүцгэн, өмдөө дээш татангаа би айдас хүйдэстэйгээр хорих өрөө рүү явав. Миний орж ирж байгааг хараад эмэгтэй хоригдлууд галзуу мэт дайрч ирэн, намайг бүрэн бүчээд, бүгд миний тухай нэгэн зэрэг асуулаа. Тэнд маш бүүдгэр гэрэлтэй байсан тул тэдний нүд бүлтрэх гэж байх шиг харагдав. Тэд над руу ширтэцгээн, хөлөөс толгой хүртэл сониучирхан харж байсан бол зарим нь гараас татаж, энд тэнд хүрч, чимхэж байлаа. Би мэл гайхсандаа газар дээрээ хөшиж орхисон бөгөөд маш их айн, ганц ч үг хэлж зүрхэлсэнгүй. Би ийм тамын газарт энэ эмэгтэйчүүдтэй амьдрах ёстой гэж бодохоор энэ бүх шударга бус байдалд асгартал уйлмаар санагдсан юм. Яг тэр үед тоосгон орон дээр суун, үг дуугарахгүй байсан нэг хоригдол гэнэт “Больцгоо! Наадах чинь дөнгөж ирчхээд юу нь юу болохыг мэдэхгүй байгаа. Наадхыгаа битгий айлга” гэж хашхирав. Дараа нь тэр надад нөмрөх хөнжил өглөө. Тухайн мөчид би халуун дулаан мэдрэмжээр бялхсан бөгөөд энэ хоригдол надад сайн хандаж байгаа юм биш, харин Бурхан эргэн тойрон дахь хүмүүсийг минь ашиглан надад тусалж, намайг халамжилж байна гэдгийг сайн мэдэж байв. Бурхан энэ бүх хугацаанд надтай хамт байсан бөгөөд би огт цор ганцаар биш байлаа. Энэхүү дүнсгэр, хар дарсан зүүд мэт газар дээрх там дотор Бурханы хайр дэргэд минь хань болж байсан тул сэтгэл минь туйлын их тайтгарсан юм. Бусад бүх хоригдол унтсаны дараа шөнө дүлээр би унтах ямар ч сэхээгүй хэвээр байлаа. Дөнгөж тэр өглөө л ах эгч нартайгаа хамт үүргээ баяртайгаар биелүүлж явсан байж орой нь энэхүү авс мэт тамын газарт хэвтээд, хэзээ суллагдахаа огт мэдэхгүй байгаа гэдгээ бодохоор үгээр илэрхийлэхийн аргагүй уй гуниг, гасланг мэдрэв. Яг бодолдоо автаад байх үед минь тэсгэм хүйтэн салхи хаанаас ч юм үлээсэнд би өөрийн эрхгүй чичирлээ. Би толгойгоо өндийлгөн эргэн тойрноо хараад л тэр өрөө гадагшаа нээлттэй байгааг ухаарсан юм. Унтлагын хэсгийн дээврээс бусад өрөөний хэсэг дээр зузаан төмөр сараалжийг нэгтгэн гагнаж хийсэн тор байсан бөгөөд жихүүн салхи шууд нэвт үлээж байв. Дээвэр дээр цагдаа нарын эргүүл хийн алхах хөлийн чимээ хааяа бас сонсогдож байлаа. Би голдоо ортол айхаас өөр юу ч мэдрэхгүй байсан бөгөөд миний айдас, арга мухардал, хэлмэгдсэн гэх мэдрэмж бүгд зүрх сэтгэлд минь бялхаж, нүдний нулимс хар аяндаа асгарсан юм. Яг тэр мөчид Бурханы үгийн дараах хэсэг санаанд тодхон буусан билээ: “Чамайг хүрээлэн буй бүх орчин Миний зөвшөөрлөөр оршдог гэдгийг мэдэх хэрэгтэй, Би бүгдийг нь зохицуулдаг. Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг тодорхой харж, зүрх сэтгэлийг минь хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс). “Тийм ээ. Бурхан ХКН-ын засгийн газарт намайг барихыг зөвшөөрсөн. Энэ газар харанхуй, аймшигтай, бас би дараа нь юу болохыг огт мэдэхгүй байгаа ч Бурхан миний түшиг тулгуур тул айх зүйл алга! Юу ч болсон бай, Бурханы гарт би бүхнээ даатгая” гэж би бодов. Бурханы хүслийг ойлгоод би хамаагүй илүү тайвширсан тул Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө Бурхан минь! Энэ бүхэн Таны зөвшөөрөлтэйгөөр тохиолдож байгааг надад ойлгуулсан гэгээрэл, гэрэлтүүлэлтэд тань талархъя. Би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, энэ хүндрэл бэрхшээл дунд Таны хүслийг эрж хайж, Таны надад өгөхийг хүсдэг үнэнийг олж авмаар байна. Өө Бурхан минь! Гагцхүү би маш өчүүхэн биеийн хэмжээтэй тул итгэл, хүч хайрлаж, намайг хамгаалахыг Танаас гуйя, тэгснээр би ямар ч эрүү шүүлттэй учирлаа гэсэн Танаас хэзээ ч урвахгүй.” Залбирсныхаа дараа би нулимсаа арчаад, шинэ өдөр ирэхийг чимээгүйхэн хүлээнгээ Бурханы үгийг тунгаан бодов.
