jaremiz
jaremiz
Untitled
5 posts
💛
Don't wanna be here? Send us removal request.
jaremiz · 4 years ago
Text
5. хоёр хоног үргэлжилсэн хүйтэн өдрийн дараах хүйтний эрч суларч буй гуравдахь хоног. өглөөний хүйтэнд таксинд нойрмогч ойр орчимоо ажих явцад элдэв юм л бодогдлоо. би анх амьдралаа нэгэн байдлаар дүрслэн тэр амьдралдаа хүрэхийн төлөө хичээж эхэлсэн. одоо би энгийн бусад шиг л төрийн албан хаагч. гэхдээ би анх амжилтанд хүрч ганцаараа бүх зүйлийг бүтээж, бүтээсэн зүйлийнхээ үр шимэнд амьдарч, ганц бие урт хугацаанд байн�� гэж боддог байсан. гэвч хэзээ ч гэдэг зүйл хэзээ ч байдаггүй. бид хэзээ ч гэж хэлээд улам эсэргээрээ амьдардаг зөрүүд мал шиг санагдах юм. хэзээ ч гэдэг ойлголтонд гэж хэлэхэд хүн бүр тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. ихэнхи жишээ хайраас үүдэлтэй гарч ирдэг. олон төрлийн хайраас... эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр, нэгнээ халамжилж, хайрлах үйл явц, харин эх хүний хайр хэдий хүүхэдтэй болохоос өмнөх эмэгтэй бардам, бүх зүйлсийг нягтлан цэвэр цэмцгэр байдлын эрхэм байсансан бол хүүхэдтэй болсны дараах эмэгтэй, тэр бяцхан үрээ хайрлах, муухай заваан мэт зүйл нь ч сайхан санагдах, хайрлах, халамжлах нь мөн л хүнийг өөрчлөх хүчтэй. иймээс хайр гэдэг ойлголт “хэзээ ч” гэдэг үгийг дарж бодол санаанаас арчдаг байж болох... би хэзээ ч шар өнгө сонгохгүй. гэхдээ миний арьсанд, үсэнд гоё зохицсон, би шар өнгийг өдөр тутамдаа ашиглаж эхэлсэн. тиймээс би үнэхээр дуртай болсон. аливаа сонголт өөрийн эрхгүй шар өнгийг бариад авдаг. дуртай болох гэдгийг дассан сэтгэхүй, дассан сэтгэл гэж хэлж болно. бүх зүйлд байнга өөрийгөө хянана гэдэг хэцүү. өмнөн хэлсэн шиг нэг л мэдэхэд би шар өнгийг сонгох болсон гэдэг нь гэнэт л санамсаргүй олон үйлдэл, үг гаргадаг. гарт мэдрэгдэх ямар нэгэн зүйлийг оролддог. санаандгүй сонссон аяыг цааш үргэлжлүүлж аялдаг, гэнэт хйисэн үйлдлээ бид дахин давтдаг, үсээ оролддог, даавуунаас гараад ирсэн утас татдаг, ямар нэгэн зүйлийг урлагийн бүтээл мэт болгодог, яг л хэлнэ гэж бодож байсан өгүүлбэрээ шал өөрөөр хэлдэг гэх мэтээр бид олон зүйлд өөрийгөө хянаж чаддаггүй шиг, бидний сэтгэхүйгээс яг л тийм мэдрэмж, илэрц гардаг. хайрлана гэдэг асуудал боловч аз завшаан. орхино гэдэг хэцүү боловч боломж. хэзээ ч гэдэг хэзээ ч биш. дасна гэдэг хэцүү ч дассан үед чамд боломж багасна гэдгийг байнга би өөртөө хэлдэг.
