niislelinfo-blog
niislelinfo-blog
Untitled
153 posts
Don't wanna be here? Send us removal request.
niislelinfo-blog · 5 years ago
Photo
Tumblr media
Явган хүний гарцаар гарсан жолоочиийг 20.000 мянган төгрөгөөр торгожээ Явган хүний гарцаар замын хөдөлгөөнд оролцож дүрэм зөрчиж цахим сүлжээнд зураг нь тавигдсан 6903 УАЕ улсын дугаартай автомашины жолоочид Тээврийн цагдаагийн албанаас Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учир Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ тооцсон байна.
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр дараахь цэгүүд дээр худалдаалаr байна
Эх сурвалж: ХХААХҮЯ
  Чингэлтэй дүүрэг
Баянзүрх дүүрэг
Хан-Уул
Сонгинохайрхан
Баянгол дүүрэг
Сүхбаатар дүүрэг
  Нөөцийн махыг дараах цэгүүдэд худалдаж байна Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр дараахь цэгүүд дээр худалдаалаr байна Эх сурвалж: ХХААХҮЯ
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
“Тунгалаг Тамир” кинон дээр Цахиур Төмөр Түгжилтэй хамт адуу хөөж яваад амсхийх зуураа хэлдэг дээ, “Манай нутаг боох ус, хэрэх уулгүй сайхан нутаг шүү. Тээр нэг униартсан толгой байна аа. Тэр чинь Тарлан хайрхан. Тэр хөхөрсөн сайхан уул чинь нөгөө алдартай Тайшир шүү дээ. Чи ер нь Тайшир хан гэж дуулсан уу…” гэж. Уул усны нэр таньж, алс ойр хамаагүй хараалан бараалан өнгөрөхөд санаанд ном зохиолоос уншсан, кино зурагтаар үзсэн, бусдаас дуулсан тэр хэсэгхэн нэр ус, алдар суу тархинд зурсхийн орж ирнэ. Цахиур Төмөр Дэлгэрийн талд явахдаа л ингэж хэлээ болов уу гэмээр. Засагт ханы гал голомт Говь-Алтай аймгийн хамгийн наад талын сум Дэлгэр цастай цайвалзаж, Тайгам нуур тэрүүхэнд мөстэй цайрч өнгөрлөө. Тэртээд, явах замын өмнө зүгт Тарлан хайрхан, зүүн гар талд Хөх Сэрхийн нуруу цэнхэртэн хоцорч үлдэнэ. Энэхэн зуур болоогүй ээ, бас “Тарлан хайрхны бараа нь Талын зэрэглээнд сүмбэрлээд…” гэсэн “Нутгийн чулуу” дууны эхлэл орж ирж ч байх шиг. Энэ дууны удаахь бадгууд нь “Сэрхийн цэнхэр нуруу нь хө…, Аргалантын орой сүүмэлзээд…” зэргээр уулс хангайн нэрээр эхлэн үргэлжилдэг ээ. Аймгийн төвийн наадхан талд сүр бараа гээд энэ олон хайрхадын дэргэд сүйд болохгүй ч буугаад мордолгүй болохгүй Хонгор толгой байх. Түүхч, зохиолч судлаач Н.Нагаанбуу санаачлан, нутгийнхантайгаа хамтран есөн жилийн өмнө бүтээсэн “Монгол эрчүүдийн хийморийн шүтээн” хэмээх дурсгалт, бишрэлт газарт дөрөө мулталж, идээ будаагаа өргөхөөр саатав. Алтайн хөх салхи тийм ч аядуухангүй, жавар ч бага биш. Бага үдийн хэрд юм даа. Гол овооны өвөрт аав нь нөмөрлөн, хоёр хүүтэйгээ дурандаж сууна. Бага хүү бүр аавынхаа өвөрт хоргодсон аятай, түүнд дуран хүрэлцсэнгүй бололтой. Ах нь харин биднийг ��хэн