Маргааш өглөө нь эрт түс хийх чимээ гарч, өрөөний хаалга нээгдэв. “Нэргүй этгээд, гараад!” гэж засан хүмүүжүүлэх офицеруудын нэг нь ориллоо. Би хоромхон зуур мунгинаж байснаа намайг дуудаад байгааг нь эцэст нь ойлгов. Байцаалтын өрөөнд цагдаа нар надаар нэр, хаягийг минь хэлүүлж, чуулганы тухай яриулахыг дахин хүссэн юм. Би юу ч хэлэлгүй, зүгээр л сандал дээр толгой гудайлган суув. Тэд намайг долоо хоногийн турш байцаасны эцэст нэг нь над руу хуруугаараа хатгаж, “Чи муу өлөгчин! Өчнөөн хоногийг чамд зарцуулж байхад ганц ч үг унагасангүй. За яах вэ, харж л байгаарай. Чамд үзүүлээд өгөх юм бидэнд байгаа!” гэж бархирлаа. Ингэж хэлчхээд хоёр цагдаа хаалга саван, гарч одов. Нэг удаа шөнө болж байхад цагдаа нар дахин ирж, намайг дуудлаа. Тэд намайг гавлаад, цагдаагийн машинд чихэж суулгав. Тэр машины арын суудалд сууж байхад сэтгэл минь өөрийн эрхгүй сандарч эхэлсэн бөгөөд “Намайг хааш нь авч явж байгаа юм бол? Хүчирхийлэх гэж алс бөглүү газарт аваачиж байгаа юм биш биз? Шуудайнд намайг чихээд, голд шидэж, загасны хоол болгох юм болов уу?” гэж бодсон юм. Тэгээд асар их айсан ч яг тэр үед чуулганы “Хаанчлал” гэх магтан дууны зарим мөр чихэнд хангинаж эхэллээ: “Бурхан бол миний түшиг тулгуур, айх зүйл юу байна? Сатантай эцсээ хүртэл тулалдахаа амиараа би тангараглая. Бурхан биднийг өргөдөг, бид Христэд гэрчлэл хийхийн тулд бүхнээ орхин, тэмцэх ёстой. Бурхан газар дээр Өөрийн хүслийг биелүүлнэ. Би хайр, үнэнч байдлаа бэлдэж, Бурханд тэр бүгдийг зориулна. Бурхан алдар суутайгаар буух үед би Бурханы эргэн ирэлтийг баяртайгаар угтаж авна” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос). Хормын дотор миний дотор дундаршгүй их хүч чадал огшив. Толгойгоо өргөн цонхоор хараад, тэрхүү магтан дууны үгийг чимээгүйхэн тунгаалаа. Намайг цонхоор ширтэж байгааг нэг цагдаа анзааран, хөшгийг нь даруйхан татаад, “Юугаа хараад байгаа юм бэ? Толгойгоо доошлуул!” гэж зэрлэгээр бархирав. Ингэж гэнэтхэн бархирсанд нь би цочсондоо салгалж, тэр дор нь толгойгоо гудайлгалаа. Дөрвөн цагдаа дөрвүүлээ машин дотор тамхи татаж, зогсоо зайгүй утаа баагиулж байсан тул машин доторх агаар төд удалгүй тэвчихийн аргагүй ой гутам болж, би ханиалгаж эхлэв. Өмнө минь сууж байсан нэг цагдаа эргэж харан, эрүүг минь бариад, эгц урдаас минь утаа баагиулав. Дараа нь тэр заналтайгаар: “Аан гээ, чи бидэнд мэддэг бүхнээ л хэлэх хэрэгтэй, тэгвэл огт зовох шаардлагагүй, зүгээр л шууд гэртээ харьж болно. Чи залуу эмэгтэй байна, бас маш хөөрхөн ч юм…” гэж хэллээ. Ингэж хэлэнгээ нүүрэн дээр хуруугаа гүйлгэн, над руу садар байдлаар нүдээ ирмээд, хорноор инээн: “Чамд бид хэд найз залуу ч олж өгч магадгүй” гэв. Би нүүр буруулан, гинжтэй гараа өргөөд түүний гарыг холдууллаа. Тэр Ичсэндээ тэр уурлан: “Өө, их хүчтэй юм гээч. Зорьсон газраа хүрэх хүртэл хүлээж л бай, тэгээд чи томоотой болно оо” гэсэн юм. Машин явсаар л байлаа. Юутай тулгарах гэж байгаагаа би огт мэдэхгүй байсан тул зүрх сэтгэлдээ Бурханыг чимээгүйхэн дуудахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Бурхан минь! Би одоо бүхнээ золиход бэлэн байна. Энэ аймшигт цагдаа нар миний эсрэг ямар ч арга хэрэглэлээ гэсэн эцсийн амьсгалтайгаа үлдсэн цагт би Сатаны өмнө Таны төлөө хүчирхэг, цангинасан гэрчлэл хийнэ!”
Хагас цаг гаруйн дараа машин зогсов. Цагдаа нар намайг чирч буулгасан бөгөөд гуйван зогсоод би эргэн тойрноо харлаа. Аль хэдийн тас харанхуй болсон байсан бөгөөд нэг ч гэрэл асаагүй цөөн хэдэн хоосон барилгын л бараа үзэгдсэн нь бүгд маш дүнсгэр, аймшигтай харагдаж байв. Намайг нэг барилга руу орууллаа. Тэнд нэг ширээ, нэг буйдан байх бөгөөд таазнаас өлгөөтэй чийдэн бүх зүйл дээр аймшигтай зэвхий гэрэл тусгах ажээ. Шалан дээр олс, ган гинж хөглөрөн, өрөөний цаана зузаан төмөр тороор хийсэн вандан байв. Ийм аймаар дүр зурагтай нүүр тулсан би өөрийн эрхгүй сандарч эхэллээ. Хоёр хөл салганаж, тайвшрахын тулд буйдан дээр суухаас өөр аргагүй болов. Өрөөнд дараа нь хэдэн эрэгтэй орж ирснээс нэг нь намайг чанга дуугаар загнав. “Энд суугаад юу хийж байгаа чинь энэ вэ? Чамайг суу гээ юу? Босооч!” гэлээ. Ингэж хэлж байхдаа дайрч ирээд, намайг хэдэнтээ өшиглөсөн бөгөөд дараа нь намайг заамдаж аван, буйдангаас буулгаж, төмөр вандан руу чирч аваачив. Өөр нэг цагдаа ингэж хэлэв: “Аан гээ, энэ вандан бол гайхалтай эд. Үүн дээр жаахан суухад л үлдсэн амьдралынхаа туршид ‘үр ашгийг нь хүртэнэ’. Энэ сандлыг Төгс Хүчит Бурханы итгэгч та нарт зориулж тусгайлан бэлдсэн юм. Бид зүгээр ч нэг хамаа намаагүй хүмүүсийг энд суулгадаггүй. Чи ердөө л үгэнд орж, бидний хий гэснээр хийж, асуултад маань шударгаар хариулах юм бол үүн дээр суух шаардлагагүй. Тэгэхээр хэл дээ, чи яах гэж Гуйжоуд ирсэн юм бэ? Сайн мэдээгээ номлох гэж ирээ юу?” Би юу ч дуугарсангүй. Нэг талд зогсож байсан ширүүн царайтай нэг цагдаа нүүр лүү минь чичлэн: “Тэнэг царайлахаа болиоч, хараал идэг! Ам нээхгүй бол чи энэ сандлын амтыг үзнэ шүү!” гэж намайг зүхлээ. Би мөн л дуугарсангүй.
