polianaaa
naransii
12 posts
on fleek
Don't wanna be here? Send us removal request.
polianaaa · 10 months ago
Text
Амьдралын зорилго : Аз жаргал
Аз жаргалтай байхын төлөө амьдрах хэрэгтэй юм билээ. Тэрнээс амжилттай, нэр хүндтэй, олон үнэтэй брэнд бол яг амьдралын зорилго биш ээ. Гэхдээ энэ миний л бодол л доо. Хэчнээн амжилттай гялалзахыг уг зорилгоо болгосон ч аз жаргалгүй, эрүүл мэндгүй, ямар ч адерналингүй байж тэгж их гялалзаж гялтганаад яах билээ. Тиймээс би амжилттай, хүн бүхний хүндлэлийг хүлээсэн, од болохыг хү��эхгүй ээ. Би зүгээр л аз жаргалтай бас эрүүл байхыг хүснээ. Намайг аз жаргалтай болгох хэмжээний нэр хүндтэй, амжилттай нэгэн болохыг хүснэ ээ. Хэзээ ч өөртөө сэтгэл дундуур байхгүй, харьцуулагдаж гологдсон мэдрэмж авахгүйгээр хангалттай аз жаргалтай, сэтгэл хангалуун байх тийм нэгэн болохыг хүсч байна аа. Аз жаргалтай…
0 notes
polianaaa · 11 months ago
Text
Олон мэдрэмжүүд, гэрээсээ гарах дургүй хүний тэмдэглэл, хичээл хаялт, эморол.
Өвлийн амралт эхэлчихсэн. Цонхоор харвал утаа, өнгөгүй саарал барилгууд, тэгээд тэнгэр л байна. Магадгүй хаа нэгтээ нь гуниг нуугдаж байгаа биз. Тэгээд л би гуниглаад л, биеэ даахгүй, хачин нозоорсон мэдрэмжтэй өдрийг дуусгадаг байх аа. Эсвэл шинэ жил эхлэх гээд л, хуучин оноосоо зуурч чирэгдээд, өнгөрсөндөө хоргодож, эргэж буцсан хүний гансрал ч юм бил үү. Би уг нь аягүй өөдрөг, аз жаргалтай хүн ээ л гэх. Гэхдээ хааяадаа л жаахан эмордог. Өөртэйгөө тэрсэлдээд. Яахав дээ.
Өнгөрсөн жилд би ямар сайн бас сайхан байснаа дурсмаар байна л даа. Би хичээсээн. Олон хүнийг тавьж явуулсан, бас тосоод авсан. Сэтгэлээ чөлөөлсөн. Өөрийгөө хорьж, боохоо больсон. Эдгэрсэн. Айдастайгаа жоохон нүүр тулсан. Бас шантарсан. Нэлээн их уйлсан ч урьд урьдны жилүүдийг яаж гүйцэх билээ. Гоё явж үзсэн. Гэрээсээ хол. Тэгээд ��анцаараа. Ууланд авирсан. Бас хачин танихгүй хүүхдүүдтэй үлдээд л, яг л цэцэрлэгт анх орсон юм шиг мэдрэмж авсан. Шагнал авсан. Аймаар их мөнгөтэй болоод хэний ч зөвшөөрөлгүйгээр дуртай юмаа авч үзсэн. Нүүрээ гоё будаж үзсэн. Хөөрхөн болсон. Өөрийгөө хайрласан.
Хайр гэснээс! Хачин гоё мэдрэмжийг авч үзсэн. Хараад догдолдог. Зүрх арьсан дотроо чичигнээд л, гарч ирэх гээд. Гар салгалж, дотор халуу шатдаг мэдрэмжээ би самбарын урд гарч ярихдаа л авч болдог гэж боддог байсан. Үгүй юм билээ. Тэгээд өдөржин түүнтэй л таарахыг хүсээд л, барааг нь харчихвал баярлаад л. Худлаа дуртай байж үл тоогоод. Мэдээгүй царайлаад. Харж байгааг нь хачин ядаргаатай мэтээр яриад, чухам үнэндээ дахиад дахиад дахиад гэж хүсээд л. Огт мэдэхгүй хүндээ голоо зураад л, онгойлгоод л, зүрхнийхээ хэлтэрхийг ч өгчихмөөр. Тийм хачин гоё мэдрэмжтэй. Шохоорхол нь хүртэл тийм гоё. Зурсхийгээд л өнгөрсөн, хэн ч мэдэхгүй мэдрэмжүүдээ зөвхөн өөртөө хадгалаад л үлдье дээ.
