#Библийн зөгнөл
Explore tagged Tumblr posts
gospelofthegod · 5 years ago
Text
Эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хүлээн зөвшөөрсний дараа бид шинэ амьдралыг олж авдаг
Жуй Чиу, Малайз
Би гоо сайханч, харин манай нөхөр фермер юм. Бид хоёр Малайзад хайраа олох гэж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан уламжлалт үйл ажиллагаа болох жүрж шидэх арга хэмжээн дээр танилцсан билээ. Хуримыг маань нэг жилийн дараа пастор гэрчилж, чуулганд зохион байгуулсан юм. Гэрлэлтийн маань төлөөх пасторын залбиралд би маш их сэтгэл хөдөлсөн бөгөөд хэдийгээр шашин шүтлэггүй байсан ч “Энэ эрэгтэй намайг эргэж буцалтгүй нандигнаж, харж халамжлан, насан туршийн минь хань байх болтугай” гэж Бурханаас чимээгүйхэн гуйлаа.
Гэр бүлийн амьдралаа эхэлсний дараа нөхөр бид хоёрын хооронд зөрчилдөөн ар араасаа гарах болов. Нөхөр маань өглөө бүр ногоо зарахаар үүрийн 4 цагт гэрээс гараад оройн 7 цаг өнгөртөл эргэж ирдэггүй, харин миний ажил оройн 10 цаг өнгөртөл тардаггүй байлаа. Бид хамтдаа маш бага цагийг өнгөрүүлдэг байв. Би эцэж цуцсан байдалтай сажилсаар гэртээ ирээд нөхрийнхөө анхаарал, халамж, ойлголтыг хүртэнэ гэж маш их найддаг байсан юм. Ажил маань ямаршуу байсан, би аз жаргалтай байсан эсэхийг нөхөр маань асуугаасай гэж хүсдэг байв. Гэвч харамсалтай нь намайг ажлаасаа харьж ирэх бүрийд нөхөр маань телевиз үздэггүй юм аа гэхэд утсаа оролдон, заримдаа бүр надтай мэндэлдэггүй байлаа. Намайг зүгээр л байхгүй мэт аягладаг байв. Үүнээс үүдэн би үнэхээр их гуньж гутарч, яваандаа нөхөртөө сэтгэл дундуур байх болсон юм.
Нэг удаа би үйлчлүүлэгчтэйгээ санал зөрөлдсөн бөгөөд үнэхээр унтууцаж, хэлмэгдсэн мэт санагдаж байв. Гэртээ харьсныхаа дараа, нөхөр маань намайг тайвшруулна гэж найдсандаа энэ талаар сэтгэлээ уудалсан боловч гайхмаар нь манай нөхөр утсаараа тоглож байхдаа намайг дөнгөн данган сонссон болоод, бараг анхаарал тавьсангүй. Тэгээд тэрээр толгой гудайлган, шууд утсаа үргэлжлүүлэн оролдов. Намайг огт тоохгүй байгаад нь би үнэхээр их гонсойсон болохоор нөхөр лүүгээ дайрч очоод, “Чи чулуунаас бүтсэн хүн үү? Ярилцаж ч чадахгүй нь уу? Чи хүнд анхаарал тавьдаг юм уу?” гэж хашхичлаа. Намайг ийм ууртай байгааг хараад нөхөр маань хариу хэлсэнгүй. Чимээгүй байх тусам нь миний уур улам буцалсан юм. Нөхрөөрөө үг хэлүүлэхээр эргэлт буцалтгүй шийдэн, үглэсээр л байлаа. Гэнэт нөхөр маань над руу: “Одоо боллоо юм биш үү?” гэж хашхирав. Би үүнд нь улам ч их уурлаж, бүр их хэлмэгдсэн мэт санагдсан тул нөхөртөө учирлахаар оролдсоор байлаа. Эцэст нь нөхөр маань ам нээхээс бүр татгалзсан тул бид хоёрын хэрүүл ингэсгээд дууссан юм. Өөр нэг удаад, нөхөр маань миний сэтгэлийг засах гэж хичээнэ гэж бодон, ажил дээр сэтгэл дундуур байсан зүйлийнхээ талаар нөхөртөө гомдоллотол нөхөр маань харин “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Чи бусад хүний асуудлыг л харах юм—өөрийгөө нэг харвал яасан юм бэ?” гэж гэнэт мөс шиг хүйтнээр хариуллаа. Би тэр дороо багтартлаа уурлаж, бодож санаж байгаагаа өөрийн эрхгүй түүнд хэлэв. Тэгээд хорсолд автан, “Энэ ямар гээч хүн бэ? Яагаад ийм хүнтэй гэрлэчхэв ээ? Миний сэтгэлийг ерөөсөө бодохгүй юм—намайг тайтгаруулах ганц ч үг хэлэхгүй юм!” гэж бодлоо. Тэр цагаас хойш би ажил дээр юу болсон талаар нөхөртөө ярихаа бараг бүрмөсөн больсон юм. Дараа нь нэг удаа нөхөр маань миний ажлын талаар асуух гэж үзсэн ч би нөхрөө огт тоомооргүй санагдсан билээ. Аажмаар нөхөр маань надаас юуны ч талаар асуухаа болилоо. Бидний ярилцдаг нийтлэг сэдэв улам бүр цөөрч, бухимдмаар зүйл гарах болгонд би зүгээр л найз дээрээ очиж, сэтгэлээ уудалдаг болсон юм. Заримдаа би ярьж хөөрсөөр оройтож, шөнө дунд өнгөртөл гэртээ харьдаггүй байв. Намайг маш орой гэртээ ирлээ ч гэсэн нөхөр маань тоодоггүй мэт байсан бөгөөд гэрээ зочид буудал мэт үзлээ л гэж хэлдэг байлаа. Би үнэхээр гутарч, нөхөртөө улам сэтгэл ханамжгүй болсноос үүдэн бид хоёр тун ойр ойрхон хэрэлдэж, маргалдах болсон юм. Бид хоёр хоёулаа зовж байлаа. Би ийм маягаар үргэлжлүүлэхийг хүсээгүй тул боломж олдвол нөхөртэйгөө сайн ярилцахаар шийдэв.
Нэг өдөр оройн хоолны дараа би нөхрөөсөө: “Чи намайг үнэхээр тэсвэрлэж ч чаддаггүй юм аа даа? Яагаад намайг огт хайхардаггүй юм бэ? Надад асуудал байвал зүгээр шууд хэлчих” гэж асуулаа. Хариуд нь ганц ч үг хэлэхгүй болохоор би нөхрөө шалсаар л байв. Гэнэт нөхөр маань ууртайгаар, “Ийм олон долоон юм асуухаа болиоч! Чиний бүх зүйл асуудалтай—би үүнээс чинь залхаж байна!” гэж хашхичлаа. Нөхрөөсөө ийм хариулт сонсоод уур минь буцалж, бид хоёр дахин маргаж, бие бие рүүгээ дайрч эхэллээ. Хэсэг хугацаанд ингэсний эцэст нөхөр минь намайг түлхчихэв. Би гишгэл алдан буйдан руу унасан юм. Нөхөр минь миний өмнөөс гар далайж байхыг харах туйлын сэтгэл шимшрэм байлаа. “Маш няхуур сонгосон нөхөр минь энэ гэж үү? Маш их итгэл найдлага өвөрлөж явсан гэрлэлт минь энэ гэж үү? Тэр надад яаж ингэж хандаж чадав аа?” гэж бодогдов. Тэр үеэс хойш би нөхөртөө ямар ч найдлага тавихаа болилоо.
2016 оны 4-р сард санаандгүй тохиолдлоор нэг эгч Эзэн Есүсийн сайн мэдээг надтай хуваалцсан юм. Эзэн биднийг хайрладаг бөгөөд биднийг аврахын тулд загалмайд цовдлогдсон гэдгийг эгч хэллээ. Эзэний хайранд сэтгэл минь үнэхээр хөдөлсөн тул сайн мэдээг нь хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд дараа нь гэрлэлтэд маань гарсан асуудлын талаар пастортоо ярихад, “Бид эхлээд өөрсдийгөө өөрчлөхгүй бол өөр хэнийг ч өөрчилж чадахгүй. Бид Эзэн Есүсийн жишээг дагаж, бусдад хүлээцтэй, тэвчээртэй хандах ёстой” гэж пастор маань надад хэллээ. Иймээс би өөрийгөө өөрчлөхөөр оролдож эхлэв. Ажлаа тармагцаа гэртээ харьж, гэр орноо цэвэрлэдэг болсон бөгөөд заримдаа нөхөр маань намайг үл тоомсорлоход уурлах шахах үедээ би Эзэнд залбирч, надад хүлцэл, тэвчээр хайрлахыг Түүнээс гуйдаг байлаа. Заримдаа би өөрийгөө хянаж чадалгүй нөхөртэйгөө хэрэлдээд, дараа нь эвлэрэх эхний хүчин чармайлтыг гаргахаар хичээдэг байв. Надад гарсан өөрчлөлтүүдийг хараад нөхөр маань ч бас Эзэнд итгэж эхэллээ. Бид хоёр хоёулаа итгэгч болмогц маргалдах маань багасаж, илүү их ярилцах болов. Эзэн биднийг биечлэн аварсныг хараад би Түүнд талархах сэтгэлээр дүүрсэн юм.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бид сэтгэл санааныхаа байдлыг хянаж чадахгүй хэвээр байв. Заримдаа гэр бүлийн маргаан гарсаар байсан бөгөөд ялангуяа нэгний маань сэтгэл санаа муу байгаа үед бид хоёр хоёулаа хүлээцтэй, тэвчээртэй байж чадахгүй байсан болохоор маргаан маань улам ширүүслээ. Маргаан болгоны дараа шаналсандаа сэтгэл минь хүндэрч, “Эзэн минь, Та бидэнд хүлээцтэй, тэвчээртэй бай гэж сургадаг, гэхдээ би тэгж ер чадахгүй байх шиг байна. Миний дургүй зүйлийг хийхээр нь нөхөртөө би үнэхээр бухимдах юм. Эзэн минь, би яах ёстой вэ?” хэмээн Эзэнд залбирдаг байв. Дараа нь би хэрэгжүүлэх зам олно гэж найдан чуулганы зохион байгуулдаг сургалт болгонд явж эхэлсэн ч хүссэн зүйлээ олж авсангүй. Бүлгийнхээ ахлагчаас тусламж хүсэхэд, тэр ердөө л: “Эхнэр бид хоёр ч бас байнга маргалддаг. ‘Учир нь миний дотор (өөрөөр хэлбэл, миний махан биед) ямар ч сайн зүйл оршдоггүйг би мэднэ: учир нь миний дотор хүсэл байдаг; гэхдээ үйлдэл маань хүссэнээр болдоггүй’ (Ром 7:18) гэж Паул хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Байнга нүгэл үйлдэж, нүглээ улайх тойрогтой нүүр тулдаг асуудлын шийдэл хэнд ч байхгүй. Бид гагцхүү Эзэнд залбирч, Түүнээс өршөөл гуйхаас өөр аргагүй” гэж хэлсэн юм. Түүний ингэж хэлэхийг сонсоод би яахаа мэдэхээ байв: Бид үлдсэн амьдралаа зөрчилдөөнд автан өнгөрөөх хувь тавилантай юм гэж үү?
2017 оны 3-р сард ямагт үг дуу цөөтэй байдаг байсан нөхөр маань гэнэт яриа хөөрөө сайтай хүн болов. Түүнчлэн судрын талаарх ойлголтоо надтай байнга нөхөрлөлөөр хуваалцах болсон бөгөөд бүр гайхмаар нь, түүний хуваалцсан нөхөрлөл үнэхээр гэрлээр дүүрэн байлаа. Би гайхаж орхив; нөхөр маань гэнэт л өөр хүн болчих шиг санагдсан бөгөөд түүний хэлж байгаа зүйлс үнэхээр мэдлэгтэй байлаа. Юу болоод байгааг олж мэдэхийг би үнэхээр их хүссэн юм. Түүнийг олон нийтийн сүлжээний апп дээрх нэгэн бүлгийн гишүүн гэдгийг би нэг өдөр санаандгүй олж мэдээд, тэдэнтэй юун тухай ярилцдагийг нь цаг алдалгүй асуув. Нөхөр минь тун нухацтай царай гарган, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийг ажлыг авч үзэж байгаагаа хэлээд, Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Түүний нэр нь Төгс Хүчит Бурхан гэлээ. Төгс Хүчит Бурхан аль хэдийн олон сая үг айлдаж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажил ��ийж байгаа гэж мөн хэлэв. Тэгээд энэ нь “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) хэмээх Библийн зөгнөлийг биелүүлсэн гэлээ. Бид Бурханы илрэлт, ажлыг эрж хайхдаа зүгээр л өөрсдийн үзэл, төсөөлөлтэй сохроор зууралдахын оронд Бурханы дуу хоолойг сонсоход анхаарах ёстой. Хэрэв бид үнэнийг эрж хайлгүй, зүгээр л Бурханы илчлэлийг идэвхгүй хүлээх юм бол Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадахгүй гэж нөхөр маань надад хэлсэн юм. Үүнийг сонсоод би мэл гайхаж, байж боломгүй зүйл мэт санагдлаа. Бид Эзэний эргэн ирсэн тухай хэзээ нэгэн цагт ямар нэг зүйл сонсох юм бол нээлттэй зүрх сэтгэлээр эрж хайж, зүтгэлтэйгээр судлах ёстой; харин үзэл, төсөөлөлдөө найдаж, зүгээр л харалганаар дүгнэлт хийж болохгүй гэж энэтхэг пастор нэг удаа хэлэхийг сонссон минь дараа нь санаанд оров. Иймээс би Эзэнд ийнхүү залбирсан юм: “Эзэн минь, хэрэв Төгс Хүчит Бурхан үнэхээр Таны эргэн ирэлт мөн бол намайг удирдаж, замчлаач. Тэгснээр би нээлттэй зүрх сэтгэлээр үнэнийг эрж хайж, үүнийг судалж чадна. Эс бөгөөс Та намайг төөрүүлэхгүйн тулд зүрх сэтгэлийг минь хамгаалаач. Амен!”
Энэ залбирлын дараа би Библийг нээн, Илчлэл 3:20-д: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” хэмээсэн байхыг харав. Тэгээд гэнэт тэр мөчид онгод орсон бөгөөд Эзэн надтай ярьж, эргэн ирэх үедээ хаалгыг минь тогшино гэж хэлж байгаа мэт санагдсан юм. Тэр надад дуу хоолойг нь сонсож, хаалгаа тайл гэж тушааж байгаа мэт санагдлаа. Энэ нь яг л дуу хоолойг нь сонсоод, сүйт залууг угтан авахаар яаран очсон Библи дэх ухаалаг охид шиг байсан юм. Дараа нь Иохан 16:12-13-ыг би бодлоо: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” Бичвэрийн эдгээр эшлэлийг эргэцүүлэх явцад догдолсон мэдрэмж сэтгэлд хурсан юм. Эзэн эргэж ирэхдээ илүү олон үг айлдаж, бидэнд үнэнийг хайрлана гэдгээ аль эрт бидэнд хэлсэн болохыг би ухаарав. Мөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил бол хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд үг илэрхийлэх ажил юм—Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс байж болох уу? Хэрэв Эзэн үнэхээр эргэн ирчхээд, хүн төрөлхтний бүх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр үнэнийг илэрхийлсэн бол бидэнд нүглийн хүлээсээс ангижрах найдлага байна. Тэгвэл нөхөр бид хоёрын хоорондох асуудлууд шийдвэрлэгдэж болох бус уу? Би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай намайг холбож өгөөч гэж нөхрөөсөө цаг алдалгүй гуйлаа; мөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ч судлахыг хүсэв.
Цуглаан дээр Төгс Хүчит Бурханы Чуулганы зарим ах эгч Библийн зарим нэг эшлэлийг сонгон, Эзэний эргэн ирэлтийн хэв маяг, Эзэний шинэ нэр, Эзэн ямар ажил хийх гэх зэрэг үнэний янз бүрийн талын тухай надтай нөхөрлөсөн юм. Тэдний нөхөрлөл туйлын үнэмшилтэй, цоо шинэ санагдав. Би Эзэний эцсийн өдрүүдийн ажлын талаар илүү их мэдэхийг үнэхээр их хүссэн тул Бурханд ахин дахин залбирч, намайг гэгээрүүлэн Бурханы үгийг ойлгуулаач гэж Түүнээс гуйлаа. Бурханы үгийг уншин, ах эгч нарын нөхөрлөлийг сонссоноор би хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилго, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, хүн төрөлхтний үр дүн, хүрэх газрын талаар ��ажмаар ойлголт авсан юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байхдаа би зарим нэг ялихгүй зүйлээс болж нөхөртөө өөрийн эрхгүй үглэсээр л байлаа. Дараа нь би үнэхээр гэмшиж, сэтгэл гонсойн, “Би яагаад Бурханы үгийг хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй юм бэ?” гэж өөрөөсөө асуудаг байв. Үүнээс үүдэн би гайхаж гүйцэв. Нэг удаа цуглаан дээр би: “Нөхөр бид хоёр яагаад байнга маргаж байдаг юм бол? Яагаад бид хоёр амар тайван эв найртай байж болдоггүй юм бэ?” гэж эгчээс асуусан юм. Эгч надад Бурханы үгийн хоёр хэсгийг олж өглөө. “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).