Яг тэр үед дур булаам хувцасласан эмэгтэй өрөөнд орж ирсэн нь намайг ятгаж, хэрэг хүлээлгэхийн тулд энэхүү бүлэг цагдаа нарын хүсэлтээр ирсэн болж таарав. “Хараач, чи бол энд харийн хүн, чиний дэргэд ямар ч хамаатан садан, найз нөхөд чинь алга. Бидний мэдмээр байгаа зүйлийг хэлчих, за юу? Мэдмээр байгаа зүйлийг маань хэлчих юм бол чамайг бид ажилд оруулъя, бас энд Гуйжоуд нөхөр олж өгье. Сайн залуу олж өгнө гэдгээ ч амлая. Гэхдээ чи тийм зүйл хүсэхгүй байгаа бол манай хүүхэд асрагчаар ажиллаж болно. Би сар бүр чамайг цалинжуулна. Ингэснээр чи энд суурьшин, хөлөө олж болно шүү дээ” гэж хуурамч эелдэг байдлаар намайг ятгалаа. Би толгойгоо өргөн, түүнийг харсан ч хариу хэлсэнгүй. “Чөтгөрүүд гэж чөтгөрүүд л байдаг юм байна. Тэд Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, харин мөнгө, ашиг хонжооны төлөө элдэв янзын аймшигтай зүйл хийдэг. Одоо тэд ашиг хонжоог ашиглан намайг хахуульдаж, Бурханаас урвуулахаар оролдож байна. Тэдний зальхай явуулгад автаж, ичгүүрт Иудас болж яахан болох билээ?” гэж би сэтгэлдээ бодсон юм. Өөрийнх нь “эелдэг” үг надад ямар ч нөлөө үзүүлээгүйг хараад тэр эмэгтэй, бусад цагдаагийн өмнө нэр нүүрээ алдсанаа мэдэрсэн тул дүр эсгэхээ даруй больж, үнэн төрхөө харууллаа. Үүргэвчнээсээ бүс гаргаж ирэн, намайг харгисаар хэдэнтээ ороолгоод, дараа нь буйдан руу үүргэвчээ түрэмгийгээр шидэв. Тэгээд цухалдсандаа толгой сэгсэрсээр нэг тал руу очиж зогслоо. Юу болсныг харсан түнтгэр, ёрын муу цагдаа над руу давшиж ирээд, үснээс зулгаан толгойг минь хана руу хэд хэдэн удаа мөргүүлсэн бөгөөд “Хүн чамд тус хүргэх гээд байхад мэддэггүй юм уу? Аан? Мэддэггүй юм уу? Чи ам нээх үү, үгүй юу?” гэж над руу хөмхий зуун хашхирав. Толгойг минь хана руу маш олон удаа мөргүүлсэн тул нүдэнд гал маналзаж, толгой дүнгэнэн, өрөө дайвсан бөгөөд би шалан дээр уналаа. Дараа нь тэр намайг чирч босгон, өчүүхэн шувуунаас өөрцгүй мэтээр төмөр вандан руу чулуудаж орхилоо. Би жаахан сэргэснийхээ дараа л нүдээ бага зэрэг нээж эхлэв — тэр зулгаагдсан туг үсийг минь гартаа зуурсаар зогсоо харагдлаа. Намайг тус вандан дээр хөлөөс толгой хүртэл хүлж, зузаан ган хавтанг цээжний минь өмнө байрлуулав. Гавыг минь ванданд холбон, олон арван фунт жинтэй дөнгөөр хөлийг минь дөнгөлөөд, тэдгээрийг сандлаас бас гинжиллээ. Би огт хөдөлж чадахгүй, хөшөө мэт болов. Хүйтэн агаад хүнд гинж, цоож, гав намайг төмөр ванданд хүлсэн бөгөөд зовлонгоо үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Өвдөж байгааг минь хараад ёрын муу цагдаа нарын сэтгэл нь ханан, “Чиний итгэдэг Бурхан төгс хүчтэй биш үү? Тэр яагаад чамайг аврахаар ирэхгүй байгаа юм бэ? Энэ барын вандангаас чамайг яагаад аврахгүй байгаа юм бэ? Чи ярьж эхэлсэн нь дээр дээ. Бурхан чинь чамайг аварч чадахгүй, бид л аварч чадна. Мэдмээр байгаа зүйлийг маань хэлчих, тэгвэл чамайг суллая. Чи сайхан амьдарч болно шүү дээ. Үхсэндээ Бурханд итгэдэг байна аа!” хэмээн надаар доог тохуу хийж эхлэв. Хорон муу цагдаа нарын егөөдсөн үгтэй би маш тайвнаар нүүр тулсан юм. Учир нь Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш, харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил болгохын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд, мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс). Бурханы одоо хийдэг ажил бол ер бусын ажил биш, харин бодитой ажил юм. Бурхан үгээ ашиглан хүнийг төгс болгож, Өөрийн үгийг бидний итгэл, амь болгодог. Тэрээр бодитой нөхцөл байдлыг ашиглан бидний амь зан чанарыг өөрчилдөг бөгөөд ийм төрлийн бодитой ажил л Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг илүү сайн илчилж, Сатаныг бүрмөсөн ялж илүү сайн чаддаг. Бурхан Өөрт нь итгэх итгэлийг минь туршиж, Өөрийнх нь үгээр амьдран, Түүний төлөө гэрчлэлд зогсох чадвартай эсэхийг минь харахыг хүссэн учраас би ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, харгис эрүү шүүлтэд өртсөн юм. Үүнийг мэдээд би Бурханы