бэ” гэсэн шиг ганц нүдний дурангаараа хараачилна. Аавтай байх, ардаа нөмөрлөх “уул”-тай байх ийм л сайхан даа гэмээр. Хоолой зангирах нь уу ч гэмээр болж ирээд намжина лээ. Мэнд мэдэж, нутаг усыг нь асуувал тайширынх гэж байна. Адуугаа дурандаж суугаа нь энэ гэнэ. Өргөлөө өргөж, залбирлаа дотроо шившээд цааш замаа хөөлөө. Бид Ховдын наад захтай хиллэдэг Хөхморьт сум орох гэж яваа шүү дээ. Алтай хотоор дайрч, Баарангийн даваагаар давж, цааш Шаргын их говьд орж явчихна. Аймгийн төв, Төгрөг хоёрын замын дунд байдаг гэлцэх Дундын овоонд мөн л багахан саатаж, нутгийн хүнээс уул хайрхадын нэр усыг хэлүүлж авахыг хичээлээ. Алдарт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай Сэгс цагаан Богд найраглалын баатруудыг 44 жилийн дараа уулзуулсан нэвтрүүлгийнхээ эхлэл болгож аугаа Дэндэвийн Пүрэвдоржийн “Амгай гурван Цоохор, Амин гурван Ширдэг, Ах дүү гурван Хаалга, Аман гурван Сээр, Ар гурван Дэл, Алаг гурван Шанд, Задгай гурван Хээр, Зах гурван Бамбуу, Нэр нь хүртэл шүлэг шиг Нээрэн сайхан нутаг” гэсэн дүрслэлээр эхлүүлсэн байдаг. Ингэж эхэлсэн нэвтрүүлгийг зүгээр нэг үзэх биш дотогшоогоо урсгаж, залгилдаг даа. Түүн шиг Алтайн сүрлэг олон уулсын нэрсийг сонсоход мөн л ингэж шүлэг шиг гэхдээ сүрдэж бахдам, огшиж омойтмоор оргино. Дашийн Октябрь гэж манай гэрэл зургийн гэр бүлийн бас нэгэн тулах багана байдаг. Олон хүн түүнийг танина, гэрэл зурагчид бол андахгүй. Цөөнгүй нь багшаа гэнэ. Энэ хүн уг гарвал Төгрөг сумынх. Тиймдээ ч нутгийн хүн гэж тодотгосон юм. Дээр нь уул усны зураг, байгалийн гэрэл зургийн хамгийн том санг өөртөө бүрдүүлсэн нэгэн уран бүтээлч учир газар орны нэрийг гаргаадаггүй аж. Бид түүнийг Ок л гэж дуудна. Ок уулсаа ингэж уншлаа. “Урд талаас нь эхлэвэл алдарт Хар Азаргын нуруу, баруун тийш Буурал хайрхан, Хан Жаргалант хайрхан, Өвгөн, Очир, Цагаан хайрхан, Дарвийн нуруу, Сутай, Хүйсийн говь, Ээвийн буудал хойд зүгт байна. Зүүн тал руу бол Гурван богд, Хасагт хайрхан гээд үргэлжилнэ” гэлээ. Явсан газрынхаа уул ус, даваа хөтөл, нуур тойрмын нэрийг тогтоох гэж хичээдэг тул бичиж, тэмдэглэж авлаа. Хамт яваа МГЗНХ-ны Ерөнхийлөгч Ц.Батбаатар маань яг энэ нутгийн, алдарт Шаргын хонгор говийн гарвальтай. Хасагт хайрханд өвгөдийнх бууц, өтөг нь өнөө хэр бий. Бурханд заларсан бууралхан ээж нь Ээвийн буудлын тэрүүхэнд төрсөн гэнэ. Хотоос бид гурав хамт гарч очих газартаа “МРА” сайтын үүсгэн байгуулагч, хэвлэлийн гэрэл зурагчин Б.Бямба-Очир, МГЗНХ-ны менежер, гэрэл зурагчин Ж.