Дараа нь эгч ийнхүү нөхөрлөлөө: “Эхэндээ Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт Бурханы өмнө аз жаргалтай амьдардаг байсан юм. Хэрүүл маргаан, зовлон гэж байсангүй. Гэвч тэд могойн үгэнд орж, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэнээр Бурханаас холдож, урвасан бөгөөд Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, Сатаны эрхэнд амьдрах болжээ. Тэгээд уй гуниг, зовлонгийн өдрүүд эхэлсэн юм. Өнөөг хүртэл ийм маягтай байж ирсэн бөгөөд биднийг Сатан улам бүр гүн гүнзгий завхруулсан. Бид бүгд завхарсан, сатанлаг зан чанараар дүүрэн, бас туйлын биеэ тоосон, аминчхан, ов мэхтэй, дураараа зантай. Тэгээд бүх зүйл дээр өөрийгөө бодож, үргэлж бусдыг үгэндээ оруулах гэдэг. Тийм учраас хүмүүс бие биетэйгээ маргаж, нэг нэгнээ хөнөөдөг. Эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхөр ч нэг нэгнээ хүлцэж, тэвчдэггүй бөгөөд бие биетэйгээ эв найртайгаар зохицож чаддаггүй—бидэнд хамгийн үндсэн мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй. Эзэн Есүс биднийг золин аварсан, Эзэнд бид залбирч, нүглээ улайж, гэмшиж, Эзэний сургаалыг баримтлахаар шаргуу ажилладаг ч өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Учир нь Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг л хийсэн болохоос хүн төрөлхтнийг бүрэн аварч, цэвэрлэх ажлыг хийгээгүй юм. Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрнө гэдэг ердөө л бид нүглийнх байхаа больж, залбирлаараа Эзэний өмнө очих боломжтой болж, Түүний өршөөлийг хүлээн авч, нүглээ уучлуулна гэсэн үг. Гэвч бидний завхарсан зан чанар цэвэрлэгдээгүй. Нүгэлт уг чанар маань бидний дотор гүн үндэслээтэй хэвээр байгаа бөгөөд эцсийн өдрүүдэд Бурхан эргэн ирж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, өөрчлөн, улмаар нүгэлт уг чанарын маань асуудлыг шийдэх ажлын үе шатыг хийх нь бидэнд хэрэгтэй хэвээр байгаа юм. Харин одоо Бурхан дахин махбод болчхоод, биднийг завхарсан зан чанараас маань бүрмөсөн авран, Сатаны нөлөөнөөс ангижирч, бүрэн аврагдах боломжийг бидэнд олгохын тулд шүүлт, цэвэрлэлтийн ажил хийхээр үг илэрхийллээ. Бид Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлэн алхаж, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрж хайж, Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа цагт завхарсан зан чанар маань аажмаар өөрчлөгдөнө. Энэ маягаар л бид жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадах бөгөөд тэгсэн цагт л бусадтай эв эетэйгээр харилцаж чадна.”
Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсэн хэдий ч итгэгч бидний нүгэл уучлагдсан төдий л болохоос дотоод нүгэлт уг чанар маань маш гүн нэвчсэн хэвээр бөгөөд сатанлаг зан чанар маань хараахан цэвэрлэгдээгүй тул бид үргэлж нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх ийм байдалтайгаар амьдарч байгаа гэдгийг би Бурханы үг болон энэ эгчийн нөхөрлөлөөс эцэст нь ойлгов. Би Эзэний сургаалын дагуу тэвчээр, хүлээцтэй байдлыг хэрэгжүүлэхээр зорьсон ч нөхөр маань миний дургүй зүйлийг хэлэх юм уу хиймэгц уураа барьж дийлдэггүй байсан нь үүний сонгодог жишээ юм. Би юу ч болсон бай хамаагүй, өөрийгөө хянаж ер чаддаггүй байлаа. Биднийг аврах Бурханы ажил байгаагүй бол бид өөрсдийн хичээл зүтгэлд түшиглэн сатанлаг, завхарсан зан чанараасаа ангижрах боломжгүй. Харин одоо Бурхан дахин нэг удаа бие махбодтой болж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажил хийхээр ирлээ. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, үнэнийг үнэхээр эрэлхийлснээр зан чанараа өөрчлөх ��оломж бидэнд бий. Эзэний дуу хоолойг сонсох боломжийг олгосон Эзэний өршөөлд сэтгэл минь үнэхээр их хөдөлж, асар их талархсан юм. Гэвч би тов тодорхой ойлгоогүй л байсан юм—Бурхан энэ удаад биднийг ариусгаж, өөрчлөхийн төлөө үг айлдахаар ирсэн гэдгийг би мэдэж байсан ч үг яаж бидний завхарсан зан чанарыг шүүж, цэвэрлэж чадах юм бэ? Иймээс би төөрөгдлөө тайлбарлав.
Эгч Бурханы үгийн бас нэгэн хэсгийг надад уншиж өглөө: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдра�� харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).
Тэгээд эгч надтай илүү их нөхөрлөл хуваалцсан юм. “Бурхан шүүлтийн ажлыг хэрхэн хийдгээ Өөрийн үгээр тодорхой тайлбарладаг. Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд үгээ ашигладаг бөгөөд бидний завхарсан уг чанар, мөн чанар, сатанлаг зан чанарыг шууд илчилж, задлан шинжлэхийн тулд үндсэндээ үгээ ашигладаг. Түүнчлэн бид Бурханд хэрхэн захирагдаж, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх ёстой, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах, зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг хэрхэн эрэлхийлэх, хэрхэн үнэнч хүн байх, хүмүүсээс хүсдэг Бурханы хүсэл, шаардлага юу болох талаар Бурхан бидэнд тодорхой хэлсэн. Тэрээр ямар хүмүүст дуртай, ямар хүмүүсийг таягдан хаядаг болон бусад зүйлсийнхээ талаар бидэнд хэлсэн юм. Бурхан бас бидэнд засалт, харьцалт, туршилт, цэвэршүүлэлт хийхийн тулд хүмүүс, үйл явдал, юмсыг зохицуулдаг. Энэ нь бидний завхарсан зан чанарыг ил болгож, Бурханы өмнө очин, үнэнийг эрэлхийлэх, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхээс өөр аргагүй болгодог. Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн зөвшөөрөх үед Бурхан бидэнтэй нүүр тулан, тод томруунаар ярилцаж, Бурханы эсрэг тэрслүү байдал, эсэргүүцэл, буруу сэдэл, үзэл, төсөөллийг маань бүрэн илчилж байгаа мэт санагддаг. Тэр үед л бид уг чанар, мөн чанар маань биеэ тоосон, ихэрхүү, ов мэхтэй, гажууд, аминчхан, жигшүүртэй байдлаар дүүрэн гэдгийг олж харж чаддаг. Бидэнд Бурханыг хүндлэх зүрх сэтгэл огт үгүй бөгөөд бид гагцхүү сатанлаг, завхарсан уг чанартаа л үндэслэн амьдарч, сатанлаг зан чанараа л илчлэн, хүний төрхөөр бүрэн дулимаг байдаг гэдгээ олж хардаг. Тэгээд зүрх сэтгэлийнхээ угаас өөрсдийгөө үзэн ядаж, өөрсдөдөө зэвүүцэж эхэлдэг бөгөөд Сатаны нөлөөн дор амьдран, Сатаны тоглоом тохуу болж, Сатанд хорлогдох хүсэлгүй болдог. Үүний зэрэгцээ Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан ямар ч халдлагыг хүлцдэггүй Бурханы ариун мөн чанар, зөвт зан чанарыг бид хардаг. Бидний дотор Бурханыг хүндлэх сэтгэл төрж, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болдог. Үнэнийг хэрэгжүүлж эхэлмэгц Бурханы сайн санаат, өршөөнгүй зан чанар бидэнд ил болдог. Бурханы үгийг тасралтгүй уншин, Түүний шүүлт, гэсгээлтийг туулснаар бид өөрсдийнхөө завхарсан уг чанарыг илүү гүн гүнзгий ойлгож, Бурханы илэрхийлсэн үнэнийг илүү сайн ойлгодог бөгөөд Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, захирагдах, махан биеийг хаях, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахад улам бүр бэлэн болдог. Бидний илчилдэг завхрал улам бүр багасаж, үнэнийг хэрэгжүүлэхэд улам амархан болдог бөгөөд аажмаар Бурханаас эмээж, муугаас зайлах замд ордог. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар бид, энэ нь биднийг завхарсан зан чанараас маань аварч, эдгээдэг бүхнийг анагаагч эм гэдгийг зүрх сэтгэлээсээ баталгаажуулж чаддаг. Энэ бол завхарсан хүмүүс биднийг гэх Бурханы хамгийн жинхэнэ хайр юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулахгүйгээр бид хэзээ ч жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадахгүй.”
Бурханы үг болон эгчийн нөхөрлөл надад асар их нөлөө үзүүлсэн юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил үнэхээр маш бодитой бөгөөд хэрэв бид завхарсан зан чанараа өөрчлөхийг хүсвэл Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах ёстой гэдгийг би мэдэрлээ. Эс бөгөөс бид нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх тойрогт үүрд амьдран, нүглийн хүлээсээс хэзээ ч ангижрахгүй. Иймээс би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсан бөгөөд намайг үгээрээ усалж, тэжээн, надад өөрийг минь мэдүүлж, завхарсан зан чанарыг минь удалгүй өөрчлөн, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломж олгохын тулд намайг шүүж, гэсгээх орчныг бүрдүүлээч гэж Түүнээс гуйв.
Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би бас надад зориулж Бурханы зохицуулсан гэрлэлтийн талаар шинэ ойлголттой болсон юм. Нэг удаа эгч Бурханы үгийн хэдэн хэсгийг надад уншиж өглөө. “Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон хоосон мөрөөдөл өвөрлөдөг бөгөөд энэ бүх хоосон мөрөөдөл нь сайхан байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн хань ижлийг Царайлаг Ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрэгтэйчүүд өөрсдийгөө Цасан Цагаантай гэрлэнэ гэж төсөөлдөг. Хүн бүр гэрлэлтэд тавих тодорхой шаардлага, өөрсдийн гэсэн хүсэлт болон хэм хэмжээтэй байдаг гэдгийг эдгээр уран зөгнөл харуулдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас). “Гэрлэлт бол хүний амьдралын чухал онцгой үе юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хүний хувь заяаны шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг, эсвэл шилэлт сонголт дээр үндэслээгүй бөгөөд ямар ч гадаад хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр этгээдийн хувь заяагаар, тэр хосын хувь заяаны талаар Бүтээгчийн зохицуулж, урьдчилан тогтоосноор бүрэн тодорхойлогддог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас). “Хүн гэрлэлт рүү орох үед, хүний амьдралын аян нөгөө ханийнхдаа нөлөөлж, хөндөх ба үүний нэгэн адилаар ханийнх нь амьдралын аян эргээд амьдралын хувь заяанд нь нөлөөлж, хөндөх болно. Өөрөөр хэлбэл, хүмүүний хувь заяа харилцан холбогдсон байдаг бөгөөд хэн ч бусдаас тусдаа бие даан амьдралынхаа даалгаврыг хэрэгжүүлж, эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй юм. Хүний төрөлт нь харилцааны асар том гинжин хэлхэ��тэй холбогдолтой байдаг; өсөж торних нь мөн харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээг агуулдаг; үүний адилаар гэрлэлт нь хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээнд өөрийн гишүүн бүрийг оролцуулан, өөрийн нэг хэсэг болох хүн бүрийн хувь заяанд нөлөөлж гарцаагүй оршин тогтнож байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүлийнхний, тэдний өссөн нөхцөл байдлын, тэдний дүр төрх, тэдний нас, тэдний хэв чанар, тэдний авьяас, эсвэл өөр хүчин зүйлсийн үр дүн биш; харин ч энэ нь хуваалцах даалгавар болон хамааралтай хувь заяанаас үүсдэг. Энэ бол Бүтээгчийн зохион байгуулж, зохицуулсан хүмүүний хувь заяан дунд үүссэн гэрлэлтийн эх сурвалж юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас). Дараа нь эгч ийнхүү нөхөрлөв. “Бид бүгдийн гэрлэлтийг Бурхан урьдчилан тогтоосон байдаг бөгөөд хэнтэй гэр бүл болохыг маань аль эрт тогтоосон байдаг. Энэ бүхнийг Бурхан мэргэн ухаанаараа зохицуулдаг. Бидэнд зориулж Түүний сонгосон гэрлэлт бидний нийгэмд эзлэх байр суурь, гадаад төрх, хэв чанараас хамаардаггүй, харин хоёр хүний хэн хэнийх нь амьдралын даалгавраар тодорхойлогддог. Гэвч биднийг завхарсан зан чанар маань хянадаг тул бид хань ижилдээ цаг үргэлж олон шаардлага тавьж, аливааг дандаа өөрийнхөөрөө хийлгэх гэдэг. Тэгэхгүй бол үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сэтгэл дундуур болдог бөгөөд хань ижилтэйгээ маргаж, уурлаж, тэр ч бүү хэл гомдоллон, Бурханыг буруутгаж, буруугаар ойлгодог. Ингэснээр хоёр хүн хоёулаа шаналалд амьдрахад хүрдэг. Иймэрхүү шаналлыг өөр хэн нэгэн авчирдаггүй, Бурханы захиралт, зохицуулалт ч бий болгодоггүй, харин бид биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанараараа амьдардаг учраас ийм зүйл тохиолддог юм. Иймэрхүү завхарсан зан чанар маань биднийг Бурханы захиралттай нийцэлгүй болгодог; бид Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй.”
Энэ эгчийн нөхөрлөлийг сонсоод би нөхөртэйгөө харилцах харилцаагаа эргэн бодлоо. Би үргэлж нөхөртөө сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж, аливааг өөрийнхөөрөө хийлгэх гэж байнга шаарддаг байсан юм. Хэрэв нөхөр маань намайг бодож, хайхарч, халамжтай байхгүй, миний биеийг асуухгүй байх юм бол би нөхрийнхөө талаар гомдоллож, бүтэхгүй хүн юм гэж боддог байв. Тэгээд нөхрөө элдэв янзаар дорд үзэж, хүйтэн дайн хийж, үл тоомсорлодог байлаа. Би үнэхээр биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй хүн байснаа эцэст нь олж харсан юм. Би гагцхүү өөрийн ашиг сонирхлыг л боддог хүн байсан ба бусад хүний мэдрэмжийг огт бодолцож үздэггүй байжээ. Үүнийг хянуур бодоод үзэхэд, нөхөр минь ердөө л илүү бүрэг ичимхий, сэтгэл хөдлөлөө төдийлөн илэрхийлдэггүй байсан болохоос намайг тоодоггүй гэдэг нь огт үнэн биш байлаа. Түүнчлэн нөхөр минь өөрийн гэсэн бодол, сонирхолтой байсан боловч би үргэлж дургүй зүйлийг нь албадан хийлгэхээр зүтгэдэг байж. Нөхрийн минь хийдэг бүхэн намайг тойрон эргэлдэж байхыг би үргэлж хүсдэг байсан бөгөөд үүнээс үүдэн бид хоёрын хооронд маш их зөрчил үүсжээ. Дараа нь би урьдын зан авиртаа өөрийн эрхгүй харамссан юм. Мөн, “урьд нь Эзэний сайн мэдээг чи надтай хуваалцсан бол харин одоо Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг би чамтай хуваалцлаа” хэмээн нөхрийнхөө хэлсэн үгийг би бодлоо. Энэ бол бидэнд зориулсан Бурханы агуу нигүүлсэл, гайхалтай зохицуулалт байсан юм. Бид хоёр хоёулаа туйлын их ерөөгдсөн хүмүүс байсан ч би огт талархаж мэддэггүй байжээ. Харин ч надад зориулан Бурханы зохицуулсан гэрлэлтэд захирагдахыг хүсэлгүй, Бурханыг байнга буруутгадаг байлаа. Би маш биеэ тоосон, ямар ч эрүүл ухаангүй байснаа олж харсан юм! Намайг үгээрээ замчилсан Бурханд талархъя. Би гэрлэлт дэх бүх зовлонгийнхоо уг үндсийг олсон бөгөөд зүрх сэтгэлдээ тайвшрал, чөлөөлөлтийг олж авсан юм. Түүнчлэн тэр цагаас эхлэн амьдралдаа Бурханд түшиглэн, Бурханыг хүндэлж, биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанараа хаяж, нөхөртэйгөө эв эетэйгээр харилцахад бэлэн болсон билээ.
Тэр үеэс хойш нөхөр бид хоёр байнга Бурханы үгийг уншин, үнэний талаар хамтдаа нөхөрлөдөг болсон бөгөөд бүтээгдсэн зүйлийн үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн бид өдөр бүр Бурханы үгээр тэжээгдэж, услуулдаг ба асуудалтай тулгарах үедээ Бурханы үгийн дагуу Түүний хүслийг эрж хайдаг. Завхрал илчлэх юм уу маргалдах юм бол бид хоёр хоёулаа Бурханы өмнө ирж, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авдаг. Үүнийг хэрэгжүүлэх үедээ бид бие биеэ илүү их ойлгож, уучилдаг. Бид хоёрын маргаан улам бүр цөөрч, гэр орны маань амьдрал эв эетэй болсон бөгөөд амьдрал маань улам бүрэн дүүрэн болсон билээ. Нөхөр маань үнэний талаар надаас илүү сайн ойлголттой байгаад миний сэтгэл хамгийн их хөдөлсөн юм. Тэрээр Бурханы үгийн талаарх ойлголтоо надтай байнга нөхөрлөдөг бөгөөд завхарсан зан чанараа илчилж байгааг минь харах үедээ үнэний талаар болон Бурханы хүслийн талаар надтай нөхөрлөл хийдэг. Намайг гэх нөхрийнхөө халамж, хайрыг би үнэхээр мэдэрсэн бөгөөд зүрх сэтгэлийнхээ угаас баярладаг. Өөрсдийн замыг эргээд харахад би хэн байсан, тэр хэвээрээ, нөхөр минь ч бас хэн байсан, тэр хэвээрээ байгаа. Гагцхүү бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, зарим үнэнийг ойлгосон учраас бүх зүйл тэр чигтээ өөрчлөгдсөн билээ. Биднийг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа
                                 Ханьмэй, Мьянмар
Tumblr media
Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг 2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцсан бөгөөд тэдэнтэй харилцаж байхдаа чин үнэнч, даруу хүмүүс гэдгийг нь харсан юм. Тэд судрын талаар маш цэвэр ариун ойлголттой бөгөөд нөхөрлөлдөө хуваалцсан агуулга нь үнэхээр гэрэл агуулсан, надад маш үр өгөөжтэй байлаа. Тэдэнтэй цөөн хэдэн цуглаан хийснийхээ дараа би урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан хэд хэдэн үнэнийг ойлгов. Зүрх сэтгэл минь үнэхээр гэгээлэг болов; би тэдэнтэй уулзах дуртай байлаа. Нэг цуглааны үеэр Дуань ах судрын “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх хэсгийг эш татав. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа илэрч, махбодод ажиллах бөгөөд Тэрээр аль хэдийн зүүн зүг дэх Хятадад ирсэн хэмээн ах нөхөрлөлөө. Энэхүү зөгнөл аль хэдийн биелсэн гэж тэрээр хэлсэн юм. Үүнийг сонсоод би жаахан цочирдож, “Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж үү?” хэмээн бодов. Энэ байдалд би, Эзэн Есүс аль эрт махбодод эргэн ирсэн гэж Зүүний Аянгын хүмүүс л гэрчлэл хийдэг хэмээн пастор, ахлагчдын хэлэхийг сонссон тухайгаа бодлоо. Эзэн Есүс л Христ учраас үүнд итгэж болохгүй гэж тэд бидэнд хэлсэн юм. Тэгээд би үнэхээр барьц алдан, Дуань ахын нөхөрлөлд анхаарал хандуулахаа болиод “Пастор, ахлагчид бол бүгд Бурханд үйлчилдэг хүмүүс. Тэд Библийн тухай ихийг ойлгодог бөгөөд Эзэний ирэлт шиг чухал зүйлийг тодорхой мэддэг байх учиртай. Би тэднээс асуугаад яахыг харъя!” гэж бодлоо.
Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь Тэр ням гарагт би чуулганд очоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг талаар пастороос асуулаа. “Зүүний Аянгын хүмүүсийн номлол үнэхээр сүртэй, бас Библитэй нийцэлтэй байдаг боловч тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж гэрчлэл хийдэг. Тийм байх ер боломжгүй. Бид бие махбодтой болсон цорын ганц Бурхан, мөн Бурханы хүү болох Эзэн Есүст итгэдэг бол тэд ердөө л хүнд итгэдэг. Үүнээс гадна ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, тэдэнд цохилт өгөхийн тулд чадах бүхнээ хийж, мөн тэднийг зүгээр л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэцгээж байна…” хэмээн пастор хэлэв. Үүнийг сонсоод би гэнэт айж, “Энэ үнэн бол Зүүний Аянгад итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш үү?” хэмээн бодлоо.
Би гэртээ хариад санаа зовлоо. Тайвширч чадахгүй, мөн юуг ч зөв хийж чадахгүй байх шиг байв. Тэр ч бүү хэл хүүхдээ сургуулиас нь авахаа мартжээ. Би үнэхээр шаналж, дотор харанхуйлж байсан тул Бурханы өмнө очиж, ийнхүү залбирлаа: “Өө Эзэн минь! Өнөөдөр пасторын хэлсэн үгийг сонсоод, Дуань ахыг маш их сэжиглэн, түүнээс сэрэмжлэх боллоо. Тэгээд Зүүний Аянгыг үргэлжлүүлэн эрж хайж, судалж зүрхлэхгүй нь. Гэхдээ эргэлзэх тусам сэтгэл минь улам харанхуйлж, Таны байгааг мэдэрч чадахаа болилоо. Эзэн минь, би Таны эргэн ирэхийг хүсэн хүлээж байгаа боловч буруу замаар орж, Танаас урвах вий гэж бас айж байна. Би яахаа үнэхээр мэдэхгүй байна. Эзэн минь, надад зөв, бурууг ялган таниулж, ямар сонголт хийхийг минь мэдүүлэхийн тулд намайг Та гэгээрүүлж, залж чиглүүлэх болтугай.”
Залбирсныхаа дараа би аажмаар улам тайвшрав. Дуань ахын нөхөрлөлдөө надтай хуваалцсан нэг зүйл гэнэт санаанд орлоо: “Бид итгэхдээ Бурханыг агуу хэмээн хүндэлж, бүх зүйл дээр Түүний хүслийг эрж хайх ёстой. Асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайлгүй, зүгээр л бусад хүнээс асууж, тэдний юу гэж хэлэхийг сонсоно гэдэг Бурханд бус, хүнд итгэж, хүнийг дагаж байгаа хэрэг юм.” Ингэж бодоод, Эзэний эргэн ирсэн тухай мэдээг сонсоод эн түрүүнд Бурханыг эрж хайн, Бурханд залбиралгүй, шууд пастор луу очиж, асуусан тухайгаа би эргэцүүлэв. Энэ чинь зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй байгаа хэрэг бус уу? Тэгээд би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай цуглаанд оролцох болгонд тэдний нөхөрлөл нь сайтар үндэслэлтэй, Библитэй нийцэлтэй байсныг бодлоо. Үүнд гэрэл байсан бөгөөд Бурханы хүслийг тэд маш тодорхой нөхөрлөсөн юм. Хэдхэн цуглааны дараа би урьд нь огт ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгож, Бурхантай харилцах харилцаа маань улам ойр дотно болсон билээ. Энэ нь Ариун Сүнсний ажил гэдэг нь маш тодорхой байсан! Гэхдээ би Ариун Сүнсний удирдамжийг эрж хайж, үүнд захирагдаагүй. Хэрвээ би пасторыг Библийн талаар илүү их мэдлэгтэй гэж боддог болохоороо Эзэн үнэхээр эргэн ирсэн эсэхийг пасторын хэлсэн үгэнд үндэслэн тодорхойлох юм бол зүгээр л пасторт итгэж байгаа хэрэг бус уу? Зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайгүйгээр сүнс минь харанхуйд байхаас өөр яах юм бэ? Эзэн Есүсийг илэрч, ажиллах үед сүм дотор Бурханд үйлчилж байсан ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд судрыг тун сайн мэддэг, хуульд гарамгай атлаа Эзэн Есүсийг өөрсдийнх нь хүлээж байсан Мессиа мөн гэж хүлээн зөвшөөрөхөөс хэрхэн татгалзсан талаар бодлоо. Тэд бүр Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцэн, эцэст нь загалмайд цовдолсон юм. Судрыг сайн мэддэг байна гэдэг нь Бурханыг мэддэг гэсэн үг биш бөгөөд пасторын үгийг сохроор дагах юм бол тэр нь Бурханы хүсэлд нийцэхгүй гэдгийг би тэр үед эцэст нь ухаарлаа. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг олж мэдэхийн тулд үүнийг идэвхтэй эрж хайж, судлах учиртай байв. Тэгээд би Дуань ахтай хамт үргэлжлүүлэн цуглаанд явна, Төгс Хүчит Бурхан үнэхээр Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдгийг тодорхойлж чадвал Түүнийг хүлээн зөвшөөрч, дагана хэмээн сэтгэл шулуудав.
Үнэнийг эрж хайснаар эргэ��зээгээ арилгасан нь
Дараагийн удаа би цуглаанд оролцохоор интернэтэд оро��д, ах эгч нартайгаа хамт эрж хайхын тулд мухардлаа тэдэнтэй хуваалцлаа. “Лиу эгч ээ, Дуань ах аа, та нарыг ердөө л хүнд итгэдэг, мөн Эзэн Есүс л бие махбодтой болсон Бурхан бөгөөд Бурханы Хүү гэж манай пастор, ахлагчид хэллээ. Тэгээд ХКН-ын засгийн газар ч бас Төгс Хүчит Бурханы Чуулганыг улайран яллаж, цохилт өгч, тус чуулганыхан ердөө л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэж хэлж байгаа учраас би буруу зүйлд итгэн, Эзэн Есүсээс урвах вий гэж үнэхээр санаа зовж байна. Энэ тухайд би та хоёрын нөхөрлөлийг үнэхээр сонсмоор байна” гэж би хэлэв.
Тэр үед Дуань ах энэ талаар нөхөрлөлөө хуваалцав: “Төгс Хүчит Бурхан үнэхээр бие махбодтой болсон Бурхан мөн эсэх, Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн эсэхийг хэн нэг хүн юм уу засгийн газар хүлээн зөвшөөрснөөр тодорхойлдоггүй юм. Харин Бурханы Өөрийн мөн чанараар тодорхойлдог. Эгч ээ, бид бие махбодтой болсон Бурханы талаарх үнэнийг болон Бурханы мөн чанарыг ойлгодоггүй учраас шашны ертөнцийн пастор, ахлагчид, ХКН-ын засгийн газрын худал хуурмагт мэхлэгдэж болох юм. Бие махбодтой болно гэж юу болох тухайд Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой тайлбарладаг. Үүнээс заримыг нь уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, ‘Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь наад захын эзэмших ёстой зүйл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас). ‘Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Жинхэнэ Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). ‘Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуул��а’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).
“Бие махбодтой болох явдлыг Бурханы үг маш тодорхой тайлбарладаг. Бие махбодтой болсон Бурхан бол эгэл хүний дүрээр махбод өмссөн Бурханы Сүнс юм; Тэрээр үг хэлж, ажиллахаар газар дэлхий дээр ирж, Өөрийгөө хүн төрөлхтөнд харуулдаг. Энэ нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Махбод дахь Бурхан гаднаа ердийн агаад бүрэн хэвийн харагддаг. Тэрээр ямар ч хүний яг адилаар хэвийн хүн чанарыг эзэмшсэн юм шиг санагддаг. Тэгээд хэвийн байдлаар хооллож, хувцасладаг бөгөөд хэвийн хүний мэдрэмжтэй байдаг. Гэвч бие махбодтой болсон Бурхан нь мөн чанартаа биднээс өөр юм. Хүмүүс бид зөвхөн хэвийн хүн чанартай бөгөөд бурханлаг мөн чанаргүй байдаг. Бид үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн хийдэг ажлыг хийж чаддаггүй. Харин бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанараар зогсохгүй, бүрэн бурханлаг чанарыг эзэмшдэг. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чаддаг. Мөн Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, хэрэгцээнд маань тохируулан биднийг үнэнээр хангаж чаддаг. Үүнийг бүтээгдсэн зүйл биднээс нэг нь ч хийж чадахгүй юм. Эзэн Есүс Христ гаднаа жирийн хүнтэй яг адилхан харагддаг байсан ч Нигүүлслийн эрин үеийг нээж, Хуулийн эрин үеийг төгсгөн, ‘Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна хэмээн хэлж тунхаглаж эхлэв.’ (Матай 4:17) хэмээх замыг бидэнд авчирсан. Тэрээр хайр, өршөөлийн зан чанарыг илэрхийлсэн бөгөөд ажиллаж, номлох хугацаандаа хүмүүси��г тэжээлээр хангаж, хэрэгжүүлэх зам өгөхийн тулд уулан дээр номлож, бусдыг дал дахин долоон удаа уучлах зэргээр хэзээ ч, хаана ч үнэнийг илэрхийлэх чадвартай байсан юм. Түүнчлэн Эзэн Есүс өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөсөн. Тэгээд таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллох, салхи, тэнгисийг үгээр намжаах, үхэгсдийг амь оруулах гэх зэрэг олон тооны гайхамшигт үйл хэргийг явуулсан билээ. Эцэст нь Эзэн Есүс загалмайд цовдлогдон, хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлжээ. Эзэн Есүс бол махбод дахь Бурхан буюу Христ байсан гэдгийг бид Түүний ажил, үг болон илэрхийлсэн зан чанараас харж болох юм. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа, Төгс Хүчит Бурханы дүрээр махбод болж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнт зан чанараараа илэрч, ажилладаг. Төгс Хүчит Бурхан гаднаа маш эгэл, хэвийн харагдаж, хэвийн хүн чанартай байж болох ч гэлээ Хаанчлалын эрин үеийг нээн, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэрээр биднийг цэвэрлэж, эцсийн аврал хүртээхэд шаардлагатай бүх үнэнийг илэрхийлсэн бөгөөд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг явуулж, биднийг нүглийн хүлээсээс авардаг. Бурханы нэрийн ар дахь нууц, Түүний бие махбодтой болдгийн нууц, Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдгийн утга учир, мөн Бурхан энэ эрин үеийг хэрхэн эцэслэж, Христийн хаанчлал газар дэлхий дээр хэрхэн биелэх гэх зэрэг Библийн бүх нууцыг Төгс Хүчит Бурханы үг илчиллээ. Төгс Хүчит Бурхан биеэ тоосон, гажууд, зальхай, аминчхан, жигшүүртэй сатанлаг зан чанарыг маань бидэнд ойлгуулахын тулд Сатан биднийг завхруулсан тухай үнэнийг болон Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг маань илчлэхийн зэрэгцээ эдгээр зан чанарыг өөрчлөх тодорхой замыг бидэнд зааж өгсөн юм. Тэр бол үнэхээр махбод дахь Бурхан бөгөөд Түүний үг, ажил бүгд Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр үндэслэсэн гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үг, ажил болон Түүний илэрхийлдэг зан чанараас харж болох юм. Эзэн Есүс ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна’
(Иохан 16:12-13). ‘Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.’ (Иохан 12:47-48) гэж хэлсэн. Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил нь эдгээр зөгнөлийг бүрэн биелүүлсэн бөгөөд Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт мөн гэдгийг энэ нь нотолдог. Иймээс бид Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авахын тулд Христийн зөвхөн гадаад төрхийг харж болохгүй, харин Түүний мөн чанарыг таних хэрэгтэй. Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог—үнэнийг хүсэн хүлээдэг жинхэнэ итгэлтэй олон хүн Төгс Хүчит Бурханы үг, ажлыг нухацтай судалснаар энэхүү дуу хоолойг сонсож, энэ нь үнэний илэрхийлэл мөн бөгөөд Бурханаас гардаг юм байна гэдгийг харсан. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг тэд зүрх сэтгэлээсээ тогтоосон бөгөөд одоо Бурханы мөрийг дагаж байна.”
Би Төгс Хүчит Бурханы үг болон Дуань ахын нөхөрлөлийг сонсоод, бие махбодтой болсон Бурхан бол үнэнийг илэрхийлэхээр тэнгэрээс хүн төрөлхтөн рүү бууж ирээд, хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж байгаа Бурхан юм байна гэдгийг ойлголоо. Махбод дахь Христ гаднаасаа яг л бидэн шиг эгэл, хэвийн харагддаг боловч мөн чанар нь бурханлаг байдаг юм байна; Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийж чаддаг. Бидэн шиг завхарсан нэг ч хүн үүнийг эзэмшдэггүй. Хөөх! Хэрвээ бид Христийн гадаад төрхийг л хараад, Христийн бурханлаг мөн чанарыг танихын тулд Бурханы илэрхийлсэн үнэн болон хийсэн ажлыг нь анхаардаггүй бол Христийг таньж чадахгүй. Ингэвэл бид Христийг жирийн хүн байна гэж үзэн, Бурханыг голж, эсэргүүцэх юм хийх үнэхээр эрсдэлтэй!
Лиу эгч цааш нь ингэж нөхөрлөлөө: “Бид бие махбодтой болсон Бурханы талаар үнэнийг ойлгосон болохоор Төгс Хүчит Бурхан бол махбод дахь Бурхан, эцсийн өдрүүдийн Христ мөн гэдгийг шашны хүрээн дэх пастор, ахлагчид яагаад хүлээн зөвшөөрөхгүй тухай жаахан бодоод үзье. Энэ нь үндсэндээ, шашны удирдагчид бие махбодтой болох явдлыг ер ойлгодоггүйгээс болдог. Махбод дахь Бурханд хэвийн хүн чанар, бүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг гэдгийг тэд ойлгодоггүй. Үүнээс гадна тэд бие тоосон байдаг бөгөөд Төгс Хүчит Бурханы үг, ажлыг даруугаар эрж хайн, судлахын оронд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй гөжүүдлэн зууралддаг. Тэд Эзэн Есүсийг л бие махбодтой болсон Бурхан гэж боддог учраас эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг зүгээр л жирийн хүн гэцгээдэг. Үнэндээ бие махбодтой болох явдлыг шашны ертөнц хэзээ ч ойлгож байгаагүй юм. Тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгэж ирсэн. Энэ нь Эзэн Есүс ажиллахаар ирээд, маш олон гайхамшиг үзүүлж, тун олон үг айлдаж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг ихээхэн илэрхийлдэг байсан үетэй яг адил. Гэсэн хэдий ч Иудейн шашны удирдагчид Эзэн Есүсийг Бурханы бурханлаг мөн чанартай бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин ч гаднаа маш эгэл, хэвийн харагддаг гэдгийг нь л харсан учраас Түүнд ердийн нэг хүн мэтээр хандсан. Бас Түүний талаар цуу яриа дэгдээж, Түүнийг гүжирдэж, шүүж, яллаж, доромжилж, тэр ч бүү хэл Ромын засгийн газартай хуйвалдан, Түүнийг загалмайд цовдолсон билээ. Эцсийн өдрүүдэд Бурхан илэрч, ажиллахын тулд дахин нэг удаа махбод болсон боловч шашны ертөнц үүнийг ��рж хайж, судлаагүй. Бурханлаг мөн чанартай эцсийн өдрүүдийн Христийг хүн хэмээн яллах гэж тэд гөжүүдлэн зүтгэдэг. Түүнчлэн тэд биднийг хүнд итгэдэг гэцгээн, Төгс Хүчит Бурханы Чуулганыг ялладаг. Хэрэв тэд Христийг үнэхээр мэддэг байсан бол Түүнийг ийм маягаар шүүж, яллаж зүрхлэх байсан гэж үү? Хэрэв шашны ертөнц өөрсдийнхөө итгэдэг Эзэн Есүсийг махбодтой, хэвийн хүн чанартай, бас бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүсийг зүгээр л хүн мэтээр яахин ярих билээ? Ингэх чинь өөрөө өөрсдөдөө гай удаж байгаа хэрэг бус уу? Шашны ертөнцийнхөн Эзэн Есүсийг Христ гэж хүлээн зөвшөөрдөг атлаа Христийн мөн чанарын талаар ямар ч ойлголтгүй байдгийг л энэ нь харуулдаг. Тэд өөрсдийнхөө үзэл, төсөөлөл дэх тодорхойгүй Бурханд л итгэдэг. Тэгээд хоёр мянган жилийн өмнө фарисайчууд Мессиагийн ирэлтэд ханддаг байсантай яг адилаар Эзэний эргэн ирэлтэд ханддаг. Тэд Эзэний ирэхийг хүлээнгээ аль хэдийнээ ирчихсэн Христийг идэвхтэйгээр эсэргүүцсэн хэвээр байдаг. Шашны ертөнцийн пастор, ахлагчид бол Христийг үгүйсгэж, махбод дахь Бурханыг үгүйсгэдэг антихристүүд бус уу?”
Лиу эгчийн нөхөрлөлийг сонсоод зүрх сэтгэл дэх төөрөгдөл минь эцэст нь ариллаа. “Тийм шүү! Эзэн Есүсийг Христ байсан гэдгийг шашны пастор, ахлагчид мэддэг мөртөө Христийн мөн чанарын талаар ямар ч ойлголтгүй учраас зүгээр л ХКН-ын засгийн газрыг сохроор даган, Төгс Хүчит Бурханыг хүн хэмээн шүүж, ялладаг! Төгс Хүчит Бурханд хандах тэдний хандлага нь Бурханыг шүүж, яллаж, доромжлох байдлаар Эзэн Есүст ханддаг байсан ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудын хандлагатай яг адилхан юм!”