Амьдралыг бас их гоёоор мэдрэхийг хичээсэн. Хүүхэд байх хугацаа минь жил гаруйхан хугацаагаар л дуусаж байгааг харсаар юу ч хийж үл чадах мэдрэмж үү. Тэгээд л гоё харагдвал зураг дараад л, сэтгэл хөдөлгөвөл татагдаад л, зүгээр л бүхий л хором мөчийг мэдэрч аваад, хадгалмаар. Тийм л өдрүүдтэй. Цас ороод бүүдийчихсэн өвлийн орой тэмцээн үзэж оройтоод гэртээ харих, бүжгээ бэлдээд хар шөнөтэй золгож, сүүдэрнээсээ хулгаж, найзуудтайгаа инээлдэн явах гэртээ харих зам, байгаа мөнгөндөө тааруулж авсан жигнэмэг, хичээлээ хийгээд л өдөржин сургууль дээр өнжөөд л, тэгээд найзуудтайгаа хөөрхөн ах харж догдлоод, энэ тэр гэж шилж голоод л. Ер нь аймаар гоё. Амьдрах ямар сайхан гэж санана аа.
2023 онд юу бүтээв ээ би?
Өсөж дэвшсэн, өөрийгөө хөгжүүлсэн, дуртай зүйлээ хийсэн, хүнд хэцүү өдрүүдийг давсан, хичээлдээ сайжрах гүн хүсэл эрмэлзэлтэй байсан, шинэ зүйлс туршиж үзсэн, шинэ найзуудтай болсон, алдсан, оносон, гоё дурсамжууд бүтээсэн, илүү хөөрхөн болж өөртөө анхаардаг болсон, өөрийгөө олсон. Ер нь л үнэхээр мундаг бас сайн нь байхыг хичээсэн.
2024 онд юу хийх вэ?
Юун түрүүнд өөртөө итгэлтэй болмоор байна. Хүний юу гэж бодох, хэлэхээс хамааралгүй болмоор байна. Өөрийнхөөрөө байна. Бусдад таалагдахыг нэг их хичээхгүй. Ер нь л өөрөө өөрийгөө илүү мэдэрч, хайрламаар байна аа.
Тэгээд мэдээж амжилттай байнаа. Илүү ихийг сурч мэднэ. Мэдлэгийн төлөө өлсөнө. Ойлгохгүй бодлогоо шууд очоод асуудаг болно. Өөрийгөө хүчлээд ч хамаагүй тухтай орчноосоо гарна. Бие дааж юм хийнэ. Хамт суух хүнгүй ч ганцаараа номын санд сууж сурна. Ганцаардахаас айхаа болино. Олон шагнал авна. Медалиа ахиулна. Физик, матдаа сайжирна. Англи хэлээ сайжруулна, сургалтанд сууна. Мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлно.
Эрүүл байна. Өвчлөлтэй шүднүүдээ эмчлүүлнэ. Гоймон бага иднэ. Хийжүүлсэн ундаагаа багасгана. Гэрээсээ хоол бэлдэж сурна.
Хамгийн сүүлд нь хөгжилтэй, сургамжтай байхыг л үнэхээр хүсэж байна даа. Хүнтэй үерхэж үзнээ. Тэгээд найзуудтайгаа хөгжилтэй мөчүүдийг бүтээнэ. Ер нь амьдралд минь байгаа хүмүүстэйгээ илүү дурсамжийг бүтээмээр байна. Гутарч, гомдоллохгүй. Байгаадаа сэтгэл хангалуун байж, талархаад. Болох ёстой юм болох л болно гэж үргэлж өөртөө хэлээд. Усныхаа саванд ус дүүргэж аваад, хичээл рүүгээ эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй явна. Ер нь яг алаад, ураад тасдаад өгнө өө.
Болно оо, тэгээд. Болгоноо. Бүтээнээ 💋
2023.12.27
1 note · View note
polianaaa · 1 year ago
Text
“Залуу нас бас гоо үзэсгэлэн минь хуучирч гандсан ч чи намайг хайрласаар байх уу?”.