зөвшөөрлөөр надад тохиолдсон ямар ч нөхцөл байдалд дуулгавартай байхыг хүслээ. Миний дуугүй байдалд ёрын муу цагдаа нар хилэгнэж, бүгд галзуурсан мэтээр над руу дайрав. Тэд намайг бүсэлж аваад, харгисаар зодсон юм. Зарим нь толгой руу нударгаараа чанга дэлсэж, зарим нь хөл рүү улайран өшиглөж байсан бол бусад нь хувцсыг минь тасар татан, нүүрийг минь самардаж байлаа. Тэдний харгис зодуур, танхайралтай нүүр тулаад би багтартлаа уурлаж байв. Барын вандан дээр чанга хүлүүлээгүй байсан бол би улайран тэмцэлдэх байлаа! ХКН-ын засгийн газар гэх тэр гэмт хэргийн тэргүүлэх байгууллагыг би гагцхүү голдоо ортол үзэн ядаж байсан бөгөөд чимээгүйхэн ийн шийдэхээс өөр аргагүй болсон юм: Намайг хяхаж хавчих тусам итгэл минь улам өснө, тэгээд би амьсгал хураах хүртлээ Бурханд итгэнэ! Намайг хяхаж хавчих тусмаа Төгс Хүчит Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг энэ нь нотолдог, бас үнэн замыг дагаж байгааг минь баталдаг! Энэ бол сайн муугийн хоорондох дайн, амьдрал үхлийн хоорондох тэмцэл бөгөөд би Бурханы нэр, Бурханы гэрчлэлийг баримталж, Сатаныг бодитой үйлдлээр шившиглэн, улмаар Бурханд алдар сууг олж авах боломж олгох ёстой гэдгийг эдгээр баримттай нүүр тулаад маш тодорхой ойлгосон билээ. Тэрхүү ёрын муу цагдаа нар хэд хоногийн эрүү шүүлт, байцаалтаар дамжуулан надаар хэрэг хүлээлгэх гэж оролдсон ч би тэдэнд чуулганы талаар юу ч хэлсэнгүй. Эцэстээ тэд сонголтгүй болж, “Энэ харин хатуу самар байна шүү. Өчнөөн хоног байцааж байхад ганц ч үг дуугарсангүй” гэцгээв. Миний өмнө энэ чөтгөрүүдийн байрлуулсан тамын хаалга бүрээр дамжин өнгөрөхөд Бурханы үг надад тусалсан, Өөрийнхөө төлөө гэрчлэлд зогсоохын тулд Бурхан намайг хамгаалсан гэдгийг миний тухай тэдний ярилцаж байхыг сонсоод би мэдсэн билээ. Тэгээд би зүрх сэтгэлийнхээ гүнээс Төгс Хүчит Бурханд чимээгүйхэн талархаж, Түүнийг магтсан юм!
Арав гаруй хоногийн байцаалтын туршид би тэрхүү цэв хүйтэн барын вандан дээр өдөр шөнөгүй сууж байсан бөгөөд хамаг бие минь мөсөн агуйд унасан мэт санагдаж байв. Голд хүйт орж, биеийн минь үе мөч бүхэн салж унасан мэт мэдрэгдэж байлаа. Нэлээд залуухан нэг ёрын муу цагдаа хүйтэнд дагжин чичирч байгааг минь хараад энэ байдлыг далимдуулан, “Чи ярьж эхэлсэн нь дээр шүү! Хамгийн мулгуу хүмүүс ч энэ вандан дээр удаан тэсэж чаддаггүй юм. Чи ингээд байвал үлдсэн амьдралынхаа туршид эрэмдэг болно шүү” гэв. Түүний ингэж хэлэхийг сонсоод би сул дорой болж, сэтгэл зовниж эхэлсэн ч дараа нь Бурханыг чимээгүйхэн дуудаж, энэхүү хүний үнэргүй тамлалыг тэвчин, Бурханаас урвах юу ч хийхгүй байх хүч хайрлаач гэж Түүнээс гуйлаа. Залбирсны дараа Бурхан миний ямагт дуулах дуртай байсан чуулганы магтан дуугаар намайг гэгээрүүлсэн юм: “Бурханд итгэх зам хэчнээн бэрх ч бай хамаагүй, би өөрийн үүргээр Бурханы хүслийг л биелүүлдэг; ирээдүйд ерөөл хүртэнэ үү, золгүйтэлд өртөнө үү бүр ч хамаагүй. Бурханыг хайрлахаар шийдсэн тул би эцсээ хүртэл үнэнч байна. Ямар ч аюул, бэрхшээл ард минь отож байлаа гэсэн, ямар ч төгсгөл намайг хүлээж байлаа гэсэн, Бурханы алдрын өдрийг угтахын тулд Бурханы мөрийг би ойр дагаж, урагш зүтгэдэг” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханыг хайрлах замаар алхъя”-aaс). Тэр магтан дууны үг бүр намайг зоригжуулж, би сэтгэлдээ ахин дахин дууллаа. Ямар ч зовлон, хүндрэл бэрхшээлийг туулах ёстой боллоо гэсэн амьдралаа мөн л Бурханы төлөө зарлагадаж, Түүнд эцсээ хүртэл үнэнч хэвээр үлдэнэ гэж урьд нь Бурханы өмнө өгсөн амлалтаа би өөрийн эрхгүй санасан юм. Гэхдээ би өчүүхэн төдий өвдөлт туулсныхаа дараа сул дорой болж, айж эхэлж байлаа — үүнийг яаж үнэнч байна гэх вэ дээ? Би Сатаны зальхай явуулгад автсан биш үү? Намайг махан биеэ бодож, Бурханаас урваасай гэж Сатан хүссэн ч түүнд хууртах ёсгүй гэдгээ би мэдэж байлаа. Бурханд итгэх итгэлийнхээ төлөө зовж чадсан маань хамгийн их утга учиртай, үнэ цэнтэй, алдар цуутай зүйл бөгөөд би хэчнээн ч их