Баярмагнай нартайгаа нийлж, хамт буцаж ирэхээр тохирсон билээ. Эд маань энэ удаа Монгол угсаатны өв соёлын “Эгэл” төслийн багт нэгдэж, хамжаа дэмжээ болж яваа юм. Хөхморьт сум. Морины нэрээр нэрлэсэн сум Монголд хоёрхон байдаг гэнэ. Нөгөө нь Мөнгөнморьт. Алдарт их Монгол элс энэ нутгийн хойд талаар өнгөрөх бөгөөд өргөн нь 30-60 км, уртааш 300 гаруй км үргэлжилдэг энэ их элсэнд ойролцоо нутагладаг малчид орж өвөлжин, энэ хэд хоногт буцаж хаваржаандаа буун богоо төллүүлдэг ажээ. Биднийг Монгол элсний тусгай хамгаалалтын захиргааны дарга Г.Даржаа угтаж авлаа. Унаагаа хөдөө айлын гадна орхиод бид жолоочтойгоо долуулаа УАЗ-469-д багтан элсний давааг давж, маргааш өглөө нүүх айлууд руугаа явлаа. 69 ч унаа юм, жолооч Эрхэмбаяр ч энэ элсэн дундаа авто уралдааны тамирчин гэмээр. Хааз хийгээ тохируулна. Огцом хасч болохгүй, тоормозыг бүр март гэнэ. Энэ цагийн хурд хүчтэй, жийп явдаггүй гэнэ. Явсан ч наад захад нь суудаг гэнэ. Суухаар нь нөгөө л 69-өөр чирч гаргаж ирэх гэж нэлээн юм болдог гэнэ. Айж аягүйтсэн хүнд бараг 90 градус эгц манхан руу араа хүндрүүлээд л яваад орчихно. Хазгай хэвгийгээр ч хурд хасахгүй. Эндээс гарахын л сураг нь дуулдаад байсан 103 настай хөгшинтэй уулзахсан гэж дотроо яарч байлаа. Хулзан хэмээн элсэн манхан дундуур дамжин гардаг давааг даван зүтгүүлсээр гэрт нь хүрч очиход өвгөн их ядарчээ. Аргагүй дээ өндөр гэмээ нь өндөр нас юм чинь. Юм хэлэх юм, ойлгож чадсангүй. Зургийг нь авна гэж бодсон ч сэтгэл түвдсэнгүй. Өндөр настай буурайг Б.Лхагважав гэдэг бөгөөд нутгийнхан Шажив гэж авгайлдаг аж. Хуучнаар Засагт хан аймгийн Баатар вангийн нутгийн энэ хүн “35 жил” нэгдлийн анх үүсгэн байгуулалцсан долоон хүний нэг. 1966 онд улсын аварга малчин болж, хоёр ч удаа АИХ-ын депутатаар сонгогдож байжээ. Цагтаа аян жин тээж Хөвсгөлийн Хатгал, Ханх, Цагаануур хүртэл явж байж. Энэ их элс манжийн болон эсэргүүний үед нутгийн ард олны аминд ордог байжээ. Морьтой, тэмээтэйгээ дунд орж нуугдан амь мултарч байсан цөөнгүй тохиолдлыг өвгөн ярьдаг тухай ба��а хүү Л.Ядамсүрэн нь хэлж байна. Лам номын захтайгаар барахгүй арга чаргад хоосонгүй нэгэн байсан тухай нутгийн идэрхэн эрчүүд ч хэлж байна лээ. Өвгөн уг нь элсэн даваа, манхан толгодоо тэмээгээр даваад нүүчихдэг байсан, энэ жил арай барахгүй хэмээцгээн мөн л 69 машинаар авахаар иржээ. Цааш хөдөлж харанхуйтай уралдан нутгийнхан Начин гэж дуудах М.Баатархүүгийнхээр орж өглөө аль даваагаар давах, хэдээс ачаалж эхлэх зэргийг нь асууж, хаана таарч тосч зураг авч болох талаар ярилцаад хонох Д.