Миний ингэж хэлэхийг сонсоод Дуань ах, Лиу эгч хоёул баяртайгаар толгой дохив. Дуань ах нөхөрлөлөө ийнхүү цааш үргэлжлүүллээ: “Бурханд талархъя! Бид эдгээр зүйлийг ойлгохоос гадна, Төгс Хүчит Бурханы Чуулган хүнд итгэдэг, хүний байгууллага гэх цуу яриаг ХКН-ын засгийн газар зохиож, түгээдэг гэдгийг мэдэх ёстой. Энэ бол бодит байдлыг бүрэн гуйвуулж, үнэнийг орвонгоор нь эргүүлж байгаа хэрэг! Үнэн хэрэгтээ Бурхан ажлын шинэ үе шатыг эхлүүлэх болгонд Бурханы илрэлт, ажлаас бүрэн үүдэлтэйгээр чуулган хөгждөг. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүнийг ариусган, бүрэн аврахын тулд бүх үнэнийг илэрхийлсэн бөгөөд энэ нь Эзэн Есүсийн золин авралын ажил дээр суурилсан байдаг. Түүний үг Библийн бүх нууцыг тайлсан бөгөөд эрх мэдэл, хүч чадлыг агуулан, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, аврах чадвартай. Тэдгээр нь бүхэлдээ Бурханы зан чанар болон Тэр юу болохын илэрхийлэл юм. Үнэнээр цангадаг бүх жинхэнэ итгэгч Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдгийг тогтоосон. Тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө очин, энэ чуулганыг байгуулсан юм. Төгс Хүчит Бурханы Чуулганыг Төгс Хүчит Бурхан Өөрөө байгуулсан бөгөөд Өөрөө биечлэн удирдаж, хариулдаг. Энэ чуулган үнэнхүү итгэдэг, Бурханы үгээр байлдан дагуулагдсан хүмүүсээс бүрддэг. Бурханы сонгосон хүмүүсийн уншдаг зүйл нь бүхэлдээ Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн юм. Тэд Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний ажилд захирагддаг. Төгс Хүчит Бурханы Чуулганыг нэг хүн яавч үүсгэж, зохион байгуулаагүй юм. ХКН-ын түгээсэн эдгээр худал хуурмаг нь бүхэлдээ утгагүй, Бурханы эсрэг доромжлолоос цаашгүй гэдэг нь тодорхо��. Тэдгээр нь Төгс Хүчит Бурханы Чуулганыг албаар гутааж, гүтгэж байна!”
“Тэгвэл ХКН-ын засгийн газар яагаад ийм худал хуурмагийг түгээж байгаа юм бэ? Үүний цаана ямар явуулга байна вэ? ХКН бол Бурханыг үргэлж дайснаа гэж үзэж ирсэн бурхангүй үзэлт нам гэдгийг бүгд мэднэ. Тэд засгийн эрхэнд гарснаасаа хойш Христийн шашин болон Католик шашныг муу ёрын шашин, Библийг муу ёрын ном хэмээн яллаж, тоо томшгүй олон хувийг нь шатааж, устгасан юм. Тэгээд Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхаж хавчдаг бөгөөд олон хүн дүрвэн зугтааж, гэр бүлүүд тарж бутрахад хүрлээ; олон хүн хоригдож, хүнд хөдөлмөр хийж, зарим нь бүр тэдний харгис эрүү шүүлтийн улмаас эмгэнэлтэйгээр амиа алдлаа. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан Хятадад илрээд, ажиллаж, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлж эхэлснээс хойш ХКН ялангуяа орох байх газраа олж ядсаар байна. Хятадын ард түмэн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Түүний үгээр үнэнийг ойлгож, үнэнийг үзэн яддаг ХКН-ын диаволлаг мөн чанар болон Бурханы эсрэг дайсагналыг нь нэвт шувт харж, улмаар өөрсдийг нь голох вий гэж тэд голдоо ортол айдаг. Тэгвэл ард түмэн ‘улаан наран’, ‘ард түмнийг аврагч’ хэмээн тэднийг шүтэж, тэдэнд үйлчлэхээ болино, ийм учраас тэд бие махбодтой болсон Христийг болон Төгс Хүчит Бурханд итгэгчдийг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үзсээр ирсэн юм. Тэд ард түмнийг тогтмол хянаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд худал хуурмаг зохион, цуу яриа тараах, Бурханы илрэлт болон ажлыг яллахад бүхнээ зориулдаг. Тэгээд Төгс Хүчит Бурхан бол зүгээр л хүн гэж зүтгэдэг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг хүний байгууллага хэмээн ялладаг. Тэд ард түмнийг төөрөгдүүлэх, хуурах, өдөөн турхирах, ХКН-ын талд зогсон Төгс Хүчит Бурханыг голж, Түүний эцсийн өдрүүдийн ажлыг яллахад хүргэхийн тулд төөрөгдөл үүсгэн, хүмүүсийн анхаарлыг өөр тийш хандуулах гэж ингэдэг. Эцэстээ Бурхан, зан чанарт нь халдсаны төлөө тэднийг яллаж, шийтгэнэ. ХКН бас Төгс Хүчит Бурханы Чуулганыг нухчин дарж, дарлаж, хяхаж хавчихын тулд тус чуулганы тухай зохиосон цуу яриандаа үндэслэн олон нийтийн уур бухимдлыг төрүүлдэг. Тэд зөвт байдлын эсрэг цохилт хийж, шашин шүтлэгийг хориглохын төлөө үргэлж ийм тактик ашиглаж ирсэн бөгөөд чөтгөрлөг уг чанараа үнэхээр ил болгодог. Яг л, ‘Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хавчдаг, Миний удирдлагад саад хийхийн тулд явуулга ашиглах гэдэг’ (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн зургаадугаар бүлэг”-ээс) хэмээн Төгс Хүчит Бурханы илчилсэн шиг байдаг. ХКН бол Илчлэлийн номд зөгнөсөн агуу улаан луу дүрээрээ мөн бөгөөд эхнээсээ эцсээ хүртэл тэд Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйтгэхээр биеэ тоон оролдохдоо Бурханы эсрэг ягштал сөргөлддөг. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг чөтгөр юм! Иймээс бид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахдаа ХКН-ын худал хуурмагийг ялган таньж, муу ёрын сэдэл, жигшүүрт зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Тэдэнд мэхлүүлж болохгүй, эс бөгөөс бид тэднийг маш амархан дагаж, Бурханыг эсэргүүцэн, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдаж болох юм!”
Бурханы үгийг уншин, Дуань ахын нөхөрлөлийг сонссоны дараа зүрх сэтгэл минь мэдэгдэхүйц гэрэлтлээ. Христ бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийн Захирагч гэдэг үнэн. Христ хүн төрөлхтнийг аврах ажлыг л хийдэг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг ямар ч хүн бус, харин Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан юм. ХКН-ын худал хуурмаг үнэхээр тун утгагүй! ХКН бол могой, мөн Илчлэлийн номд зөгнөсөн агуу улаан луу гэдэг нь Бурханыг эсэргүүцэх элдэв янзын тактик, муу ёрын зорилгоос нь харахад илэрхий байна—тэд бол нарны доорх бүх зүйлийг төөрөгдүүлж байгаа диавол, Сатан юм байна! Бас шашны ертөнцийн пастор, ахлагчид хүртэл ХКН-ын худал хуурмагийг сонсож, тэднийг дагалдан Бурханыг эсэргүүцэж, яллаж, эцсийн өдрүүдийн Христийг үгүйсгэдэг. Үүгээрээ тэд антихристүүд гэдгээ илчилдэг бус уу? Эзэн Есүсийг махбодод ажиллахаар ирэх үед Иудейн ард түмэн Түүний үг, ажил дээр үндэслэн Мессиа мөн эсэхийг нь эрж хайж, судлахын оронд ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудыг даган, Эзэн Есүсийг хэрхэн яллаж, голсон талаар дараа нь би бодов. Эцэст нь Бурхан тэднийг харааж, шийтгэсэн юм. Би тэрхүү гашуун туршлагаас сургамж авах ёстой! Бурханд талархъя! Зүрх сэтгэлд минь байсан эргэлзээ бүрмөсөн арилж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг маш баяртайгаар хүлээн зөвшөөрлөө. Түүнчлэн пастор маань намайг яаж ч төөрөгдүүлэхээр оролдлоо гэсэн Төгс Хүчит Бурханд тууштай итгэж, дагахаар сэтгэл шулуудлаа.
Пастор нөхрийг минь мэхэлж, гэр бүлийн сүнслэг тулаан гарав Удалгүй нөхрийн маань уушгинд шингэн хурж, эмнэлэгт хэвтэх ёстой болов. Пастор нөхрийг маань эргэж байх үедээ Төгс Хүчит Бурханд зургаан сар гаруй итгэснийг минь мэдэж авчээ. Тэгээд тэр дороо тэсэртлээ уурлаж, намайг тийм зүйлд итгэж болохгүй хэмээн зүтгэж, миний бодлыг өөрчил гэж нөхрийг маань өдөөн турхирсан байв. Нөхөр маань пасторын хэлж байгаа худал хуурмагийг ялган таних чадвараар дулимаг байсан болохоор итгэлийн минь замд саад болж эхэллээ. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс хэмээн би нөхөрлөж, гэрчилсэн боловч нөхөр маань ердөө сонсохгүй байв.
Үүний дараа нөхөр минь тэс өөр хүн шиг санагдах боллоо. Урьд нь видео, сайн мэдээний кино үзүүлж, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгөхөд маань уцаарладаггүй байсан бол пастортой уулзсаныхаа дараа надад уурлаагүй үедээ хүүхдэд маань уураа гаргах болов. Намайг ах эгч хоёртойгоо интернэтээр цуглаан хийж байгааг хараад цаг үргэлж өрөөнд орж гаран, надад саад болж, ийш тийш юм шидэлдэг байлаа. Тэгээд гэр бүлийн маань бизнес болох мухлагаа бүрэн үл хайхарч, Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийг минь орхиулахын тулд үүгээр дарамталж байв. Үүнээс гадна манай нөхөр найзуудтайгаа уулзахаар өдөр болгон гадуур гарч, эргэж ирэх үедээ мөрийтэй тоглоод хэчнээн их мөнгө алдсанаа хэлдэг байлаа. Энэ бүхэн нь Сатаны заль мэх бөгөөд үүнд мэхлэгдэж болохгүй, харин үнэн зам дээр бат зогсож, Бурханаас урвахгүй байх ёстой гэдгийг би мэдэж байсан юм. Гэхдээ нөхөр маань ажиллахаас татгалзсаар байвал гэр орны зардал, тэр ч бүү хэл хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлөхөө мэдэхгүй байв. Энэ талаар бодоход маш шаналгаатай байлаа. Тэр үед пасторын эхнэр бас манайд ирж, Төгс Хүчит Бурханд итгэхээ болих хэрэгтэй гэж байнга хэлдэг байсан бөгөөд босго давмагцаа л хэдэн цагаар үглэдэг байв. Түүнийг зочилж өнгөрөөдөг цагаасаа болж гэр орны зарим ажлаа би хийж амждаггүй байлаа. Энэ бүх саад миний сэтгэлийг асар их үймүүлэв. Би ах эгч хоёртойгоо байнгын цуглаан хийж үргэлж чаддаг байсан боловч дотроо амар амгалан байж огт чадахгүй байв.
Шаналж, арга мухардахдаа би Бурханы өмнө очин залбирлаа. “Өө Бурхан минь! Ийм саад тотгортой тулгараад яаж туулах ёстойгоо мэдэхгүй байна. Хүслийг тань ойлгоход намайг залж чиглүүлж, надад замыг харуулаач.” Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсэг санаанд оров. “Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ… Чи энэ замыг үнэн гэдэгт нэгэнт итгэлтэй байгаа л бол эцэс хүртэл нь үүнийг дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас).
Бурханы үг намайг итгэл, хүч чадлаар хангасан бөгөөд Сатаны энэ довтолгоогоор дамжуулан миний итгэл болон Түүнд үнэнч байдлыг Бурхан туршихыг хүссэн, үүгээр би амиа өсгөж чадсан гэдгийг надад ойлгуулсан юм. Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг би аль хэдийн тогтоосон тул үнэн замыг тууштай баримталж, Сатан намайг яаж ч үймүүлж, саад боллоо гэсэн хэзээ ч эргэж буцалгүйгээр Бурханыг эцсээ хүртэл дагах учиртай юм. Нөхрийнхөө хязгаарлалтад бууж өгч, Бурханд итгэх итгэлээ орхисон бол Сатанд бууж өгч, Бурханаас урваж байгаа хэрэг болох байв. Би энэхүү сүнслэг тулаанд Сатанд бууж өгч болохгүй, харин Бурханд итгэх итгэл, Түүнд үнэнч байдлаа хадгалж, үнэн замд тууштай байж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой байлаа!
Бурханы хүслийг ойлгосныхоо дараа сэтгэл санаа дээрдэж, үүнийг үргэлжлүүлэн туулах итгэлтэй боллоо. Нөхөр маань өдөр бүр гадуур гарсаар байсан ч би уурласангүй. Харин нөхөртэйгөө маш тайвнаар ярилцаж, яг л урьдынх шигээ халамжтай хэвээр байлаа. Гайхмаар нь, нөхөр маань хоёр долоо хоногийн дараа бизнесээ дахин урьдынх шигээ явуулж эхэлсэн юм. Энэ нь Бурханы хийсэн зүйл гэдгийг би мэдэж байсан бөгөөд ихээхэн догдолсон билээ. Тэгээд эргэн тойрондоо болж байгаа зүйлд бүслэгдэлгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсохдоо тууштай хэвээр үлдэх үед маань Сатан шившиг болж, ухарсан гэдгийг би олж харлаа. Энэхүү нөхцөл байдлаас намайг удирдан гаргасанд нь би Бурханд талархав. Энэ сүнслэг тулааныг туулсны дараа Бурханыг дагах шийдвэр минь улам их боллоо.
Туулсан бартаатай замаа бодохоор пасторын ааш авирт уур хүрэв. Тэрээр эргэн ирсэн Эзэн Есүсийн илрэлт, ажилтай нүүр туулах үедээ өөрөө судлаагүйн зэрэгцээ үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд минь саад болох гэж элдэв янзын арга саам хэрэглэсэн билээ. Замыг маань алдуулахын тулд янз бүрийн муу үг, утгагүй зүйл хэлж, бүр итгэлийн минь замд манай нөхрөөр саад хийлгэлээ. Түүний үйлдэл маш жигшүүртэй байсан! Тэгээд би фарисайчуудыг илчилж, яллах үедээ Эзэн Есүсийн хэлсэн “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд зо��гүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13) хэмээх үгийг бодлоо. Эзэн Есүсийг ажлаа хийж байхад итгэгчид бүгд Түүнийг дагаж, өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдах вий хэмээн фарисайчууд айсан тул Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцсэн юм. Тэд Эзэн Есүсийг ердөө л мужааны хүү хэмээн шүүж, мөн диаволуудын захирагчаар дамжуулан чөтгөрүүдийг хөөдөг гэцгээн, Түүнийг гүжирдсэн билээ. Тэгээд бүр Эзэн Есүс Ромын засгийн газрыг түлхэн унагах бослогыг удирдаж байна, улс төрийн үймээн самуун өдөөж байна гэж Понти Пилатад хэлж, хагарал үүсгэсэн. Үүнээс үүдэн Иудейн олон хүн фарисайчуудын үгийг сохроор дагаж, Эзэн Есүсийг голж, ялласан бөгөөд зарим нь бүр фарисайчуудыг даган Түүнийг загалмайд цовдолсон юм. Дараа нь тэднийг Бурхан яллаж, хараасан билээ. Фарисайчууд бол үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүст саад хийж, хүн төрөлхтний төлөө Бурхантай тэмцэлддэг антихристүүд байсан гэдгийг муу ёрын олон үйлдлээс нь харж болох юм.
Би фарисайчуудын мөн чанарыг олж хармагцаа шашны хүрээн дэх удирдагчдын мөн чанарын тухайд ч бас илүү тодорхой ойлгож авлаа. Пастор, ахлагчид гаднаа Бурханд үйлчлэх дарцаг намируулж, итгэгчдэд Библийг үргэлж номлож байдаг мөртөө Бурханы талаар өчүүхэн төдий ч мэддэггүй. Тэд үнэнийг хайрладаггүй, мөн Эзэний илрэлтийг ч хүсэн хүлээдэггүй. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан илрэн, хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж эхлэх үед тэд Бурханы үгийг сонсож, эрх мэдэл, хүч чадалтайг нь мэдсэн атлаа ямар ч эрэл хайгуул, судалгаа хийгээгүй юм. Харин ч өөрсдийн үзэл, төсөөлөлд түшиглэн Бурханыг яллаж, эсэргүүцсэн билээ. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг сонсоод, Түүнийг хүлээн зөвшөөрч, дагах вий, тэгээд өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдах вий гэж айсандаа пастор, ахлагчид Бурханы илрэлт болон ажлыг улайран шүүж, ялласан юм. Тэд эцсийн өдрүүдийн Христийг ердөө л хүн гэцгээсэн; мөн Христийн бурханлаг мөн чанарыг яллаж, үгүйсгэн, тэр ч бүү хэл ХКН-ын засгийн газрын талд орсон билээ. Тэгээд диавол Сатан болох тэдэнд үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг ердөө л хүний байгууллага хэмээн гүжирдэж байгаа бөгөөд итгэгчдийн замыг алдуулж, улмаар эцсийн өдрүүдийн Христийг голуулахын тулд үүнийг ашиглаж байна. Тэд Бурхан руу эргэхэд нь итгэгчдэд саад хийж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдуулахын тулд итгэгчдийг дагуулан Бурханыг эсэргүүцэж байна. Пастор, ахлагчид бол тэнгэрийн хаанчлалын үүд рүү хөтөлсөн зам дээрх бул хар чулуу, замын садаа гэдгийг тэдний үйлдлээс харж болох юм. Тэд бол хүмүүсийн сүнсийг бүхлээр нь залгидаг антихрист диаволууд! Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас).