зовлоо гэсэн итгэлээсээ нүүр буруулж, Бурханаас урвасан өчүүхэн хөөрхийлөлтэй хүн болж болохгүй. Бурханыг хангалуун байлгахаар ийнхүү сэтгэл шулуудмагц тийм их даарахаа аажмаар больж, зүрх сэтгэл дэх шаналал минь арилсан юм. Би дахин нэг удаа Бурханы гайхалтай үйл хэргийг нүдээр үзэж, Бурханы хайрыг мэдэрлээ. Цагдаа нар хэдийгээр зорилгодоо хүрээгүй ч намайг зүгээр орхихгүй л байлаа. Тэд намайг ээлжлэн тамлаж эхэлсэн бөгөөд өдөржин, шөнөжин сэрүүн байлгадаг байв. Намайг хоромхон зуур нүдээ анив уу, үгүй юу уд модон саваагаар ташуурдах юм уу цахилгаан бороохойгоор чанга ёвордог байлаа. Тэднийг ингэх болгонд цахилгаан гүйдэл биеэр гүйж байгаа нь мэдрэгддэг байсан бөгөөд хамаг бие минь татвалздаг байв. Өвдөлт үнэхээр аймшигтай байсан тул үхмээр санагддаг байлаа. Тэд намайг зодонгоо, “Чи бүх зүйлээ бидэнд хэлэхгүй л байх шив, хараал идэг, тэгээд бүр унтмаар байна гэнэ ээ! Өнөөдөр чамайг үхтэл чинь тамлаж чадах нь уу, харъя л даа!” гэж хашхирцгаав. Тэдний зодуур улам ширүүн, улам бүр заналтай болж, өрөвдөлтэйгөөр орь дуу тавих минь өрөөний эргэн тойронд цуурайтлаа. Би барын вандан дээр маш чанга хүлүүлээд огт хөдөлж чадахгүй байсан тул тэдний хэрцгийлэлд захирагдахаас өөр яаж ч чадсангүй. Өнөөх ёрын муу цагдаа нарын бах нь улам ханаж, хааяа түс хийтэл инээлдэж байв. Би маш удаан хугацаанд ташуурдуулж, тогонд зохиулсан тул шарх сорвиор дүүрч, нүүр, хүзүү, гар минь дүүрэн хөх няц болсон бөгөөд хамаг бие хавдсан байлаа. Гэвч миний бие мэдээ алдах мэт болж, төдийлөн их өвдөхөө болив. Энэ нь Бурхан намайг халамжилж, өвдөлтийг минь нимгэлж байгаа явдал гэдгийг би мэдэж байсан бөгөөд зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархсан юм.
Би үүнийг бараг нэг сарын туршид туулан, эцэстээ үнэхээр дахин тэвчиж чадахааргүй болов. Гэвч өнөөх чөтгөрүүд өчүүхэн ч хүн чанаргүй байлаа. Нүдээ анихыг минь хармагцаа тэд над руу аяга дүүрэн ус даруйхан цацаж, цочоон сэрээдэг байсан бөгөөд би нүдээ дахин хүчлэн нээх ёстой болдог байсан юм. Хүч чадал бүрэн шавхагдаж, амьдрал минь төгсгөлдөө хүрсэн мэт санагдаж байв. Гэвч Бурхан намайг Өөрөөс нь бүү урваг хэмээн үргэлж хамгаалж, ухаан санааг минь маш саруул, сонор соргог, итгэлийг минь хүчирхэг байлгаж байсан юм. Тэд надаас ямар нэг мэдээлэл огт олж аваагүйгээ хараад, намайг үнэхээр үхэх вий гэж айсандаа цагдан хорих газар луу буцаан аваачихаас өөр аргагүй болов. Тав, зургаан хоног өнгөрч, тэдний эрүү шүүлтээс би тэнхрээгүй л байсан боловч тэд намайг дахин чирч гаргаад, барын ванданд эргүүлэн гинжиллээ. Тэгээд хоёр хөлд минь хүнд дөнгө зүүн, зодуур, эрүү шүүлт, харгислалаар дамжуулан хэрэг хүлээлгэх гэж оролдов. Би тэнд дахин арваад өдөр тарчилж, үнэхээр тэсэхээ байх үед минь л тэд намайг цагдан хорих газар луу эцэст нь буцаан аваачлаа. Тав, зургаан хоног өнгөрсний дараа тэд дахиад л энэ бүхнээ давтав. Зургаан сар ийнхүү өнгөрч, нэг эрүү шүүлтээ тэд ахин дахин амсуулсан бөгөөд хэчнээн удаа намайг ийн тамласныг нь ч би мэдэхээ больсон юм. Бүрмөсөн туйлдах хүртлээ тамлуулсан би зүрх сэтгэлийнхээ гүнд цааш амьдрах бүх итгэл найдвараа алдсан байлаа. Тэгээд хоолноос татгалзаж эхэлсэн бөгөөд хэд хоногийн турш балга ус ч уухаас татгалзав. Дараа нь тэд ам руу минь хүчээр ус цутгаж эхэллээ; нэг нь толгойг минь барих зуур нөгөө нь нүүрийг минь барьж, амыг минь ангайлгаад ус цутгадаг байв. Ус амны хоёр талаар хүзүү рүү урсаж, хувцсыг минь шалба норгодог байсан юм. Хамаг бие минь голдоо ортол даардаг байсан бөгөөд би тэмцэхийг оролдсон боловч толгойгоо ч өргөх хүчгүй байлаа. Хоол идэхгүй байна гэдэг бас нэмэргүй оролдлого болохыг олж хараад би бие засах газар луу яваад олдсон боломжийг ашиглан толгойгоороо хана мөргөж, амиа хөнөөхөөр шийдсэн юм. Бие засах газар луу би дийлдэхгүй хүнд дөнгөө чирэн, алхам алхмаар найган дөхсөн бөгөөд замынхаа туршид хана түшиж байлаа. Тун удаан хугацаанд юм идээгүй тул нүд маш их бүрэлзэж, хааш