Text
![Tumblr media](https://64.media.tumblr.com/627158708497cb5f0bbbad9037edf9b3/29103f4436b09eda-9a/s640x960/7e274ae77b8f8810e0edac35529060603ee690cd.jpg)
За сайн уу, Намуунаа. 18 насыг зооглож буй энэ сайхан цаг мөчийн мэндийг хүргэе. Чи энэ бүхнийг унших гээд догдлон суугааг чинь мэдэж байна. Чамд бэлэгний санаа олох их амархан байлаа. Чамайг тийм сайн мэддэг болохоор уу эсвэл чи надад өөрийгөө илэн далангүй нээдэг болохоор чинь юм уу. Гэхдээ чи бол намайг үнэхээр сайн ойлгодог нэгэн шүү. Ямар ч үед чамд өөрт тохиолдсон бүхнээ ярьхад надад ямар ч ичих, санаа зовох, энийг ярихгүй байя даа гэх ч юм уу үгээ залгих тохиолдол хэзээ ч байгаагүй ээ. Чи надад бүхнээ ярьж, надад итгэдэг болохоор чинь би ч мөн адил чамд итгэж чамд бүхнээ ярьдаг байх. Өөр найзууддаа хэлэхээс санаа зовдог зүйлээ чамтай ярилцангаа инээгээд тоглоом хийгээд байж байхдаа тунчиг жаргалтай байдаг шүү, бусад найзуудыхаа дэргэд хээгүй, зарим зүйл дээр санаа зовдоггүй юм шиг дүр эсгэж явдаг ч чиний хажууд л би өөр ооё кк. Чи миний хамгийн сайн найз байгаа шалтгаануудын хамгийн нэгдүгээрт чи намайг хэн хүнээс илүү сайн ойлгодогт байдаг шүү, хоёулаа үхэр болоод ч тэр юм уу кк.
0 notes
Text
![Tumblr media](https://64.media.tumblr.com/23c42bcccc3582f59ab2759116158b04/e9ae170d46bb7d3d-80/s640x960/80b720521f0133468b8f09743ff94482f39e5631.jpg)
Миний хувьд би бол зөндөө алдаж, зөндөө заваарч байсөөн. Тэр болгонд чи намайг жигшин зэвүүцэлгүй алдааг минь хүлээн зөвшөөрч, намайг ерөөсөө шүүж, жүүмжилж байгаагүй. Би ч чамайг шүүмжлэхийг хүсдэггүй. Нэгнээ өвтгөж зовоох зүйл ч хийдэггүй. Бидний хайрладаг хүмүүс ч ижил, үзэн яддаг хүмүүс ч ижил. Ижилхэн зүйл олон, ойлгодоггүй ойлгомжгүй зүйл ердөөсөө ч байдаггүй. Нэгнийхээ өнгөрсөн, одоог сайн мэддэг. Ирээдүйг нь ч бараг төсөөлөөд харчихсан ��айгаа. Бие биедээ итгэх итгэл нь 100,100% нийлээд 200%.Тийм ч болохоор хоёулаа хэн хэндээ худлаа хэлэх шаардлага байдаггүй байх.
0 notes
Text
![Tumblr media](https://64.media.tumblr.com/97bca2af0a982f0804eaac46b2f32485/88235efc05afe038-57/s540x810/42681d28ce89b13a3c70b4733ffc520f98807bf8.jpg)
Чи миний бүх юм байж чаддаг. Бүхнээ ил гаргадаг сайн найз,хоол авч өгмөөр хөөрхөн дүү/авч өгдөггүй ч тун удахгүй эгч нь ажилд ороод оюутан дүүгийхээ ходоодыг баярлуулж байна аа/, цаснаар хамт алхагч, караокений хамтран дуулагч, цуг эморогч, зөвлөгч, сонсогч, зурхайч, заримдаа багш, заримдаа тогооч, заримдаа эрүүл ахуйч, заримдаа ээж, заримдаа аав, заримдаа найз залуу, гадуур явахад түшиг тулгуур болсон эгч маань хха, тасраад унахад асарч халамжлаад хувцас угаагаад маргааш нь хоол хийж өгөөд хөөгөөд явуулдаг чи бол миний бүхий л юм. Би танайд очмоор байвал хүрээд ир л гэдэг, чамтай уулзмаар байна гэвэл тэгье л гэдэг. Би бусад хүмүүсийн хувьд ааш муутай, муухай харцтай, их зантай нэгэн гэж бодогддог бол чиний хажууд алиа мангар л болж хувирдаг даа. Чи ч ялгаагүй хха. Чи бид хоёрын дунд ямар ч их зан, эго нтр бүр юу ч байхгүй, тийм ч болохоор чи миний хамгийн сайн найз.