Даваасүрэнгийн хэмээх айлдаа очлоо. Тэнгэр үүлтэй, салхи ихтэй хүйтэн шөнө. Малчдын амнаас маргааш тэнгэр бүр аягүйдвэл нүүдлээ хойшлуулахаас гэсэн үг унах нь дотор аягүйдүүлнэ. Гэвч өглөө болоход тэнгэр юутай ч цэлмэсэн байв. Гэвч салхитай, салхиных нь үзүүр хүйтэн гэж яггүй. Зургийн аппарат бариад ганц хоёр минут болоход л хурууны үзүүр час часхийнэ. Нүүр, хүзүү хоолой ч хүйтэн салхинд чимчигнэнэ. Нар бүтэн гаргаад гэрээ буулган, ачаалж эхэллээ. Яг монголоороо, яг хуучнаараа, яг байгаагаараа нүүдэл ийнхүү эхэллээ. Элсэн манханы ар шилээрээ цастай. Өвөр энгэрүүд нь гэсч уярсан учраас хүн мал гишгэхэд нурж, урсаад л. Энэ элсэн далайд суль их ургана. Шар шаваг гэж ургаж байхдаа малын хоол, хөх өнгөтэй болж өгөршөөд ирэхээрээ сайхан түлээ болдог ургамал ч ихтэй. Сулийн гурил цулхираасаа ямар ялгаатай, тэдгээрийг яаж боловсруулдаг талаар ч шөнийн хагаст сайн яриулж авсан болохоор “танил” санагдана. Даваасүрэнгийн хотноос хөдлөх хөсгөнд ой гарантай охиноо арганд суулгаж, ээж нь унасан шар ат хөдөлнө. Эднийх энэ хавьдаа л хамгийн өндөрт орох элсэн манхан буюу Баржингийн даваагаар урагш Сангийн далай руугаа орно. Бидний урьд орой уулзаж тохирсон айлууд Шинэ сүв хэмээх арай багавтар манхан давж хаваржаандаа хүрнэ. Төрөөд хоёрхон хонож буй ботготой, хаврын салхинд сэнсэрсэн шүдлэн борлонгоо дүүрч тээсэн нүүдэл өгссөөр манхан давна. Мал болно доо. Хөөг хөөг хэмээн нүүдэл ачаа хөдлөх нь их Монголын гэгээн өглөөг чимнэ ээ.
Сэтгүүлч П.Баттулга 2020.03.08
  Гэрэл зургийг “Эгэл” төсөл, П.Баттулга
Элсээ давсан нүүдэл энх хаврыг тээж ирнэ “Тунгалаг Тамир” кинон дээр Цахиур Төмөр Түгжилтэй хамт адуу хөөж яваад амсхийх зуураа хэлдэг дээ, “Манай нутаг боох ус, хэрэх уулгүй сайхан нутаг шүү.
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Photo
Tumblr media
У. Хүрэлсүх чиглэл өгсний дагуу 1000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоц 4 удаа нисгэж авахаар боллоо Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар боллоо.
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
ШУУРХАЙ: Халдвар тээгч францын иргэнтэй хамт ирсэн монгол иргэдийн шинжилгээ сөрөг гарлаа
Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулан өнөөдөр 23.45 цагт хариу нь гарлаа. Монгол Улсын иргэд халдвар аваагүй,…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
Монголд коронавирусын халдвар илэрсэн тул нийслэлээс гарах, орох бүх чиглэлийн замын хөдөлгөөнийг хориглолоо
Улсын онцгой комисс өнөө өглөө эрт яаравчлан хуралджээ.  Учир нь энэ гуравдугаар сарын 2-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн байна. Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоох ажлыг явуулж байна. Мөн  Дорноговь…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Photo
Tumblr media
АРДЧИЛСАН НАМЫН ДЭЭД ШАГНАЛ ЧИНГИСИЙН ОДОНГООР Р.АМАРЖАРГАЛ НАРЫГ ШАГНАЛАА Ардчилсан хувьсгалын түүхэн олон чухал үйл явдлууд тэртээх 1990 онд болж байв. Эдгээрийн нэг бол улс төрийн өлсгөлөн байсан юм.