явж байгаагаа сайн харж чадахгүй байв; замдаа би олон удаа унасан юм. Ган дөнгөнөөс болж хоёр шагай цус алдан шархалж, нүд халтирмаар болсон бөгөөд асар их цус алдаж байгааг би манарах зуураа олж харлаа. Цонх рүү очих үедээ би толгойгоо өргөн гадагш харав. Алсад хүмүүс нааш цааш алхаж, хийдэ�� юмаа үргэлжлүүлж байгаа харагдсан бөгөөд сэтгэлийнхээ гүнд би гэнэтхэн гайхалтай сэтгэл хөдлөл мэдэрч, “Энэ олон сая хүний дундаас хэчнээн нь Төгс Хүчит Бурханд итгэдэг билээ? Ийм ердийн хүн болох намайг олны дундаас Бурхан сонгож, үгээ ашиглан намайг усалж, хангаж, өнөөг хүртэлх замын алхам тутамд намайг залж чиглүүлж ирсэн тул би азтай хүмүүсийн нэг юм. Би Бурханаар асар их ерөөгдсөн юм байж юунд үхлээ эрнэ вэ? Ингэснээрээ би Бурханыг үнэхээр шархлуулах бус уу?” гэж бодсон юм. Яг тэр үед Бурханы дараах үг санаанд орлоо: “Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). Урам зориг, хүлээлтээр дүүрэн үг бүр нь миний зүрх сэтгэлийг дулаацуулж, зоригжуулсан бөгөөд сэтгэл асар их хөдөлж, цааш явах зориг орлоо. Тэгээд сэтгэл дотроо өөртөө урмын үг хэлсэн юм: “Чөтгөрүүд биеийг минь л сүйтгэж чадах болохоос Бурханыг хангалуун байлгах хүслийг минь үгүй хийж чадахгүй. Зүрх сэтгэл минь үүрд Бурханд харьяалагдана. Би хүчирхэг байж, хэзээ ч бууж өгөхгүй!” Дараа нь би хүнд дөнгөө чирэн алхам алхмаар буцлаа. Хагас ухаантай байхдаа би, бүхэлдээ шарх сорвиор хучигдсан Эзэн Есүс туйлын их эцэж цуцан, тэрхүү хүнд загалмайг нуруундаа үүрээд Голгота руу тахир мурий замаар явж байсан тухай бодсон бөгөөд Төгс Хүчит Бурханы эдгээр үг санаанд орлоо: “Иерусалим руу явах замд Есүс шаналлыг мэдэрч, яг л зүрхийг нь хутгаар сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс). Тэр мөчид би нулимсаа барьж чадахаа больж, хацар даган нулимс асгарлаа. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Та маш ариун, дээдийн дээд атлаа биднийг аврахын тулд биечлэн махбод болжээ. Та аймшигт доромжлол, шаналлыг туулж, бидний төлөө цовдлогджээ. Өө Бурхан минь! Таны уй гуниг, шаналлыг хэн ер нь мэддэг байсан юм бэ? Бидний төлөө төлсөн уйгагүй төлөөсийг тань хэн ер нь ойлгож, үнэлж байсан юм бэ? Би аврал хүртэхийн тулд одоо энэ бэрхшээлийг туулж байна. Түүнчлэн энэ чөтгөрүүдийн харгислалыг туулангаа ХКН-ын засгийн газрын ёрын муу мөн чанарыг тодорхой харж, улмаар тэдэнд хэзээ ч хууртаж, мэхлэгдэхгүйн тулд, тэдний харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд би үүнийг туулж байна. Гэсэн атлаа би Таны хүслийг огт хайхралгүй өөрийн махан биеийг л бодож, энэхүү өвдөлтийн энэлэн шаналанг эцэслэхийн тулд үхэхийг хүссэн. Би үнэхээр хулчгар, маш жигшүүртэй юм! Өө Бурхан минь! Та бидний төлөө цаг ямагт Өөрийгөө зарлагадаж, зовж шаналдаг бөгөөд бүхий л хайраа бидэнд зориулдаг. Өө Бурхан минь! Одоо би юу ч хийж чадахгүй байгаа ч зүрх сэтгэлээ Танд бүрэн зориулж, хэчнээн их зовох байлаа ч Таныг эцсээ хүртэл дагаж, Таныг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсохыг л хүсэж байна!” Хэдэн сарын харгис зодуур, тамлалын туршид би ганц ч нулимс унагаагүй тул байцаалтын өрөөнд эргэн ирэхдээ нүүр минь нулимсанд норсныг хараад ёрын муу цагдаа нар ам нээх гэж байна гэж боджээ. Тэдний дундах махлаг цагдаа өөртөө маш сэтгэл ханамжтай харагдсан бөгөөд над руу инээмсэглэн, “Чи сайтар бодож үзэв үү? Бидэнтэй хамтран ажиллах уу?” гэж хэллээ. Би түүнийг огт тоогоогүй бөгөөд түүний царай тэр даруй минчийн улайв. Тэр гэнэт гар далайн, нүүрэн дундуур минь тоо томшгүй олон удаа алгадлаа. Нүүр минь халуу дүүгэн өвдөж байх зуур хоёр завжнаас цус гарч, шалан дээр дуслав. Өөр нэг хорон муу цагдаа нүүр лүү минь аяга ус цацаад, “Чи хамтран ажиллана уу, байна уу, бидэнд хамаагүй. Энэ дэлхий одоо Коммунист Намд харьяалагддаг болсон, чамайг ам нээхгүй байсан ч бид хорих ял оноож чадна!” гэж хөмхий зуун хашхирлаа. Гэвч тэд намайг яаж ч сүрдүүлж, заналхийллээ гэсэн би ганц ч үг хэлсэнгүй.