0 notes
Text
![Tumblr media](https://64.media.tumblr.com/6d8c5d65bf5f0e1f11aa10a49ea59ecc/7d070a1ad44a5208-44/s540x810/64b0acdff2b9b1cb1aa5584c838c79fda25f4b73.jpg)
Хоёулаа уулзаад хүнд хэрэгтэй, амьдрал ахуйд хэрэгтэй юм юу ч хийж байгаагүй байх аа, тийм ч байж магадгүй гэхдээ санаанд юу ч орж ирэхгүй байна. Ихэнх тохиолдолд би танайд очоод л хоёулаа дуу сонсонгоо хорвоогийн сонин хачинг хамж шимж яриад л хөөрхөн охидуудын хөөрхнийг гайхаад л, өөр��дийгөө нэг гайхаад л, босч гэрээ цэвэрлэж өөр бусад зүйлийг хий��ээр байвч өөрсдийхөө үхэр гэдэгт буруугаа чихээд хэвтээд л байна хха. Гэхдээ тэр бүх цаг хугацаандаа би лав харамсдаггүй. Тийм байдлаар зөндөө удаан цуг байсан болохоор л чи бид хоёрын хайр дурлал эхэлсэн байх ооё. Чамтай л хийцгүйрэх хамгийн гоё. Хийцгүйрэхдээ ч хөгжилтэй, жаргалтай байдаг болохоор хоёулаа сайн найзууд юм шүү дээ.
0 notes
Text
![Tumblr media](https://64.media.tumblr.com/0d79b15fb2199b457d9c487ff5d74c66/53366606494e17b4-1c/s640x960/2a46b3dcad604720d123bd82fd8a5335ce008050.jpg)
Чамтай байхад би арай илүү дээр нэгэн болж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Чи надад тийм мэдрэмж төрүүлдэг гэх үү дээ. Намайг дэмжиж, урмын үгээр мялайдаг, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Хүнээс хайр халамжийг аваад л байж байхыг хүсдэг хүн чи биш. Харин хэн нэгнийг хайрлаж, сайн сайхан зүйлсийг нь хэлж чаддаг, хүнээс сайхныг харж чаддаг чинь чамаас хардаг үнэхээр хамгийн сайхан чанар. Үг үйлдэл, зан авираараа хамгийн сайхан бүхнийг надад мэдрүүлж чаддаг шүү кк. Манай аав ээж чамд дуртайшд гэж хэлэхэд чинь нээрээ ямар их баярласан гэж санана. Намайг таалаад, чамтай найзлуулахдаа таатай байгаа бол би тэрнээс хэдэн мянга дахин таатай байгаа шүү, дамжуулаарай кк. Чи намайг дэмжиж, урам өгдөг болохоор хурдхан хөлөө олоод Намуунаагаа баярлуулах юмсаан гэж бодогддог. Худлаа биш шүү нээрээ. Чамд чихэр, ундаа авч өгөх ч урамтай байдаг. Ямар хөөрхөн баярладаг гэж санана.Үнэхээр дотно болсноосоо хойш чамайг бодож хэдэн цаг суунгаа чамайг гэх өөрийн сэтгэлээ чамд нээгээгүй юм шиг байна. Дараа дараагийн сэтгэл нээлтэндээ хэдэн үгээ хадгалъя даа хха.
1 note
·
View note
Text
![Tumblr media](https://64.media.tumblr.com/d48827d7e5f2eea6875c0714f370b978/ba96674fbc36b2a9-3b/s540x810/41426d23e706af090172214bf5aa7f858dd4fabb.jpg)
Одоо би чамайг магтах гэж байна. Чамд хэтрүүлсэн мэт санагдаад тэгээд чи ичих байх. Гэхдээ үнэхээр үнэн үгс цээжнээс минь урсаж байна. Учир нь үүрээр би үнэхээр үнэнч байдаг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би үүнийг үүрээр бичиж байна. Юун түрүүнд чи уулзсан, танилцсан, харилцсан, ямар нэг байдлаар контакт үүсгэсэн бүхэндээ таалагдаж, хайрлагдаж, хүндлүүлдэг нэгэн. Нарийн зүйлсийг ч анхаарч, юманд үнэхээр нухацтай ханддаг. Бусдыг үргэлж нэгт тавьдаг. Хааяа хэт бодохгүй өөрийн сэтгэл хөдлөлөөрөө өөрийгөө удирдуулдаг. Үнэхээр хөөрхөн инээдэг. Үнэнч, шударга зантай, өөрөө өвдөх байсан ч дараа юу болох байсан ч үнэнээрээ байдаг. Бусдаас үнэхээр өөр, өвөрмөц нэгэн шүү дээ. Гаднаа ч дотроо ч үзэсгэлэнтэй. Гэр бүлдээ хайртай, тэднийгээ халамжилдаг, аав ээжийхээ үгийг сонсдог, тэднээс айдаг, тийм болохоор чи сайн охин. Гэрийхнээ хайрладаг шигээ найзуудыгаа ч чин сэтгэлээсээ хайрладаг. Ямар ч нөхцөл байдалд эерэг талыг нь олж хардаг. Би чамаас тусламж гуйхдаа хэзээ ч айж, санаа зовж байгаагүй. Шинэ содон зүйлсэд дуртай. Бас үнэхээр үнэхээр ухаалаг. Итгэл даахуйц нэгэн шүү дээ. Гээд магтаад л байвал тэнгэрийн од шиг ямар олон зүйл байна вэ энэ чинь одоо. Чи надтай учирсан хамгийн гайхалтай хүмүүсийн нэг. Тийм ч болохоор ирээдүй чинь өнгөлөг байна. Том болох тусам асуудлууд ч мөн адил улам томроно. Тэр бүхэнд шантралгүй, өөрийгөө алдалгүй, энэ л Намуунаа хэвээрээ байж, өөрийн жаргалтай ирээдүйг бүтээгээрэй. Бүх цаг үед би чиний хажууд байж, чадах ядахаараа тусалж байх болно оо. Хайртай шүү <3
2 notes
·
View notes