0 notes
jaremiz · 4 years ago
Text
4. намрын сүүлийн өдөр шиг, өвлийн анхны цастай өдөр мэт. бүрхэг намуухан, завгүй ажилтай өдөр. бүх хүмүүс сэтгэл зүрхэндээ удаан бодсон зүйлийнхээ төлөө алхам хийх гэж хичээж буй нь хөөрхөн. тэд хүрэхийг хүссэн хүндээ хүрэх гэж, авч чадахгүй байсан зүйлээ авах гэж хичээж байна. бүх хүмүүсийн удаан тэвчсэн тэвчээр алдагдаж шинэхэн цастай уралдан олон зүйлсд шинэ эхлэл тавих гэж буй нь саашаалтай боловч эрсдэлтэй. өвлийн хүйтэн агаар, жиндүү байдал хэн бүхний толгойд “хайртай нэгэнтэйгээ” хамт байхыг хүснэ. мэдрэмжиндээ итгэн амьдрасан гэнэн цагаахан хүмүүс бид. жаргалтай байхын төлөө өөрийнхөө төлөө, бусдын төлөө харанхуй шөнө хараагүй алхаж чадах уу? чамд тэвчээр, үнэнч байдал, шударга зан байгаа юу? чи бүхнийг даваг туулж чадах уу? гэдэг асуудалтай. ерн олон талаас бодоод үзийлдаа, яагаад бид заавал тэвчээртэй, үнэнч, шударга байх ёстой гэж. би тийм байхыг хүсэхгүй байгаа ч би яагаад өөрөөсөө өөр болох ёстой гэж. яагаад энийг өмд гэдэг юм бол? гэдэг шиг. хүн бүр юу ч хийхгүй, зөвхөн өөрийхөөрөө аз жаргалтай, хайраа олж болохгүй юм. бид хэн нэгний өөртэйгөө ойрхон байлгахын тулд үргэлж хэрэггүй үйлдэл гаргадаг. хүчээр хэн нэгнийг өөртөө хайртай болгохын төлөө. ээждээ хийж өгч үзээгүй зүйлийг ч хийдэг. цэцэг, сайхан бүхнийг. гэхдээ энэ үзэл бодол ч буруу. яагаад бүгд ээж аавыхаа ачыг хариулаагүй байж гэж ярьдаг юм бол. ээж аавдаа хүүхэд нь болж төрсөн, жаргалтай , мөр бүтэн байгаа нь энэ амьдралдаа хүүхдээсээ авах хамгийн гайхалтай зүйл. энэ бүх ярианы гол чухал нь хэн нэгнийг хайрлах, хайрлуулахдаа өөрийхөөрөө бай. бусдаас онцгой зүйл чиний энгийн өөрийхөөрөө байдал чинь. тэглээ гээд энэ бүх зүйл одоо хэнд ч хамаагүй хүмүүс хүмүүстэйгээ л адил болсон. тэд голно, шилнэ, орхино, хаяна. чи бодож буй шиг “удаан хугацаанд” гэх зүйл үгүй болсон. бид хичээж хэн нэгнийг дасгаж л хайрлахгүй бол амьдрал гэдэг урсаад л бүх зүйл орж ирэхгүй нь тодорхой болсон. харин дасдаг дасдаггүй хүмүүс байдаг. бид 100000 хичээгээд юу ч хожихгүй, 1 л удаа харц шидэхэд хайрлан дурлаж урсаж хайлах жишээтэй.
залуусын намайг гэх сэтгэл урт хугацаанд үргэлжилсэнгүй. тэд тийм ч таатай байсангүй. хэт хичээсэн нь урт хэл хүзүү ороохтой адил зүйл болж хувирсан. хайр гэдэг хичээлтээс үүдэлтэй бол би хичээхээ больсон. хүн хайрлана гэдэг тоогүй, хэцүү зүйл санагдлаа. тэднийг хайрлахын тулд би тэдэн шиг хичээх шаардлагатай болж хувирсан ч тэд анхнаасаа намайг сонирхох сонирхолгүй, хэсэг хугацаа өнгөрөөд надаа дасаад намайг хайрлана гэж бодсон. залуусын бодол яагаад яг адилхан байгааг ойлгохгүй юм. хэцүү зүйлд мэрийгээд үзвэл ирээдүй чинь сайхан байхыг хэн мэдлээ. амьдрасан жилээсээ их чадуулсан мэт шинэ зүйлээс айдаг, аливаа зүйлийг хийхээс эмээдэг нь хувь хүнийг нь нэг л хэвэнд барьж байгааг ойлгодоггүй. ухаантай биш ч хэсэг хугацаанд мэдрэмж өгч байсан хүмүүст баярлалаа, гэхдээ одоо миний амьдралаас холдоод өг. тайван сайхан амьдрий. энэ сайхан цастай өдрийг энэ сайхан цагаахан гэгээлэг байлгахыг хүсэж байна.