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
АН Б.Хурц гэдэг хүнийг аль ч шатны сонгуульд өрсөлдүүлнэ гэж яриагүй
АН Б.Хурц гэдэг хүнийг аль ч шатны сонгуульд өрсөлдүүлнэ гэж��яриагүй
АН-ын дарга С.Эрдэнэ: “Төрийн албан хаагчдыг ялгаварласан шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хоёрдугаар сарын 19-нд ЗГХЭГ болон яам, агентлагийн захиргааны ажилтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Төсвийн орлого хүнд байхад төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргасныг АН эсэргүүцэж байна. Эрх баригчид жирийн төрийн албан хаагчдаа ялгаварлалаа. Тиймээс…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
Монгол эмэгтэйг алсан алуурчин баригдлаа
Монгол эмэгтэйг алсан алуурчин баригдлаа
-Хэрэлдэж байгаад уурандаа…Гадаад эмэгтэйг алсныхаа дараа цогцосыг нь булсан 50-иад насны эр баривчлагдав-
Өмнө нь таньдаг байсан гадаадын эмэгтэйтэй маргалдсаны эцэст хоолойг нь огтолж алаад цогцсыг нь Гёнгбук мужийн Санжү хотын нэгэн будааны талбайд булсан 50-иад насны эрэгтэйг цагдаагийхан баривчиллаа.
Гёнгбук мужийн Гүми хотын Цагдаагийн газар нь хүн��й амь нас хохироох болон цогцос нуун…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Photo
Tumblr media
Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргана Улсын хэмжээнд энэ жил 12 мянган тонн нөөцөлжээ. Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргах бөгөөд нийслэлийн зурга��н дүүрэг 279 цэгт худалдаалах юм. 
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
МАН АН-ын нэр хүндийг унагах зорилгоор зохиомол хэргүүд үүсгэж байна
МАН АН-ын нэр хүндийг унагах зорилгоор зохиомол хэргүүд үүсгэж байна
Ардчилсан Нам мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МэдэгдэлМонгоп Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн боловч хүчин, хүн амины гэмт хэргийн улмаас эдүгээ 63 суудалтай болсон МАН-ын эрх баригчид төрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгон ард түмний итгэлийг хөсөрдүүлж дүнгээ хэдийн тавиулсан. Гэвч эрх баригч…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
БНСУ-ын Засгийн газраас "Тусгаарлах эмчилгээний төв"-ийн байрыг нэмэгдүүлэв
БНСУ-ын Засгийн газраас “Тусгаарлах эмчилгээний төв”-ийн байрыг нэмэгдүүлэв
Коронавирусын халдвар өндөр байгаа Тэгү хотод олон өвчтөн нэг дор гарсан учир эмнэлгийн ор хүрэлцэ��гүй хэвтэж эмчлүүлж чадахгүй, гэртээ хүлээж байгаа өвчтөн олон байгаа билээ. Эдгээр хүмүүсээс хүндрээгүй, хөнгөн шатандаа байгаа өвчтөнүүдийг тусгаарлаж, эмчлэх байрыг “Тусгаарлах эмчилгээний төв” гэж нэрлэж байгаа юм. Солонгос хэлээр шууд орчуулга нь “Амьдралын эмчилгээний төв” ч гэх ба өвчтөн тус…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Photo
Tumblr media