Бурханд талархъя! Хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг пасторын мөн чанарыг олж харсан нь Төгс Хүчит Бурханыг дагах шийдвэрийг минь улам бэхжүүллээ. Одоо би Бурханы үгийн талаар нөхөрлөл хуваалцахын тулд ах эгчтэйгээ тогтмол цуглаан хийдэг болсон бөгөөд Түүний үгээр дамжуулан өөрийнхөө завхарсан зан чанарын талаар жаахан ойлгож авсан билээ. Би амьдралдаа Түүний үгийг хэрэгжүүлэхэд анхаарч эхэлсэн бөгөөд чуулган дахь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэсээр байна. Тэгээд дотроо ихээхэн тайвшрал, баяр баясгаланг мэдэрч байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, дагаж, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх амьдралын замд алхан орох боломж олдсон явдал бол миний хүртэж болох хамгийн агуу хүндлэл билээ! Намайг хайрлаж, аварсных нь төлөө Бурханд талархъя!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Бурханы аврал: Христэд итгэгч нүглээс ангижрах замыг олжээ
Сара, Америкийн Нэгдсэн Улс
Tumblr media
Би нүглээс ангижрах чадваргүйдээ ихээхэн бачимддаг байв Би бол Христэд итгэгч. Залуухан бүсгүй болохын хувьд би Эзэнд итгэж эхлэхийнхээ өмнө бусдаас илүү байхыг маш их эрмэлздэг байлаа. Би ээжээсээ илүү боловсролтой гэж үргэлж санагддаг байсан бөгөөд ээжийнхээ саналыг байнга үл тоомсорлодог байв. Ээж маань ч бас тун гөжүүд ба хэлсэн зүйлээ надаар хийлгэх гэж үргэлж оролддог тул бид хоёр үзэл бодлын зөрүүнээс үүдэн үргэлж хэл амаа ололцдоггүй байлаа. Ээжтэйгээ ийм эвгүй харилцаатай бай��агтаа би маш их бухимддаг байсан боловч үүнийг өөрчлөхийн тулд хийж чадах зүйл байхгүй мэт санагддаг байв. Эзэнд итгэж эхэлсний дараа ах эгч нар маань надад ийнхүү нөхөрлөсөн юм, “Эзэн Есүс биднийг золин аврахын тулд загалмай дээр цовдлогдсон бөгөөд элбэг арвин нигүүлслээ бидэнд эдлүүлэх гэж нүглийг маань уучилсан. Эзэн биднийг хайрладаг бөгөөд хөршөө өөр шигээ хайрла хэмээн сургадаг. Иймээс бид бусад хүнийг хайрлаж сурах ёстой…” Эзэн Есүсийн хайр миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бөгөөд би Эзэний сургаалын дагуу хэрэгжүүлж, гэр бүлээ болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлахыг хүслээ. Үүний дараа би аливаа зүйлийн талаар ээжтэйгээ санал нийлэхгүй байх бүрдээ эхлээд ээжийгээ яриулж, маргахгүй байхыг чадах чинээгээрээ хичээдэг байв. Тэр үедээ тайван байж тэвчилгүй, ямар нэг зүйлийн талаар маргаж орхивол дараа ��ь ээж дээрээ очин, буруугаа хүлээдэг байлаа. Хэсэг хугацааны дараа ааш маань ихэд дээрдсэн мэт санагдаж, ээжтэйгээ харилцах харилцаа маань ч гэсэн арай амар хялбар болсон юм.
Ээж бид хоёрын харилцаа улам сайжирна гэж би тухайн үед бодож байсан боловч юм яг санаснаар маань болсонгүй. Цагийн эрхээр, би уураа барьж чадахгүй хэвээр байсан бөгөөд ээжтэйгээ дахин маргаж эхлэв. Заримдаа би ээждээ юу ч хэлдэггүй боловч дотроо мөн л уцаарласаар байдаг байлаа. Ээж маань ч бас намайг загнаж, “Чи одоо Эзэнд итгэдэг болсон юм байж яахаараа ийм муухай ааштай хэвээрээ байдаг юм бэ?” гэв. Би ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод гэмшиж, бүхий л хүчин чармайлт, туулсан бүх өөрчлөлт маань хий дэмий болсон мэт санагдлаа. Гэхдээ энэ тухай бодоход яг л тийм зүйл болсон байв. Би өөрчлөгдөхийг хүссэн хэдий ч байнга уураа барьж ер чадаагүй юм. Тухайн үед, “Би яагаад ээжтэйгээ үргэлж маргалдсаар байгаа юм бэ? Би яагаад Эзэний үгийг баримталж чадахгүй байна вэ? Нүглийн хүлээсээс яаж ангижирч болох вэ?” гэх асуултууд надад зайлшгүй төрсөн билээ.
Дараа нь би энэ асуудлын тухайд чуулган дахь ах эгч нартайгаа ярилцсан бөгөөд тэдний зарим нь надад, “Та биеэ барьж сурах хэрэгтэй. Эзэнтэй харилцах харилцаа маань ойр болох тусам бид гэр бүлийнхээ гишүүдэд улам бүр хүлээцтэй болдог” гэлээ. Мөн, “Өгсөж, уруудах энэхүү үе шат маш хэвийн зүйл, гэхдээ өөрчлөлт маань үргэлж дээш чиглэдэг бөгөөд өөрчлөгдөх тусмаа бид сайжрах нь баттай, иймээс битгий эргэлз. Эзэний аврал тэр аяараа бүрэн гүйцэд байдаг бөгөөд Тэр биднийг шинээр бүтээгдсэн хүмүүс болгохын тулд амьдралд маань ажлаа эхлүүлнэ” гэж зарим нь надад хэлэв. Түүнчлэн би ингэж бодоод өөрийгөө тайтгарууллаа, “Би зүгээр л хангалттай шаргуу хөдөлмөрлөдөггүй байж магадгүй. Бас би Эзэнд итгээд удаагүй, биеийн хэмжээ маань жаахан байгаа болохоор уураа барьж чадахгүй байгаа юм. Эзэнд удаан итгэсэн байх үедээ би Эзэний үгийг хэрэгжүүлдэг болж чадах учиртай.” Үүний дараа би үзэл бодлын зөрүүнээс үүдэн ээжтэйгээ маргах бүрдээ уураа барихын тулд чадах бүхнээ хийдэг боллоо. Ийм маягаар хэрэгжүүлэх нь хааяа үнэхээр үр өгөөжтэй байсан боловч би удаан тэвчиж чадалгүй, дахиад л уурлачихдаг байв. Шаналахдаа би Эзэний өмнө очин, ийнхүү залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Эзэн минь! Би уураа барьж хэзээ ч чадахгүй, мөн биеэ барьж чадахгүй юм. Би яахаа мэдэхгүй байна. Та надад тусалж болох уу? …”
Эзэн эргэн ирэх үедээ шинэ ажил явуулах уу? Нэгэн завшаанаар би интернэтэд хэдэн ах эгчтэй танилцав. Бид үргэлж Библи судлан, нэг нэгэнтэйгээ хамт цуглаанд оролцож, Библийн эшлэлийн тухай мэдлэг, ойлголтоо хэлэлцдэг байв. Ялангуяа Линь ахын нөхөрлөл гойд гэрэлтүүлэлт, гэгээрэлтэй байсан бөгөөд үүнээс нь би маш их ашиг тус хүртэж, урьд нь огт ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгосон юм. Энэ ах эгч нартай хамт цуглаанд оролцох нь надад үнэхээр сайхан байлаа.
Нэг цуглаан дээр бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай сэдвий�� хэлэлцлээ. Линь ах бидэнд Библиэс дараах хоёр эшлэлийг явууллаа: “Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28). “Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ” (1 Петр 1:5) .Тэгээд бидэнд ийнхүү нөхөрлөл хийв, “Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ биднийг ариусган, Бурханы жинхэнэ авралыг хүртээх гэсэндээ нүглийн хүлээсээс биднийг бүрмөсөн аврахын тулд шинэ ажил явуулна гэдгийг бид энэ хоёр эшлэлээс харж болох юм.”
Би Линь ахын нөхөрлөлийг сонсоод, хэлж байгаа үгийг нь бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй мэт санагдсан тул ахад өөрийн бодлыг хэллээ: “Бид нүгэл үйлдэх чадвартай хэвээр байгаа боловч Эзэн Есүсийн цовдлол биднийг золин аварсан бөгөөд Тэр биднийг нүгэлтэн гэж үзэхээ больсон. Түүнчлэн Эзэн загалмай дээр байхдаа, “Биелэгдлээ!” гэж хэлсэн нь Бурханы аврал аль хэдийн гүйцэлдэж, хүн төрөлхтнийг аврах ажил нь дууссан гэдгийг харуулдаг. Гэтэл та эцсийн өдрүүдэд хийх шинэ ажил Бурханд бас л байгаа гэж яаж хэлж чадаж байна аа?”
Линь ах ингэж хэлэв, “Эгч ээ, Эзэн Есүс загалмай дээр “Биелэгдлээ!” гэж хэлсэн нь яг ямар утга учиртай байсан бэ? Хэрвээ бид өөрсдийн ойлголтыг баримтлан, Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэж хэлсэн нь Бурханы ажил бүрэн дууссан гэх утгатай байсан хэмээх юм бол“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” (Иохан 16:12-13) гэж зөгнөсөн Эзэний үг яаж биелэх юм бэ? Мөн Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх үедээ буудайг үрийн сүүлнээс, хонийг ямаанаас, ухаалаг охидыг мунхаг охидоос ялгах ажил явуулна гэж зөгнөсөн байдаг. Илчлэл 14:6-д “Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах сайн мэдээ түүнд байгаа ба тэр чанга дуугаар” хэмээдэг. Хэрвээ Эзэн эцсийн өдрүүдэд ямар ч шинэ ажил явуулдаггүй юм бол энэ мэт зөгнөлүүд хий дэмий болох бус уу? Иймээс Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрмөсөн дууссан гэх утгатай гэсэн бидний итгэл бол өөрсдийн маань үзэл, төсөөллөөс гарсан ойлголт бөгөөд үнэн хэрэгтээ Бурханы ажлын баримттай нийцдэггүй нь лавтай юм.”
Линь ахын нөхөрлөлийг сонсож байхдаа би өөрийн эрхгүй ингэж бодлоо, “Тийм шүү. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил аль хэдийн дууссан юм бол Эзэн Есүсийн хэлсэн эдгээр зөгнөл яаж биелэх юм бэ? Эзэн бол итгэмжит, бас Түүний зөгнөл яавч хий дэмий байхгүй шүү дээ…”
Линь ах нөхөрлөлөө цааш үргэлжлүүлэн, “Үнэн хэрэгтээ Эзэн Есүс загалмай дээр ‘Биелэгдлээ!’ гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил гүйцэлдсэн гэсэн утгатай байсан болохоос биш хүн төрөлхтнийг аврах Түүний ажил бүрэн дууссан гэсэн утгатай байгаагүй юм. Учир нь Эзэн Есүсийн ажил золин авралын ажил байсан бөгөөд биднийг нүглээс маань цагаатгахын тулд хийгдсэн юм; гэхдээ энэ нь бидний нүгэлт уг чанар болон сатанлаг зан чанарыг арилгаагүй. Иймээс Бурхан биднийг бүрэн өөрчилж, цэвэрлэх ажлын бас нэгэн үе шатыг явуулах ��эрэгтэй юм. Одоо энэ асуудлыг хөндсөн зарим хэсгийг уншицгаая” гэлээ. Тэгээд Линь ах ийнхүү уншив: “Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авсан ба Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, ‘Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг.’” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас). “Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой б��лсон нууц (4)”-өөс).
Линь ах уншиж дууссаныхаа дараа нөхөрлөлөө ийнхүү үргэлжлүүллээ, “Энэ хоёр хэсэгт маш тодорхой хэлж байна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс махбодоор илэрч, ажлаа явуулан, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17). хэмээх замыг илэрхийлж, хүмүүст олон үнэнийг ойлгуулсан юм. Үүнийхээ дараа Тэрээр цовдлогдож, улмаар хүн төрөлхтнийг золин аврах ажлаа гүйцэлдүүлжээ. Бид Эзэнд итгэх үедээ гэмшиж, нүглээ улайхын тулд Эзэний өмнө очсон цагт нүглээ уучлуулдаг. Гэвч Сатан биднийг маш гүн гүнзгий завхруулсан бөгөөд биеэ тоосон, ихэрхүү, жигшүүртэй, зальхай, ов мэхтэй, хорон муу, шунахай байх зэрэг сатанлаг зан чанар бидний амь болсон байдаг; бид бүгд ертөнцийн хүмүүстэй яг адилаар эд баялаг, байр суурь, нэр алдар, эд хөрөнгө хүсэмжилж, тансаг, гажууд амьдралыг эрэлхийлж, нүглийн таашаалыг эдэлдэг. Бид бусадтай харилцахдаа өөрсдийнхөө үзэл бодлыг гойд ухаалаг хэмээн үргэлж бодон, бусдаас илүү байхыг ямагт хичээдэг бөгөөд бусад хүнд огт хүлээцтэй, тэвчээртэй байдаггүй. Тэр ч бүү хэл найз нөхөд, гэр бүлтэйгээ эв найртай байх ч бидэнд хэцүү байдаг. Энэ нь элч Паулын“Учир нь миний дотор хүсэл байдаг; гэхдээ үйлдэл маань хүссэнээр болдоггүй. Өөрийн хүсдэг сайныг би хийдэггүй: харин хүсдэггүй муугаа хийдэг” (Ром 7:18-19). хэмээн хэлсэн шиг байдаг. Бид сатанлаг зан чанарынхаа хүлээс, дөнгөнд баригддаг бөгөөд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхгүй байж ямагт чаддаггүй. Нүглийг маань мянган удаа уучиллаа ч гэсэн бид Сатаны гүн гүнзгий завхруулсан хүмүүс хэвээр үлдэнэ. Тэгэхээр хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дууссан гэж хэлж болох уу? Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд ажиллаж, биднийг аврахаар ирээгүй бол туйлын бузар, булай бид яаж Эзэний царайг харж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх эрхтэй байх юм бэ? Бурханы үгэнд “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). хэмээсэн байдаг. Бурхан бол ариун бөгөөд зан чанар нь зөвт, халдашгүй юм. Иймээс Бурхан хаанчлалдаа бузар, завхарсан хүмүүсийг аваачихгүй. Бид эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг хүлээн зөвшөөрч, нүглийн хүлээс, дөнгөнөөс бүрэн ангижирч, зан чанартаа өөрчлөлт хийснээр л Бурханы бүрэн авралыг хүртэж, Эзэний царайг харж, тэнгэрт орох эрхтэй болж чадна.”
Сайн зан авир нь бидний зан чанар өөрчлөгдсөн гэдгийг илтгэдэг үү? Би Линь ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа дотроо “Одоо бид үнэхээр нүгэл дор амьдарч, үүнээсээ ангижирч чаддаггүй, үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ бид жаахан өөрчлөгдсөн шүү дээ…” гэж бодлоо. Иймээс би Линь ахад, “Ах аа, таны сая нөхөрлөсөн зүйл үнэн. Одоо бид үнэхээр л байнга нүгэл үйлдэн, нүглийн хүлээсээс ангижраагүй байна. Гэхдээ бид Эзэнд итгэж эхэлснээсээ хойш жаахан өөрчлөгдсөн шүү дээ. Жишээлбэл, чуулган дахь зарим ах эгч маань даруу амьдралыг амьдран харуулж, хэнтэй ч, хэзээ ч маргадаггүй. Зарим итгэгч Эзэнд итгэдэг болохынхоо өмнө хань ижилтэйгээ харилцаа муутай байсан боловч дараа нь харилцаагаа сайжруулсан. Бас үргэлж бусад хүнтэй муудалцаж, бусдыг доромжилдог байсан ч, Эзэнд итгэж эхэлснийхээ дараа хүлээцтэй, тэвчээртэй болсон зарим нэг хүн байна—ингэх нь өөрчлөгдсөн хэрэг биш гэж үү? Бид Эзэнд үнэхээр итгэж, үгийнх нь дагуу үйлдэж байгаа цагт нүглийн хүлээсээс бага багаар ангижирч, ариусаж, Эзэнийг ирэх үед тэнгэр лүү өргөгдөж чадна гэж би бодож байна” гэж хэллээ. Бусад ах эгч нэг нэгээрээ надтай санал нийлэв.
Линь ах тэвчээртэйгээр цааш нь ингэж хэллээ, “Эзэнд итгэж эхэлснийхээ дараа олон хүний зан авирт зарим нэг өөрчлөлт гардаг. Жишээлбэл, бусад хүнтэй муудалцаж, бусдыг доромжлохоо больж, бусдад хайрлах сэтгэлээр хандаж, хүлээцтэй, тэвчээртэй байж, зүдэрсэн хүнд өглөг өгч, өөрсдийгөө Бурханд зориулж чаддаг гэх мэт. Гэхдээ гаднаа иймэрхүү илэрхий сайн зайн авиртай байна гэдэг нь нүглийн хүлээсээс ангижирч, зан чанар маань өөрчлөгдөж байгаа гэдгийг илтгэдэггүй. Учир нь нүгэлт уг чанар маань шийдэгдээгүй үлддэг бөгөөд бид Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах байнгын аюул дор байсаар байдаг.” Ингэж хэлснийхээ дараа Линь ах бидэнд эдгээр үгийг уншиж өглөө: “Биеэ авч явах байдал төдий өөрчлөлт нь тогтворгүй. Хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл хэсэг зуур сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан. Үл итгэгчдийн хэлдгээр ‘Нэг сайн үйл хийх амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү’ юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй байдаг. Тэдний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг бөгөөд аяндаа илчлэгддэг зүйл л амийг болон уг чанарыг нь төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй… Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай тэнцдэггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий бол��ог—тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, тэр ч байтугай Ариун Сүнсний удирдамжид тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш, Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй” (Христийн ярианы тэмдэглэл номын “Гадна талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн ялгаа”-аас).