Цагдаа нар намайг гэмт хэрэгт яллах ямар ч нотлох баримт олоогүй боловч бууж өгөлгүй, эрүү шүүлтээр дамжуулан хэрэг хүлээлгэхээр оролдсоор байсан юм. Нэг шөнө тэднээс нэлээд хэд нь согтоод, байцаалтын өрөөнд гуйван орж ирцгээв. Нэг нь намайг садар байдлаар харан, нэг санаа бодож олов бололтой, “Наадхыгаа нүцгэлээд, дүүжилчих. Тэгээд үгэнд орох нь уу, харцгаая” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би үхтлээ айсан бөгөөд эдгээр араатныг харааж, завхай явуулгыг нь талаар болгооч гэж цөхрөнгөө баран Бурханыг дуудав. Тэд намайг барын вандангаас сулласан ч шагайндаа хүнд дөнгөтэй би дөнгөн данган зогсож байлаа. Тэд намайг бүчин, хөл бөмбөг шиг өшигчиж эхэлсэн бөгөөд нүүр лүү минь амтат гуаны үр, хальс нулимж, “Чи үгэнд орох уу, үгүй юу? Бидэнд аятайхан хандахгүй бол амьдралыг чинь хөөрхийлөлтэй болгоод өгнө шүү! Бурхан чинь одоо хаана байна? Тэр төгс хүчтэй гэл үү? Биднийг ниргэг л дээ!” гэж ахин дахин хашхичлаа. Өөр нэг нь: “Ванд эхнэр хэрэгтэй байгаа, үүнийг зүгээр Ванд өгчихвөл яасан юм бэ? Хаха…” гэлээ. Тэдний чөтгөрлөг төрхийг хараад үзэн ядалт минь буцалж, бүх нулимс минь ширгэж орхисон юм. Тэгээд гагцхүү Бурханд залбирч, зүрх сэтгэлийг минь хамгаалахыг гуйсан бөгөөд ингэснээр би Түүнээс урвахгүй бөгөөд үхсэн ч, сэхсэн ч Бурханы зохион байгуулалтад захирагдаж чадах байлаа. Эцэст нь ёрын муу цагдаа нар бүх аргаа хэрэглэсэн ч надаас мөн л ганц ч үг унагаж чадсангүй. Бүх аргаа барсан тэд утсаар ярьж, дарга нартаа мэдэгдэхээс өөр аргагүй болов. “Энэ эмэгтэй ёстой хатуу самар юм. Орчин цагийн Лиу Хулань байна. Үхтэл нь зодоод ч ам нээхгүй юм байна. Бидэнд өөр хийж чадах зүйл алга!” гэв. Тэдний ийм уруу царайлахыг хараад би зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархлаа. Бурханы үгийн удирдамжаар л би тэдний харгис эрүү шүүлтийг удаа дараа даван туулж чадсан юм. Бүх алдар суу Төгс Хүчит Бурханд байх болтугай!
Тоо томшгүй олон байцаалтаас ямар нэг үр дүн гараагүй ч ХКН-ын засгийн газар намайг хууль сахиулахад саад учруулсан гэх хэргээр яллаж, үндсэн долоон жилийн хорих ял оноолоо. Надтай хамт баривчлагдсан хоёр ахыг ч мөн ийм хэргээр яллаж, таван жилийн хорих ял оноосон юм. Найман сарын хүний үнэргүй тамлалыг туулсны дараа би долоон жилийн хорих ялын энэ шийдвэрийг сонсоод шаналж, сандрахын оронд тайван байсан төдийгүй нэр төрийн хэрэг гэж санагдсан юм. Учир нь өнгөрсөн найман сарын туршид би замын алхам бүрд Бурханы удирдамжийг мэдэрч, Бурханы энгүй их хайр, хамгаалалтыг эдэлсэн билээ. Ингэснээр би тэвчээрийн минь хязгаараас хэтэрсэн харгис тамлалаас гайхамшигтайгаар амьд үлдэх боломжтой болж, гэрчлэлд зогсож чадсан юм. Энэ бол Бурханы надад хайрлаж болох хамгийн агуу тайтгарал байсан бөгөөд Бурханд би зүрх сэтгэлийнхээ гүнээс талархал, магтаалаа өргөлөө!
2008 оны 11-р сарын 3-нд ялыг минь эдлүүлэхээр Эмэгтэйчүүдийн Нэгдүгээр Хорих Газар луу илгээснээр би шоронгийн урт удаан амьдралаа эхлэв. Шоронд дүрэм журмын асар хатуу дэглэмтэй байлаа; бид өглөөний 6 цагт босоод ажиллаж эхэлдэг бөгөөд харуй бүрий болтол өдөржингөө ажилладаг байсан юм. Дайны бүсэд байгаа мэт давчуу хоолны цаг, бие засах завсарлагатай байсан бөгөөд хоригдлуудад жаахан ч хойрголохыг зөвшөөрдөггүй байв. Шоронгийн харгалзагчид хөдөлмөрөөс маань улам их ашиг олохын тулд биднийг ажлаар булдаг байсан бөгөөд Бурханд итгэдэг хүмүүст бүр ч өршөөлгүй ханддаг байлаа. Ийм орчинд амьдрахдаа би үргэлж байж сууж чаддаггүй байсан бөгөөд өдөр болгон сар жил шиг урт санагддаг байв. Шоронд надад хамгийн хүнд, хэцүү даалгаврыг нь өгч, дутуу болсон, хар өнгөтэй, жижигхэн мантуу, шарлаж хатсан байцааны хуучин навч гэх нохой ч тоож идэхээргүй хоол өгдөг байсан юм. Үлгэр жишээ биеэ авч яван ялаа хөнгөлүүлэх гэж хичээхдээ би бие махбодынхоо хэрээс хэтэрсэн үйлдвэрлэлийн нормыг биелүүлэхийн тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл чадах чинээгээрээ шаргуу ажиллаж, тэр ч бүү хэл шөнө нойргүй хонодог байв. Үйлдвэрийн цехэд өдөр болгон 15–16 цагийн турш зогсоогоороо байж, цамц хийдэг хагас автомат машины бариулыг тасралтгүй эргүүлдэг байлаа. Хоёр хөл минь хоёулаа хавагнан, үргэлж өвдөж, сул болдог байсан юм. Гэсэн хэдий ч цахилгаан бороохойгоор зэвсэглэсэн шоронгийн харгалзагчид цехэд цаг үргэлж эргүүл хийдэг байсан бөгөөд ажиллахгүй байгаа харагдсан хэнийг ч шууд шийтгэн, хоригдлуудад сайн зан авирын оноог нь өгдөггүй байсан тул би хэзээ ч удааширч зүрхэлдэггүй байв. Тасралтгүй эцэж цуцам хөдөлмөр бие, сэтгэлийг минь туйлын их тамирдууллаа. Хэдийгээр би нас залуу ч үсний минь ихэнх нь бууралтсан төдийгүй олон удаа би машин руугаа ухаан алдаж унах шахсан юм. Бурхан намайг харж хандаагүй байсан бол би амьд үлдэхгүй ч байсан байж мэднэ. Эцэстээ Бурханы хамгаалалт дор надад ялын хугацаагаа багасгах боломж хоёр удаа олдож, газар дээрх тэр тамаас би хоёр жилээр эрт суллагдаж чадсан билээ.