0 notes
jaremiz · 4 years ago
Text
3. миний идэвхигүй амьдрал хэнд ч хамаагүй. учир нь би заавал хэн нэгэн шиг байх албагүй. гэвч хүмүүс ялангуяа амьдралын хамгийн ойр хүмүүс боло гэр бүлийнхэн, хамаатан садан тэд байнга өөрсдийх нь бодож буй шиг, бусдын хүсдэг шиг, бусдын хийдэг зүйлийг яг бат дуурайлгаж хийлгэхийг зорьдог. миний бага наснаас эхлэн энэ тогтолцоо байсан гэхдээ би ичимхий даруу зориггүй мэт боловч бүх зүйлд хушуу дүрж амьдардаг байхыг хүсдэг нэгэн байсан ч надад боломж олдоогүйгээс одоогийн хүйтэн хөндий үг дуугарах хэцүү болсон санагддаг. би мэдрэмж жаргалаа хөөж амьдрахыг хичээдэг. жаргалтай байлгаж байгаа зүйлсээ би хайдаггүй харин бүтээдэг. хүн жижиг зүйлээс ч мэдрэмж авдаг гэж харин энэ бүх зүйл дээр байдаг. хайр дурлал өдөр тутмын үйлдэлд ч. гацсан амьдрал чинь жаргалаа хайж буйгаас эхлэж байгаа чи яагаад ганц зүйл бодож тэрэндээ инээж түүнээсээ мэдрэмж авч чадахгүй гэж тийм чадваргүй бол хайгаад жаргалыг олохгүй. хайртай байсан ч зөндөө олон хүн зодуулан муу муухай үг хэлүүлэн хамт байдаг нь зүгээр л жижиг мэдрэмж төрүүлдэг зүйл торгоож үлдээсээр байгаа юм. амьдралд олон зүйо хүсэхгүй харин л жаргалтай байхыг хүссэн. ажил дээр ч надад сайхан байдаг. хүмүүс онц сонирхолгүй зүйлс ярихгүй, намайг нэг их тоохгүй, байх нь тийм ч муу биш. хүмүүсийн хувьд орой хамт гарч ууж идэж хөгжилдөх сайхан байдаг бол минйи хувьд найз нөхөд худал зүйлийг мэдрүүлсэндээ юм уу, энэ бүхэн утгагүй бас жаргалгүй санагддаг. ганцаараа байх нь, ганцаараа ууж, хоол идэх сайхан. гэхдээ би өөрийгөө бусдад мэдрэмж өгдөг байснаа мэдээгүй. өглөө ажилдаа очоод чимээгүйхэн ширээндээ суугаад өмнөх цаас материалаа харан сууж байхад ажлын газрын залуу над дээр ирээд өдрийн хоол хамт идэх санаа гаргаж тавьсан ба би зөвшөөрсөн. яах учраа олоогүй ч би аль алинд нь муухай зан гаргахыг хүсээгүй, гэхдээ би аль хэдийн нөгөө залуугийн найз бүсгүй, эхнэр болоогүй тул надад үүрд мэдрэмж өгч чадах, тийм л хүн мөн үү? хүртэл хамт байж болох тухай бодсон. сонголт бидэнд үргэлж тулгардаг тул энэ удаа зөв алхам хийж дахин зовохгүйг бодсон юм. тийм ч буруу зүйл биш гэхдээ тэдний аль нэг нь сүүлд нь гутрах байх, эсвэл энэ байдлаар ирээдүй тодорхойгүй юм. би хамт өдрийн хоол идсэн надад тийм ч муухай байсангүй. хичээж буй нь мэдэгдэж байсан, таалагдсан. орой нь би өнөөх залуутай уулзаж хамт гадуур алхаж, оройн хоол идсэн. таалагдсан. энэ байдал сөөлжөн 7 хонолоо. тэд үеэрхэл хүссэн. гэвч энэ буруу байсан. юм ийм хурдан байгаа нь сонин. тэд түр зуурын байдал хүсэж буй мэт хичээлт байсан ч юм шиг. энэ удаад мэдрэмжээ дагах хэцүү байлаа. залуус их адилхан юм. ямар ч залуус. бүгд амар хялбар хурдан зүйлсийг хүсэх юм. нэг талаас хэт шударга, өнөөх залуу, шалигдуу мэт яриатай ажлын газрын залуу, өмнөн бодож байсан ч тэднийг бусдаас ялгаатай гэж бодсон. хүний хүсэл хязгааргүй, тэр тусмаа эмэгтэй хүний хүсэл, шалгуур бүүр ч их. энэ л үед хорвоо дэлхийд олон залуус байдаг, гэхдээ би яагаад тэдэн шиг хүчээр мэдрэмжтэй байх гэж хичээсэн хүмүүст цаг үрэх ёстой гэж, өөр хүн олж магадгүй илүү дээр гэж бодох бодол минь хэзээ ч хайртай болох хүнээ олж чадахгүй. чаддаг бол би тэр хүнд битгий яар гэж хэлэхсэн. эцсийн үр дүн гарсан байсан залуусын нэг. чи надад аз жаргал, мэдрэмж үргэлж төрүүлсэн шүү.