Удахгүй би ч гэсэн жижигхэн, буурал үстэй эмгэн болно. Толины өмнүүр эргэлдэх минь багасч, гоё сайхан хувцас ч цөөрнө. Үсээ даруухан самнаж, нүүрээ арчилахаа болино. Гэрээс минь сүрчиг бус жимсний цайны үнэр ханхалж, олон янзын эдлэл чимэглэлээс илүүтэй хэн нэгэн хүүхдүүдийн зураг ханыг минь дүүргэх болно. Шүд минь цөөрч, хатуу самартай чихэрнийхээ самрыг нь ялгаж хаяна. Дуртай жигнэмэгээ цайнд дэвтээж зөөлрүүлээд, хөргөгчинд минь байх амттан надад зориулагдахаа больсныг анзаарна. Гадагшаа гарах минь багасч, хааяа нэг саравчинд салхилж суудаг болно. Найзуудтайгаа уулзахаа больж, хайр гэвэл үр хүүхэд л бодогддог болно. Хараа минь муудаж, ном уншиж, нэвтрүүлэг үзэх төдийд ядарч, дуртай дуугаа сонсоод хоосролыг мэдэрч, шүлэг бичиж, зураг зурах тэнхэлгүй болно. Залуу үеийнх шигээ омголон бардам зангаа гээж, ганцаардал гиюүрэлд дасаж, нулимс минь ширгэж дуусна. Хотын гудмаар алхахад хэн ч намайг залуу бас үзэсгэлэнтэй байснаар минь харахгүй. Юунд ч найдахаа больж, тэнгэрт харвах оддыг, урсгал усыг, найгах моддыг харсаар хорвоогийн жам ёсыг хүлээн гунигтай хийгээд аз жаргалтайгаар өдөр хоногийг хороох болно.
-poliana, 2023.
2 notes · View notes
polianaaa · 1 year ago
Text
Чи амьд амьдрахад дурлаарай. Урт удаан өдрийн дараа гүнзгий амьсгал авахыг, өдөржин өөртөө цаг гаргаж дуртай хоолоо хийж идэхийг, хүн юу гэж бодох бол гэхээс айлгүйгээр зөгийн хээтэй өмдөө өмсөж, өөрөө өөртөө дурлахыг мэдрээрэй. Чи мэдрэмж бүхнээ хайрлах хэрэгтэй шүү. Анхны хайртайгаа учраарай, хэн нэгнийг болзолгүйгээр байгаагаар нь хайрлаж, мөн хайрлуулаарай. Уучлалт гуйлгүйгээр хөгжилдөөрэй, чи өөрөө өөрчлөлт байгаарай. Өөртөө зөөлөн хандаарай. Яагаад алдсанаа, яагаад муу байснаа тайлбарлах гэж битгий хичээ. Чамд тухгүй мэдрэмж төрүүлдэг хүн, газар, юу ч бай эргэж харалгүй хаяж явах зоригтой байна шүү. Чи “чи”-гээрээ байх зоригтой бай��аарай. Тэгээд тэнд хүссэн зүйлээ хийж, гайхалтай нэр сүрийг бүтээж, түүнийгээ хүндэлж яваарай. Хаана баймаар байгаа тэр л газраа хайртай хүнтэйгээ үхэхэд бэлэн болтлоо хүсэл мөрөөдөл рүүгээ нисэж, зүрх чинь хайрлагдаж, бодол чинь амар амгалангаар бялхаж, сүнс чинь зүгээр л ойлгогдоосой гэж би хүсэе. Хамгийн ихээр дурласан нэгнээ толины тусгалаас олох хүртлээ чи зоригтой бас хүчтэй байх хэрэгтэй шүү. Тэнд чи надаас хавь илүү нэгэн болсон байна гэдэгт итгэе. Тэгээд надад битгий харамсаарай. Гишгэсэн мөр, сонгосон сонголт, сэтгэл мэдрэмж бүхэндээ битгий харамсаарай. Учир нь чи амьд амьдрахад хайрлаж, дурлах хэрэгтэй!
-poliana, 2023.
1 note · View note
polianaaa · 1 year ago
Text
Чамайг үзэн ядах 10 шалтгаан.