ХКН-ын засгийн газрын гарт найман сарын харгис эрүү шүүлт туулж, таван жил хоригдсоны дараа бие, сэтгэл минь хоёул хүнд хохирол амссан юм. Суллагдсаныхаа дараа удаан хугацааны турш танихгүй хүмүүстэй тааралдахаас үхтлээ айдаг байлаа. Ялангуяа олон хүн бүгд нааш цааш холхисон хөл хөдөлгөөнтэй газартай тааралдах бүрд ёрын муу цагдаа нарын намайг тамлаж байсан дүр зураг эргэн санагдаж, дотроо би өөрийн эрхгүй гүнээ айж, тавгүйтдэг байлаа. Төмөр ванданд маш удаан хугацаанд гинжлүүлж байснаас үүдэн сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, элдэв янзын өвчин ороох болсон юм. Тэрхүү эцэс төгсгөлгүй, шаналант саруудыг эргэн бодохоор, би асар их өвдөлт, зовлон туулсан ч гэлээ ХКН-ын засгийн газрын байнга шагшдаг “шашин шүтэх эрх чөлөө”, “ард түмний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулиар хамгаална” гэх үг нь нүгэл, ёрын муу мөн чанараа нуун далдлах гэсэн явуулгаас цаашгүй гэдгийг би тодорхой олж харлаа. Үүний зэрэгцээ би Бурханы төгс хүчин, дээд эрх, эрх мэдэл, хүч чадлыг үнэхээр туулж, ойлгох болсон бөгөөд намайг гэх Бурханы зовнил, өршөөлийг мэдэрч чадсан юм. Энэ бүх зүйл нь Бурханы надад хайрласан амийн эрхэм, арвин их баялаг байв. Бурханы ажил бодитой, хэвийн байдаг бөгөөд Сатаны хавчлага, чөтгөрүүдийг бидэн дээр ирэхийг Тэр зөвшөөрдөг. Гэвч чөтгөрүүд хор хөнөөлөө бидэн дээр улайран буулгаж байх зуур Бурхан үргэлж тэнд байж, биднийг чимээгүйхэн харж хандаж, хамгаалан, биднийг гэгээрүүлж, замчлахын тулд эрх мэдэл, сүр хүчит үгээ ашиглаж байдаг. Бурхан бидэнд итгэл, хайр хайрладаг бөгөөд Сатан гэх дайсныг байлдан дагуулж, ялж, улмаар алдар сууг олж авдаг. Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг зүрх сэтгэлийнхээ гүнээс магтъя!
Одоо би чуулган руугаа буцаж, ах эгч нартайгаа хамт байхаар эргэн ирлээ. Бурханы хайрын удирдамж дор би чуулганы амьдралаар амьдарч, ах эгч нарынхаа хамт нэгэн дуугаар хаанчлалын сайн мэдээг түгээдэг. Миний амьдрал эрч хүч, амин чанараар бялхаж байдаг. Одоо би Бурханы ажилд итгэх итгэлээр дүүрэн байна. Бурханы хаанчлалын үзэсгэлэнт дүр төрх газар дэлхий дээр үзэгдэж буйг би бодитоор харж чаддаг бөгөөд Бурханыг магтан дуулахгүй байж чадахгүй нь! “Мянган жилийн хаанчлал одоо газар дээр ирсэн. Бурханы үг дэлхийг байлдан дагуулж, бүхнийг хэрэгжүүлж дуусгасан. Бурханы үг бүх газар дээр хаанчилдаг, бид нүдээрээ хардаг. Газар дээрх Мянган жилийн хаанчлалыг бид уухайлж, магтаж, тэмдэглэдэг! Шинэ Иерусалим буун ирснийг бид уухайлж, магтаж, тэмдэглэдэг. Хөгшин, залуу нь хамаагүй, эрэгтэй эмэгтэй нь хамаагүй Бурханы үгийг тэд тунхаглаж, Түүний үгэнд бүгд захирагддаг. Бүхий л нутаг Түүнийг шүтдэг. …Хаанчлалын ирээдүй маш гэрэлтэй. Бурханы ардууд туяардаг! Удаан тээсэн хүсэл биелсэн; Бурханд алдрыг өгч, баярлан цэнгэ. Бурхан бол төгс хүчит гэдгийг бид уухайлж, магтаж, тэмдэглэдэг. Түүний ажил биелсэн гэдгийг бид уухайлж, магтаж, тэмдэглэдэг. Бид уухайлж, магтдаг! Төгс Хүчит Бурхан биднийг Канааны нутаг руу хөтөлдөг. Бурханы элбэг байдлыг бид уухайлж, магтдаг. Одоо бид Түүнтэй хамт зугаацдаг. Одоо бид Түүнтэй хамт зугаацдаг” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Мянган жилийн хаанчлалын ирэлтийг дуулахуй”-аас).
0 notes