0 notes
jaremiz · 4 years ago
Text
2. бүх хүмүүс надтай муухай харьцдаг байсан. намайг үргэлж гоочилж, доромжилдог. би тэднээс өөр юм шиг санагддаг, гэхдээ тэд дандаа инээж байгаа юм шиг өөдөөс хутгалдаг тийм л онцгүй амиа хичээсэн, муухай хүмүүс байсансан. тэднээс ангижрах нь хэцүү байлаа учир нь миний итгээд найдсан хүмүүс тэд байсан ба тэд найз шиг минь намайг хүрээлсэн тул тийм ч амархан би хүсэхгүй байна ингээд харьцхаа болих талаар хэлэх нь бүүр ч тэнэг утгагүй байсан юм. хүний мөн чанар, дотоод хүн нэг булингартвал хэзээч хувьсан өөрчлөгддөггүй юм. тэдний энгийн эелдэг даруу найзархаг байдал нь худлаа, бүгд амиа хичээсэн, арчаагүй, хэн нэгнээс илүү байхыг хүссэн, оцнгүй зантай байдаг. миний хувьд сурч буй хугацаанд тун хэцүү байж билээ. найз нөхөд, хайрлаад байх хүнгүй, үнэхээр хэцүү байсан. надад энэ бүхнээс салах хүсэл нэг мэдэхэд өдөр бүр бодогддог байв. эцсийн үр дүнд би сурч дуусаж, тэр бүх худал, муу муухай хүмүүсээс хол байх болов. ажил минь ч давгүй сайхан байлаа. өөрийгөө яг л үл үзэгдэгч шиг амьдруулах замнал минь алдартай шилдэг худлаа байхаас амар байсан учраас энэ амьдралаар би үүрд оршин тогтнохыг хүссэн. тэр хэцүү үед тэрхэн гэрэл гэгээ цацруулсан 1 уулзсан залуу, ажилд ороод зүс мэдэлцэн хамтран ажилласан өнөөх залуу, хэн нэгэн надад гэрэл гэгээ олгодогт баярлдаг гэвч тэд гэрэл гэгээ хэсэг зуур бэлэглэн харанхуй сүүдрээр бүрхээл хаядаг энергийн мангаснууд. гэвч би хайр гэх хувьсан өөрчлөгдөшгүй урт хугацааны гэрэл гэгээний төлөө би бүхнийг хийдэг. би харанхуйгаас үнэхээр их залхлаа, гуниг бүр өглөөг үл харгалзан гарч ирдэг. энэ азгүй байдал надтай хамт эхэлсэн хамт дуусах учиртай. би тэрхүү оройг сайхан өнгөрөөж өөрчилж энэ байдлыг дуусгах санаа гаргасан боловч яг хэнтэй гэдгээ үнэхээр шийдэж чадахгүй нь. гэхдээ би хамгийн их надад мэдрэмж төрүүлсэн нэгнийг сонгохыг хүссэн. олон уулзсан ч хамт байхыг хүсээгүй өнөөх ажлын газрын залууг сонголгүй би нэг удаа уулзсан залууг сонгосон. түүнд орой хаана уулзах талаар асуутал намайг очиж аваад тэгээд хаашаа явхаа шийдэх гэсэн түүний хариулт надад сэтгэлд оч гийх шиг сайхан мэдрэмж төрүүлэв. хамт байхад өөрийн эрхгүй инээд хүрч, өөрийхөөрөө байж болдог, мөн жижигхэн догдлол, намайг гэх сэтгэл гаргахыг нь хүлээсэн, гэнтийн бэлэг мэт үйлдэл, би тийм л зүйл мэдэрсэн хамт байхад тухтай бүүр ч их хамт байхыг хүссэн тийм л мэдрэмжийг би сонгослн. орой ч болж би түүнтэй уулзахад маш их сандарч, цаанаа инээд хүрч баярлаж байлаа. тэр надад хамт оройн хоол иднэ гэхдээ өвөрмөц байдлаар гэж хэлээд машинаасаа буугаад намайг хүлээж байгаараа гэж хэлээд нэг хоолны газарлуу ороод тор дүүрэн хоол бариад гарч ирснээ машиндаа суугаад хамт хотоо харангаа алс дээрээс хамт