Линь ах нөхөрлөлөө ийнхүү үргэлжлүүллээ, “Хүмүүсийн урам зориг, сайхан сэтгэл болон Ариун Сүнсний зарим ажлаас сайн зан авир үүддэг гэдгийг энэ хэсэг бидэнд харуулж байна. Бид хэсэг хугацаанд махан биеэ хаяснаар сайн зан авирыг хэрэгжүүлж чаддаг боловч энэ нь үнэнийг амиа болгон авсан гэдгийг маань илтгэдэггүй, зан чанар маань өөрчлөгдсөн гэдгийг ч харуулдаггүй. Хэрвээ нүгэлт уг чанар маань шийдэгдэлгүй үлдээд, бид сайн зан авираар дамжуулан нэг хэсэгтээ биеэ барьж чадах юм бол цагийн эрхээр бид урьдынхтайгаа адилхан гэм бурууг зайлшгүй давтаж, бүр ямар ч мөчид Бурханы эсрэг зүйл хийж, Бурханы зан чанарт халдах чадвартай болдог бөгөөд тэр үедээ жинхэнэ аврал хүртэх боломжоо алддаг. Ерөнхийдөө бид амьдралдаа бусад хүнтэй харьцахдаа хүлээцтэй, тэвчээртэй байхыг хэрэгжүүлж, тэдэнтэй маргахаас зайлсхийж чаддаг гэдгээ бүгд ойлгож чадна. Харин бусад хүн ашиг сонирхолд маань халдаж эхлэх үед бид айхтар хэрэг мандааж, тэдэнтэй маргаж, тэр ч бүү хэл өстөн дайснууд болж болдог. Олон ах эгч гаднаа сайн зан авиртай харагдаж болох ч хүнээс үүдсэн гамшиг юм уу байгалийн гамшиг өөрсдөд нь нүүрлэж, гэр бүлд нь муу зүйл тохиомогц Бурханыг буруутгаж, буруугаар ойлгож, тэр ч бүү хэл Бурханыг үгүйсгэж, Бурханаас урваж чаддаг. Чуулганы зарим удирдагч, хамтран зүтгэгчид гаднаа даруу, тэвчээртэй харагдаж болох ч уг чанартаа биеэ тоосон байдаг бөгөөд ажиллаж, номлол хийх үедээ Бурханыг өргөмжлөн, Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад хүмүүсийг чиглүүлэхийн оронд бусад хүнд өндрөөр үнэлэгдэж, хүндлэгдэхийн тулд боломж олдох бүрд онгирч, Эзэний төлөө зовсон туршлагынхаа талаар үргэлж ярьдаг. Зарим нь бүр чуулган дотор эрх мэдэл, байр суурийн төлөө тэмцэлдэж, чуулганы сан хөмрөгийг шамшигдуулдаг. Есүсийн үеийн фарисайчууд маш сүсэг бишрэлтэйгээр амьдардаг мэт харагддаг, мөн бусдад хайрлах сэтгэлээр хандан, зүдэрсэн хүнд өглөг өгч, өөрсдийгөө Бурханы төлөө зориулдаг байсан—тэдний хувцсан дээрх цацаг нь хүртэл судрын бичвэрээр дүүрэн байсан юм. Гэвч тэд Эзэн Есүсийг ажлаа явуулахаар ирэх үед улайран эсэргүүцэж, яллан, тэр ч бүү хэл Ромын эрх баригчидтай хамсан Түүнийг загалмайд цовдлохдоо тулжээ. Гаднаа зан авир маань хэчнээн сайхан харагдлаа ч гэсэн Бурханыг мэддэг, дуулгавартай дагадаг, Бурхантай нийцэлтэй байдаг гэдгийг маань илтгэж чадахгүй, бид ариуссан гэдгийг илтгэж бүр ч чадахгүйг энэ нь харуулдаг. Иймээс гадаад ааш авирт орсон өөрчлөлт нь зан чанарын өөрчлөлттэй дүйцдэггүй бөгөөд Эзэний зарим сургаалыг гаднаа хэрэгжүүлэх чадвар маань нүглийн хүлээсээс ангижирсан гэдгийг маань харуулдаггүй.”
Би Линь ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа зүрх сэтгэлийнхээ угаас санал нийлэн, ингэж хэллээ, “Ах аа, таны нөхөрлөл үнэндээ ямар байдагтай маань таарч байна шүү! Гадаад ааш авир маань жаахан өөрчлөгдсөн байж болох ч гэсэн нүгэлт уг чанар бидний ��отор ноёрхсоор байдаг учир сайн ааш авир маань хэзээ ч удаан үргэлжилж чаддаггүй. Жишээлбэл, би ээжтэйгээ маргалгүй биеэ барихаар үргэлж шаргуу хичээдэг байсан. Тэгээд гаднаа жаахан тэвчээртэй харагддаг байсан ч зүрх сэтгэлд минь бас л тэгж санагддаггүй байсан бөгөөд эцэстээ ээжтэйгээ маргаж орхисон юм. Би ариусаагүй бөгөөд одоо ч нүгэлт уг чанарынхаа хяналтад байдаг гэдгийг энэ харуулж байна. Бид бусад хүнийг харах үедээ гадна нь байгаа зүйлийг л хардаг; харин Бурхан биднээс зөвхөн гаднаа байгаа зүйлээ өөрчил гэж шаарддаггүй. Хамгийн гол нь, дотоод амиа өөрчлөхийг шаарддаг шүү дээ.”
Яг тэр үед бас нэг эгч ингэж хэлэв, “Тийм ээ, бид гаднах зан авираа л өө��чилсөн болохоос биш амиа огт өөрчлөөгүй гэдэг үнэн. Би ажлынхаа хүнтэй санал зөрөх бүрдээ түүнийг зүрхнийхээ угаас үзэн ядаж, бүр холбоогоо тасалмаар санагддаг. Эзэн бидэнд тэвчээртэй, хүлээцтэй бай гэж сургадгийг би мэддэг, бас ганц хоёр удаа биеэ барьж чаддаг ч гэсэн цагийн эрхээр биеэ барьж ер чадахгүй болдог. Бид зөвхөн гадаад ааш авираа өөрчлөөдтэй бай гэж сургадгийг би мэддэг, бас ганц хоёр удаа биеэ барьж чаддаг ч гэсэн цагийн эрхээр биеэж бас л чаддаг юм шиг байна.” Дараа нь бусад ах эгч Эзэнд итгэсэн энэ олон жилийнхээ туршид нүглийн хүлээсэнд баригдаж ирсэн зовлон шаналлынхаа талаар ээлжлэн ярьцгаав.
Хэлэлцэж дууссаны дараа Линь ах цааш ингэж хэлэв: “Ах эгч нар аа, Эзэн Есүсийн явуулсан золин авралын ажил бидний нүглийг цагаатгасан боловч нүгэлт уг чанар маань бидний дотор шийдэгдээгүй үлдсэн байна. Иймээс бид Библийг хэчнээн ч их уншиж, хэдий их нүглээ улайж, гэмшиж, өөрсдийгөө хянах гэж хэчнээн ч их хичээлээ гэсэн нүглийн хүлээсээс ангижрах чадваргүй хэвээр байна. Бурхан бидний хэрэгцээг мэддэг бөгөөд эцсийн өдрүүдэд Тэрээр нүглээс бүрэн ангижирч, ариусах боломжийг бидэнд олгохын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг явуулахаар Төгс Хүчит Бурхан гэх нэртэйгээр махбодод эргэн ирсэн юм. Энэ нь Библийн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). “Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.” (Иохан 12:47-48) “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17). хэмээх зөгнөлийг яг биелүүлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, завхарсан зан чанараа өөрчилснөөр л бид жинхэнэ аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадна.”
Тэр үед би болон бусад ах эгч мэл гайхаж, тэсгэл алдан “Эзэн Есүс эргээд ирсэн гэж үү? Энэ үнэн байж болох уу? Санаанд багтамгүй юм!” гэж асуулаа. Би ингэж хэлэв, “Энэ цуглааны үеэр бидний уншсан үг бол жирийн нэг үг биш, үнэхээр Бурханы үг юм шиг санагдаж байна. Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадна гэж зүүдлээ ч үгүй явлаа—би үнэхээр ерөөгджээ! Линь ах аа, Бурханы үг болон таны нөхөрлөлийг сонссоныхоо дараа, Эзэн Есүсийн явуулсан золин авралын ажил биднийг нүглээс маань цагаатгасан гэдгийг би одоо ойлголоо. Харин нүгэлт уг чанар маань бидний дотор шийдвэрлэгдээгүй үлдсэн учраас бид сайн үйл хийж байгаа мэт харагддаг боловч ямагт нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх чадвартай байдаг. Бурхан биднийг аврах ажлаа явуулаагүй бол бид нүглийн хүлээс, дөнгөнөөс өөрсдийнхөө хүчээр мултарч ердөө чадахгүй байх байсан юм. Эзэний замыг үргэлж баримталж байгаа цагт би ариусна гэж боддог байсан, харин энэ нь ердөө үнэн биш гэдгийг одоо ойлголоо. Гэхдээ эцсийн өдрүүдэд Эзэн Есүс эргэн ирээд, хүнийг бүрмөсөн өөрчилж, ариусгахын тулд шүүлтийн ажил явуулж байгаа гэж та дөнгөж сая хэллээ. Тэгвэл хүнийг ариусган, өөрчлөх энэ ажлыг Бурхан яаж явуулдаг юм бэ? Энэ тухай дахиад жаахан нөхөрлөж болох уу?”
Тэгэхээр Бурхан хүнийг ингэж шүүн, ариусгадаг юм Линь ах инээд алдан, ингэж хэллээ “Эгч ээ, та маш чухал сэдэв хөндлөө! Эцсийн өдрүүдэд хүнийг ариусгахын тулд Бурхан шүүлтийн ажлаа хэрхэн явуулдаг тухайд Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг хамтдаа уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, ‘Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ’” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).
Уншиж дууссаныхаа дараа Линь ах ийнхүү нөхөрлөлөө, “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүнийг шүүж, ариусгахын тулд үнэнийг голлон илэрхийлдэг. Эдгээр үнэн нь бидний хэр даруу харагддаг, хэчнээн тэвчээртэй, хүлээцтэй байдаг, бусадтай маргалгүй, хэрхэн эв найртай байдаг гэх зэрэг зан авирт маань зөвхөн чиглэдэггүй. Харин Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн нь бидний нүглийн уг үндэс буюу биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй, овжин, зальхай, шунахай, хорон муу байдал гэх зэрэг бидний дотор нуугдаж байдаг сатанлаг зан чанар болон уг чанарын маань мөн чанарыг шууд илчилдэг. Гадаад зан авир маань жаахан өөрчлөгдөж, Эзэний зарим сургаалыг хэрэгжүүлж чадвал сайн хүмүүс гэсэн үг хэмээн бид итгэдэг байсан. Гэвч бид Сатанаар хэчнээн гүн гүнзгий завхруулагдсан гэдгээ, мөн хэлдэг, хийдэг бүхэндээ сатанлаг завхарсан зан чанараа илэрхийлдэг гэдгээ Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан эцэст нь харлаа. Жишээ нь, даруу, тэвчээртэй бай гэж Эзэн шаарддагийг бид мэддэг ч гэсэн биеэ тоосон уг чанартаа ноёлогдон, бусад хүнтэй харьцахдаа бардам, ихэрхүү байж, бүх зүйлд эцсийн шийдвэрийг гаргахыг хүссээр байдаг. Бас бусад хүмүүстэй харьцахдаа аминчхан уг чанарынхаа ноёрхол дор өөрсдөдөө ашиг хонжоо олохын тулд үргэлж хувийн зорилго, санаархалтайгаар үг хэлж, үйлддэг бөгөөд Бурханыг хайрлаж, хангалуун байлгахыг хүсдэгтээ бус, харин Бурхантай наймаа хийж, хариуд нь тэнгэрийн хаанчлалын ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө ажиллаж, өөрсдийгөө зарлагаддаг. Уг чанар маань хорон муу байдаг бөгөөд бид бие махбодын таашаалд шунадаг; ертөнцийн хүмүүсээс ангид бай гэж Эзэн шаарддагийг мэддэг атлаа уруу таталтыг тэвчиж чадалгүй, ертөнцийн ёрын муу чиг хандлагыг дагаж, нэр алдар, эд хөрөнгө, байр суурь хөөцөлдөн, нүглийн таашаалд шунадаг. Энэ бол ердөө хэдхэн жишээ. Бид хэлдэг үг, хийдэг бүхэндээ сатанлаг завхарсан зан чанарыг илэрхийлдэг, Сатан биднийг завхруулан, бараг хүн биш болгосон, мөн бидэнд хүний жинхэнэ дүр төрх огт байдаггүй гэдгийг Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан эцэст нь олж харлаа. Үүний зэрэгцээ Бурхан үнэнч хүмүүсийг хайрладаг бөгөөд үнэнийг эрэлхийлж, Өөрийг нь хайрлаж, дуулгавартай дагадаг хүмүүсийг ерөөн, ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг гэдгийг бид Бурханы шүүлт, илчлэлийн үгээс бас ойлголоо. Хэрвээ зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэхийн оронд үргэлж завхарсан зан чанар дотроо амьдарч, Бурханыг эсэргүүцдэг бол тэр хүн заавал Бурханаар жигшигдэж, гологдож, шийтгүүлнэ. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт нь Сатаны гарт завхарсан тухай үнэнийг маань харуулж, Бурханы зөвт, ариун зан чанарыг мэдэх боломжийг бидэнд олгодог. Ингэснээр бид аажмаар Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй болж, завхарсан зан чанараа үнэхээр үзэн яддаг бөгөөд дахин хэзээ ч Сатаны завхарсан зан чанараар амьдрахгүй байхаар сэтгэл шулууддаг. Оронд нь бид үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, Бурханы үгийн дагуу үйлдэж, биеэ авч явж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг хүсдэг. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар бид бага багаар ��ахан биеэ хаяж, Бурханы үгийг хэрэгжүүлэх чадвартай болдог бөгөөд улам их үнэнийг ойлгон, амьдрал, үнэт зүйлсийн талаарх үзэл бодол маань аажмаар өөрчлөгддөг; тэгээд асуудалтай тулгарах үедээ Бурханы хүслийг эрж хайн, Түүний үгээр амьдарч чаддаг бөгөөд яваандаа Бурханыг үнэхээр хүндэлж, Түүнд дуулгавартай болдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын үр дүн энэ юм. Бид үүнийг туулснаар, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлт үнэндээ бидэнд хамгийн агуу хамгаалалт болдог, энэ нь биднийг хайрлах Бурханы арвин их хайраар дүүрэн байдаг гэдгийг ойлгож авдаг.”
Линь ахын бидэнд уншиж өгсөн үг надад гайхалтай санагдлаа. Тэдгээр нь эрх мэдэл, хүч чадалтай байсан бөгөөд би урьд нь хэзээ ч иймэрхүү зүйл сонсож байгаагүй юм. Линь ах бас маш тодорхой нөхөрлөлөө. Би догдлон, “Эзэнд талархъя! Тэгвэл Эзэн эргэн ирчхээд хүнийг шүүж, ариусгах ажлыг явуулахын тулд үгээ ашиглаж байгаа болж таарах нь. Тэр бидний завхарсан зан чанарыг үгээрээ ил болгож, бидэнд завхралаа мэдэх боломж олгодог юм байна. Тэгвэл үнэнийг эрэлхийлснээр завхарсан зан чанар маань өөрчлөгдөж, эцэстээ бид Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг, Бурханыг хүндлэн, дуулгавартай дагадаг хүмүүс болдог юм байна. Энэ үнэхээр утга учиртай ажил байна шүү!” гэлээ.
Линь ах баяртайгаар, “Эдгээр зүйлийг бидэнд ойлгуулсанд нь Бурханд талархъя!” гэлээ. Үүний дараа цаг аль хэдийн нэлээд оройтсон байсан тул бид цуглаанаа өндөрлөөд, дараачийн цуглааныхаа цагийг товлов. Би Линь ахын нөхөрлөлийг маш их хүсэн хүлээж байсан бөгөөд Төгс Хүчит Бурханы үгээс нэмж уншихыг нь үнэхээр сонсмоор байлаа.
Би Бурханы дуу хоолойг таньж, Эзэнийг эргэн ирэхэд нь баяртайгаар угтан авлаа Дараачийн цуглааны маань өдөр болоход Линь ах бидэнд Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурхан өөр өөр нэртэй болсны ач холбогдол, Бурхан бие махбодтой болдгийн нууц, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, хүн төрөлхтний эцсийн хүрэх газар болон төгсгөл гэх зэрэг зүйлийн талаар нөхөрлөл хийлээ. Энэ бүхнийг сонссоныхоо дараа би маш их догдлон, баяртайгаар ингэж хэллээ, “Би урьд нь чуулганд олон номлол сонсож байсан боловч олон үнэнийг хэзээ ч ойлгож байсангүй. Харин Төгс Хүчит Бурханы үгийг уншаад байсан чинь миний зүрх сэтгэлд байсан төөрөгдөл арилж, одоо би Библи дэх олон үнэнийг ойлгон, сүнс минь асар их тэжээгдлээ. Эдгээр үг үнэхээр Бурханы дуу хоолой мөн байна!”
Линь ах баяртайгаар ингэж хэлэв, “Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонссон явдалд Бурханд талархъя. Бурханы нигүүлслээр бид Төгс Хүчит Бурханы үгийг Бурханы дуу хоолой хэмээн таниад, Түүний өмнө очиж чадлаа. Одоо бүх урсгал доторх Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс Төгс Хүчит Бурханы өмнө нэг нэгээрээ очиж, Хурганы зоогт оролцож байна. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар янз бүрийн түвшинд амь зан чанартаа өөрчлөлт хийж байгаа бөгөөд Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулах замаар завхарсан зан чанараа хэрхэн өөрчилснөө тайлбарласан ах эгч нарын олон гэрчлэл Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтад байгаа.” Тэгээд Линь ах надад Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайт болон гар утасны аппыг үзүүллээ. Тэдгээр нь эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн үг, Бурханы үгийн уран уншлагын видео, Бурханыг магтсан магтан дуу, сайн мэдээний кино болон Бурханы сонгосон хүмүүсийн туршлага, гэрчлэл, төрөл бүрийн тоглолт, бэсрэг хошин тоглолт, дуу бүжгийн видео гэх зэрэг арвин их агуулгатай байв. Тэнд хүний хүсэж боло�� бүхэн байсан бөгөөд би хараад хараад ханахгүй байлаа! Би тун их догдлов. Бурхан аль хэдийн бие махбодтой болж, энэ ертөнцөд ирээд, маш олон үг илэрхийлсэн гэдэг бол дэндүү эрхэм зүйл юм! Тэр мөчид би Бурханд талархах сэтгэлээр бялхаж, ах эгч нараар дамжуулан сайн мэдээг надад түгээн, Түүний дуу хоолойг сонсох зол завшаан олгож, яагаад нүгэлд амьдардгийг маань ойлгуулж, цэвэрлэгдэх замыг олох боломж өгсөнд нь Бурханд талархсан билээ.
Дараа нь би хэсэг хугацаанд цуглаанд явж, судалснаар Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг бүрэн баталгаажуулсан бөгөөд Бурханы шинэ ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн юм. Бурханд талархъя!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ
Tumblr media
Жэн Шунь
Бид одоо эцсийн өдрүүдийн төгсгөлд байгаа бөгөөд Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, эргэн ирэхийг нь хүлээдэг олон ах, эгч энэхүү асуултын талаар бодож байгаа нь лавтай: Илчлэлийн 22-р бүлгийн 12-р эшлэлд Эзэн Есүс “Харагтун, Би удахгүй ирнэ.” хэмээн зөгнөсөн. Эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж бидэнд амласан юм чинь Эзэн одоо эргээд ирчихсэн болов уу? Христэд итгэгч бидэнд энэ асуулт үнэндээ маш чухал тул Эзэн үнэхээр эргэж ирсэн эсэхийг бид яг яаж мэдэх вэ? Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс бидэнд Библийн зөгнөлөөр дамжуулан хэдийнээ хэлсэн бөгөөд бид бүх баримтыг нэгтгэж, чин сэтгэлээсээ тунгаан бодох л юм бол хариултыг нь олно.
1. Дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөлт үзэгдэнэ Матайн 24-р бүлгийн 6-аас 8-р эшлэлд: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм.Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” гэдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тохиолдсон гамшгууд улам бүр ширүүссээр байгаа бөгөөд газар хөдлөлт, үер, ган гачиг, ой хээрийн түймэр, өлсгөлөн, өвчний дэгдэлт аймшигтай ойр ойрхон тохиож, өргөн тархах болсон; дэлхий ертөнц тогтворгүй, ороо бусгаа байдалтай байгаа, мөн дайн дажин, хэрцгий догшин үйлдлүүд, бус нутгийн хямрал, террорист халдлага удаа дараа гарч, хурцадсаар байна. Жишээлбэл, 2015 оны 4-р сард АНУ-ын 16 мужид шувууны ханиадны вирус байгааг олж илрүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн дотор АНУ-д гарсан шувууны ханиадны хамгийн ноцтой дэгдэлт байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. 2015 оны 4-р сарын 25-нд Непалын төв хэсэгт Рихтер��йн шаталбараар 8.1 магнитудын газар хөдлөлт болж, 9,000 орчим хүн амь үрэгдэж, 22,000 хүн гэмтэж бэртэв. Энэ нь сүүлийн 80 гаруй жилийн дотор Непалд нүүрлэсэн хамгийн том байгалийн гамшиг байлаа. 2015 оны 11-р сараас 2016 оны 7-р сарын хооронд Парис, Брюссель, Ниццад хэд хэдэн террорист халдлага гарсан нь дор хаяж 200 хүн үрэгдэж, 700 гаруй хүн гэмтэхэд хүргэсэн. 2016 оны 4-р сард Энэтхэгт сүүлийн 40 жилд тохиогоогүй хамгийн хүнд ган гачиг нүүрлэснээс үүдэн 300 сая гаруй хүн хүрэлцэхүйц ундны ус олоход бэрхшээлтэй болов. 2017 оны 2-р сарын 4-өөс 6-нд их хэмжээний цас орсны улмаас Афганистан, Пакистаны хилийн дагуу дараалсан олон цасан нуранги үүсэж, 100 гаруй хүн амиа алдаж, 2,617 орчим гэр бүл, нийтдээ 15,702 хүн нэрвэгджээ. 2017 оны 4-р сарын 1-ний үүрээр Колумбын Мокоа хотноо ширүүн борооноос үүдэн үер, хөрсний гулгалт болж, наад зах нь 316 хүн амь үрэгдэн, 332 хүн гэмтэж бэртэж, 103 хүн ор сураггүй алга болсон байна. Энэ нь Колумбын түүхэн дэх цаг агаараас үүдэлтэй гурав дахь гамшиг байсан ба Мокоа хотыг нэрвэсэн хамгийн том гамшиг гэж тооцогддог. Яг нарийндаа эдгээр гамшгийн давтамж нь хүн төрөлхтөнд Бурханаас ирж буй сануулга болдог бөгөөд Библийн энэ зөгнөл аль хэдийн биелж, Эзэн дахин ирсэн гэдгийг бид үүнээс харж болох юм.
2. Израилийн сэргэлт Матайн 24-р бүлгийн 32-оос 33-р эшлэлд: “Одоо инжрийн модны сургаалт зүйрлэлээс сурч ав; Мөчир нь зөөлөрч, навчис нь зулзагалахад зун ойртсоныг та нар мэддэг. 33Үүний адилаар та нар энэ бүхнийг хараад Тэр үүдэн дээр чинь ойрхон байгааг мэднэ.” хэмээдэг. Бид бүгдийн мэдэж байгаачлан, инжрийн мод навчсаа дэлгэх гэдгийг Израилийн сэргэлттэй хэлэгддэг. Израиль 1948 оны 5-р сарын 14-нд сэргэсэн юм. Израилийн сэргэхийг харах үед маань хүний Хүү үүдэнд байна гэж эдгээр бичвэр бидэнд хэлдэг. Израиль сэргэснээс хойш 70 жил өнгөрчээ; 70 жилийн өмнө үүдэн дээр байсан юм чинь, Эзэн аль хэдийн эргээд ирчихсэн юм биш үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай энэ зөгнөл ч бас биелсэн гэдэг нь тун тодорхой байна.
3. Сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд тунхаглана Матайн 24-р бүлгийн 14-р эшлэлд: “Хаанчлалын энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх улс үндэстэнд гэрчлэгдэнэ; тэгээд төгсгөл ирэх болно.” гэдэг. “энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж” гэдэг нь бүх дэлхий Эзэн Есүсийн сайн мэдээг сонсох үед Христ ирнэ гэсэн утгатай. (Энэ нь, хүн бүр сайн мэдээг сонссон үед, эсвэл хүн болгон Христэд итгэх үед гэсэн үг биш.) Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлэх үед Ариун Сүнс Эзэн Есүст гэрчлэл хийлгэхээр элч, шавь нарыг залж чиглүүлж эхэлсэн юм. Тэр үеэс хойш Эзэний сайн мэдээ радио, интернет, ном, сайн мэдээний зарын хуудас, итгэгчдийн номлол гэх мэт бүх төрлийн сувгаар дамжин аажмаар түг��эн. Христийн шашныг дэлхий даяар үүсгэн байгуулж, тэр ч бүү хэл олон улс орон Христийн шашныг төрийн шашнаа болгожээ. Христэд итгэгчид ч мөн дэлхий даяар аль хэдийн түгсэн төдийгүй бурхангүй улс төрийн намаар удирдуулсан Хятадад хүртэл Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг хүн бас л олон бий; Эзэн Есүсийн золин авралын сайн мэдээ аль эрт дэлхийн зах хязгаарт түгжээ. Хүндэт ах эгч нар аа, хэсэгхэн зуур ингээд бодоод үз: Дэлхий дээр Эзэн Есүсийн сайн мэдээг огт сонсож байгаагүй ямар улс үндэстэн, ямар бүс нутаг байгаа юм бэ?
4. Ёс бус явдал элбэгшиж, итгэгчдийн хайр хөрнө Матайн 24-р бүлгийн 12-р эшлэлд: “Ёс бус байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно.” гэдэг. Ёс бус явдал шашны ертөнцөд одоо ихсэж, Ариун Сүнсний ажил байхгүй, мөн Бурхан дэргэд нь байхгүй. Зарим нь оргилуун итгэлтэй мэт харагддаг атлаа мөн л ертөнцийн замаар алхдаг. Эд хөрөнгөд шунан дурлах явдал итгэгчдийн дунд өргөн тархаж, зарим нь чуулган дээрээ бүх төрлийн бараа зарж, зарим нь бизнес эрхлэн, үйлдвэр ажиллуулж, мөнгө олохоор завгүй ажилладаг. Тэд Эзэний төлөө ажиллахыг огт бодолгүй, ертөнцийн будилаанд хутгалдан амьдардаг. Пастор, ахлагч нар номлохдоо Эзэний үгийг номлохын оронд Библийн мэдлэг, теологийн онолыг тайлбарлахад л анхаардаг; тэд Эзэнд гэрчлэл хийдэггүй, Эзэнийг өргөмжилдөггүй, мөн Эзэний хүслийг ойлгохоор эрж хайхад нь итгэгчдээ хөтөлдөггүй. Иймээс тэд сонсогчдоо Библийн мэдлэг рүү хөтөлж таардаг ба хонин сүрэг нь Бурханаас улам холддог; зарим пастор, ахлагч бие биетэйгээ өрсөлдөж, атаархан маргалдаж, бүр бүлэглэл үүсгэж, янз бүрийн фракц, бүлэглэлд хуваагдан, тахил хулгайлж, ёс бус бэлгийн харьцаанд орж, Бурханаас эмээх ямар ч зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг. Одоо шашны ертөнцөд эдгээр ёс бус үйлдэл улам гаарч, чуулганууд улам бүр эзгүйрч байна. Эдгээр зүйл бидэнд Хуулийн эрин үеийн төгсгөлийн талаар гарцаагүй бодогдуулдаг, урьд нь Еховагийн алдраар бялхаж байсан сүм эзгүй хоосон харагдах үед тахилчид муу тахил өргөж, сүм арилжааны газар болсон юм. Өнөөгийн чуулган, Хуулийн эрин үеийн төгсгөл дэх сүм хоёрын хооронд ямар нэг ялгаа байна уу? Библийн энэхүү зөгнөл бүрэн биелж, Эзэн эргэн ирсэн гэдгийг бид үүнээс харж болно.
Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ 5. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчдийн илрэлт Маркийн 13-р бүлгийн 6-р эшлэлд, эцсийн өдрүүдэд хоёр дахиа ирэхэд нь ямар тэмдэг бий болохыг шавь нар нь асуухад Эзэн Есүс “Учир нь ‘Би бол Христ’ хэмээн олон хүн Миний нэрээр ирж, олныг мэхлэх болно.” гэж хэлсэн. Мөн Матайн 24-р бүлгийн 24-р эшлэлд “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно.” гэж тэмдэглэсэн байдаг.
Эцсийн өдрүүдэд эргэж ирэхэд нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирнэ гэж Эзэн Есүс зөгнөсөн билээ. Сүүлийн хэдэн жилд Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт улс оронд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид ээлж дараалан гарч ирлээ. ��эд өөрсдийгөө Христ гэж дуудан, Есүсийн нэр барин дүр эсгэхээр оролдоод зогсохгүй тэд бас Эзэн Есүсийн тэмдэг, гайхамшиг, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулах гэх мэтийг дуурайхаар оролддог. Маш олон хуурамч Христийн илрэлтээс бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх энэ зөгнөл биелсэн гэдгийг харж болно, учир нь хуурамч Христүүд гарч ирэх үед жинхэнэ Христ үнэндээ аль хэдийн ирчихсэн байдаг. Энэ үед бид бүр ч их идэвх санаачилга гаргаж, Бурханы илрэлт болон ажлыг эрж хайх ёстой. “Одоо ийм олон хуурамч Христ, хуурамч эш үзүүлэгч гарч ирлээ. Хэрвээ бид тэднийг эрж хайж, судлах санаачилга гаргаад хууртах юм бол яах вэ?” гэж зарим ах, эгч хэлж магадгүй юм. Гэхдээ хэрвээ бид хууртахаас айсандаа Бурханы илрэлт болон ажлыг эрж хайж, судлахгүй бол Эзэн эргэн ирчихсэн гэдгийг мэдэхгүй, тэгээд хаягдах бүр ч их магадлалтай болох бус уу? Бид хахахаас айсандаа идэхээ больж, багыг гамнах гээд ихийг алдаж байгаа хэрэг бус уу? Эзэний ирсэн тухай номлодог бүхэнд хууртахаас айсандаа юуг ч харахгүй, барихгүй, сонсохгүй гэх хандлага баримтлах нь мунхаг хэрэг гэдгийг бид үүнээс харж болно. Хэрвээ бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахыг хүсвэл хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг таньж чаддаг байх нь амин чухал билээ. Ийм маягаар л бид Эзэнийг угтаж, хууртахгүй байж чадна. Тэгвэл хуурамч Христийн шинж юу вэ? Эзэн Есүс “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх” гэсэн. Эзэний үгээс бид, хуурамч Христүүдийн гол онцлог нь энэ гэдгийг харж болно: Тэд хүмүүсийг мэхлэхийн тулд зарим энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, жинхэнэ мэт харагдах ч үнэндээ хуурамч төөрөгдлийг номлож л чаддаг; харин нүгэл үйлдэж, нүглээ улайдаг хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэх үнэнийг илэрхийлж огт чаддаггүй, мөн хүн төрөлхтнийг завхралаас нь аварч чаддаггүй. Яагаад гэвэл хуурамч Христүүд туйлын хорон муу ёрын сүнснүүдийн мөн чанартай бөгөөд тэдэнд ямар ч үнэн байдаггүй. Христ л үнэн, зам, амь; Христ л үнэнийг илэрхийлж, бидэнд замыг харуулж, биднийг амиар хангаж чадна. Биднийг хангах үнэнийг илэрхийлж чаддаггүй, зарим нэг энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж л чаддаг бүхэн хуурамч Христ юм—энэ бол хуурамч Христүүдийг жинхэнэ Христээс ялгах үндсэн зарчим мөн. Эзэний үгийг өөрсдийн үндэс болгосноор бид мэхлэгдэх талаар санаа зовох хэрэггүй. Хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг хэрхэн тодорхой таних тухайд “Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хэрхэн ялгах вэ” хэмээх энэхүү гайхалтай киноны хэсгийг үзнэ үү.
Эзэн Есүсийн эргэн ирэлттэй холбоотой бүх зөгнөл биелчихсэн, Эзэн эргэн ирсэн гэдгийг дээрх баримтуудаас бид харж болно. Гэхдээ “Эзэн эргээд ирсэн юм бол бид яагаад угтаагүй юм бэ?” гэж олон хүн асуух нь гарцаагүй. Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахаар хэрэгжүүлдэг арга замд маань ямар нэгэн буруу зүйл байж болох юм гэдгийг та нар ер нь бодож үзсэн үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухайд хуурамч Христүүдээс сэрэмжлэх нь эн тэргүүний зорилт гэж олон хүн үздэг. Тэд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зууралдаж, Эзэний эргэн ирэлтийн тухай гэрчилдэг бүхэн хуурамч гэж итгэдэг бөгөөд ухаалаг охин байх, Бурханы дуу хоолойг сонсоход ямар ч анхаарал тавьдаггүй. Зарим хүн харуулдан хүлээх, Эзэн Есүсийн нэрийг баримтлах, Түүний замыг мөрдөхөд анхаардаг. Гэхдээ энэ нь ердөө идэвхгүй хүлээлт бөгөөд тэд хэзээ ч санаачилга гаргаж, эрж хайж, судалж шинжилдэггүй, мөн ��зэний дуу хоолойг сонсоход огт анхаарал хандуулдаггүй. Бид ингэж хэрэгжүүлснээр Эзэнийг угтаж яаж чадах юм бэ? Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Лук 11:9). “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. … Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:3, 8) гэж хэлсэн. Эзэн бол итгэмжит бөгөөд бид эрж хайх зүрх сэтгэл өвөрлөж, эцсийн өдрүүд дэх Эзэний илрэлт болон ажлыг идэвхтэйгээр судалж шинжилж, Эзэний дуу хоолойг чин сэтгэлээсээ сонсож, энэ замд үнэний ямар нэг илэрхийлэл байгаа эсэхийг, биднийг амиар хангаж чадах эсэхийг харахаар хичээж байгаа цагт Өөрийнхөө хоёр дахь ирэлтийг таниулахаар Эзэн биднийг гарцаагүй залж чиглүүлнэ!
Редакторын тэмдэглэл: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх бүх зөгнөл биелсэн гэдгийг бид энэ өгүүллийг уншаад одоо ойлголоо. Тэгвэл бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах ёстой вэ? Үнэний энэ талыг үргэлжлүүлэн эрж хайж, судлахын тулд “Эзэн эргэж ирлээ” гэх сайн мэдээний хуудсыг бид санал болгож байна. Энэ өгүүллээс та бүхэн ямар гэрэл, гэгээрэл авах юм уу саад бэрхшээлтэй тулгарвал сэтгэгдэл үлдээж, эсвэл манай вэб хуудасны шууд чатаар дамжуулан бидэнтэй холбогдоорой.
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Дэлхий гай гамшигт нэрвэгдэж байна: Агуу гамшгаас өмнө бид өргөгдөх болов уу?
Өргөгдөх үедээ бид үнэхээр тэнгэр лүү хүргэгдэх үү?
Агуу гамшгаас урьтаж өргөгдөх гэдэг нь юу вэ?
Агуу гамшгаас урьтаж хэрхэн өргөгдөх тухай
Өнөөдөр дэлхий ертөнц даяар тохиож буй гамшигт үзэгдлүүд улам бүр ноцтой болсоор байна. Мэдээ, тахал, газар хөдлөлт, үер, ган гачгийн талаарх мэдээллээр дүүрчээ. Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүд биелсэн, тэгвэл бид яагаад одоог хүртэл Эзэнийг угтаагүй байдаг билээ? Энэ хэвээр үргэлжилсээр байвал асар их гай гамшиг тохиох үед бид ч бас гамшигт нэрвэгдэх бус уу? Эзэн биднийг яг хэзээ тэнгэрийн хаанчлалд аваачих вэ?
Өргөгдөх үедээ бид үнэхээр тэнгэр лүү хүргэгдэх үү?
Эзэнд итгэгч олон хүн эдгээр үгийг Библиэс уншсан байдаг: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тесалоник 4:17). Тэд Эзэн ирэх үед тэнгэрт өргөгдөж, түүнтэй уулзахыг маш их хүсдэг. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр үгийг чухамдаа Эзэн Есүс хэлээгүй, бас энэ нь Илчлэлийн номын зөгнөл ч биш юм. Тэдгээр нь харин элч Паулын үг. Эзэний ирэлтийг угтаж авах тухайд Паулын үгэнд итгэх нь зөв үү? Паулын үг Эзэний үгийг төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүдийн Эзэн хэрхэн ирэх, мөн Өөрт нь итгэдэг хүмүүсийг хаанчлал руу хэрхэн авч явах нь Бурханы Өөрийнх нь ажил юм. Паул бол ердөө Эзэний төлөө сургаал түгээдэг элч байсан; тэр яаж тэдгээр зүйлийг мэдэх билээ? Эзэний ирэлтийг угтах нь маш чухал асуудал бөгөөд энэ асуудал дээр зөвхөн Эзэн Есүсийн үгэнд л итгэх нь бидний хувьд зөв зүйтэй юм. Эзэн Есүс “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9-10). гэж хэлсэн. Илчлэлийн ном мөн дараах зөгнөлүүдийг агуулсан байдаг: “Ариун хот, шинэ Иерусалим нь … Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно” (Илчлэл 21:2-3). “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15). Эдгээр зөгнөл дэхь “тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг” “Бурханы асар хүмүүсийн дунд байж” “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” хэмээх үгнүүд нь Бурхан Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулах ба Түүний хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн хүрэх газар нь мөн газар дээр байдаг гэдгийг харуулж байна. Тэнгэрт өргөгдөх бидний үргэлжийн хүсэл нь бидний өөрсдийн үзэл, төсөөлөл биш гэж үү? Бурханаас өөр замаар явна гэдэг чинь энэ биш үү?
Бодит байдал дээр бол Бурхан хүмүүсийг тэнгэрт хүргэх тухай хэзээ ч яриагүй бөгөөд үүнийг бид Бурханы хийсэн ажлын бодит баримтаас олж мэдэж чадна. Эхэндээ Бурхан хүнийг тоосноос бүтээж, Эдений цэцэрлэгт байрлуулсанд тэр тэнд амьдарч, Бурханыг зохих ёсоор шүтэж байсан билээ. Ноагийн цаг үед Бурхан, Ноа болон түүний гэр бүлийг үерээс холдуулахын тулд тэнгэрт өргөөгүй бөгөөд харин оронд нь хөвөгч авдар барих бодит арга хэмжээг газар дээр авахыг Ноад тушаасан. Хуулийн эрин үеийн сүүлээр хүмүүс Бурханы хуулийг зөрчсөнөөсөө болж хөнөөгдөх аюултай тулгарсан. Нүглийн өргөлийг авахын тулд Бурхан тэднийг агаарт дээш өргөөгүй, харин оронд нь Тэр Өөрөө бие махбодтой болж газар дээр ирээд, чухамдаа газар дээр хүн төрөлхтнийг нүглээс чөлөөлж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсон юм. Эндээс үзэхэд Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө дэлхий дээр тасралтгүй ажиллаж, Бурханыг шүтэн амьдрахад хүн төрөлхтнийг чиглүүлж байсан байна. Бидний тэнгэрт өргөгдөх үргэлжийн хүсэл нь Бурханы хүсэлтэй зөрөлддөг нь тодорхой!