Японы Epөнхий сайд кopoнавирусын халдвар авсан байж болзошгүй Японы Epөнхий сайд kopoнавирусын халдвар авсан байж магадгүй айдас тyc yлсад тарaaд бaйнa. Ерөнхий сайд өнөөдөр парламентэд үг хэлэх үеэр хэдэнтээ хүчтэй ханиалгаж гарын алга болон ханцуйгаараа амаа таглажээ. Энэ нь албаныхныг болон олон нийтийг сандаргасан байна. Epөнхий сайд шинжилгээнд орохоор болжээ
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
СОЛОНГОСЫН АРД ТҮМЭН ШИНЧОНЖИ СҮМИЙН ХАНДИВ 10,1 САЯ ДОЛЛАРЫГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗЖЭЭ
СОЛОНГОСЫН АРД ТҮМЭН ШИНЧОНЖИ СҮМИЙН ХАНДИВ 10,1 САЯ ДОЛЛАРЫГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗЖЭЭ
Өндөр хөгжлөөрөө гайхуулж асан Өмнөд Солонгос улсын эдийн засаг өнөөдөр өвчин тахлын улмаас хориг хаалтанд ороод байгаа. Энэ өвчнийг анх тараасан Шинэ тэнгэр газар буюу Шинчонжи сүмийн удирдагчдад эрүүгийн хэрэг үүсгэснээ ч тус улсын хуулийн байгуулллага саяхан мэдэгдсэн билээ. Харин Шинжончи сүмийн тэргүүн өөрөө газар сөхрөн уучлал гуйж, өвчний эсрэг тэмцэх ажилд хандив болгон сүмээсээ 12 тэрбум…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
БНСУ-ын ЗГ-аас Япон улсын иргэдийн визгүй зорчих эрхийг түдгэлзүүлэв
БНСУ-ын ЗГ-аас Япон улсын иргэдийн визгүй зорчих эрхийг түдгэлзүүлэв
Япон улс, БНСУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 9-өөс эхлэн тус улсын иргэдийг визгүй нэвтрүүлэх журамаа түр зогсоож, тус улсаас ирсэн иргэдийг хоёр долоо хоног тусгаарлах, нислэгийн тоог бууруулах зэрэг зарим хязгаарлалтын арга хэмжээ авч эхлэхээр болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газар, Гадаад харилцааны яам харамсал илэрхийлж байсан юм. Гэвч тэд ганцхан…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
БНСУ-д анх удаа орон сууцны байрыг тэр чигээр нь каринтилж байна
БНСУ-д анх удаа орон сууцны байрыг тэр чигээр нь каринтилж байна
БНСУ-ын Тэгү хотод нэгэн орон сууцны байшинд амьдардаг иргэдийг орж гарахыг хориглолоо. Тэрхүү орон сууц нь Тэгү хотын Талсон дүүргийн “Хан ма ым” нэртэй ба энэ байшингаас олон хүн нэгэн зэрэг халдвартай нь илэрч, халдвар авсан 46 хүн бүгд Шинчонжи сүмийн итгэгч байсан байна.
Энэ байр нь 35-аас доош насны эмэгтэй амьдрах боломжтой 100 айлын түрээсийн орон сууц юм байна. Тэгү хотын захирагч Кван…
View On WordPress
0 notes
niislelinfo-blog · 5 years ago
Text
Тахлын голомтонд буусан “Зүчи хаан” нисэх онгоц буюу харьд унагасан монголчуудын нулимс
Тахлын голомтонд буусан “Зүчи хаан” нисэх онгоц буюу харьд унагасан монголчуудын нулимс
2020 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотын бүх замуудыг хааж, орох гарах бүх хөдөлгөөнийг корона вирусын тархалтаас болоод бүрэн зогсоосон билээ. Бараг 1985 оны цөмийн сүйрлийн үеийн Украйны Чернобыль шиг л бүрмөсөн хаалттай хот болон хувирсан юм. Энэ үед тус хотод 31 монгол оюутан нэг жаахан хүүхдийн хамт оюутны байрандаа хоригдон үлдсэн билээ. Гурван сая хүн амтай…
View On WordPress
0 notes