хоол идэх гэж буйгаа хэлээп хөдлөн явсан. өнөөх ажлын газрын залууд би шууд чадахгүй гэж хэлээгүй учраас зурвас илгээсэн минь ичимхий бүрэг зангийн минь нэг хэлбэр ч нөгөө талаас их бүдүүлэг, бас түүнийг эвгүй байдалд оруулав. хамт явсаар гадаа тусгай том зогсоол байсан ба тэнд очиж зогсон хотруу машинаа харж зогсоон хамт хоол идэж юм ярьж, инээлдэж цагыг маш сайхан өнгөрөөв. миний бодсон шиг жаргал байсан юм. хамт байх тэрхэн цаг хугацаа бид хоёрт аль алинд жаргал байсан бөгөөд залуу ч надад маргааш дахин уулзах тухай хэлэх нь тэнгэрийн одийг атгасан мэт санагд��аа. би зөвшөөрөн гэртээ хүргүүлэн тэр миний гаранд хүрч чанга атгаад маргааш уулзий гэж хэлээд явав. жаргалтай бүүр дэндүү жаргалтай би гэртээ орох явцад ажлын газрын залуу надад зурвас илгээн өнөөдөр завгүй байсан юмуу, заза чи бид хоёрт өөр өдөр зөндөө байгаа, шантрахгүй ээ хоёулаа хамт заавал гарна шүү сайхан амраарай маргааш ажил дээр уулзий, гэсэн зурвас байсан. ацан шалаа гэдэг энэ болов уу? тэр яагаад ингэж надтай хамт байхыг хүссэн юм бол? тэр яагаад бууж өгөхгүй байгаа юм бол? түүнд би яг таалагддаг болов уу? гэх мэт олон бодол асуулт бөөгнөрч байсан. миний бодол хэрвээ хэн нэгэнд сонсогддог бол үнэхээр их өрөвдөх байх.
2 notes · View notes
jaremiz · 4 years ago
Text
1. түүний талаар би бодсон. гэхдээ миний бодолд бид хоёрын учрал хэсэгхэн зуурых байлаа. нэг өдрийн эхлэл өглөө. би босоод нүүр гараа угааж цэвэрхэн болоод гал тогооны өрөөндөө очиж өглөөний цайгаа уулаа. өглөөний цайны дараа өглөө дуусдаг юм шиг надад үргэлж санагддаг. яг л багийн ичимхий гэнэн хүүхэд шиг, гэвч би насанд хүрсэн эмэгтэй байсансан. ажилдаа явах ёстой учраас өмнөх өдрийн цүнхнээсээ авч явсан юмаа суллаад өөр цүнхрүү хийлээ, тэрхэн хугацаанд сошиал хаягруугаа ортол өнөөх бодсон хүн минь утасны дэлгэц дүүрээд гараад ирэх шиг. шаал утгагүй зүйлийг би бодож догдолсон. тэр хүн яагөад гэнэт гайтай юм шиг гарч ирвээ ажилдаа явах хэрэгтэй байхад гэж өөрийгөө сонсохгүй өөрийхөөрөө байж чадахгүй худлаа бодолдоо итгэж гэрээсээ гарч явлаа. замдаа юм бодсонгүй, азаар. учир нь намайг ч сайн мэдэхгүй 1 удах уулзаж байсан хүнийг би бодох нь харамсалтай бөгөөд, туйлын итгэмтгий, хайраар цангасан хүн шиг. тэр бусдаас онцгой биш, тэр бусад шиг л энгийн даруу, цэмцгэр сайхан залуу гэх мэтээр би түүнийг бодлоо. замдаа бодохгүйг хичээн гэрээсээ худлаа бодолд өөрийгөө хууран гарсан хэрэг бүтсэнгүй. явсаар би ажилдаа очоод ширээндээ суугаад ажлын төлөвлөгөө өмнөх хийж байсан ажлаа гүйцээж хийхээр болон шамдан, тухлан суусан. тэр хугацаанаас эхлэн ашгүй би бодоогүй. өдрийн хоолны цаг гэдгийг умартан ажлаа хийж байтал ажлын газрын хамт ажилладаг бас хэн нэгэн намайг дуудаж хамт хоол идэх санал