Агуу гамшгаас урьтаж өргөгдөх гэдэг нь юу вэ?
Tumblr media
Та нарын зарим нь “өргөгдөх” гэдэг нь үнэндээ юуг хэлж байгааг тодорхой мэдэхгүй байж болох юм. Үүнийг ойлгохын тулд эхлээд Бурханы үг юу гэж хэлснийг үзье. Бурхан хэлэхдээ “‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс) гэжээ. Өргөгдөнө гэхээр бидний төсөөлсөн шиг Эзэнтэй уулзахаар тэнгэрт хүргэгддэгүй, харин энэ нь Бурханы дуу хоолойг сонссоны дараа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх, дуулгавартай дагах, Хурганы мөрийг сайтар даган мөрдөх, Бурхан газар дээр ирж ажлаа хийх үед Түүний өмнө очно гэсэн үг юм гэдгийг эдгээр үг бидэнд хэлж өгч байна. Зөвхөн энэ бол жинхэнэ өргөгдөлт юм. Эзэн Есүс золин авралын ажил хийхээр ирэхэд яг л ийм байсан: Петр, Самаритан эмэгтэй, Жэймс болон бусад хүмүүс Түүний үгийг сонсоод Эзэний дуу хоолойг таньж, Тэр бол ирэх ёстой байсан Мессиа гэдгийг тодорхойлсон. Үүний үр дүнд тэд Эзэний авралыг хүлээн авч, Нигүүлслийн эрин үед Эзэний өмнө бүгдээрээ өргөгдсөн билээ. Эцсийн өдрүүдэд Эзэний эргэн ирэлтийг угтаж, Бурханы одоогийн ажлыг хүлээн зөвшөөрч буй бүх хүн бол Хурганы зам мөрийг дагаж, Эзэний өмнө өргөгдөх хүмүүс юм!
Агуу гамшгаас урьтаж хэрхэн өргөгдөх тухай
Тэгэхээр гамшгаас урьтаж Эзэнийг угтан, өргөгдөхийн тулд бид яг юу хийх ёстой вэ? Үүнийг Библид олон жилийн өмнө зөгнөсөн байдаг бөгөөд Эзэн Есүс “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. 13Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Илчлэлийн номын 2 ба 3-р бүлэгт олон удаа зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Түүнчлэн 3-р бүлэг, 20-р ишлэлд: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно.” гэсэн байдаг Бурханы үгэнд “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас) гэж хэлдэг. Хэрэв бид Эзэнийг угтахыг хүсэж байвал Бурханы ажил ба үгийг эрж хайх нь гол түлхүүр гэдгийг Бурханы үг бидэнд хэлдэг. Ариун Сүнсний чуулгануудад хандсан айлдвар өнөөдөр хаана байгааг, Бурханы илрэлт, ажил нь өнөөдөр хаана байгааг хайхаас илүү чухал зүйл үгүй юм. Хэрэв бид Бурханы мөрийг өөрсдөө хайхгүй, хэрэв бид Бурханы дуу хоолойг сонсохдоо ач холбогдол өгөхгүй, харин үүний оронд тэнгэрт байгаа үүл рүү идэвхгүйгээр ширтэцгээн, Эзэн ирж, биднийг тэнгэрт хүргэхийг юу ч хийхгүйгээр хүлээх аваас ийм санаа бодол нь уран зөгнөл биш гэж үү? Тэгээд бид Эзэнийг үүрд угтаж чадахгүй болж, эцэст нь Түүгээр өргөгдөх боломжоо үрэн таран хийхгүй гэж үү?
Тэгэхээр Эзэний мөр хаана байна вэ? Бурхан үгээ хаана айлддаг вэ? Өнөөдөр зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулган нь хүн төрөлхтөнд Эзэн аль хэдийнээ буцаж ирснийг нээлттэй ил тодоор гэрчилдэг: Тэр бол бие махбодтой болсон, Төгс Хүчит Бурхан юм. Төгс Хүчит Бурхан сая сая үгийг илэрхийлж, маш олон үнэн ба нууцыг илчилсэн, түүнчлэн Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, бие махбодтой болсон нууц болон Библийн нууцуудыг бидэнд нээж өгсөн. Тэрээр хүн төрөлхтнийг шүүх, илчлэх үгийг мөн илэрхийлж, Сатаны гарт буй бидний ялзралын үнэн баримтуудыг, бидний янз бүрийн сатанлаг зан чанаруудыг илчилсэн. Шүүлт болон гэсгээлтийн Бурханы үгийг хүлээн зөвшөөрснөөр бид өөрсдийн завхралыг мэдэж авч, бидний илчилдэг бүхэн бол сатаны биеэ тоосон зан, аминч үзэл, жигшүүртэй байдал, урван тэрслэх зан, заль мэх зэрэг зан чанар бөгөөд ухамсаргүй, эрүүл ухаангүй байдлаа олж харсан. Бид Бурханы үгэнд бүрэн дүүрэн итгэж, Бурханы өмнө нүүрээрээ газарт унан мөргөж, гэмшилд автдаг бөгөөд Бурханы зөвт, ариун зан чанарын тухай тодорхой мэдлэгтэй болсон; бидний дотор Бурханд хүндэтгэлтэй хандах, дуулгавартай байх зүрх сэтгэл бий болсон ба Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүхэн нь үнэн бөгөөд хүмүүсийг цэвэрлэж, өөрчилж чадна гэдгийг бид зүрх сэтгэлдээ баталдаг.
Өнөөдөр Төгс Хүчит Бурханы үг хүн төрөлхтөн даяар түгж байна. Христийн олон янзын урсгал дахь жинхэнэ итгэгчид, үнэнийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс Бурханы дууг сонсож, Бурханы үгээр сэрж, Түүний сэнтийн өмнө буцаж ирсэн. Тэд Түүний үгээр услагдаж, тэжээгдэж сэтгэлийн цэнгэл эдэлдэг бөгөөд эдгээр үг ямар их эрх мэдэлтэй, хүчирхэг болохыг мэдэрдэг ба Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг тэд тодорхойлсон. Тэд бол агуу гамшгийн өмнө өргөгдсөн хүмүүс юм! Төгс Хүчит Бурханы үгийн хэсгийг уншицгаая: “Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн ‘Чидун ууланд’ Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас).
Бурханы үгийн энэ хэсгийг уншсаны дараа чамд юу мэдрэгдэж байна вэ? Зүрх сэтгэлдээ чи хөөрөхгүй байна уу? Тэдгээр нь Бүтээгчийн бүх хүн төрөлхтөнд хандсан үг гэсэн мэдрэмж төрж байна уу? Бурхан аль хэдийнээ эргэн ирсэн гэдгээ бидэнд одоо гэрчилж байгаа юм шиг санагдаж байна уу? Чи юу ч мэдэрч байсан гэсэн бидний өмнө тулгамдсан ажил байна: Бид мэргэн ухаантай охид байх ёстой, Төгс Хүчит Бурханы хэлсэн үгийг сонсож, эцсийн өдрүүдийн Түүний ажлыг нээлттэй сэтгэлээр эрж хайх хэрэгтэй. Агуу гамшгаас урьтаж өргөгдөх өөр зам үгүй!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Эцсийн цаг үеийн зөгнөлүүд биелчихсэн: Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн угтах тухай
Tumblr media
Хоёр мянган жилийн өмнө Эзэний дагалдагчид Есүсээс “Таны ирэлтийн болон дэлхийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ?” (Матай 24:3) гэж асуужээ. Эзэн Есүс хариуд нь “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” (Матай 24:6-8) гэсэн юм. Өнөөдөр гай гамшиг дэлхий даяар улам их тохиолдох болжээ. Газар хөдлөлт, тахал, өлсгөлөн, дайн, үер ар араасаа тохиодог. 2019 оны төгсгөлд шинэ төрлийн титэм вирус Хятадын Ухань хотод дэгдсэн. Үүний халдвар тархалтын түвшин түгшүүр төрүүлэм; хэдхэн сарын дотор улс орон даяар халдварт тохиолдлууд илэрч, Хятад улс тэр даруй эмх замбараагүй байдалд орсон билээ. Нас барагсдын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр олон муж, хот, тосгонд ээлж дараалан хөл хорио тогтоож байна. Вирус бас дэлхий даяар хорь гаруй оронд тархлаа. Үүний дээр 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын хооронд Австралийн түймэрт 5,900 гаруй барилга байгууламж сүйдэж, тэрбум гаруй амьтад үрэгдэв. 2020 оны 1 дүгээр сард уг тив зуунд нэг тохиох аадар бороонд нэрвэгдэн үерлэж, цэнгэг усны олон амьтан үрэгдлээ. Мөн сард Индонезид болсон үерийн улмаас хэдэн арван мянган хүн орон гэргүй хоцров. Филиппинд бас галт уул дэлбэрч, Африкт сүүлийн 25 жилд үзэгдээгүй хамгийн их царцааны нүүдэл, Шинжаанд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо… Жагсаалт цааш үргэлжилнэ. Эзэний ирэлтийн тухай Библийн зөгнөлүүд биелсэн. Эзэн эргэн ирсэн гэдэг нь ойлгомжтой—тэгвэл бид яагаад Түүний ирэлтийг хараахан угтаагүй байдаг билээ? Энэ хэвээр үргэлжилсээр байвал бид асар их гай гамшигт унах биш үү? Эзэний ирэлтийг угтахын тулд бид яг юу хийх ёстой вэ?
Эзэн хэрхэн ирэх вэ?
Олон хүн Библиэс эдгээр үгийг уншсан: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ” (Илчлэл 1:7). “Тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24: 30). Эзэн үүл хөлөглөн ирнэ гэдэгт тэд бат итгэдэг. Гэтэл яагаад тийм дүр зураг бидэнд хараахан үзэгдээгүй байдаг билээ? Эзэний ирэх цорын ганц арга энэ гэж үү? Үнэндээ Эзэний ирэлтийн тухайд бидний орхигдуулсан нэг томоохон зүйл бий. Бичвэрүүдэд Бурхан нууцаар ирэх тухай зөгнөлүүд ч бас байдаг: “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’” гэлээ (Матай 25:6). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” (Матай 24:44). “ Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно.Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). Бичвэрт “хулгайч мэт”, “шөнө дөлөөр хашхирах дуу гарч” гэж хэлж буй нь Бурхан эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ чимээгүйхэн, нууцаар ирэхийг илтгэдэг. Тэгвэл “хүний Хүү” гэдэг нь юуг хэлж байна вэ? “Хүний Хүү” мэдээж хүнээс төрсөн, эцэг эхтэй байдаг ба мах цуснаас бүрддэг. Жишээ нь Эзэн Есүсийг аваад үз, Тэр хүмүүсийн дунд амьдардаг хэвийн хүний дүрээр бие махбодтой болсон. Тиймээс бид “хүний Хүү” гэдэг нь бие махбодтой болсон Бурханыг хэлж байгааг харж болно; Сүнсийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Түүнчлэн, Бичвэрт бас “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” гэж хэлдэг. Эзэн эргэн ирэхдээ маш их зовлон туулж, энэ үеийнхэнд гологдоно гэдгийг Бичвэрийн энэ хэсэгт тодорхой өгүүлж байна. Бурхан хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болох үедээ л гологдох боломжтой гэдгийг бид бүгд мэднэ. Учир нь махбод дахь Бурхан дэндүү эгэл жирийн бөгөөд хүмүүс Түүнийг мэддэггүй; тэд Түүнд энгийн хүн мэт хандаж, үр дүнд нь Тэр үлэмж их бэрхшээлийг туулдаг. Хэрэв Эзэн хүний өмнө Сүнс болон гарч ирсэн бол сайн муу, итгэгч, үл итгэгч, бүр Бурханыг эсэргүүцдэг хүмүүс хүртэл бүгд Бурханыг шүтэн мөргөхөөр өмнө нь унах байсан—учир нь тийм Бурханыг хэн голж чадах билээ? Тэгвэл Тэр юу гэж зовох юм бэ? Эцсийн өдрүүдийн Эзэн хүмүүст бие махбодтой болсон хүний Хүүгийн дүрээр харагддаг гэдгийг энэ нь харуулдаг.
youtube
Эргэн ирэх үедээ Эзэн ямар ажил хийх вэ?
Одоо зарим ах эгч нар будилж байж магадгүй: Хэрэв Эзэн эцсийн өдрүүдэд хүмүүсийн дунд ажиллахаар нууцаар ирдэг юм бол үүл хөлөглөн ирэх тухай зөгнөл яаж биелэх юм бэ? Бурханы ажил алхмуудтай, төлөвлөгөөтэй байдаг. Бурхан эхэлж махбод болоод, хүнийг аврах ажлаа хэрэгжүүлэхээр нууцаар ирдэг, дараа нь хүний өмнө үүлэн дээр ил тод гарч ирдэг. Энэ асуултыг ойлгохын тулд бид Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх үедээ ямар ажил хийдгийг илүү их мэдэж авах ёстой. Эзэн Есүс: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22). гэж хэлсэн. Библид бас “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17). гэсэн байдаг. Бичвэрийн эдгээр хэсэг нь эцсийн өдрүүдийн Бурхан гол нь үг айлдаж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлэхээр ирдэг гэдгийг бидэнд хэлж байна. Үр дүнд нь, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Эзэний ирэлтийг угтаж, Бурханы өмнө өргөгддөг! Өнөөдөр, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан “Үг нь махбодоор илэрсэн” номд тэмдэглэгдсэн олон сая үгийг айлджээ. Энэ номд Төгс Хүчит Бурханы үг, хүний хөгжлийн түүх, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг, Бурхан хүнийг хэрхэн авардаг, ямар хүмүүсийг Бурхан хайрладаг, ямар хүмүүсийг жигшдэг, янз бүрийн хүмүүсийн үр дүн, хүрэх газар гэх мэт өмнө нь бидний ойлгодоггүй байсан олон нууцыг илчилсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Бурхан бас шүүлт, гэсгээлтийн үгийг илэрхийлж, бидний завхарсан зан чанарыг ил гаргасан. Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн зөвшөөрдөг хүн бүр завхарсан зан чанараа цэвэрлүүлж, өөрчлөгдөнө; тэд их гай гамшгийн өмнө ялагчид болгуулж, эцэст нь үүрдийн жаргал эдлэхээр Бурханы хаанчлал руу орно. Бурханыг махбод болж, нууцаар ажиллаж байх хугацаанд дуу хоолойг нь сонсох ямар ч оролдлого хийдэггүй, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, бие махбодтой болсон Бурханыг үзэл, төсөөллийнхөө дагуу яллаж, доромжилдог хүмүүсийг Бурхан илчилж, таягдан хаяна. Ийнхүү буудай ба үрийн сүүл, хонь ба ямаа, ухаалаг охид ба мунхаг охид, сайн зарц ба муу зарц, үнэнийг хайрладаг болон үнэнийг жигшдэг хүмүүс дор бүрнээ илчлэгдэж, төрлийнхөө дагуу ангилагдана. Үүний дараа Бурхан үүл хөлөглөн ирж, дэлхийн бүх үндэстэн, ард түмний өмнө ил тод гарч ирээд, сайныг шагнаж, мууг шийтгэж эхлэн, улмаар дараах библийн зөгнөлүүдийг биелүүлнэ: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7). “Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30). Тэр үед Бурханыг эсэргүүцэж, голж, ялладаг бүх хүн цээжээ дэлдэж, ёрын муу үйл хэргийнхээ төлөө харууслаар дүүрнэ. Бурхан хэчнээн зөвт, төгс хүчит, ухаалаг болохыг бид ажлаас нь хардаг!
Эзэний эргэн ирэлтийг хэрхэн утгах тухай
Өнөөдөр бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан аль хэдийн бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварчээ. Тэрчлэн ялагчдыг бүрэн төгс болгожээ. Бурханы нууц ажил удахгүй төгсгөл болж, дараа нь газар дэлхий дээр төрөл бүрийн их гай гамшиг даруй нүүрлэнэ. Бидний өмнө тулгамдсан ажил байна: Бид хэрхэн Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах вэ? Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). гэж хэлсэн. Библид бас эдгээр зөгнөл байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). Мөн Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Бурханы ажил бол сүрлэгээр долгилох давлагаатай ижил. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс сүйрлийн гамшигт өртөж, тохирох шийтгэлээ хүртэнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас). гэсэн байдаг. Чи Хурганы мөрийг дагахыг хүсэж байна уу? Эзэнийг угтан авахыг хүсэж байна уу? Чи их гай гамшгаас өмнө өргөгдөхийг хүсэж байна уу? Хэрэв бид Эзэнийг угтах гэж байгаа бол Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн эсэхийг, тэдгээр нь чуулгануудад хандаж хэлсэн Ариун Сүнсний үг мөн эсэхийг харснаар Бурханы дуу хоолойг сонсож сурах нь гол түлхүүр юм гэдгийг Бурханы үг бидэнд хэлдэг. Бид үнэнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг даруу зүрх сэтгэлтэй байвал Эзэнийг удалгүй угтан авахад Бурхан биднийг хөтөлнө гэдэгт итгэж байна!
0 notes
gospelofthegod · 5 years ago
Text
Киноны клип: Эзэний эргэн ирэлтийг судлахын тулд бид Бурханы дуу хоолойг сонсох ёстой
youtube
Киноны клип: Эзэний эргэн ирэлтийг судлахын тулд бид Бурханы дуу хоолойг сонсох ёстой
Эзэний эргэн ирэлттэй холбоотой Библид дурдагдсан бүх зөгнөл үндсэндээ биелээд байна. Эзэн аль хэдийн эргэн ирснийг ихэнх хүмүүс мэдэрсэн тул Төгс Хүчит Бурхан нь эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг шалгахын тулд бид яаж судлах хэрэгтэй вэ? Библийн зөгнөлүүдэд үндэслэн судлах уу эсвэл Төгс Хүчит Бурханы үг, ажлыг шууд судлах ёстой юу? Энэ туйлын ховор боломжийг бид яаж ашиглаж, Эзэний эргэн ирэлтийг угтах вэ? Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос).
0 notes