" Чи надтай яаж ярьдгийг чинь би үзэн ядаж байна, үсээ яаж засдагийг чинь ч гэсэн. Миний машиныг яаж унадагийг чинь үзэн ядаж байна. Чиний яаж ширтдэгийг чинь үзэн ядаж байна. Чиний тэнэг том гутлыг чинь үзэн ядаж байна, бас чи яаж миний бодол санааг уншдагийг чинь үзэн ядаж байна. Би чамайг үзэн ядаж байна, энэ бүр намайг өвчлүүлж байна; би бүр шүлэглэж байна. Үзэн ядаж байна. Үргэлж чиний зөв байдгийг би үзэн ядаж байна. Чамайг худлаа ярихыг би үзэн ядаж байна. Намайг инээлгэдэгийг чинь үзэн ядаж байна, бүр муухай нь чи намайг уйлуулдагийг чинь би бүр үзэн ядаж байна. Чи миний хажууд байхгүй байгааг би үзэн ядаж байна, чи залгаж яриагүйг чинь бүр ч их үзэн ядаж байна. Гэхдээ миний хамгийн их үзэн ядаж байгаа юм бол би чамайг үзэн яддаггүй. Бүр жоохон ч үзэн яддаггүй, өчүүхэн төдий ч үзэн яддаггүй, ерөөсөө огт үзэн яддаггүй. "
Film: 10 Things i hate about you (1999) / dir. Gil Junger
2 notes · View notes
polianaaa · 2 years ago
Text
Гуниглах, шаналах ч бас амьдралын нэг хэсэг. Амьдарч л байна шүү дээ.
Tumblr media
2 notes · View notes
polianaaa · 2 years ago
Text
Space for my essay
Яруу найраг бол бороо орж байхад гадаа зогсож буй нэгэн аянгын гэрлийг хүлээхтэй ижил хэмээн алдарт физикч Жэймс Диккей хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд, яруу найрагч хэн нэгний хувьд асгарсан мэдрэмж шиг олон өнгөөр холилдсон аравдугаар сарын хүйтэн борооны дундуур хальтхан гялсхийх тэр л бодрол ухаарлын онгод мэт аянгын гэрэл гагцхүү түүний тушиж авах ганц үзэг нь бололтой. Тэрхүү аянгын гэрэл болсон яруу санааг, холилдсон олон мэдрэмжээс ялган угааж өгөх бороо гагц түүний шалтгаан гэлтэй.
Бороо олон мэдрэмжийг илэрхийлдэг гэдэг. Хаврын анхны бороо яг л шинэхэн номын оршил хэсэг адил догдлууштай мөн шинэхэн санагддаг. Өвлийн өнтэй цагийг үдэн, хорвоо ертөнцөд хавар ирснийг зарлах бороо бүхий л амьд биесийг өөрийн дуслаар дуудан сэрээж, орчлонгийн юмсын өнгийг шинэчилж, хорвоогийн жам ёсоор дахин нэг он тооллыг эхлүүлэв үү гэлтэй аз жаргалтай хэрнээ харуусалтай мэдрэмжийг бэлэглэнэ. Зүүний сүвэгчээр багтах цаг хугацааны явцад ахин нэгэн намар айлчлахад жилийн сүүлчийн бороо хүн бүхнийг илбэн зөөлөн намуухнаар салах ёс гүйцэтгэх мэт дуслах нь цаанаа л уйтгар гунигт автуулж орхино. Бороо өөр өөрийн гэсэн мэдрэмжийн цуглуулгатай ажээ. Тэнгэрт хуралдсан дүнсийсээ бараан үүлс өөрийн жингээ даалгүй хуурай газарт буухдаа хамаг амьтныг тэтгэн ундаалах рашаан болон шиврэхийн хажуугаар цугларсан гомдол харууслаа дийлэлгүй аадар болгон асгана. Тиймдээ ч нутгийн ард бороог хан хурмастын нулимс, хангайн хишиг хэмээн ам дамжин ярилцдаг нь дамжихггүй биз ээ.
Хаврын өглөө, зуны өдөр, намрын үдшийн бороо бүгд өөр хоорондоо авцалдаагүй хачин эсэргүүцсэн мэдрэмж, бодол бодролыг үлдээдэг хэрнээ тэрхэн төдийд сэтгэлийн амар амгаланг нигүүлсэж, хар бараан бодол сэтгэгдлүүдийг минь арилгачихдаг нь гайхшрал төрүүлнэ. Гоморхож гандсан сэтгэлийн хир буртаг угаагдан нулимс болон гардаг шиг орчлонгийн бүхий л муу муухай бүхэн бороонд ариусгагдан угаагддаг гэж би хувьдаа боддог. Борооны илэрхийлэх мэдрэмж бүхэн харилцан ялгаатай хэдий ч гагцхүү түүний мөн чанар нь сэвтэж хиртсэн юмс бүгдийг өөрийн дуслаар угаах юм даа.
