#бичилбэр
Explore tagged Tumblr posts
Text
ягаан
Би хэзээ ч тэнгэрийг цэнхэр өнгөтэй гэж бодож байгаагүй. Энэ жижигхэн дэлхийг явж явж цэв цэнхэр эсвэл хөх өнгө бүрхэх нь угаас утгагүй санагддаг. Тэр том цэнхэр дээр цагаа үүл хөвөх нь бас л ямар ч зохицолгүй. Яаж бодохоороо цэнхэр дээр цагаан гэж...
Тэрний оронд ягаан ч юмуу байвал сэтгэлд арай аятай байхсан. Бүдэгхэн ягаан тэнгэрт тод ягаан үүлс хөвөөд, эсвэл тод ягаан тэнгэрт бүдэг ягаан үүлс. Яагаад байж болохгүй гэж. Би хайртай. Миний ертөнцөд хэзээд тэнгэр ягаанаараа, жижигхэн гараг минь ч ягааран туяаран байхсан. Миний ертөнцийн хүмүүс хэзээд бас л дулаахан, ягаахан хүмүүс. Тэд, бид ягаан пицца идэж, ягаан ундаа ч ууна. Ягаан үстэй, ягаан нүдтэй, ягаан сормуустай...
Би цэнхэр тэнгэртэй ертөнцөд амьдрахыг хүсдэггүй. Би ягаан гараг руу нисмээр байна. Энэ орчлонгийн хар бараанууд, хүн бүхнээс холдоод ягаахан гараг дээрээ л амьдармаар байна.
Тэнгэр бүрхэхэд би хичнээн их амар амгаланг мэдэрдэг гээч. Бас тайвшрал, хөнгөхөн гуниг. Өөрийн оршихуйгаа ч бэдэрч эхэлдэг. Яагаад гэж үү. Тэнгэр цэнхэр биш байна шүү дээ. Тэр цагаан, саарал, бүүдгэр, сүүмгэр байна. Ядаж л ягаантай ойр юм...
0 notes