тавьсан. үнэхээр бодохгүй байхыг байж чадамгүй хүмүүсээр дүүрэн энэ амьдралд ичимхий би бодохгүй гээд яалтай. түүнтэй хамт солонгос хоолны газар хамт орлоо. тэр хоол захиалчаад бид хүлээх зуураа жаал ажлын талаар ярилцлаа. түүний харцруу харвал тэрэнд энэ яриа утгагүй хүсэхгүй яриа байсан хар��н тэр надруу ерөсө харц салгахгүй хараад байгаа нь надад үнэхээр сайхан бас ичиж байлаа би. кино шиг яагаад намайг гөлрөөд байгаа юм гэж асуумаар байсан ч хүн бүр адилгүй, ичимхий ч гэсэн надад зориг байхгүй байлаа. гэнэт хоол бараг ирэхийн даваан дээр тэр хүнтэй уулзах хэрэгтэй боллоо. удахгүй ээ хоолоо идэж байгаарай гэж хэлээд хүрмээ аваад гарлаа. надад намайг догдлуулж, буй тэрхэн жижиг үйлдэл үг түүнийш гэх сэтгэлийн эхлэлийг тавьж өгдөг. гунигтай ч би сэтгэлийн хаттай хүн байсан. надад зориг байгаагүй ч сэтгэлийн хат мөсөн хатан шиг дотор хүн байсан юм. би түүнийг хүлээх зуураа мөн хоолоо идэж байхдаа өнөөр сошиал хаягруугаа ортол тэр нэгэн бодлын залуу надруу инээдтэй бичлэг явуулсан ба сайн уу? гэв. түүний байгаа байдал дахь миний үгийн алдаа дахь тэр үгс үйлдэл хандаж буй маш жижиг хандлагад би өөрийн эрхгүй шохоорхож эхэлсэн. түүнд би юу гэж хариу илгээхгүй орхих билээ гэж бодон зөрүүлж сайн, сайн уу? гэж явууллаа. түүнтэй мэнд мэдэлцэн, юм ярьж байтал тэр өмнөн уулзсан чамтай дахиад уулзах хүсэл маш ихээр төрөөд байна шулуухан асуучлаа, гэхдээ би тэссэнгүй ээ гэж хэлэх мөчид би зүгээр л маш их баярлан сандарч гайхсан. учир нь хэзээ ч бодсон бодол минь биелэж байгаагүй. гэвч бодох дуртай, гэвч азгүй, зориггүй, хайр дурлалгүй хүн оршдог байсан боловч яг энэ мөчид маш их баярлаж уулзаад яах бол? юу гэх бол? ямар байх бол? намайг юу гэж бодох бол? гэх мэтээр дахин бодож төсөөлу эхэлсэн ч өөртөө битгий бод, битгий бод гэж хэлэн хоолоо үргэлжлүүлж идэж байтал ажлын газрын залуу орж ирээд орхиод явсанд уучлалт гуйж хамт хоолоо идэж дуусаад хоолны газраас гараад алхаж явж байхад гэнэт чамаас асуух асуулт байна асуучих уу? хэрэггүй юу? гэв. би нээх зүйл бодоогүй шууд л асуу асуу гэж хэлтэл чи ажлаа маш сайн хийх юмаа бахархдаг шүү, бас чиний энэ шийдэмгий хүйтэн хөндий байдал чинь гэхдээ тийм муухай биш шүү байгаа байдал чинь надад үнэхээр их таалагддаг бас өнөөдөр надтай ерөөсөө хамт хоол идэхгүй байх гэж бодсон боловч чи хамт хоол идсэн үнэхээр их баяртай байна, тэгээд надтай хамт өнөөдөр орой гарах уу? зугаалж оройн хоол идэх үү? гэвч яагаад хоёулаа нэг өдөр, бодол яагаад зэрэг нэг өдөр биелэж буй талаар надад үнэхээр гайхшрал төрүүллээ. хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг шиг надад үнэхээр хэцүү шийдвэр байлаа. хэнтэй нь явж хэнийг нь гуниглуулах, 1 уулзсан залуу? олон уулзсан ажлын залуу?
3 notes · View notes