Бороо. Бороо орсон тэр үдэш тэнгэр дэх одод яг л арччихсан шил толь мэт арай илүү гялалзаад байна уу гэлтэй л санагддаг юм. Цаг хугацааны явцад бороо бүхнийг ариусган анагааж, мэдрэмж бүхнийг услан угаадаг. Эцэстээ түүнд л зөвхөн орчлонгийн хир тоос бүхэн урсан угаагдаж буйгаас хүн бүрт олон янзын сонин содон, догдлууштай, уйтгарлалтайяа мэдрэмжүүд хөвөрнө. Учир нь зарим хүмүүс бороонд алхдаг бол зарим нь зүгээр л нордог юм шүү дээ..
- poliana
2 notes · View notes
polianaaa · 2 years ago
Text
Tumblr media
16, 17, 18, 19, 20, 21 болон 23 нас тийм ч амаргүй. Найзуудаа алдана, алдаа гаргана, унана, бүтэлгүйтнэ, юмсыг ухаарна, бодит байдлыг ойлгоно, өөрийгөө алдана бас илүү хүчтэй нэгэн болно, эдгээр он жилүүд чиний амьдралын хамгийн шилдэг нь байх болно.
-unknown
2 notes · View notes
polianaaa · 2 years ago
Text
Tumblr media Tumblr media
Life is worth living as long as there's a laugh in it.
7K notes · View notes
polianaaa · 2 years ago
Text
“Success is not final, failure is not final. It is the courage to continue that counts.”
— Winston Churchill
12K notes · View notes
polianaaa · 2 years ago
Text
- Поллиана.
Миний блог хаягийн минь нэр, бас хамгийн хайртай хийсвэр дүрүүдийн минь нэг.
Би бүх зүйлд талархаж байна. Хэсэгхэн хугацаанд алхаж чадахгүй байсандаа хүртэл. Алхах гэдэг ямар сайхан зүйл гэдгийг анзаарахгүй өнгөрөх байж шүү дээ.
Хүмүүс өвдсөнийхөө дараа эрүүл энх байх ямар сайхныг ухаардаг. Хүмүүс нэгнээ алдсаны дараа л тэднийгээ ямар үнэ цэнтэй байсныг ойлгодог. Өнгөрсөндөө амьдардаг ихэнх хүмүүс зүгээр л хожуу ухаарлын шаналалаар өвчилсөн байдаг. Хожуу ухаарч харамсахгүйн тулд бид үргэлжийн өнөө цаг үедээ амьдарч, үүнийхээ үнэ цэн, хором мөч, утга учир бүрийг амталж, мэдрэх чухал юм болов уу. Жижигхэн зүйлээс хүртэл аз жаргалыг мэдрэх юм болов уу. Үнэндээ хэн ч мэдэхгүй дээ, учир нь бид чинь зүгээр л хүн шүү дээ. Алдах бас онох ч эрхтэй. Тиймээс битгий харамсаарай, гутраарай. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаарай. Ингээд л болох нь тэр.
- poliana, 2022.
1 note · View note
polianaaa · 3 years ago
Text
Сайн уу? Өнөөдрөөс эхлээд би энэхүү хаягаа идэвхитэй ашиглахаар шийдлээ. Заримдаа хэний ч мэдэхгүй, зөвхөн өөрийнхөө ертөнцийг хүүрнэж суух шиг өөрийгөө таньж мэдэх, өөртэйгөө ярилцах цаг зав, тухтай байдал үгүй байх. Эл өдрөөс эхлэн би ӨӨРИЙГӨӨ ОЛОХ алс холын аялалд гарч байна. Энэ аялал маань магад үүрд үргэлжилж мэдэх ч хэрэв төгсгөл гээч бий бол тэнд уулзацгаах болноо! Харин тэр мөчид би өөрийгөө олсон байх болно. Эргээд харахад инээсэн жаргалтай өдрүүд минь гунигтай нулимстай өдрүүдээр минь сүвэгчилж, цаг хугацааны хэлхээнд ээрэгдэн ирээдүйн намайг бүтээсэн байна гэдэгт итгэлтэй байна. Яг энэ цаг мөчөөс миний өөрийгөө олох төгсгөлгүй урт аялал намайг хүлээж байна.
2022 он, 1 сарын 26 -
2 notes · View notes